Хэн нь хэн бэ?

Teenage girl depression - lost love

Сайн байцгаана уу? Нийтлэлийг минь унших хүн бүрт тухайн өдрийн мэндийг хүргэе. Би одоо 24 хүрэх гэж байна. Хүүхдийнхээ эцэгтэй 10 жилдээ 1 сургуульд суралцдаг байв. Үерхэж нөхөрлөөд анхны хүүхдээ олоод 20-тойдоо авахуулаад салж байсан. Гэтэл би чамд хайртай, чиний бас өөрийн амьдралын төлөө амьдармаар байна гэсээр ирэхэд нь эргэж нийлж байлаа. Бид дахиад хүүхэдтэй болж 21-тэйдээ төрүүлсэн. Тэгж байгаад хос бөгж аваад гэрлэлт батлуулъя гэж бодож байлаа. Эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр учраас бие биенээ ойлгохгүй заавал гомдоодог юм байна лээ нас залуу омголон дээр нь жирэмсэн үе, нялх биетэй үе гээд л ойлголцохгүй зүйл их байсан. Эмэгтэй хүн л зөөлөн ухаантай эрэгтэй хүнийг ойлгодог байх хэрэгтэйг ойлгосон бас их гомдоосон сэтгэлд нь хүрээгүй ч байх ч гэж боддог өөрийгөө буруутгадаг.

Хүүхдийг минь 1 настай байх үед салж тэр өөрийн гэрлүүгээ очиж амьдарсан. 2 сарын дараа эмэгтэй хүн л буулт хийх хэрэгтэй юм байна гэж бодоод sms бичээд гэртээ ирээ хайраа би чамайг ойлгодоггүй байж уучил гэтэл би өөр хүнтэй болсоон гэсэн. Тэгэхээр нь гомдоод за яахав гэж байгаад ухаарах биз гээд орхисон. 8 сарын дараа түүний эцэг эхийн гэрт очиж 2 сар хэртэй амьдарсан. Тэр ирээгүй. Одоо жил хагас өнгөрч энэ хугацаанд эцэг эхийн гэрт нь байх хугацаанд намайг үгүйд хүүхдээ 1 л удаа харсан байсан. Учир нь надаас салаад 5, 6 cарын дараа нэг хүүхэнтэй холбогдож өдий хүртэл хамт байгаа юм билээ. Хүүхдээ хоолгүй шахуу байхад тэрэнтэйгээ хос дараа дугаар аваад зугаацаж явсан юм билээ.

За энэ яахав хамгийн эвгүй нь тэр хүүхэн яг бидний үеийн хүүхэдтэй хүүхэн. Толгойг нь бүрэн эргүүлчихсэн би мессэж бичиж үзтэл би салгаагүй салахгүй чамайг салсны дараа чинь нийлсэн хохь нь чи биднийг элэг бүтэн амьдраг гэж нөхрийг минь явуулсан гэдэг юм даа. Өөрөө адилхан ганцаараа хүүхдээ өсгөж хүүхдийнхээ эцэгт гомдож хүлээж явсан л байлгүй тийм байж арай ч дээ гэж бодсон. Хэдэн сар жил ч бай хамаагүй хүн хүүхдээ элэг бүтэн амьдруулахыг хүсэж эцгээ дуурайсан хүүхдээ харан2 хүлээдгийг мэдсээр байж гээд тэр эмийг зүхээд байх юм. Тэр үгүй байсан бол гэр бүлийнхээ үнэ цэнийг бүгд залуудаа үл ойлголцдогийг ухаараад үрдээ ирэх байсан гэж бодож байна. Амьдрал үзээд санаа сууж эр хүнийг яаж уяхаа мэддэг л болсон байж таарна гэсэн ч ингэж хүний хүүхдийн эцгийг өөрийн хүүхдийн эцэг болгож жаргах л юм байх даа. Хүүхдийнхээ эцгийн facebook рүү юм бичтэл нөгөө хүүхэн пассыг нь мэддэг ороод л чи арчаагүй муу амьтан яс булаацалдах нохой биш дээ хаягдаад эрдэнэ байсныг нь ухаарсан уу миний нөхрийн фэйс учраас миний өмч чи арчаагүйдээ гологдсон чаддаг юм бол буцааж ав л даа та нарыг гэх сэтгэл байгаа бол уу хаха энэ тэр гэж даапаалж доромжлох юм аа.

