Сайн байна уу би их сургуулийн оюутан, эрэгтэй, зүрхний хүндхэн өвчтэй, хүн л юм хойно хүнтэй ойрдож найзалж үздэг юмуу гэж бодоод нэгэн даруухан охинтой танилцаад сарын дараагаас үерхэж эхэллээ. Мэдээж бусдын адил хайранд мансууран хэдэн сарыг үдэж байтал миний өвчин минь хүндэрч шинжилгээний муу гарч түүнээсээ шаналан ядарч нойргүйтэж эхэллээ. Тэгээд би түүндээ үнэнээ хэлээд эртхэн сэтгэлээ тат гэхэд минь нулимс дуслуулан надруу харж хамтдаа үлдэнэ ээ гэхэд нь багахан урам орж зүтгээд үзэхээр шийдсэн юм.
Гэтэл цаг хугацаа өнгөрөхийн хирээр бие минь эрс муудаж эмчилгээндээ ядарч сэтгэл санаагаар унаад маш их турж толгой эргэж явж чадахгүй болтлоо мууддаг боллоо. Эмчийн хэлснээр эмчилгээ уртсахын хирээр найдвар багасч байгаа гэсэн. Би турж эцээд хувцас минь томдож маш хурдан ядардаг боллоо. Иим байдалтай хайртай хүндээ харагдахыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл тэр минь өөр сайхан залууг хараад надтай үг дуугарахаа болиод цаашаа хараад уурлчихдаг болсон. Тиймээс би үргэлжлүүлэхийг хүссэнгүй шууд л салахаар шийдсэн. Тэр минь уйлаад үлдсэн ч, орхисон. Яагаад гэвэл би эдгээд түүнийгээ жаргааж чадна гэдэгтээ итгэлгүй байна. Хүнд ярьж чаддаггүй болохор та бүхэнд бичихээр шийдлээ.
16 Comments
Хэцүү ч гэсэн чи зөв шийдвэр гаргажээ. Байдал нэгэнт ийм болсон учир үлдсэн амьдралаа сэтгэл санаагаар өөдрөг, гэр бүл найз нөхдийн хүрээллээ бодоод, өөдрөг /ингэх нь хэцүү гэдгийг ойлгож байна/ байхыг хичээгээрэй
юун сүртэй юм шинийг худалдаад авчиач. Хятдад Бежинд 1 эмлэг бгаа. Тэр нь хүний эд эрхтэн хувилдаг юм. Саяханаас тийм зүйл хийж эхэлж бгаа ба миний мэдхийн баруун гаргүй хүнд зүүн гарын урвуу байдалтайгаар хувилсан тэгээд суулгахад бие нь тэр хувилсан гарыг шууд хүлээж авсан гэж 1 мэдээн дээр гарж бхад нь харсан юм бна.
