Сайн байна уу? Би 3 сартай охинтойгоо хамт амьдардаг. Нэлээд хэдэн жилийн өмнө амьдрал зохиосон боловч хүүхэд олохгүй болохоор нөхөр маань өдөр ирэх тусам хөндийрсөөр сүүлдээ гэртээ ч ирж хонохоо больсон, ихэвчлэн согтуу ирнэ. Би ч ажлаа тараад гэрлүүгээ яарахаа больж хэнд зориулж хоол хийж, хэнийг байгаа гэж тэр гэрлүү явах вэ гэж бодоод ажил дээрээ орой болтол дэмий суудаг, заримдаа ганцаараа өрөөндөө үлдэж уйлдаг байсан. Адгийн архичидын эхнэрүүд тэвчээд болоод л байна би энэ хүнийг засаж амьдрал маань сайхан болно гэж итгэж 2 жил тэвчсэний эцэст бид салсан.
Тэрнээс хойш бараг жилийн дараа нэг залуутай үерхсэн. Тэр намайг 3 сар гуйсан тэгээд би “одоо хүн голж шилж явах нас биш, насны гайгүй дээр хүүхэдтэй болоё. Энэ хүн надад ийм их хайртай байхад дахиад амьдралд салж сарних асуудал гарахгүй” гэж бодоод зөвшөөрсөн. Бид 2 сар гаран үерхсэний дараа хамт хоносон. Бид ердөө л 3 шөнийг хамт өнгөрөөсөн. Эхний 2-т мэдээж юу ч болоогүй. Надад тэр хүний зүрхний цохилт сонсогдоод эвгүй байсан. Тэр их сандраад миний хажууд унтаж ч чадахгүй байсан. Харин хэдэн хоногийн дараа би энэ хүнд хатуу хандаад байгаа юм шиг санагдаад бэлгийн харьцаанд орсон. Мэдээж тэр бидний хоорондох сүүлийн шөнө бас сүүлийн уулзалт байсан.
Хайргүй хүнтэйгээ хамт унтаж тийм харьцаанд орох надад үнэхээр таалагдаагүй. Түүнийг тэврэх, үнсэх ч хүсэл төрдөггүй байсан. Харин тэр шөнийн үр дүн нь одоо миний охин. Охин минь надад амьдралын гэрэл гэгээ, аз жаргалыг мэдрүүлдэг. Энэ сайтыг уншдаг хүмүүстэй би нэг асуудлын талаар сэтгэгдэл хуваалцах гэсэн юм аа. Жирэмсэн болсноо би 3 сарын дараа мэдсэн. Учир нь сарын тэмдэг маань тогтворгүй ирдэг юм. Өмнө нь ямарч эм тан уугаад, эмч лам нарыг дуусгаад болдоггүй байсан их сонин. Би 11 сар хүнтэй унтаагүй байсных байх, эсвэл гармон тэнцвэржүүлж сарын тэмдэгээ тогтвортой болгох гээд Диана 35 гэдэг эм уудаг байсан тэрнийх ч байж магадгүй. Охины маань аав хүүхдээ одоо та нарт хэлэх гэж байгаа хүний хүүхэд гэж бодож байгаа.
Жирэмсэн байхад маань манай бэр эгчийн дүү надтай ихэнхи цагт хамт байж, хамт амралтаар явсан. Хэсэг хугацааны дараа буюу 5 сарын дараа би тэр залууд дассан байснаа анзаарсан. Ийм хурдан хүнд хайртай болно гэж бодож байгаагүй. Жирэмсэн байхдаа эмэгтэй хүн их нялхардаг юм байналээ. Хайр халамж их хүснэ, гомдоно, уурлана. Тэр бүх цаг хугацаанд миний хажууд байсан эр хүн гэвэл эгчийн маань дүү залуу. Нэг өдөр би тэрийг санаж байгаагаа мэдэрсэн. Тэр яваад ирэх хугацаандаа ирээгүй үед. Одоо би яах ёстой юм бол оо? Тэр хүнд хайртайгийн хувьд түүнийг аз жаргалтай амьдарч байгааг харахыг хүсэж байна. Эр хүн эхэлж хайр сэтгэлээ илчлээгүй байхад янз бүрийн юм ярих нь эвгүй санагдаад байхын. Би тэр залууг өдөр бүр зүйрлэхийн аргагүй ихээр санаж, түүнтэй хамт байхыг хүсдэг. Гэвч би ганцаараа биш. Охиныхоо өмнөөс бас шийдвэр гаргана. Яавал дээр вэ? Надад зөвлөгөө өгөөч.