Ижилхэн эмэгтэй хүн байж яасан ч хүнээ байчихсан хүн юм уг нь зовлон үзсэн амьдралыг эр хүнийг мэддэг болсон л байлтай ийм сонголт хийчихээд надад ингэж хандахад нь гайхах юм. Өөрөө арчаатай сайн хүн юм бол чаддаг юм бол өөрийн хүүхдийн эцгийг буцаа гэтэл бөөлжсөн бөөлжсөө эргэж долоохгүй гэж ярих. Бүр хэлэх ч үг алга хүнд муу юм хийгээд дайрч доромжлоод бүхэл бүтэн хүний амьдрал хувь заяатай холбоотой асуудал дээр ийм хүн чанаргүй мунхаг хандаж байж эргээд өөрт нь үр хүүхдэд нь тусах вий гэж айдаггүй л юм байх даа. Хааяа зүрх өвдөх юм. Ямар их шаналж зовж хүүхдээ өрөвдөн байгааг минь Бурхан л мэдэх байх. Хүнд муу юм хийхээр үйл нь эргэж ирнэ хүн хүний амьдрал хүүхдийн хувь заяатай холбоотой асуудалд ингэж хандаж болохгүй хүн ийм байж болохгүй биз дээ?

14 Comments

  1. mgl zaluu says:

    ebii dee yamar zaluugaaraa teneg yumtai taaraa be. Odoo xuuxdee usguud, ajil xii esbel surguulid syyj uuriiguu xugjuul chamd tsag zab , nas zunduu baigaa. Amidral chinii tusuulj baigaagaas saihan, augaa tom doo

  2. 30 garsan busgui says:

    Ter busgui chinii tuhai unen l helsen baina shuu dee… Yaah gej zuuraldaad baigaan, Salmaargui baisan bol anhnaasaa yaah gej 2 tiishee bolj salbaganasiin. Ter hoiguur chini huntei bolchij. Tegeed cham ruu hezee ch ergeheergui bolchij. Iim baihad chi yostoi yas goridson nohoi shig  yaah gej tsarai aldaad baigaa yum be. Odoo negmusun salaad huuhdiinhuu tuluu uuriiguu daichlaad hun shig amidraach. Archaaguigeeree duuduultlaa tsarai aldaj baidag. Nuguu huuhnii huvid bol aashtai avirtai ch neeh buruutgaad baihaar yum alga l baina shuu dee…hun jargaltai baigaa bol hunii zovlong oilgoj medeh uu yer ni… 

  3. chudenz says:

    sain bn uu. chi odoo gants biy busgui. tiim uchiraas ter eregtei etseg hunii uurgee huuli yosooroo guitsetgeh heregtei bolov uu. Chi shuuhed orgodoloo gargaad huuhdiinhee tetgelegiig sar bur garga. etsesiin etsest ter chn chnii huuheded l heregtei shuu!!! nz mn………

  4. babe says:

    zugeer zond ni orhi gj helmeer bn ooriigoo ch zowoogood orooliin durguig ch hurgeed oortoo huuhdedee anhaaral tawi gants huuhed haana ch gazardahgui 

  5. Monroe says:

    Tertee tergui terenguigeer l amidardag uym bn shdee. Setgelee tataj aw. Bitgii tsarai ald gants huuhdiig hen ch usguj chadna. Toohgui hayachih uuriinhuu ajliig hiigeed ineegeed yawj bai. Shine hair durlal irne

  6. i says:

    yamar dvvrtsen tolgoitoi archaagv er hvn hvvhde hayad yawdg bnaa tm bj hvnii hvvhded etseg bolj chadhuu chi yunda araas n guigad bgan zvgeer l hayad ergj hartal n shn amidrsn n der shdee za tmees neg har yumnii ardaas zuuraldj bhaar zvgeer l ooriigoo hvvhde bodood shn amidar ter hvvheng n vgeer ideech hvnii haygdal der ajilj bj yun olon yum yaridgiin gj helku yu oopoo bs sul doroi bnshv chi..nohor jn l vgvi gsn nl zuraldh hereggvie za

