Сайн байцгаануу сайхан сэтгэлт та бүхэн минь тавтай зусацгааж байнуу? Би та бүхэнтэй Цаашдаа том гэдэстэй хаана яаж амьдрахаа мэдэхгүй байна… гээд зөвлөгөө хүссэн захидлаараа уулзааж байсан эмэгтэй байна. Үнэхээр тэр үед 2 сард хэцүү байсан эцэг эх минь байхгүй жирэмсэн найзалж байсан залуудаа хаягдаад арга ядахдаа энд захидал бичиж зөвлөгө хүссэн. Олон түмэн минь надад урам ухаарал хайрласан аз жаргалтай амьдралыг ерөөсөн сэтгэлийн тэнхээг мэдрүүлсэн хүчирхэгжүүлсэн зөвлөгөөнүүдийг өгсөнд үнэхээр баярласнаа илэрхийлж та бүхэнд нэг өдөр хэцүү зүйлийг мэдрүүлсэн уншуулсан бол одоо сайхан мэдээ дуулгаж жаахан онгирох гээд сайт руугаа ороод ирлээ…
Эмэгтэй хүн үртэйгээ байхдаа хамгийн хүчтэй байдаг юм байна. Түрээсийн байранд хоногийн хоолтой жирэмсэн тухтай унтах ор дэвсгэргүй байсан ч гэдсэнд байсан 5 сартай үрээ гаргаж сайн хүн болгож авна гэж шуудхан шийдсэн. Авахуулчих гээд аав нь 400 мянган төгрөг өгөөд орхиод явсан тэрнээс хямдхан авахуулах арга зөндөө байсан. Гэхдээ би аборт гэдгийг үзэн яддаг миний анхны жирэмслэлт байсан болохоор миний үр миний үрийн аав 2 миний амьдралын анхны гэсэн бүх юм байсан болохоор огтхон ч эргэлзээгүй гаргая гэж бодсон. Тэр сонголт минь амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт байсан.
Тэр үед нүдэндээ дүүрэн нулимстай хорвоог харж байсан бол одоо үр минь гарж ирэх гээд нүд дүүрэн жаргалтай харж байна. Хүүхэд хүнсээ дагуулаад ирдэг гэсэн үг хамгийн үнэн үг байна лээ. Миний үр буянаа дагуулаад л ирж байна. 2 сард юу ч гүй ганцхан гэдсэн дэхь үртэйгээ үлдэхдээ өөрийгөө бас үрээ ийм хүчтэй гэж төсөөлөөгүй ч амьдрана үрээ анх 4D эход хараад л эрч хүч орж өдөржин хичээж амьдралаа төлөвлөж бодож сэтгэсний үр дүнд өнөөдөр би хүүгээ 1нас хүртэл нь цалинтай амрах шагнал авлаа. 2 сараас хойш 4 сарын хугацаанд түрээсийн ч гэсэн аятайхан байранд орж хүүхэд өсгөж болох хэмжээнд тохижуулаад авсан. Төрөх бэлтгэл үрийнхээ памперснаас эхлээд хэрэгцээний бүх л зүйлээ цуглуулаад одоо өлгий л үлджээ…
Урьд нь миний цалин хүрэхгүй өөрийгөө олигтой хувцаслаж чададгүй байлаа гэтэл хүн өөрөө зохицуулахад хэдэн ч төгрөг мөнгө байдаг гэдгийг ойлголоо. Хүмүүсээ авсан цалин олсон үр 2-оо битгий голоорой тэр 2 чинь л амьдрал байдаг юм байна шүү. Хүүхдийн буян тасрахгүй гэж үнэн үг шүү бид 2-т зүгээр л нэг танил маань саяхан унтах ор хүүгийнхээ хувцас хийх шинэ шүүгээ бэлэглэсэн. Найз нөхөд хүртэл дэмжээд янз бүрийн л юм авчирж өгөөд. Би төрөх бэлтгэлээ хийхдээ идэх уух хүнснийхээ мөнгийг дансандаа хийхээ мартаагүй шүү би аягүй сайхан ажил найз нөхөд түмэн олонтой хүн юм билээ. Өөртөө байгаа сайхныг олж амьдарцгаая аборт битгий хийлгээрэй хүүхэд хөөрхөн хайрлаад тосоод л байвал заяа нь түшдэг юм байна.