20 Comments
Төрөхөөсөө өмнө шинэ асуудалд хутгалдалдах гэж бүү яар. Иймэрхүү хандлагаараа Чи ер нь их будлиан хутгаад л амьдраад байж мэдэх хүүхэн байна шүү. Хүүхдээ төрүүлээд хэсэг завгүй явна угаасаа. Тэр өнгөрөх хугацаанд наад Юндэн Балгануудын чинь тар нь танигдаад ээдрээ жоохон тайлахад амар болж магад. Тэрнээс өмнө 4-дэх хүн рүү битгий эгцэлж хараарай чи эх эвгүй хүүхэн байна шүү хэхэ
хахаха сэтгэгдэл бичих биш хэр сайн ойлгосноо бичих уралдаан болчихсон юмбишүү авж уналаа
эхний 10 сэтгэдлээс юу болныг ойлголоо. сэтгэлээ тэвч барь бүсгүй минь ухаантйа бай бүх зүйлийг бодитоор харах гээд хичээл дээ
2. 3 n shono sexdehgui zugeer l hajuud ni hevtee yu …..serehgui Bol saihan zuud baina
Ohin n torchhsn 3sartai yun bishvv mongolman anduurd bna a ineed hvrchhlee hvmvvsiin bijsng unshd,,.ter ber egchiin dvv jn oort jn yamarhuu bdgiin ohindoo sn l aaw olj ogh heregteidee
Ямар богинохон хугацаанд ямар олон хүнд дурладаг юм бэ. Хүүхдээ төрөхөөс нь аавтай болгох гээд аав хайгаад байгаа юм уу. Огт ойлгосонгүй хүүхдээ эрүүл саруул төрүүлэхээ бод…
hi 30aas deesh nasnii bvsgvichvdee ass hiigerei tsarailag tsewerhen zaluu bna shvv egchmed bvsgvite hamtragch boloh gsinn
kk ivii ivii zugeer huuhdiin aavd heleed uuriiguu halamjluulaad hairluulaad uz etseg togdooh shinjilgee hiilge tgd buh uneniig hel chamd bi hairgui gehdee chinii huuhed chi hariutslaga uur ged shuud tulga ter zaluu chamd sain bolood 3sar araas chin hoitsoldsiin bishvv ugui yu chi er ni ih enger sultai doojoogui hun oirtohod amarhan tiim huuhen bna medkv ee tevcheerguich yumuu gehdee etssiin dund huuhdiin etsged heleed uzvel yasiin chamaig oor nudeer harahch yum bilvv ter hudiin zaluu bol jiremsen bsan oor hunii huuhedtei chamaar yahavdee
Oilgomjtoil baina sh dee.
