Би одоо 43-тай жирийн л нэг эмэгтэй. Нөхөр маань Солонгост 7 жил болоод ирээд жил гаруйхан болж байна. Бидний амьдрал нэг л биш ээ. Би анх явахад нь ч хэлж байсан. Өөр хүнтэй болж болно гэхдээ баригдахгүй л байгаарай гэж. Ирээд нэг хэсэг зүгээр л байх шиг байсан. Гэхдээ өмнөх шигээ биш нэг л хөндий. Анхандаа би хол газар тусдаа байсаар байгаад тэгж байгаам байх гэж бодоод тоодоггүй байлаа.
Гэтэл нэлээд хугацааны дараагаас утсаа кодлоод гэрт байгаа үедээ утсаа асаахгүй, 2 хүүхэдтэйгээ ч харьцахгүй зүгээр л нэг хоног өнгөрөөсөн хүн байхаар нь сэжиг авсан. Гэхдээ юм хэлээгүй байтал нэг удаа өөрөө “Би хөдөө явж ажиллах гэж байна. Яг одоо явах гэж байна” гэлээ. Би дөнгөж ажлаасаа ирээд байсан болохоор “Ийм орой юу? Чи өчигдөр хэлэхгүй яасын гэтэл өнөөдөр шийдээд” гээд л гараад явлаа. Би гарснаас эь хойш нэлээд удаж байгаад маргааш өмсөх хувцсаа гаргах гэж байгаад нөхөр маань өөрийнхөө бүх хувцасыг, бичиг баримтаа аваад явсныг мэдсэн юм даа.
Араас нь утасдаад “Чи өөр амьдралтай болсон бол хэлээд явж болдоггүй юм уу” гэсэн. Тэгсэн 4 хоноод хүрээд ирсэн. Би юу ч хэлээгүй. Иймэрхүү байдлаар 2 ч удаа яваад л өгдөг буцаад л ирдэг байсаар сүүлдээ тэсэхгүй шууд тулгаад асуутал “2 жилийн өмнө Солонгост хамт байсан хүүхэнтэй тэр нь хүүхдийг нь гаргасан. Би хамт амьдарна гээд амлачихсан гэдэг” байгаа. Би гуйж аргадаж янз янзаар хэлж үзсээн. Нөхөр “Чи намайг уучилж чадаад байнга энэ тухай яриад байхгүй бол би гэрээсээ хаашаа ч явахгүй тайван амьдармаар байна” гэсэн.
Одоохондоо нөхөр маань гэрээсээ яваагүй л байна. Гэхдээ хэзээ явахыг нь хэлж мэдэхгүй байна. Эхэндээ нөхрөө уучлаад гэр бүлээ бүтэн авч үлдэх юмсан гэж бодогдож байсан. Гэтэл одоо харахаар уур хүрээд гомдол төрөөд үзэн ядаад байх юм. Тэр чигт нь явуулах байсан юм болов уу? Эсвэл зүгээр л энэ чигтээ тэвчээд цаг хугацааг харах уу? Би яах ёстой вэ?