Мартснаас 4 сарын хугацаанд багагүй амжилт гаргасан болохоор амраад ажилд орохоороо мэст ахихаар болсон улсын хяналтын байгууллагад орох санал авсан. Энэ бүгд минйи үрийн л буян юм даа. Саяхан минйи хүүгийн эцэг нь тэр залуу ярьсан чи намайг уучлахгүй байх л даа гэхдээ би хүү та 2-тоо хайртай гэсэн минйи сэтгэл өвдөж байсан хэдий ч би тэрийгжэ хэлжэгүй зөндө гомдлын үг хэлмээр байсан ч хэлээгүй. Яагаад гэвэл нэгэнт тэр хүнийг ямар ч үед яаж ч ааш зан гаргаж магадгүй гэдгийг мэдсэн болохоор муу үг хэлэхгүй тайван явуулахыг салж авахыг л бодоод одоо бүгд дууссан эргэж харах зүйлгүй би хүүгээ сайн хүн болгоод авчихнаа дугаараа сольж байгаа өөр хэлэх зүйл байна уу чамд аз жаргал хүсий битгий шаналаарай битгий ардаа эргэж хараарай амьдрал үр хүүхэд бол чи бид 2-н 5 жил салж муудаж нийлж явсант огт адилгүй надаас хэзээ ч урвахгүй үр юм. Хөөрхөн хайр заяасанд баярлалаа баяртай гээд л дугаараа сольсон…
Үнэхээр намайг ямар үед хаяад явлаа гэж бодохоор хүүхдээ л гэж тайвширдаг байсан. Одоо зөвхөн хүүгийнхээ төлөө явна. Эрчүүдээ хэлэх үгээ бодож ярилдаа надад юу гэж хэлээд хаяж явсан гээч хүүхдээ авахуул 5-6 сартай хүүхдийг үе мөчийг нь салгаад авчихдаг эсвэл төрөнгүүт нь эмч нарт хуйвалдаад амьгүй тариа хийлгэчих тэгээд бүтэлттэй төрсөн гээд хэлчихдэг гэсэн ийм аймаар юм ярьсан хүн надад тухайн үед энэ үгийг сонсоод л тэр хүнийг гэх бүх зүйл дууссан.
Одоо эргэж харж үнэхээр чадахгүй зөвхөн бүсгүйчүүдээ битгий аборт хийлгээчээ нэгэнт олсон бол тэр сайхан буянг гаргаад хүн болгоод аваарай гэж захимаар байна. Яаж ядарсан ч бай үрийн заяа түшдэг юм шүү. Тэр олон хүн дундаас намайг ээжээ гэж сонгож надад ирж намайг гийгүүлсэн бурхан үрдээ баярлалаа.
