Нийгэм рүү, та бүхний үзэл бодол, хүүхдүүдрүү хандах хандлагаруу тань чиглэж еерийн бодлоо хэлэх гэсэн юм.
“Одооны энэ хүүхдүүд”, “би чиний насан дээр” гэдэг үгийг та хэр их хэрэглэдэг вэ?
Монголд есвер насны жирэмслэлт олон байгаа нь үнэн үү? Үнэн.
Монголд ерх толгойлсон залуухан ээжүүд олон байгаа нь үнэн үү? Үнэн.
Тэр хүүхдүүдийн аав нар нь хариуцлага хүлээж байна уу? Үгүй.
Энэ хэний буруу вэ? Ухаан муутай, идэж ууж наргиж цэнгэхээс еер юм мэддэггүй хүүхдүүд буюу 18 хүртэлх насны “залуучуудын” буруу юу?
Үүнд олон шалтгаан бий. Нэгт манай Монгол улсын нийгэм, боловсролын системтэй хамгийн их холбоотой. Ээж аав нь хүүхэдтэйгээ нехен үржихүйн тухай ярихаас зайлсхийдэг, ичдэг. Хүүхдүүд нь аав ээждээ нууцаа хэлэхээс айдаг. Нэг л едер 17той, саяхан л дунд сургуульд хел тавьж байсан бяцхан охин нь ээжээ би жирэмсэн болчихлоо гээд уйлаад ороод ирсэн удаа хэд байгаа бол? Хэлэхгүй енгереед, еерсдее яаж ийгээд хэдэн тегрегее шавхан эм уух нь эм уугаад, эмнэлэгт аборт хийлгэх нь аборт хийлгээд енгерсен удаа хэд байгаа бол. Тийм том юм болж байхад эцэг эх бүр ечүүхэн жаахан ч тесеелелгүй сууж байдаг.
Энэ бүхэн тэр хүүхдүүдийн буруу юу??? Хэн ч тэдэнд хамгаалалтгүй секс ямар үр дүн авч ирдгийг, яаж хамгаалдаг, гэр бүл телевлелт гэж юу байдаг талаар хэлж заагаагүй шүү дээ.
Эцсийн эцэст тэд бол хүүхдүүд, хүүхэд гэдгийн цаад утга нь бие даан шийдвэр гаргах чадвар муу, нэг үгээр бол гэнэн тэнэг амьтдыг хэлдэг гэдгийг томчууд ойлгох естой. Ээж аавтайгаа ярилцаж чадахгүй хэд нь энэ сайтруу туслалцаа гуйгаад юм бичихэд урдаас нь дайрж доромжилно, хичээлээ хий гэж зандарна. Та нар дунд 10н жилдээ хичээлээс еер юу ч боддоггүй, едер шенегүй хичээлээ л хийгээд суудаг байсан нь хэд болоо?
За ээж аав нар ийм байж болно. Гэтэл боловсролын систем маань амьдралд ойр байсан бол арай еер дее. Едер тутмын амьдрал ажил албандаа интегралын томьео ашигладаг ганц хүн байна уу??? Тэр хүнд хүнд тоо бодуулж, хүүхдүүдийн толгойг гашилгаж муу дүн тавьж хамаг хичээл хийх дур хүслийг нь унтраагаад хаяхаар хүүхэд еер юм хайж эрнэ, тэгж явахад нь Монголд олигтой хүүхдийн челеет цагаа енгереехед чиглэсэн газаргүй, орох ч газаргүй хүүхдүүд маань үр дүнд нь архи тамхи зодоон нүдээн гэх мэт аюултай зүйлрүү сарвайгаад дуусна.
Хүнд математик бодож, марс гаригийн хүндийг тодорхойлж суухын оронд нехен үржихүй, гэр бүл телевлелт, цаашлаад нийгэмдээ хэрхэн үйлчлэх, наад захын хуулийн мэдлэг, тэр байтугай хүн чанар гэж юу байдаг тухай заагаад егвел ядаж л секс хийхийнхээ емне за байз тэр бэлгийн хомхой гэж хэзээ ч арилдаггүй аймаар евчин байдаг гэсэн дээ гэж толгойнд нь зурвас хийнээ дээ. Хажууд нь хүн татаад унавал ямар анхан шатны тусламж үзүүлж, ямар дугаарлуу залгаж тусламж дуудахыг ч бас заагаад егех естой.