huuheddeel sanaa zow
Hahah setgegdeluud n savaagaad hayachih yuma. Zahidliin ezend gj helehed nyalh bietei deerees n huurhun ohintoi bolchihood yun hamaatan sadan hud uragtaa durlah vee? Yun buzar yum boddin chi uuruu eruusuu tuluvshin amjaagui hun bn
Yuu c oilgosongui bichleg n iim yum chin chii uuruu iimerhu l amitan bololtoi
gv ee ingeed bna shde. Nuhruusuu salsan, heseg huagtsaanii daraa 1zaluutai 3honoson. Ehnii 2honog no sex, 3dah honog deer ni zvrhnii tsohiltiig ni medreed, hairgvi hetsvv bsn ch za za bi hatuurhaad bgaan bna, untchii untchii. Vr dvn ni jiremsen bolson. Daraa ni 1hvnd setgeltei bolood yasan yasan gene vv. Solongos kino2 yohh yadarchihlaa
CHI YU YARIAD BGAN BE ENE ZALUUD DASSAN DURLASAN BLAA CH HUUHDIIN CHIN ETSEG BISH SHUDE ER HUN OOR HUNII HUUHDIIN ETSEG NI BOLOOD SUUNA GDG YU L BOL GOL NI CHI OOROO IIM SAIN BLA CH TER HUN CHIN YAMAR BH WE GDG L CHUHAL UUNIIG TSAG HUGATSAA L HARUULNA
Humuse naad hu chini heled bnshde. Nuhrusu huhedtei bologui salsan 2 jil arhi uhig ni tevchsen. Zaaa teged bj btal neg zalu araas ni guise 3 sar. Teged 2 udur tevreldej hevtsen 3 dahi dr ni untsan ohinoo olson. Ohinoo olchood bj bhdaa egchinhe dvvd sain bolson bodvol ber egch ni l blguide. Za teged odo huhed ni torson gesen ch gesne egchinhe dvvd hairtai bga. Za oigotsgovu odoo harin ter hunde hairtaiga yaj ilchleh ve ? Huhed bga bolhor hetsu bn gej asugad bshde…. Yoo haa hedtei huhen ym bee chi medrel muutai hunii odriin temdeglel shog ym bichhi araichde. Teged ter asudlig ni chini bid nar yaj meddii. Sain l ym bn ooro medeku yu ugasa uhan suagui huhen bn
Эхлээд 1 залуутай 2 жил амьдраад хүүхэдтэй болоогүй тэгээд салсан.Дараа нь 1 залуутай ганц унтаад хүүхэдтэй болсон одоо3 сартай.Гэхдээ тэр залуу өөрийн хүүхэд гэдгийг мэдэхгүй.Харин одоо бэр эгчийхээ дүүд хайртай.2 дахь залуу чиний хүүхдийг бэр эгчийн чинь дүүгийн хүүхэд гэж бодож явдаг.Би зөв ойлгосон уу? Асуулт? 2 дахь залуугаас чиний хүүхэд гэдгийг яагаад нуусан? Бэр эгчийн дүү цусан төрөл биш тийм үү? гэхдээ цагаан сараар яаж золголт хийх үү?
Nuhruusuu jiremsen boloogui bolood salaad 1 zaluutai 3 udaa uulzaad suuliinh dr ni jiremsen bolood salsan. Tgd ohinoo 3 sartai bolohoor ni jiremsen gdgee medsen ch ali hediin ber egchiinhee duud dasaad durlachihsan bsn yum bn tiimuu. Buruu oilgoson bol uuchlaarai ghde bi ingj l oilgoloo.
Minii bodloor ber egchiin chin duu chamtai hamt tsagiig ongoruuldeg bsn ni chamd hairtai suuna gsn batalgaa bish shu de. Jiremsen busgui huniig argadaj taitgaruulsan zuilig ni chi oortoo sn gj buruu bodson bj boloh yum. Negent nuhruusuu salsan, ohiniihoo avd hairgui,hamt bdaggui bolohoor chamd odoo ber egchiin duugees oor hun haragdahgui bga bololtoi. Ohinoo tomortol heseg huleesen ni dr bha, yund ni tgj ih yarhav de, Chamd uneheer hairtai hun bol chmg setgelee ilchleegui bsn ch harah harts, handlagaas chin medeed todorhoi alhan hiih bailgui de
chinii amidral yag chinii tolgoi shig bolj … egchiinheer dvvgees jiremsern bolson ymadaaaa oilgohod berh ym
Охины маань аав эгчийн дүү залуу гэхийн ёстой ойлгосонгүй. Бэр эгчийн дүү залуу охины аав юм уу? эсвэл ,,, ухаан хүрэхгүй байнаа
Yu ch oilgosongvi ee
Yu ch oilgosonguie. Jaahan dongioduu yumu da uuchlaarai tegej l sanagdaad