Ганцаардал

days-woman-alone-solitude

Энэ сайтыг тогтмол уншдаг 39настай эмэгтэй. Нөхрөөсөө салаад 11 жил болж байна. Залуу насаа нөхөр хүүгийнхээ төлөө амьдарсан боловч эцэст нь салалтаар дууссан даа. Нөхөр минь дахиж гэрлээд сайхан амьдарч байгаа. Харин надад дахиж амьдрал зохионо гэдэг аймаар санагдах юм. Тэгж ихээр харддаг, хайрласандаа хардаж байнаа гэж хэлдэг байсан хүн залуу насыг минь уландаа дэвсчихээд яваад өгнө гэж байдаг л юм байна.

Одоо би маш ихээр ганцаарддаг. Тэгсэн мөртлөө ажил тараад гэр рүүгээ л яардаг. Хосоороо яваа гэр бүлийг хараад уйлмаар санагдаж уйлах үе зөндөө байдаг. Амьдралаа өөрчлөх алхам хийнэ гэхээр нэг л шийдвэр гаргаж чадахгүй л байна. Нэг л сайхан инээд алдсан хүн яваад л байдаг яваад л байдаг.. харин дотоод зүрх сэтгэл минь байнгын шаналгаатай байгаад байх юм. Хүн гэдэг амьтан хосоороо л байхдаа жаргалтай байж, хүн хүнээрээ л дутдаг юм байнаа гэдгийг хамгийн ихээр ойлгож байна даа.

Би ямар нэгэн зөвлөлгөө авах гэж бас өөрийгөө ойлгоочээ гэсэндээ бичээгүй юм шүү. Бүх л хосууд биесээ хайрлаж юмны түрүүнд салалгүй ойлголцож амьдраасай л гэж, над шиг салалтын шийд гаргачихаад ганцаараа олон мянган шөнө өвдгөө битгий тэвэрч унтаасай бүгд аз жаргалтай сайхан амьдраасай л гэж,,,, ингээд бичвэл сэтгэл дотор бугласан бүхэн минь жаахан ч гэсэн нимгэрээсэй гэсэндээ л бичиж байна. Ганцаардлыг ганцаараа байгаа хүн л ойлгож мэдэрдэг юм байна. Ингээд бичсэн чинь сайхан болчихлоо. Уйлсны дараа сэтгэл онгойх юм.

14 Comments

  1. nar sar says:

    Bi 39 nastai zovlong chin uuriin bier medreed udaj bna Gantsaardal khuuhed tumruud irheer l ulam medregdeh yumdaa.Er khunii tushig khalamj cekciin kheregtsee ih uguilegdeed enneesee bolj uvchin uuseh n iluu ih boldog yum shig bna.Manai mongold nas togtson gants bie khumuusiin\ niigemd il bish\  bodol sanaagaa khuvaaltsdag taniltsdag klub  dutagdaj bna. Bi khaigaad olsongui.Meddeg khun baival khelj ugch tuslaach.taniltsah. Klub bna terend n ihevchlen 35 aas doosh nasniihan baih yum.

  2. GegeenCom says:

    Balanciig n bariad bas uuriiguu joohon bodoj amidraa zuvhun hosiin amidralaas taashaal mederdegee medsiin bol 11 jil yu hiij bv unuudriig hurtel biyee beldej bsn bh n bn shd. Ter hun saihan amidraad bga n chamg bariad bgamu setgelee chuluul.

    Mglyn huvid l gehees 40 hureegui hun id saihan nasan deeree l bn shd. Bayan orniihon urt nasaldag mglchuudaas 20-30 jileer ahiu nasaldag bolohoor 30-40g zaluu l gej huleej avna.

    Mgld 25+ bol teed bugd adilhan huuhed chirsen hugshin avgain durdee unemsheel tsog zolboogoo geegeel amidrald nuhluulaal bdg. Az jargalaa bii bolgoh gj hun uuruu l temdcdeg uuruu l yanz bureer turshaad yavj bdg

    Busad n uur humuus yum chini uursdiinhuuruu l zuvlunu yag adilhan hun bj taaraad heregjuulj barah zuvluguug chini ugnu gj hovor bh. Zugeer hostoi bolmoor bvl Narantuya geed youtube s haival heden hun hoorond n holion bantan hiij uguhud zuuchildag bh shw

  3. polo says:

    энэ асуудал дээр ярьхад ганцаардал гэдэг зүйл чинь хэн нэгнээс үүдэж гарж байгаа биздээ. Амьдарья болоё, бүтэе гээд явхад нөгөөх нь хүнтэй явалдаад хуураад, архидаад байвал тэгээд яах уу. Хосоороо байдаг хорвоо гээд чирэгдээд, чирээд, гуйгаад, гуядуулаад явах уу. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэж үг байдаг. Сайхан амьдарлыг хос хоёрын аль нэг нь нуруух эх үүсвэрийг нь тавиж байдаг гэж бодож байна.