Хайртай үрдээ зориулсан шүлэг…
Ганцаардалын харанхуйд оч харвасан гэрэлт үр минь
Гал шиг зуп дүрэлзэхэд дотроос тайвшруулсан илбийн үр минь
Хэнэггүй нэгэн тоохгүй орхисон ч надад үлдсэн амин үр минь
Хэрэггүй мэтээр эцэг нь ярьсан ч битүүхэн хүссэн харам үр минь
Алдаж явахад аварсан болохоор ээжийнхээ сүсэг үр минь
Амаа мэдэхгүй чалчих нэгэнд туньж гомдоогүй ариун үр минь
Дотроос минь мэдэрч дор борыг голохгүй бойжсон мэргэн үр минь
Дэндүү их ерөөлөөр ээждээ заяасан буяны даллага бурхан үр минь
48 Comments
Mundag setgeliin hattai jinhene emegtei bn. Iim hvn hezee ch muu ywahgvi ee. Chamaig bs hvvhdiig chn hairlaj chadah saihan setgeltei jinhene er hvn haa negtee ta 2iig hvleegeed bj l bga. Uchrah tawilan ta 2iig tvshnee. Oodrog setgeleer amidraliig harj ongorson har baraan zvil chn ergeed harahad tom amjiltiin eh vndes bolson bh bolnoo. Az jargal hvsie. Etsest n helehed hvvhdiinhee aawtai yaj ch bsn ergej bitgii niileerei. Tiim hvn ta 2t hani bolohgvi. Ter hvneer ta 2 dutahgvi shan amidarna.
Za ohin mini bi chamd sanal bichij bsan negen bna, Olj uzeed mash ih bayarlaj bna. Urtei hun chin mash ih huchtei bdag yum shuu. Bie saihan tordoj saihan tutuurei.Hun bur l uur uuriin zam murtei bdag. Huuhed chin iim eejees garch bgaa yum chin sain hun bolj saihan amidarch yvah bolno. Aav eej chin ch neriig chin saihan olj ugch dee. Yaruusahan heree sain saihnaar avch yvj chadaj bgaa ohin mini amidral saihan urtei hun buur ch saihan Ta 2-too eruul enhiig husie
ta 2t az jargal huse.ergej hartal ni shan amidraarai
ene mail hayg add hiigeerei budguichuudee yaruusaihan_new@yahoo.com
ene mail hayg add hiigeerei busguichuudee
tsag zawaa gargan unshsan ta buhendee bayrlalaa net oroh zawgui l yawaad bna shuu naizlahiig hussen taniltsahiig hussen zowlon negt emegteichuuddee bayrlalaa magadgui awragdsan hun ertuntsiig awardag geed saihan ug bdg bid nar zunduu olon huuhed emegteichuudiig awrah enereh chadaltai humuus shuu
Muu nuhurtei bsnaas bgaagui ni deer bdag yum shu
Ганцаараа хүүхдээ өсгөнө гэж бодоход эхэндээ үнэхээр хүнд байдаг юм. Гэхдээ л анхны үрээ авахуулахгүй гэсэн хатуу бодол, хүүгийн эцэгт ухаангүй хайртай байсан хоёр хүчин зүйл ийм шийдвэр гаргахад хүргэж хүүгээ төрүүлж байсан маань санагдчихлаа. Хүү минь одоо 26 настай, хангайн нуруу шиг сайхан залуу, гэр бүлтэй, хөөрхөн хүүтэй, ажил төрөлтэй сайхан амьдарч байна. Ээждээ хайртай, ээжийгээ баярлуулж явна. Миний дүү алзахгүй ээ. Амьдралд жижиг сажиг бэрхшээл тохиолдоно. Чи хөнгөхөөн зохицуулаад явж чадах хүүхэд байна. Амжилт хүсье, охин минь.
Сайн байна уу.Энэ өдрийн мэнд хүргэе.Чиний бичсэн захидал, тэр алуурчны хэлсэн үгийг уншаад зүрх минь зүсэгдэх шиг боллоо.Амьдрал өөрөө аз жаргал байдаг учраас өөрийнхөөрөө амьдраарай.Гүн усны эргүүлгээс одоо нэгэнт гарсан учраас тайван амьсгалж ирээдүйгээ үрээ бодох нь хамгийн чухал.Хойшид яахыг бурхан замыг чинь заагаад өгнө.Гэхдээ зөв л байгаасай.Та 2-ын амьдрал үргэлж гэрэл гэгээгээр дүүрэн байх болтугай.
