Бэлгэвч бол хүн төрөлхтний сексийн амьдралд эртнээс хэрэглэгдэж ирсэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн онцлох хэрэгслүүдийн нэг юм.
Энэ нь та биднийг ХДХВ/ДОХ, БЗДХалдварууд болон хүсээгүй жирэмслэлтээс хамгаалахын сацуу гэр бүл төлөвлөлтийн хамгийн найдвартай аргуудын нэгт тооцогддог билээ. Судалгаагаар 18 – 59 насны хүмүүс сексийн тогтмол харилцаанд ордог ба бэлгэвч бол аюулгүй сексийн №1 сонголт болохыг онцолсон байна.
Хүн төрөлхтөн бэлгэвчийг хамгийн багадаа л гэхэд 400 гаруй жилийн өмнөөс хэрэглэж ирсэн хэмээн цахим нэвтэрхий тольд өгүүлсэн байдаг. Бэлгэвчийг эртнээс хэрэглэж ирснийг гэрчлэх түүхийн олдвор нь өдгөө Францын “Les Combarelles” агуйд хадгалагддаг эртний сүг зургууд юм. Энэ нь одоогоос 12.000 – 15.000 жилийн тэртээд хамаарагддаг ба бэлгэвч угласан хүний зургууд дүрслэгдсэн байдаг ажээ.
Бэлгэвчийг эрт цагт харилцан адилгүй материалаар хийдэг байсан ба үүнд гол төлөв хурганы давсаг, дотор гэдэс ордог байна. Харин арлын Японд амьтны эвэр, яст мэлхийний хуяг болон загасны хайрсаар хийдэг байжээ.
“Кондом” гэдэг үгийн гарал үүслийн тухай маш олон таамаглал байдаг байна. Хамгийн түгээмэл тархсан ойлголт нь “Кондом” бол Английн Чарльз II хааны эмч байсан Кондомын нэр бөгөөд тэрээр анх бэлгэвчийг зохион бүтээсэн гэх яриа юм. “Кондом” гэдэг үг нь Латин хэлний “Quondam” / Бэлэг эрхтэн, Итали хэлний ”Guantone” / Бээлий гэсэн үгнээс ч гаралтай гэж үзэх нь бий.
Бэлгэвч анх эр бэлэг эрхтний толгойн хэсгийг халхлах төдийхөн байдаг байсан бол хөгжлийнхөө явцад олон хувилбараар загварчлагджээ. Орчин цагийн анхны гэгдэх резинэн бэлгэвчийг Америкийн зохион бүтээгч Чарльз Гудьир (1800 – 1860) зохион бүтээсэн гэж үздэг байна.
Бэлгэвч нь 3.8 л орчим шингэнийг даах чадвартай байдаг гэнэ. Дэлхийн II дайны үед АНУ-ын цэргүүд бэлгэвчийг цус алдахаас сэргийлэхэд болон бууны гол төмөртөө элс шороо, бохир орохоос хамгаалах зорилгоор хэрэглэдэг байжээ.
Бэлгэвчийг урлагийн бүтээл болгон ашигладаг цөөнгүй хүн байдгаас Бразилийн уран бүтээлч Адриана Бертини нь хамгийн алдартай нь юм. Тэрээр бэлгэвчний чанар шалгах үйлдвэрээс чанарын шаардлага хангаагүй гэсэн үзүүлэлтээр буцаагдсан бэлгэвчээр даашинз урладаг нэгэн ажээ.
Бэлгэвчтэй холбоотой дэлхийн маш олон дээд амжилтууд байдаг гэнэ. Тухайлбал бэлгэвчээр урласан хамгийн том шигтгэмэл зургийг хийхэд 685 хайрцаг бэлгэвч ашиглаж байсан бол нэг дор гурван ширхэг бэлгэвчийг хамраараа сорж амаараа гаргаж байсан зэрэг хачирхалтай амжилтууд байдаг байна.
Жил бүр дэлхий дахинд 5.000.000.000 – 10.000.000.000 бэлгэвч худалдаалагддаг ба бэлгэвчийг орон бүр сонирхолтой байдлаар нэрлэсээр иржээ. Бэлгэвчийг Дани хэлээр “Svangerskabsforebyggendemiddel” гэж нэрлэдэг бол Нигерт ”Бэлэг эрхтний малгай” гэхчилэн нэрийддэг гэнэ.
Дэлхий дахинд худалдаалагдаж байгаа бэлгэвчний 90% гаруй хувийг латексаар хийдэг бөгөөд латексаар хийсэн бэлгэвч нь БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдвараас найдвартай хамгаалдаг байна. Зарим хүмүүс латексийн харшилтай байдаг тул хурганы арьс болон “Polyurethane”-аар хийсэн бэлгэвчийг хэрэглэдэг гэнэ. Энэ нь үнэтэй боловч БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдвараас хамгаалж чаддаггүй юм байна.
Өнөөдөр бэлгэвч нь өнгө, үнэр хийгээд загвар хийцийн хувьд маш олон төрлөөр хийгддэг болжээ. Зарим оронд бэлгэвчийг БЗДХ, ХДХВ/ДОХ болон хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл гэдгээс гадна секс тоглоом хэлбэрээр хэрэглэх нь түгээмэл байдаг байна. Секс тоглоом хэлбэрээр худалдаанд гаргадаг бэлгэвчнүүд нь хэлүүг өдөөж таашаалыг нэмэгдүүлэх зорилготой олон сонирхолтой нэмэлт чимэглэлтэй байдаг гэнэ. Сонирхуулахад, эмэгтэй бэлгэвчийг Данийн зохион бүтээгч, зохиолч, эмч Лассе Эссель зохион бүтээсэн ба энэхүү бэлгэвчийг аналь сексийн үеэр ч гэсэн хэрэглэж болдог байна.
Судалгаагаар Ирландад бэлгэвчний үнэ харьцангуй өндөр байдаг ба $18 гаруй ам.доллар байдаг гэнэ. Харин Шанхайд $1 – $4 ам.доллар байдаг нь хамгийн хямд үзүүлэлт байдаг байна. Эдгээрээс гадна дэлхийд алдартай “Louis Vuitton” брэндээс гаргасан бэлгэвч нь нэг ширхэг нь $68 ам.доллар байсан нь хамгийн үнэтэй бэлгэвчээр нэрлэгддэг ажээ.
Source: PlaySkull.mn
3 Comments
Brand boovondoo uglasniig n nuguu huuhen n nzuudda gaihuulj yarihuu? Esvel LV belgevche uglaj bhad n paparatsidaj ntr
Gui ee bas brand shdee lol
68 $ бэлгэвч нтр лол лай л байгаа да