24 Comments
hunii ehnert anzaaragddag yum, ali hediin garadlaad chamaas iluu iheer shanalj, muhriih n hair halamjiig bulaasan chmg uzen yadaj bga
chi tewcheed gantsara zowood nmg bitgii zowoo tiim bj chadwal chin bi uldey, yamar shudarga bus be, tewchih hetsuudee hetsuu. 7 jil hamt bgaguil yum bol naad hunguigeeree baij chadna l gsn ug bnshde, yawuulaaa gj guij bn. hamt amidraj bainga shanalhaar heseg shanalaad maryah zamiig songooch pls
nohor chin 2amidral zohioj bolood zogtsuulj baigaa chi ch gesen 2amidral zohiogood uzel de nadtai holbogdoj yariltsaarai eegii_4841@yahoo.com
sain baitsgaan uu.Bi 29 nastai egel jiriin l busgui.Nohroosoo salaad jil boloh gj bn.Neg ohintoi.Nuhur maani nadaas 13 nasaar ah hun bsan omno n huntei syyj bgagui tm olon jil gantsaaraa amidarsan bolhoor aash zan maani taarch tohirohgui 3 jil bolood saltsgaasan. Odoo bol ymar holboogui bdag. Haayadaa gantsaaardah ue bishgui l bdag nuhruusuu hoish huntei uulzaj uchraagui bj bgad sayhanaas ajliin gazriinhaa zaluutai dotnosson nadad uneheer ih taalagddag sn ch zaluu shan ch zaluu.ger bultei ehner huuhedtei Bidnii ajliin honog 28/14 bolhoor tsug bh bolomj n hamagui ih l dee. Sayhan bi ehner n jiremsen gedgiig medsen.Medenguutee ooriigoo zuhej ter shan busguin umnu asar ih buruu zuil hiisnee oilgoson bolowch uneheer ooriigii barij diilehgui n. Ehnert n uneher ih atarhaj bn medeej bi tuuniig martah estoi gehdee bi chadah bolwuu.Medeej ter bol ehner huuhdee orhihgui n oilgomjtoi bi ch gesen tm bodoltoi bga.Harin yaj tuuniig martah we
Сайн байна уу? Аав минь бас танай нехер шиг Солонгост байхдаа еер хунтэй болчихоод ирж билээ. Гэхдээ арай ч хуухэдтэй болчихоогуй хэхэ За тэгээд ганцаараа хуний нутагт удаан байсан хун хайр халамж, хань ижилээ санагалздаг л байх даа гэж бодож одоо зевтгеж боддог юм. Солонгосоос ирээд бид 2-той амьдрах гэж нилээн узсэн боловч нэгэнт толгой нь эргэчихсэн л бол болдоггуй юм билээ. Ээжээс минь ирчихээд ийм ч бизнес тийм ч бизнес хийнэ гэж менге авна, тэгээд л бутэлгуйтнэ. Энэ хугацаанд ууна, уурлаж хэрэлдэнэ, ээжийг минь зодох гэж хуртэл узсэн. Хамгийн суулд хамтдаа амьдрах гэж узээд би гэрээсээ аавыгаа хувцастай чемодантай нь орц руу шидээд хееж байлаа. Ээж минь уйлж байсан, гэвч ихээр гомдсон цехерсен байсан болохоор намайг ч болиулаагуй. Хуухдэдээ хеегдеж гарна гэдэг хамгийн их гутамшиг биз, гэхдээ гаргасан уйлдэлд нь л таарсан. Ингээд аавыг “хееснеес” хойш ээж бид 2 тайван сайхан амьдарч эхэлсэн. Ээж бид 2 орон байртай болсон, Ээж минь терийн байгууллагад удирдах алба хашиж байна, харин би МУИС-т сурдаг сайхан хань хеерхен охинтой болсон. Харин аавын минь амьдрал сайжраагуй харин дордсон. Хеерхий минь хамаг цалингаа енее шулмастаа атгуулчихсн, еерее цоорхой оймс емсеед явж байхыг нь харах хэцуу л байсан. Одоо охиныг минь харж егеед л явж байгаа. Нугэл нудээрээ гардаг юм билээ. Сайхан хань, ур хуухдуудээ ингэтэл нь гомдоосон эр хун еедлехгуй дээ. Бодит жишээ нь Миний аав. Ухэхийн цагт нь би хажууд нь байж чадахгуй ч харж хандах л байх. Гэхдээ емнех аавыг хайрлах хайр, тэр их хундлэл нэгэнт байхгуй болчихсон. Цаг хугацаа л аавыгаа уучлахад хургэсэн юм. Тэгэхээр таньд гэж хэлэхэд 7 жил тусдаа амьдраад чадсан юм одоо салсан нь дээр дээ. Эмэгтэй хун тэвчээд хулээсэн байхад… Аа тийм, харин одоо ээж минь найз залуутай болсон. Ээжийнхээ ийм жаргалтай байгааг би Урьд нь харж байгаагуй ээ! Амьдрал баян шуу 🙂