Bas ta 2t tusalmaar bnaa, odoo biy chini heviin bizdee.. Xyanaltandaa sain bga yu,
Hi, emegtei tantai taniltsaj boloh uu..Yamar mundag aguu yum be, iim holchtoi setgedeg… Uneheer baharhaj bna, bas uuriinhuu amidrald uram zorig orloo
Az jargal husie, chinii omnoos bayarlasandaa nulims garch bna, uhaantai ohin shuu
chi tencheertei uhaantao ohin bn aa ene ohidad surgamj boloosoi hun bolgon cham shig uhaalag shiidel hiigeesei!
Bayarlaad uilmaar sanagdchihlaa
Ymar shan zvil unchih vaa kk amjilt hvsee vneheer goe chvleg bn
Сайн байна түрүүн бичиж байсаныг чинь саналаа. Бидний өгсөн зөвлөлгө хэрэг болж зөв гийдэлд хүрсэнд баяртай байна. Хүүхэд гэдэг сайн сайхан бүхний эхлэл байдагийм даа. Аз жаргал, жижигхэн маамууд эрүүл энхийг хүсье.
Az jargal hvsiy uhaantai bvsgvi bna
shuleg n yamar goe yum be
Sain bna uu.bi bas odoo 6 sartai jiremsen chinii zahidaliig unshaad uuriin erhgui uilchihlaa.chamd bolon udahgui turuh huud chin az jargal eruul enhiig husie.
Emegteichuud bid chin iim mundag humuus baihgui . Yostoi nuguu uuliig ch erguulne gedeg shig …kkk Za ymartaa ch ta 2too zunduu zunduu az jargaliig husie. Sain bna mundag ohin dandaa iim uhaantai baigaarai
Москва нулимсанд дургүй кино шиг амьдаад байдаа. Аз жаргал хүсье..
үнэхээр их сэтгэл хөдөллөө.хамгийн сайхан бүнийг хүсье
buh humuustee bayrlalaa uur zuwluguu bval uguurei olon hunii ug unen zov bdag ah egch nzuudaasaa asuugaad bhad alzahgui yum bna lee
Tiim shuu. Ur huuhed gedeg uneheer bayar bayasgalan, manai huuhnuud uhaalag chadvarlag asar ih setgeliin tenheetei um. Sanaa zov bol zaya zov. Zov songolt bna. bayar hurgeye chamd.
chamd uneheer az jargal hus ye……
chamd uneheer az jargal hus yee…
сайн байна, үнэхээр хүүхдийн буян заяа түшжээ. хүүхдээ гараад ирэхээр бүр л их азжаргалтай болно. цаашдын амьдралд чинь аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье.
Jiremsen hund ur huuhedtei busguid ur zuulun handdag mgl tumnii mini buyan
Shan medee bna. amjilt husiye
Hamgiin tom aldaa
Hamgiin tom olz baidag yum.
Hamgiin hund hestuu amidral
Hamgiin jargaltai amidraliin ehlel baidag gesen ug bii.
Alag urteigee jargaad baijdee.Sain hanitai uchiraarai gej erooe.
ганц ч гэсэн гэгээлэг захидал олж уншсандаа баяртай байна. аз жаргал хүсье. тэр муухай залуугийн хувьд үнэхээр ухаан гаргажээ.
neeree huuhed hunsteigee irdeg gej yag unen shuu bi huu deeree medersen aaviinh ni ajil turul jigdreed shal ondoo bolson sh de
Good luck ohin min
ok. bi chamd helsii sh de amid hun amindaa argatai boldiimaa gej
amjilt busgui mini chi mundag bna aa bas daxin amjilt
Hi ene horwood eh bolj baigaad chini chin setgeleesee bayar hurgiye
Yaag gadagshaa garah gd nuure budtsan bsan chini uilullaha shahlaa hehe bi yag chamtai adil zovlontoi busgui 6sartai. Uree huleej suuna. 2 ula naizlaval ymar ve? Yaj holbogdomor ymbdeee
Yaag gadagsha garah gd nuuree budsan bsan chini uilulah shahlaa shde hehe bi chamtai adilhan emegtei odo 6sartai. Aav ni bas hayj yvad odo oor emegteitei bolson nadad harin mungu ch ogogui shu ooro osgo garga gesn kkk naizlamaar bn. Yaj holbogdovol zuger ym boldoo uneher saihan setgel hodolloo
tsaashdin amidrald chn az jargal husie mundag yma bs eh ur 2 gaihaltai ym.
