Тийм л их хайртай

harmonyLoves001

Өдрийн мэнд хүргэе энэ дэлхийн хөөрхөн, сайхан аашт, цагаан далавчит, хамгийн төгс төгөлдөр бүсгүй минь. Би 30 нас хүртлээ ганц бие явсаан. Энэ хугацаанд би зөвхөн надад тохирсон тийм л нэг бүсгүйг хайж, эрэлхийлж явсан, зарим нэг хүмүүстэй таарч, уулзаж учирч явсан боловч намайг догдлуулдаг, шаналуулдаг, хайрлуулдаг тийм нэгэнтэй таарахгүй явсаар өдийг хүрсэн байсан хайж байсан. Гэхдээ би азтай бас хамгийн азгүй. Би хэзээ ч өөрийгөө уучилж боломгүйгээр чамайг гомдоосон, би одоо тэрэндээ үнэхээр их харамсаж бас шаналж байна. Цаг хугацааны машин гэж байдаг бол, хэрвээ тэр машинаар 1 л удаа аялах эрхтэй бол, би баяны хүүхэд болж болохоор тэр санал аавд минь ирсэн 2000 онд очихгүй, би алдаж онож будилж явсан тэр жилүүдэд очихгүй, би хичээлээ таслаад явдаг байсан үе дээ очихгүй, би зөвхөн 2014 оны 03-р сарын ..-ны өдрийн үүрийн 05 цагт очоод чиний “хамт байх уу?” гэсэн асуултанд үүрд гэж хариулмаар байна.

Бурхан гэж байдаг бол миний энэ үгийг сонсоод чиний зүрхэнд бүр гүнд нь хэзээ ч гарахгүйгээр хийж өгөөрэй гэж хүснэ. Чамтай танилцаад бараг 1 жил болжээ. Харицахад нь хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг, жижиг биетэй, басгүй царайлаг охин миний араас гүйсэн надад таалагддаг л байсан гэхдээ би чамайг арай хөнгөн болов уу гэж бодсон, тийм гэхээр зүйлүүд ч миний нүдэнд харагдсан тийм болохоор би энэ хүнийг эхнэрээ болгож чадахгүй байх гэж бодсон. Чи гүйсээр л байсан би чамайг зовоох байх гэж бодоод нүүр өгөхгүй яваал байсан. Ажлынхан ч надад зөвлөсөн С-тэй үерхээ гэж Би зовоох байхаа энэ үнэхээр сайн охин тийм хүнийг зовоож болохгүй гэж хэлээд л өнгөрсөн л дөө. Дараагаар нь санаандгүй чи бид 2-ийн дунд дотно харьцаа үүссэн, тэр тухай чамайг ажлыханд хэлэхэд би уурлаад бид 2-ийн дунд жижиг маргаан болоход маргааш нөгөөдөр нь л чи нөгөө залуутайгаа авхуулсан зургаа FB-д тавьсан би юу гэж бодсон гээч, за энэ нэг найз нь л байх, надад уурласандаа л тавьсан байх гэж бодохыг хичээж байлаа гэхдээ болоогүй чамтай дотно хүн гэдгийг би мэдэрч байсан бүр эртнээс л тийм хүн байгааг би мэдэж байсан. Түүний дараагаар чамайг гэх сэтгэл бага багаар хөрсөн бас би охинийг чинь хүүхэд шигээ хайрлаж чадах болов уу чадахгүй байх гэж айгаад чамайг явуулах шийдвэр гаргасан.