Hugshuun gants oldoh amidral 1 tsagch boltugai amid yawn gedeg vneheer saihan zvil ert oroi bvgd l yawdag saihan amidar vldsen amidralda huwi tawilan ataarhtal jargaltai amidar dahiad jhon ilvv amidarhin tuld amidar bvh bolojig hai bolomj 1000 d 1bsanch oroldood l vz chamd sain saihniig hvsi
Залуу хүн байна зоригтой байгаарай. Чамайг хайрлаж байгаа хүмүүс байгаа цагт гайхамшиг гэж байдаг гэдэгт би итгэдэг. Намайг хайрладаг хүмүүс надад гайхамшгийг бэлэглэсэн. Хамгийн гол нь сэтгэлийн маш их тэнхээтэй байх хэрэгтэй шүү. Би энэ дэлхийд ямар ч шалтгаангүйгээр ирсэн биш шүү дээ гэж байнга өөртөө хэлж бай. Бүтэхгүй гэж бодож эхлэх цагт бүтэх зүйл гэж байхгүй шүү. Хэрвээ хүсвэл надтай холбогдоорой babibo_ae@yahoo.com
bolohoos ni bolohguig ni hurtel yavaad uzehgui yagaad zamiin dundaas shantarj bgn be. Asuudliig shiideh tsor gants arga salalt bish shu de, Bi lav hairtai huniihee toloo eleg, zurh, uushig, boor, hol, gar gd nadaas avj boloh yu l bn bugdiig ni ogood 2la tahir dutuu bolsonch hamtda l baival ooriigoo zoliosolj chadna. Emegtei hun iimhen yumand buuj ogdoggui yuma duu min. Iim ert buuj ogoh erhgui shu de, eej aav, ireeduigee boddoo. Herev tsusnii donor oldohgui bol nadd heleerei bi donor 1*r bvlgiin tsustai. Hvn hvneeree dutdag horvood chi yund ingj ooriigoo gantsaaraa yum shig ert shntarj bgan be. Chi bol Mongol er hun buuj ogoh erh chamd bhgui, amidral bayn shu de
Uvchin hetsuu, miniih uhliin uvchin bish ch edgereshgui uvchin. Hund helj bolhoorgui uvchin. Bi bas hairtai hunee tavij yvuulsan. Odoo tgd bainga l bodoh yumdaa. Chi uvchnuu sain sudalsanu? End tend bolomj bga yum bish bgada. Setgeleer unah noirguideh bugdiig n mednee. Yu ch gmeer yumdee. Bi ch odoo ene bdldaa buur dasjee. Nemeed uur uvchtei bolchij vii l gj aih yum. Uvchnuu sain sudal edgereshgui uvchin bish l bol edgeej l taaraa. Gadaad dotoodod yum bdgyn bish bga. Onoshoo heleech, harj ugii.
I like to read mongolman’s comments. Sounds true with good attitude.
clipee clip
hunii huuhdiig zovooj bhar gargasan shiid chin bol zuv sanagdlaa harin uuruu bol setgeliin tenhee muutai har shaar bna shuu uudrug bai bitii tgj setgel sanaagaar unaj uuriiguu buur uvtug. chini setgel sanaa togtvorgio uurtuu itgelgui bh chin ulam chamaig gudaalagnuu gehees gediilgehgui shuu
Chi zaaval edgereh bolnoo zaluu min ene amidtald birgii buuj og ter huuhen chin chamd hairguin bna hairtai bsan bol chams ymar ch tohioldold salahgui baih bsan setgeliin hattai zorigtoi bgarai zaluu min amjilt.
bvh zvil saihan bolnoo setgeliin hattai baigaarai…
Одоо бас хүний хүүхэд зовоох гэцүү л юм даа.
zuv zuv
Minii duu setgel uudrug baigaarai.saihan zaluu nas davaad l garna. chamd amidral hairlaasai gej egch ni zalbirnaa.hetsuu bval delger_2000 add hiigeerei.bi chinii setgeld bgaa zuiliig sain sonsoh chamd dem uguh bolnoo.Chi minii huutei adilhan gej bodohoos yadahnee setgeleeree dem bolmoor bna.eruul enh baival saihan buhen chinii umnu bna.Itgelee buu aldaarai.
chi idgenee gol ni setgeleer bitgii unaa chi chadnaa
Чи яах гэж энэ хорвоод ирснээ үргэлж санаж, өөртөө итгэлтэй өөдрөг байх хэрэгтэй. Хэн нэгэнд хэрэггүй ч аав ээж ахан дүүс найз нөхөддөө хэнээр ч орлуулашгүй цорын ганц хүү нь ах нь дүү нь найз нь чи шүү дээ. Өмнө чинь амьдрал аз жаргал гэрэлт ирээдүй хүлээж байна дүү минь бас хайртай эхнэр хөөрхөн хүүхдүүд бас тэдний хүүхдүүд. Чи хүсвэл утсаа үлдээгээрэй ах нь туслахыг хичээе. Зовлонгоо хэн нэгэнтэй хуваалцвал 2 дахин хөнгөрдөг гэдэг юм билээ…