Хүүхдээ гарахаар эцгээс нь заавал хүүхдийн тэтгэмж тогтоолгож аваарай. Өнөөдөр магадгүй тэр хүнээс гуймааргүй, харьцмааргүй байгаач гэсэн хүүхдээ сургуульд ороход нь боловсролтой болгох хэрэгтэй учраас тэр тэтгэмжээ хуримтлуулаад хүүдээ зориулах хэрэгтэй. Хүүхэд бас цэцэрлэгт явбал чи санаа зовохгүй ажлаа хийж болно. Тийм блхр хувийн цэцэрлэгт өгсөн ч тэр мөнгө та 2т хэрэгтэй. Хүүхдийн төлөө манай хууль хатуу, үйлчилдэг. Нэг удаал гомдол гаргах эрхтэй байдаг учраас чамайг өргөдөл өгөхөөр өргөдөлөө буцааж ав гэж дарамталж ятгавал битгий гомдлоо буцааж аваарай. Дахиад шүүхэд хандах эрхгүй болчихдог юм шүү.
Zunduu uillaa minii 2 ur hajuud ni untaj bgaag haraad l uilal hewtek bna. Tiim shvv busgui mini aliwaa ehlehde hetsvv ch ayandaa sham boldiin bnle
амжилт хүсье
Hi Yamar goy shuleg be.Mash Goy shuleg bna. Амаа мэдэхгүй чалчих нэгэнд туньж гомдоогүй ариун үр минь. Ene mur ni yamar huurhun yum be.Shuleg buheldee ih goy yumaa.Urtei hun az jargaltai ineemsegleleer duuren gedeg unen shuu.Huuhed hichneen huurhun geech.Ariuhan tsagaahan aqmitad shdee ted chini.Hair hurem egduutei joohon amitad l baidag yum.Amidral bayalag saihan shuu , Amidral engiin baihdaa iluu amttai.Mash uram zorig hanhalsan saihan zahidal boljee.Ta 2too az jargal husie.
mundag shuleg, mundag eej huu 2 bna. Unshaad uilav. Tursnii daraa hund baidiin, hatuujiltai baigaarai. Ta 2 chadna.
Ta 2 t asar ix az jargal urt udaan elbeg xangaluun ovchin zovlongui bayar bayasgalangaar duuren amidraliig xusen erooe!!! Iim sain eejtei xuu alzaxgui ee!! Iim saixan setgeltei ex xun ur xuuxdiinxoo ireeduin toloo ix tom amjiltand xurnee, xezee ch bitgii shantraarai! Amjilt xusey!
Сайн байна бүсгүй минь
Estoi mundag emegtei bna ene ercheeree zorigtoi hatuujiltai baigaarai yaj ch bsan yer zaluug bitgii uuchlaarai chamd ene horvoogiin hamgiin sain saihan buhniig husie chi ih amjiltand hureh busgui bna
ymar goy ym bee bayr hurgeye. bi ch gesen huuhdee awhuulahgui geel jiremsen hotsorch bsn gehdee amid hun argatai gj alddagui l ym bnalee odoo ohin maani 4 nastai hoorhon harah tusam l hair hurne. ooroo saihan ajil higeel ohin mini tsetserlegt ywaal saihan l bna. ur huuhed gedeg ymar ch er hunees iluu shuu. amjilt