  7. b says:

    nohriinh n buruu, huuhdee hayad 2 huuhen herelduuleed unen teneg. tiim hunees salsandaa bayarlah heregtei

  8. GegeenCom says:

    3-uulaa l archaaguin bnoo heree n hereeniihee hariig gaihaldaad yuhev chi ch gsn daraachiin eree uurgalah geed uur negen busguig daapaalj suuh udur irj ch medehiin.
    Eh hun bhd hangaltguil bn da chi mini er bulaaldsan ems shig ineedtei haragddag uruvdultei zuil gj ugui. Uuriinhuu zaluu nasny aldaag uhaarch hariuclagiig n uur humuust naalcah gej uilarah hereggui yadaj ter busgui shig n er huniig tataj erhsheeldee oruulj chaddag huuheddee eceg olj uguh suiheetei sambaatai bai yun utgagui yumaar zanimalddagiin zavtaimaa. Udiid ur huuhdiinhee ireeduid uuruur anhaaraad amshiih ch zavgui aav n manaitail guij bmaar

  9. xulan says:

    Хаяад явсныг нь эргэж хартал амьдар бүсгүй минь Чи биш Чиний хүүхдийн эцэг харамсхаар амьдар угаса тэр хүүхэнтэйгээ сайхан амьдрахгүй ээ нас залуу байна гоо үзэсгэлэн байна Давахгүй гэсэн даваагаар давах болох нь дээ сэтгэлээр унах үе их ирнээ тэр болгонд охиноо хар дараа нь хаяж явсан нөхрөө сана тэр хүн чамд хүч өгнө Амжилт бүсгүй минь

  10. ARIUKA says:

    ер н чиний бичсэнийг уншихад ч тэр чи өөрөө их арчаагүй хүүхэн байна салсан юм бол салсан шиг салаач салж чадахгүй юм бол яах гэж анхнаасаа сална нтр гэдийн тэгээд ер н эмэгтэй хун л арчаагүй байвал нөхөр өөр хүүхэн гээд л явна хэрэв эмэгтэй хүн арчаатай сэрэглэн нөхрөө өөртөө татаж чадвал нөхөр байж л байан тэгээд ч нөхөр чин чамайг араар чин тавиж хүүхэн эргүүлээгүй салсаныхаа дараа л суусан юм байна ш дээжаахан ухаантай бай да бүсгүй мин

  11. наранцацрал says:

    archaagui ertei taarsan daa oortoo gomdood odoo yah be de irrduigiihee toloo odoo ooroo l zutge ohin mine gehees oor ug alga da busgui mine

  12. bi says:

    manai mongol ih buruu togtoltsootoi. Belgevch gj naad zahiin ym medkv, hairtai gj helengvvt ni l hvvhedtei bolchihdog. Amidraliin zorilgo bhgv. Hvvhed ymar ih zovdogiig medeh vv? Bi lav 2dvvgee haraad uruvddug. Chi salsan l bol salsan , tetgever togtoolgo. Zaluu bulaatsaldaad ichmeer en. Hayaach. Chi deerees ni archaagvi l bna daa. Chi ymar archaagvi haragdaj bgaagaa medej bna uu? 

  13. tuya says:

    чи өдий хүртэл тусдаа амьдраад болоод ирсийн байж битгий зууралдаач. яах гэж зууралдаад бгаан. шүүхээр ороод хүүхдэдээ тэтгэмж гаргуулаад шийдвэр гүйцэтгэгчид өгчих тэгээл тэд нартай огт харьцаагүй бай. юу бодож тэд нар луу зууралдаад бгаан боль

  14. lol says:

    ter emegtei archaaguich gsn tanai nuxruuus yamarch dutxaar yum alg.. naad emegtei gii chin uiliin ur irn xarin xuuxed chin etseggui bgaa chin archaagui nuxriichin buruu shude

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.