Хатагтай нар ба хурдны морьд

Их Британийд жил болгон Royal Ascot нэртэй хурдны морьдын уралдаан явагддаг. 300 жилийн түүхтэй энэ уралдааныг үзэхээр Британийн төдийгүй дэлхийн одууд, язгууртнууд, баячууд гээд эрхэм дээдсүүд ирдэг уламжлалтай.

Тиймээс энэ уралдааныг биечлэн үзнэ гэдэг хэр баргийн хүнд олдоод байдаггүй боломж. Уралдаан гэхээр уул шугамандаа хүмүүс хэний ямар морь түрүүлэх вэ гэдгийг харах, бооцоо тавих.

Харин энэ уралдаанд морьдтой хамт давхар нэг уралдаан явдаг нь хатагтай нарын хооронд болдог.

Уралдааныг үзэхээр ирсэн хатагтай нар бүгд малгай өмссөн байх ёстой бөгөөд хоорондоо хэн нь хамгийн чамин, өвөрмөц малгай өмссөн бэ гэдгээрээ уралддаг.

1 Comment

  1. uka says:

    Buun tasartsan.huuhnuud l bna shd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.