  4. nono says:

    өөрийн дотоод сэтгэлээ яаж таних вэ, дотоод амар амгалангаа яаж олох вэ гэж тэр талаар судалж, бурханлаг оюунлаг номнуудыг уншиж өөрийгөө өөр түвшинд бас хөгжүүл л дээ, ганц бие хүнд бол жинхэнэ эрх чөлөөгөө эдлээд, өөрийгөө хүссэн бүхнээрээ сайхан хөгжүүлж дэвшүүлж болно ш дээ, амьдралд ганцхан хайр дурлал, хань ижил байдаг юм биш шүү, янз бүрийн бясалгал, иог бүгдэнгээр нь яваад үз, чамд сайн сайхныг л өгнө

  5. Goo says:

    bayrlalaa, neeree l hun huneeree dutdag horvoo shu de, eniig unshaad xanidaa yamar ih hairtaigaa, bas yamar ih gomdoodog bsnss mederlee. munhud derged min bh estoi nadtai hamt otlono gj bodoj bsnaas salna, haygdana, ter hunguigeer amidrana gj tosoolj ch bgagui yum bn.
    Hun hamgiin hairtai hundee hamgiin hatuu shiruun ugiig helj gomdoodog bha, ih yum uhaarlaa.
    Uul shig eriin nudnees nuur shig nulims ursahad Uujuu setgelin gund gunig huraad arilsanguiee…

  6. ujin says:

    zaluu bnaa chi hun amitantai taniltsaj hanitai bolo chamd amjilt huse

  7. puujee says:

    bi gantsaardalas ih aidag shuu

  8. boby says:

    mongolman zuv heljee hund tuslah ni ugaasaa uurt ih saihan energy uldeedeg hariu neheegui tus urgelj sainm saihniig daguulj baidag AMIDDAA BIE BIENEE HAIRLATSGAAY HUMUUSEE

  9. chuka says:

    yg odo bga bdlaa dotroo neg bodood vz.tgd terige 360 gradus erguuleed vz.amidralaas sxn bvhniig olj meder nz nuhudtei bol.oortoo ymar bolomj bga teriigee tultal ni ashiglaad vz.bs ooriuin chn nasni hvmvvs eronhiidoo nas namba togtson bdag bolohr chmd sn hani oldono.ongorsnoo bodood shanala l bwal tsaashdin amidral chn yu bolhow.bs chi gantshan % uchraas yah gj amidarch bgaga.yuni toloo amidrah yostoi gdge sn bodood tsoglog erch hvchtei bgarai bs aldaag dahiad dawtahgui bhni l amidralin gol zarchmuudin neg shv de bs haramsah hereggui bvh sxn bvhen chinii omno bii bvsgvi min amjilt

  10. mr.hitch says:

    Ynz buriin clubuud ih neegdsen shdee ted nartai negdej ymar negen buynii uil ajillagaa zohion baiguulj niigemd handsan ajiluudad oroltsood uzeerei setgeliin amar amgalan az jargaliig avna magadgui tegj yvj bgaad sain huntei uchirah ch ym biluu xexe.

  11. bataa2853@yahoo.com says:

    эдгээр зөвлөгөөнүүд сайхан зөвлөгөөнүүд байна. амжилт хүсье

  12. cool says:

    Mongol man-ees tuslamj avj boloh uu ho setgel sanaanii bas medeeleliin geed.

  13. mongolman says:

    Анх ганцаарддаг л байлаа одоо харин ганцаардах завгүй хүүхдүүдийнхээ төлөө явж байна. Хүмүүст туслаад үзээрэй Аз жаргалын гормон их ялгарч Кайф авдаг юм билээ. Тэгвэл аяндаа ганцаардлаа мэдэхээ больчихдог билээ. Хариу нэхээгүй тус үргэлж баяр баясгалан авчирдаг бас олон найз нөхөдтэй болгодог. Суусан цэцнээс явсан тэнэг дээр яваад байж дээ…

  14. dogi says:

    Сайн байна уу Бүсгүй минь. Би ч гэсэн ганцаардлын амьдралаар 18 жил амьдарсан. Бага биш их хугацаа шүү. 39 нас бол их залуу нас шүү. Өөрөө өөрийгөө өөрчлөх чухал .амьдралд итгэх итгэлээ алдахгүй байх хэрэгтэй юм байна лээ. Ийм амьдралаар амьдарсан гээд бодоод байвал бодлоор чинь амьдрал үргэлжлэнэ. өөрийнхөө дотор хүнийг сайн өөрчилөө. Өөр өнцгөөс хараад үз. Энэ хорвоогийн бүх хүн цөмөөрөө муу болоогүй чамайг энгэртээ тэвэрч хайрлах хүн байгаа. Найз нөхөдтэй бол. Чиний өмнө сайхан боломжууд их бий. Урдах амьдралаа бодоод байвал чамд ганцаардал улам их ирэх болно. Сэтгэлээ онгойлгох найзтай болоо. Чамд амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.