Секс гараг – Пүрэв

845b1640f3de8a3f0fb3535bf9fc1159

Шинжлэх ухаан, нийгмийн салбарын хүрээнд олон төрлийн судалгаа, шинжилгээ явуулдаг “London School of Economics” их сургуулиас гаргасан судалгаагаар долоо хоногийн ямар гарагт хэрхвэл зохих болон хэрхвэл “сайн” байдаг талаарх сонирхолтой үр дүнг танилцуулжээ.

delgeen-121555-2034940259

Даваа
Энэ өдөр өөрийгөө аль болох амрааж, стресснээс ангид байлгахыг илүүд үзэх хэрэгтэй бөгөөд Даваа гарагт зүрхний шигдээсээр нас барах тохиолдол 20% эрсдэлтэй байдаг ажээ.

Мягмар
Хамгийн бүтээлч өдрөөр Их Британичууд Мягмар гарагийг нэрлэсэн бөгөөд хамгийн залхуутай, лазантай өдрөөр ч гэсэн мөн л Даваа гараг нэрлэгджээ. Тиймийн учир энэ өдөр хийхээр төлөвлөсөн ажлуудаа эргэн харж эхнээс нь “чагт”-лж эхлэх хэрэгтэй гэнэ. Өөр нэгэн судалгаагаар энэ өдөр зүүн тархины үйл ажиллагаа идэвхитэй ажилладаг байна.

Лхагва
Хайраа хайж байгаа ганц бие 8000 хүний дунд явуулсан судалгаагаар тэдний 40% нь Лхагва гарагт анхны болзоондоо амжилттай харилцаагаа тогтоож чадсан гэсэн дүнг өгчээ.

Пүрэв
Ялангуяа Пүрэв гарагийн өглөөний “секс”-ийг амтлах нь бусад өдрүүдэд хурьцсанаас хамгийн тааламжтай бас хамгийн хэрэгтэй хором байдаг гэнэ. Учир нь энэ өдөр эр эм хүйсийн сексийн тестостерон ба остроген дааврын ялгарах хэмжээ бусад үеийнхээс тав дахин идэвхитэй байдаг аж.

Баасан
Америкийн эрдэмтдийн судалснаар энэ өдөр “тамхи”-наас гарахад хамгийн тохиромжтой өдөр юм байна. Хачирхалтай нь тамхинаас гарах шийдвэрээс өөр шийдвэр гаргах тохиолдолд төдийлөн амжилт олохгүй гэнэ.

Бямба
Үрийн зулай үнэрлэх буюу төрөхөд хамгийн сайн өдөр бөгөөд энэ өдөр мэндэлсэн хүүхэд бусад өдөр төрсөн хүүхдүүдээс ухаантай, мөн өндөр албан тушаал буюу ерөнхий сайдын алба хаших магадлал өндөр байдаг нь баримтаар нотлогджээ. Тухайлбал 1900 оноос хойш 21 ерөнхий сайд солигдсоны зургаа нь Бямба гарагт төржээ. Түүнчлэн энэ өдөр архидалтын хэмжээ бусад өдрүүдээс өндөр байдаг тул алкохол хэрэглэхгүй байхыг зөвлөжээ.

Ням
Амралтын энэ өдөр гадуур хооллоход хамгийн таатай. Мөн цэцэг тарьдаг бол цэцгээ арчилж тордоход хамгийн тохиромжтой төдийгүй судалгаанд хамрагдсан хүмүүсийн ихэнхи нь Ням гарагийн өглөө, өдөр, оройн зоог бэлдэх нь шүдний эмч дээр очихоос илүү стресстэй байдаг гэсэн байна. Мөн “eMarketer” компаний судалснаар энэ өдөр имэйлээ шалгах хэрэглэгчдийн тоо бусад өдөртэй харьцуулахад харьцангуй өндөр байдаг гэсэн тул мэйл маркетингийн нэн таатай үе гэж үзжээ.

Source: PlaySkull.mn

1 Comment

  1. xxxx says:

    sonirholtoi l yum, 1dh 2dh udruud yag unen shuu, tiim bgaad bdiin. 2 dh uduruus l shine week ehleh erch huchtei boldiin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.