Гэхдээ энэ алдаа байсан гэдгийг би одоо л ухаарч байна, яагаад хажуудаа байгаа эрднээ хайрлаагүй мал вэ чи гээд өөрийгөө дэлсээд л авмаар байна. 5 сард 2-уулаа энгийн сайхан харьцаж эхэлсэн бас чи нөгөө залуутайгаа нийлсэн гэдгээ хэлсэн би ч дотроо дэмжиж л байсан “Чамайг жаргаж сайн явах ёстой хүн” гэж боддог байсаан гэхдээ тэр хүний тухай сонсоод би чамайг эсэргүүцсэн чамайг маш их зовох байх гэж бодсон энэ бүхний дараагаар би чамайг өрөвдсөн тийм дээ харицаа нэг л өөр тийшээ болох гээд байгааг гадарласан ч сэтгэлээ шууд сул тавьсан чи бид хоёр бүх зүйлийн талаар нээлттэй ярилцаж эхлэх үеэс чиний ямар сайн хүн болох, ямар сайхан сэтгэлтэй, ямар зөөлхөн тайван, бас бяцхан боловч хүчирхэг зүрхтэй, шулуун шудрага хүн гэдгийг мэдэрснээс хойш би чамд дурлацан. Найзууддаа хэлсэн бүгд дэмжсэн, чамайг маш сайн охин байна лээ хурдхан суу гэсэн би баярласан. Би урьд гэртээ хэзээ ч ярьж байгаагүй зүйлсээ эцэг эхтэйгээ ярьсан, чиний тухай хэлэхдээ айж байсан дэмжих болов уу яах бол гэж, тэгтэл ээж ямар их дэмжсэн гээч чамайг охин /Б үсгээр эхэлсэн овогтой байхыг үнэхээр их хүснэ./-той нь цуг аваад ир гээд л би аймаар баярласан хурдхан чамд дуулгах гэж яг л жоохон хүүхэд шиг хөөрч байсан, аав ч бас тэгэж дэмжсэн би шууд л чамайг эхнэрээ болгоно гэдэгтээ 100% итгэсэн бас хайрласан.

Миний 30 наслахдаа гэртээ дагуулж орсон хамт хоносон анхны эмэгтэй хүн нь чи байсым шүү/магадгүй би хуучинсаг байх/. Одоо надад үнэхээр хэцүү байна, Би чамайг ийм их хайраар хайрлаж байхад, чи чамайг гомдоож яваад хэцүү байдалд орсон үедээ чамайг санасан тийм л хүнийг гэж байгаад би шаналж байна. Чи минь үнэхээр тэр хүнд өгсөн амлалтандаа хүрэх ёстой гээд сэтгэлдээ бүрэн суулгацан хана болгоцон боловч над дээр бага зэрэг эргэлзээл байгаа байх л даа гэхдээ арай илүү ирээдүйг тодоор бодитоор харах ёстой шүү дээ чи минь зөндөө зовсон хүн одоо чамд зовох бас алдах эрх байхгүй. Хэрвээ чи намайг сонговол тэр хэзээ ч алдаа байгаагүй гэдгийг би үлдсэн бүх амьдралдаа харуулах болноо.

Чиний төлөө юу ч хийхэд бэлэн байна. Чи юу хийх ёстойг л хэл. Хүн амьдралдаа зөндөө л зүйлийг зөрчиж, сэтгэлээ л дагаж амьдрах хэрэгтэй шүү дээ тэнэгхэн минь. Өөртөө бий болгосон ханаа нурааж өөрийн сэтгэл, чих, нүд, гарын өндөгнүүд бие чинь хаашаа тэмүүлж байгааг дагаж наддаа ирээч. 2-уулаа байвал ямар гоё хосууд болох вэ энэ тухай бүгд ярилцдаг биз дээ. Би-dad, Чи-mom, охин нь-Girl, удахгүй мэндлэх хүү маань-boy гэсэн цамцтай хотын төвөөр хайр цацруулан зугаалвал ямар сайхан бэ. 2-уулаа тийм гоё сайхан, тайван үргэлж инээд хөөрөөр бялхсан тийм л гэр бүлийг бүтээвэл ямар сайхан бээ /бурхан минь миний энэ хэлж байгаа үгийг тэнэгхэн түүнд минь дамжуулаад өгөөч/. Чи амьдралдаа нэг л удаа амлалтаа зөрчвөл би чамд энэ хорвоогийн бүх хайрыг хөл нүцгэн яваад ч хамаагүй цуглуулж ирээд бэлэглэх болноо. “Би чамд хайртай”

