Баян орчлон

fa547c8dc553

Энэ сайтад нилээн хэдэн захиа илгээж муулуулж, сайлуулж явжээ. Яг одоо ажиллаад суух зуураа сүүлийн хэд хоног толгойноос огт гараагүй бодлууддаа та бүхний өнцгийг тусгах гэсэндээ энэхүү захидлыг бичиж сууна.

Гадаадад сурч амьдарч байгаад залуу хүний хүсэл мөрөөдлөөр том ажлыг төлөвлөн Монголд ирэхдээ би гэдэг нөхөр 2 жил цуг амьдарч хайрлуулж, хайрлаж ирсэн найз охиноо орхиод ирсэн юм. Миний засрашгүй гөжүүд зангаас болж цаашдаа багагүй зовох шинжтэй тэр хүн сэтгэлээ татлаа гэхэд нь дуугүй явуулсан. Мэдээж дурьдвал түмэн шалтгаанаар биеэ бүрэн хамгаалж болох ч би айлын охины сэтгэлд цацсан гэрлээ буцаагаад авчихсан өөдгүй нэгэн. Гэхдээ энэ хүртэл сэтгэл рүү ус цацсан олон үйл явдал болж өнгөрсөн гэдгийг бичихгүй бол тэнэгээрээ дуудуулаад дуусах байх.

delgeen-121555-2034940259

Захидлын гол юу вэ хэмээвээс, эмэгтэй хүнтэй ойртолгүй хэдэн сар явсны эцэст саяхнаас өөртэйгөө чацуу буюу 25 тай бүсгүйтэй уулзаж эхэллээ. Анх учирсан зам нь бүрхэг ч гэлээ, одоогийн нийгэмд амьдарч буй дийлэнх хүмүүсээс цацраад байдаггүй гэгээлэг төрхтэй бүсгүй юм. Хэрэг хурдацтайгаар өрнөж цаашдаа хорвоогийн эрээн барааныг хамтдаа туулах тухай ярьж байна. Жижигхээн хөөрхөн хүүхэдтэй. Өв залгах том охиноо болгоод явах итгэл бүрэн байгаад байдаг.

Даанч нэг л айдас төрөөд байна. Өмнө нь хоёр ч удаа дотно харилцаа үүсгэж явсан айлын нандин охидуудын нулимсыг үзсэн нөхөр би. Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байна уу, одоог хүртэл өөрийгөө зөвтгөсөөр явдаг нэгэн. Айдас юу гэвэл, нөхцөл байдал давтагдвал яах вэ. Айлын охин үр, хамгийн гол нь түүнээс минь гарсан тэр жижигхэн амьтан надад дасчихна. Юу гэж хэлэхээ мэдэхгүй ч ийм нэг айдсаасаа болоод зоригтой юм хэлж чадахгүй юм.

13 Comments

  1. mongolman says:

    Айвал бүү хий Хийвэл бүү ай…

  2. Mzaluu says:

    Дээр үнэн хэлсэн байна. 25 хан настай байж хашир новш юм гээч. Эргэлзээд байгаа бол болихгүй юу? Тийм л гэгээлэг охин юм бол олон юм бодолгүй, хүн амьтнаас асуулгүй шууд суугаад хүүхдийг нь хамт хайрлаад аваад явчих залуучууд зөндөө байна…

  3. 123№№ says:

    эсвэл амьдар эсвэл боль яах гээд байгаа юм. Хүүхэдгүй ганц бие нэгнийг хаяж чадчихаад хүүхэдтэй нэгэн дээр орох гэсэн хэцүү байна уу. Чадахгүй бол эртхэн зайлчихсан бай даа

  4. ain says:

    yu geed gutsaad bgan?tolgoigoro bish boovooro l setged bainaa da

  5. Naran says:

    25 тай залуу гэхэд юун хашир нохор вэ… Тэгвэл амьдралд бэлэн болтлоо дандаа бэлгэвч хэрэглэх естой шуу кккк… Эрчууд хуухэд теруулж уздэггуй болохоор ургэлж нялхаараа байдаг.  Эмэгтэйчууд терж байж эхийн зовлон, жаргалаар  шууд том хун болдог..  Унэн шуу. 

  6. Aaru says:

    Chamd gej helehed nere amidralda aldsan emegtei hun daragi amidralda iluu sain bhig hicheej iluu iher odoginho huniig hairlaj halamjildag. Ted mash oor bolson bdg amidralda tom aldsan hun ahij aldahig husdeggui . Tmes trr huhen chini sain huhen bol bitgi aldarai gej helmeer sanagdlaa. Uriig i chi orin huhed shig hairlaj chadval chamd ter hair halamja haramguu ogno gdgt itgerei

  7. Aaru says:

    Chinii yu bolku bolchood ahiad gomdovol yaana gd bgaaan. Uneher hairtai huuhdiih ni aav bolj chadna gej bodoj bval chi end ergelzsen asuult tavihgui l bh bsii teghr chi gomdooh l ym bn setgl zurhe dagaj medku busdar nz nohdoro danda udirduldug erchud bhima nz nohdii nukuund danda orj tolgoigo ergulne oordoo shiidver gargaj chadku bol bitgi uriin shingenee hamagui tsatsaraida

  8. UB says:

    Яасан гөгшин үгтэй сда вэ 25 байжийж

  9. yahoo.com says:

    Odoo aina odoo salah gj bodoj bgaa hun amidral zohioloo yu. Yun ch yaruu yum harznaad uulzaad uchraad yavjil bgaach suuh gj yund n yaardiin

  10. emegtei says:

    Setgel gedeg chini chamd zahiragddaggi ed. Gehdee ashig sonirholiin uudnees bll shiidvert amarhan hurwh baih. Egch ni ch bas hooron ohintoigoo 2 dahi amidralaa ehelj bailaa odoo 3 huuhdiin eej sain hanitai tuunteigee suugaad 16 jil boljee. Ohiniig mini ooriin hedees tutahgui osgoj humuujuulsen sain hun. Chamd yu gej heleh ve dee sain hani sain aav baihni chiniiooriin chini setgel zurh medne shdee. Saihan hair sain busgui ter bolgon oldood baidaggui yum shuu.

  11. azka26 says:

    suuh bodolgui gesen vg vv? 

  12. azka26 says:

    mmm  mgl erchuud tsagaa tulhaar ih aimhai hulchgar shv eejiinhee uwruus garaagui gedegn medegdeed

  13. Xoc_xyn says:

    yumiig zaaval hurdan shiideh albaguishtee. Hamtran amidraad yavj boliishtee. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.