Gereesee garaad saund suugAad nuuren deeree huiten alchuur tawiad sain udaan bodood uzerei. Ta 2 hol bsan bolohor huuhentei bolson n medeej. Teglee geed ter hun huuhed gargadag n zow gejuu. Ger bulee hundeldeg hun gaduur huuhed yawj bolohuu. Chi ugelj zowohgui bol bi gertee salahgui baimaar bn gedeg chin uy gesen ug ve. Gawiya baiguulsiimuu ter. Harah bolgondoo durgui chin hureed gomdood hetsuu bh bolno shdee. Salna geheer ter muu yanhand az boloh geed bdag. Yamaar ch uym bedee. Nuhruu zowooh heregtei bhaa. Taniig ingej doromjilsoniih n toloo hariu tsohilt hiih l heregtei. Nuhur chin salaaad yawbal huuhduudee honhnii hel shig zuugeed uguh heregtei. Ter 2 saihan herelduuleed zodolduulaad amidraliig n tam bolgoh heregtei. Tand huuhduudee uguh gewel chi etseg n usguj ondiilguh uuregtei bi ajil ihtei nuhurgui emegtei amidralaa awch yawah geed udur shunugui ajillah heregtei bolloo gewel yasiin. Oor yamar arguud bn ih sain bodoj uzeh heregtei. Bi oor hunees huuhedtei bolloo shuu gewel yah bol? Yamar zewuun bachka we. Hariugaa awah heregtei. Eswel zugeer huuguud yawuulbal yamar we? Sain bodoroi
Ee dee ter huuhen ch ter chi ch ter hoyulaa l zovoh baih.Nohor chin ih muu hun baina daa.Medeej hairtai durtai hanilna suuna gej huuraad l huuhdee garguulsan baigaa.Naad hun chin 2huuhnii dund jargaad l 2 huuhen gomdoj tsohorch uilj uurlaad l ert hogshirch muuhai oshirhoj amidrah baih daa.Herev ta amidralaa avch yavah sanhuugiin chadaltai bol gantshan ooriig chin hairlah hun olson n deer baih chadalgui bol tegeed l huuhduudee yadaj osgoltsood 1 deevert nbiye biyenee uzen yadaad amidarsan boldog l baih daa.Hoorhii dee bidnii emegteichuud ur huuhduudiig n itgej gargaad l ooriigoo garguund gargaad l erchuud n 2,3 huuhnii hoorond teleegui hurga shig zavaarch yavaad l muuhai yumaa.Belgevchiig l sain surtalchilmaar baina.Emegtei huneer hairluulj l saihan erch huchtei amidardag naad er chin bol tand hair bish gomdol tsohrol gunig ataarhal stress uzen yadalt l ogoh baih daa tsaashdaa.
tevchvel zugeer
Эр хүнийг муугаар битгий бодоорой олон жил ганцаараа гадаадад явах тийм ч амар биш
Ах нь СОЛОНГОСД ОЛОН ЖИЛ БОЛСОН ЭР ХҮНИЙГ ХАРСАНАА ҮНЭХЭЭР МУУХАЙ ЗАНТАЙ БОЛДОГ ЮМ БАЙНА ЛЭЭ БИЕНИЙ ХӨГЖИЛ ТЭСВЭР ХАТУУЖИЛ БАЙХГҮЙ БОЛДОГ ШЭЭС АЛДДАГ НОЙР МУУ САЛГА БОЛДОГ ХӨЛ МУУДАНА ИХ Л БАЙНА ЧИ УУЧИЛААД ГЭР БҮЛЭЭ АВААД ЯВАХ НЬ ЗӨВ ГЭЖ БОДОЖ БАЙНА . ТЭР ЭЭЖ ХҮҮХЭДЫН БУРУУ БАЙХГҮЙ ТУЛ 2 ТАЛААСАА ТУСЛАЖ ДЭМЖИЖ ГЭР БҮЛЭЭРЭЭ ТАНИЛЦАЖ ЯРИЛЦАЖ АСУУДАЛ АА ШИЙДЭЭРЭЙ .
ТА БҮХЭНД АЖ ЖАРГАЛ ХҮСЬЕ.
chi ooroo yugaa hiij tiim balai yum helsiin. shuud anhnaasaa huleen zuvshuurchihsun l baina sht. shal balai yum
solongos olon ger buliig salgasan.
явуулах хэрэгтэй байж дээ. даварцан байна шд. дуртай үедээ яваа л ирээ л. хүмүүс хүүхдүүдээ бодоод элэг бүтэн аавтай нь өсгө гэхийн, хүүхдүүддээ эхнэртээ халамж анхааралгүй хоёрын хооронд хүнээр яадын, хүүхдүүдээ бод л гэхийн, чи ч бас өөрийгөө бодох хэрэгтэй шд, чи ч бас аз жаргалтай байх эрхтэй. уур чинь хүрээд цаашид ингэж байж тэсэхээргүй байвал тэрийг нь сөхөж хэрэлдээд явлаа гэхээр нь тэг тэг гээд явуул. хэн тэрэнтэй тэгж нээрэвтэж насыг бардын
Zvgeer l yvuulchih.
