Өдрийн мэнд. Би энэ сайтын байнгын уншигч. гэхдээ би өнөөдөр хэнд хандаж яахаа мэдэхгүй нүдээ бүлцийтэл уйлаад ажлынхаа өрөөнд сууж байна. Энэ амьдралд юу буруу хийсэн болоод миний амьдрал ийм байдгыг бодоод олохгүй юм. Одоо би 32 настай 9 настай нэг охинтой. охины аав охины төрөхөд эмнэлэгт орхиж явсанаас нь хойш сэтгэлд сэв сууж салсан. Аав ээж 2 бурхан болоод оюутан дүүтэйгээ хотод ирж амьдарсан яахвээ өөрийн биш ч хөлсний байранд амьдраад болоод л байна. Өдий хүртэл санаанд нийцсэн сайн хүн ч таарсангүй ээ ганц биеэрээ үйлээ үзээл явна.
Түрүү жил өмнө нь хальт таних нэг залуутай хэсэг найзалж үзсэн болох л юм шиг санаж итгэсэн ч болсонгүй ээ. Түрээсийн байранд амьлар хэцүү л дээ хүний л юм. Дуртай үедээ хөөнө тууна гээд л. Энэ зун хэсэг ч болов түрээс төлөхгүй хэдэн төгрөгөөрөө хувцас ч болов авья гээд ахындаа байхаар болсон ч бэр эгчтээ муу муухайгаараа хэлүүлээд хөөгддийн байна өө. Гол нь бэр эгчээсээ би маш олон муу муухай үг сонссон миний амьдрал бүтэлгүй яваа нь үнэн ч би амьдрах л гэж зүтгэж яваа эмэгтэй хүн. Хүмүүс яагаад хүнийг үгээр алж болдог гэдгийг мэдэдгүй юм болоо. Бэр эгч чи бурхан болдог аавын хүүхэд биш хэн ч биш гээд л намайг элдвээр хэлсэн. Биш байсан ч ингэж хэлэх миний аав ээжийн ясыг өндөлзүүлж байх ямар хэрэгтэй юм бээ. би маш их гомдсон одоо ч нулимс дүүрээд л байна.
Хүнд муу үг хэлж болно битгий зүрхэнд нь хүртэл хэлж бай л даа. Одоо надад бахархаад байдаг аав ч үгүй болсон юм шиг санагдад хэцүү байна. Би яагаад юуг буруу хийсэн болхоороо хамаг амьдрал бүтэлгүйчдэг юм бэ. Үхмээр санагдаад хэцүү байна. Тэр тийм тэнэг юм яриад байгаа хүмүүсийг үзэн ядаж байна…
19 Comments
Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Үнэтэй зөвөлгөө өгсөн та бүхэнд маш их баярлалаа. Би сайн байгаа сэтгэл санаагаа нээх сайн биш байгаа ч ямар ч байсан Сайхан ааваараа бахархаж сайхан амьдарнаа. Ахын маань хувьд ах маань намайг өмөөрсөөн 5 хүүхэдтэй, ааштай эхнэртэй болхоор хэцүү л байдаг юм шиг байна лээ ахыгаа би ойлгоноо. Би нэг жижиг төрийн албанд ажилладаг бас зээл аваад мэргэжлээ дээшлүүлэхээр сургууульд сурч байгаа болохоор та бүхэн ойлгоно биздээ. Дүүтэйгээ ярилцаад бид 2 бүхнийг мартаад урагшаа л харж амьдархаар шийдсээн. сургуулиа төгсөөд өөр цалин сайтай өсөн дэвжих боломжтой тийм ажилд ороод ажиллаад эхлэхээр сайхан болноо гэж итгэж байгаа. Миний аав хорвоогийн хамгийн сайн сайхан аав байсан аавынхаа нэрийг сэвтүүлэхгүй амьдарнаа. Та бүхэнд их баярлалаа.
Чи голохгүй бол амьдраад ажиллаад байх боломжтой худаг буудлынхаа дэргэд байдаг ажлын байр байгаа. Ажиллууж чаддаг бол бүх төрлийн оёдлын машин, Компьютер интернет, гуанзны тоног төхөөрөмж гээд зөндөө л юмтай одоо сул байгаа. Хөл дээрээ бостлоо амьдар гэвэл энэ хүмүүс 1 бие эмэгтэй хүнийг элэг барих нь гээд шоглоод эхлэх байх даа.. Надад олон эмэгтэй дүү бий тэдний олон бяцхан хүүхдүүд бий. Тэдэнтэй минь адилхан санагдчихлаа…Гэхдээ 1 бие хүүхэдтэй эмэгтэй хүнд гэр хороолол хэцүү санагддаг. Амжилт хүсье.