Маш ихээр хайрлаж хүндэтгэсэн: Б

12 Comments

  1. zochin says:

    Emegtei hyniig hamt bh hugatsaandaa hairlaj bh estoi. Naad asuudal chin saya nadad tohioldloo. Bi 2 hyyhedtei gants bie busgyi. Neg zaluutai naizlaad nogooh maani amidarya geed omno min bogj bariad gyigaad bhaar ni hamt amidraad yzlee. Tegsen hezee ch uuchlah argagyi gomdoogood bi ingej amidarch chadahgyi geed salaad yavchihsan chin hairtai geed l gyigaad bgaa. Hamt bh hugatsaandaa hairlaj gomdoohgyi bh estoi. Gomdoochood dahiad bolomj olgooch gehiin. 

  2. Zaluu 33 says:

    Ta nart zoriulaagui hairtai hunee olj unshaasai l gej tavisiin bishuu. Zaaval oilgoh geed yadiin zugeer 1 hairiin zahia l bna gegeen ntr sonin setgehuitei yum 30 hursen hun hairlaj durlaj teriigee ilerhiilj bolohgui yu uhaantai tsarai gargaad zarchim yariad suugaad baih yostoimuu chi l tegdeg bh lol.

  3. GegeenCom says:

    Okey.

    Jargal daahguin l zovlon yumdaguudaa. Yun ih romantismtain be 18-tai ohin shig l yum bichtsen bhyn 30 hursen er yum bol uyangiin halilaasaa utgiin hanamj ru shiljee yah geed bga n medegdq zaluud zunduu tsag aldsan ter busgui hoorhii 
    Er hun shig shuud tus tas bj shiidemgii zan suulga uurtuu 
    Baahan l bultaj bultaj bucaad alhahaar n araas n guigeed guigeed guicq bolson met

  4. Suri says:

    Ooo savagad haychhimaaaa neeree. Ta nar ai geed uun gejii neg huuhedtei huhen aras ni gvisen ym bn. Mani Zalu ergelzjee bi huhdig ni hairlaj chadku bh bas hungun huhen gej.. Getel ter ni hongon bish bsan bn. Gehde l hongon sanagdla chinii aras gvisen bj oor zalutai dotno bsan bn. Etsest ni nugu bisgui oor hun songod odo ongorson boroni aras tsuv nomrov gehcher ene zalu genet oilgood hairtai gdge uharad suuhar shiidsen ch oroitson ymsanj odo teged tolgoigo shagad zahia biched sujigam bn okey!

  5. б says:

    Уянгын халилыг нь арай ядан тэсээд уншья гэхээр ОЙЛГОГДОХГҮЙ юм их сонин. Бодвол тэр хүүхэндээ өгөх захиагаа аятайхан найруулаад ойлгомжтой болгоод өг гэж энд тавьсан юм байлгүй дээ LOL

  6. sss says:

    heterhii haliltai bichjee , zalhuu hureed tsaash unshsangui

  7. zahidaliin ezend says:

    Yu ch oilgosongvi.sanaa setgel chin yamartai ch vimertsen bgaam shig bna. Ene zahianaas harvaas, chi uuriiguu ilerhiileh chadvargvi , uurtuu itgelgvi, hvniig gadnaas ni dvgnedeg ym bna. Yamar 1n zovlontoi ohiduud , uursdiinhuu zovlong gadaad turh bolon bgaa bdlaaraa nuudag. Bi ch gsn. . .

  8. one says:

    тллл юун ч шалчгануур юм дэ

  9. baby says:

    Wow hicheegeed bai amjilt ok

  10. smile says:

    Мөн ч сайхан аав ээжтэй юм аа. Зарим хүмүүс жаргалын оронд төрчихөөд жаргаж чадахгүй байх юм.

  11. bold says:

    ergvv amitan baahan nurshij ….

  12. te says:

    yag yu bichsiin be hu. butsaj ochod uuriin 5 uurd hamt baimar bna gej helmeer bna gehiin tegsen hernee odoo tsyg bgam yy oiglosongui hu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.