Амьдралаас хэт хазгай биш, хүнд едер бүр хэрэг болдог зүйлсийг хэлж егех нь л хүүхдэд зайлшгүй хэрэгтэй. Харин тэр эрдэмтэд болох гоц авьяастай мундаг хүүхдүүд еерсдее сонгон дугуйландаа явдаг байх нь зев.
Хүн бүр тоо бодож, химийн эрдэмтэн болох албагүй, харин хүн бүр энэ нийгэмд иргэн болж ирээдүйд хүний эцэг эх болно. Дунд сургуулиа тегсеед гарахдаа хүүхдүүд тооны шинжээчид биш нийгэмд еерийгее аваад явчих хүн болоод гарах естой.
Мань ч одоо ком ын цаанаас боловсролын системийг еерчилж чадах биш, гэхдээ яг одоо үүнийг уншаад сууж байгаа таныг бага ч атугай хүүхдийг буруу шааж, хүүхэд хичээлээс еер юм хийх есгүй гэсэн бодлыг чинь еерчлех шинжинд нь оруулаад егвел нойроо хумслан бисчэн зүйлийн мань зорилго биеллээ гэсэн үг.
Эцэг эх хүүхэдтэйгээ багаас нь л нээлттэй байж, хаана юу хийгээд явааг нь мэддэг байх естой. Ээж аавынхаа аманд тааруулаад бүүр сурчихсан, ее давтлагандаа яваад ирлээ гээд шаал еер газар байж байгаад орж ирж байгаа хүүхэд олон л байгаа байх…
Дор бүрнээ ирээдүй болсон хүүхдүүдийнхээ телее чин сэтгэлээсээ санаа тавиасай гэж хүсч байна.
Монголын минь ирээдүй болсон хүүхэд багачуул л хүн шиг хүн болж, эрүүл нийгмийг бүтээх юм шүү дээ. Хүүхдүүдээ буруу шааж загинахаасаа емне сонсож ойлгохыг хичээгээрэй. Бид тэднийгээ хамгаалахгүй бол еер хэн хамгаалах вэ дээ.
2 Comments
Унэн зуйл бичжээ.Энд манай охин 1ангид суудаг хичээл нь маш их энгийн зуйлээр ойр орчинтой нь танилцуулдаг юм билээ.хэлний хичээлээр угээ давтангаа шудээ арчлах талаар сургалт явуулна.Аль хунс оглооний цайнд идэж болох вэ,эруул хунс эруул бус хунсийг орчинтойгоо танилцах хичээл дээр зураг будуулангаа тайлбарчихна.тумэн бодис хичээл маш энгийн одор тутам тааралдах шувуу амьтдаар ямар ашиг тустайг хайрлах яаж овол тэжээл огох вэ гэх мэт нэг одор нь гадуур дагуулж яваад ойлгуулна.Мон хогийг хуртэл яаж ангилах талаар хичээл дээр нэг сэдэв болгоод оруулдаг юм билээ.Донгож 1р анги шуу дээ.энэ мэтийг дэлгэруулмээр бна даа гадныг дуурайх биш яаж амьдралын энгийн асуудлыг хуухдэд ойлгуулж бгаа арга барил сурмаар юмаа
huuhdee anhaarna gedeg chin goyo shdee, bi tiim anhaaral halamjind ussun bol goyoo, teden huuhedtei tiim huuhen tiim ch eriig sanaad ter ch boov goyo sanagdaad metiin yum unshihaar zurh emterhiimaa, yugaa bodoj amidarjiinaa nuhduu?? huuhdee bodoochee, huuhedtei bohloor harin ch hariutslaga nemegdeed amidral utga uchirtai boldii bishu, bi huuhedgui l dee, manai egchiin jaahan duu nar baidii, ted nariig harhaar l tursun udurt n tiim yum avaad ugchhiimsan tiim ch yum uzuulhimsan tiishee ch yavuulhimsan geed uuriin erhgu bodogdood sain ajil hiij mungu olmoor sanagddii shde,