Etseg bh uurgee her biyeluuldeg bsn er yum boldoo. Baga hatan n mgld bdg esehees hamaarah l yum bn.
Barigdq hiij chadaagui balaig dodomdood daguulaad yavj chadna gvl yahavde her ih hairtaigaas chini ch hamaarah blgui huvi hunee avarya gvl odoohondoo oiriin heden sardaa hol bailgaad taivshrah gashuudah hugatsaa uurtuu olgoson n deer yum bn doo yaj gomdol shanal avchirsan tsarai harj hair bish uur undraad bhd uuriiguu huurch amidrahavdee
Mgl setgehguigeer bol huvi hunee alj busdiin az jargal huuhdiin ireeduin tuluu uuriiguu zoliosol gedeg
Baruund bol huuhed n nasand hureed neeh ijii aav gej zuuralddaggui tus tusiin amidralaa huuguud yavchdag bolohoor huvidaa az jargaltai bhyg iluud uzdeg yum ble
Mgl gadaad setgelzuichid ch uur uuruur zuvlunu soyol ulamjlal busguichuuded ch ih l hatuu handdag yum shig sanagdsan shu
гэхдээ эр хүн 2дох амьдрал зохиох тун дургүй байдаг гэсэн угаасаа анхных шиг сайхан юм хаа байхав заа яахавдээ хүий нутагт ганц бие залуу хэр удаан тэсхэвдээ тэвчээр алдаал нэг хүүхэнтэй уулзаал бия нөгөө дэх нь ч үгэнд нь итгээд хүүхдийн гаргаал биз хэрвээ таныг битгий яв гэвэл нөхөр тань явахгүй байх эр хүн эмэгтэй хүний аясыг их хардаг шүү дээ
Биднийг хэлсэнээр амьдралаа шийднэ ч гэж юу бхав. Шийдвэрээ өөрөө л гаргана шүү дээ. Ирж буцсан амьдрал хэцүү. Шүүхээр ороод сална гээд хэлээд үз.Тэгэхээр мэдэгдэнэ. сэтгэлээ дагасан дээр.
Baga ehneriig ni huuhedtei ni avchiraad hamt amidaraach
chi 7 jil oor eriin door hevteegui gej uu. tsug baih ni yasan yum.
uuriinhuu setgeliig l chagnaad vz.vneheer hairtsi hamt bmaar bwal uuriinhuu yumiig hvnd nair tawij uguh demii l dee.tsaad hvvhentei ni uulzaj bas bodol sanaag ni sonsoh heregtei.hvnii setgel olon yumaar holbootoi bj boldog.ter hvn tanai hvn 2 hoorondoo salj hagatshaargvi holbootoi bol jil aldahiin nemer.yawuulchih.yasan ch yahaw gesen hariltsaatai bol uuriin yumaa uurtuu l vldee.
Ooroo amidraltai baij oor huuhnees huuhedtei bolj baidag ehneesee amidarlaa bodoogui dunhuu teneg er baina. Hol amidarlaa huuhentei bolloo geed huuhedtei l bolj bolohgui baisan yum, Naadahaa bitgii davruul, huuhdiin tetgemj geh met avah yostoi yumaa avaad hooj yavuul, archaagaa aldaad hureed irvel neg bodoj uz odoo bol hooj yavuul!!!
Terentei terengui 7 jil amidarsan bol yavuulchih heregtei de. Tegeed l irj buzsan setgel n holdson huneer yahiin. Zarim neg iimerhuu ineedtei erchuudiig davruulaad l baih yuma.
1tawag hoolnii shawharuug 2 talaas n halbagadaj idej bna da
Өөрийнхөө юмыг хүнд найр тавиад явуулчихна гэжүү. дургүй чинь хүрч байсан ч тэвчээд явуулахгүй байвал яасан юм бэ.
уучилвал чин сэтгэлээсээ уучлах хэрэгтэй. хуухдуудээ бодоод амьдрах хэрэгтэй юм болов уу!!!