Harin tiimee Yug n buruu hiichihsen ym bol doo
Chamd bolomj bna shv de hvvhed chin tom boltson bna. Ymar garaas garagvi johon ajil hiij bolohgvi bga bish .Chamaas hetsvv amidraltai olon hvvhedtei nohorgvi hvmvvs bolol bna shte. Owchin zowlongvi l bol bolno zowoh tsag bhad jargah tsag bdag yum za amijilt.
Зүгээрээ эгчээ бүх юм сайхан болох цаг ирнэ 🙂
Xunii amidpald yuch toxioldoj bolno. Tep buxend uilj unjij, doroi tsapailj xepxevch boloxgui shuu. Xapin amidpaliig dapj amidpax xepegtei. Dalain xuchtei davalgaand ul guivax xad chuluu met amidpald xatuu changa, tuilbaptai baigaapai. Udaxgui bux zuil saixan bolno gedegt itgej baina.
tuslah yum uu
32 toi ohin geh uu. Unshaad bsn chin uuriiguu uruvduuleh durtai . Huvtsas avahiin tuld ahinhaa hajuud amidarsan ch geh shig 22 toi ohin iim um bichvel oilgohson. Humuusiin setgelgee unen sonin umaa
Яасан ч сулбагар юм дээ. Дарвайтал хэрэлддэг л газар ш дээ. Тийм хүнээр тэгж хэлүүлээд өөдөөс нь олигтой ч юм хэлэхгүй хөөгдөөд гарна гэдэг. Тэгээд бас ажил дээрээ уйлаад сууж байна гэдэг чинь юу гэсэн үг үү. Ажлын чинь хүн амьтан хараад чамайг ямар өрөвдөлтэй хүн бэ гэж бодуулах тийм сайхан байгаа хэрэг үү. Юм л бол өөрийгөө зовсон зүдэрсэн гэж ярих бас байгаа амьдралтайгаа эвлэрээд уйлж унжаад сууж байгаа эмэгтэй хүнийг бэр байтугай захын бацаан ирээд л чамд амьдрал заана шүү дээ.
– Би ч гэсэн чамтай чацуу. Надад ч гэсэн чиний настай ойролцоо охин байна. Хүүхдийн аав аль намайг жирэмсэн байхад л хаяад явсан. Ээж аав маань ч бас өөд болоод удаж байна. Харин чамайг бодвол би доороо 3 дүүтэй. Нэг нь одоо оюутан. Чиний наад амьдрал чинь ганцхан чамт байгаа амьдрал биш ээ. Дийлэнх бүсгүйчүүд л ингээд амьдарч байна. Гэхдээ хөлсний муу умгар байшингаас илүү гэр хороололд сайхан гэр байхад л амьдрал под хийгээд явдын шүү. Хүний юмнаас хэн хэзээ ч өндийдөггүй. Уйлж унжихаа болиод тэр их түрээсийн мөнгөөрөө ганц гэр авч, гэрээ тохижуулж өөрийн юмандаа хүн шиг суух л хэрэгтэй. Түүнээс насаараа ингэж хүний бэлдсэн оромжинд толгой хорогдох юм бол энэ амьдрал биш. Ажил төрөл хийдэггүй чамаас дор амьдралтай өчнөөн хүүхэд цувуулаад гаргачихсан өрх толгойлсон эмэгтэйчүүд амьдраад болоод л байна ш дээ…
Minii ohin hatuu changa baij setgelee bari, eej ni ohinoo ingej uilj urvaij suuhiig chini harmaargui baina shu, ber huuhen maani buruu tashaa zuil sonsoj anduursan bailguide, chi mini aav eejiinhee hairaas torj aaviinhaa hairand osch hun bolson yum shu de, muu muuhai zuil bodoj bolohguie, minii ohiniig saihan az jargal huleej bn, ter az jargald hurehiin tuld hicheej uz, zee ohiniig mini eruul saruul osgo, minii ohin chadnaa, chi mini bagiin l tevchertei, busdaas iluu mundag huuhed baisan, odoo ch tiim hevere gedgiig eej aav ni harj baina, hamgiin gol ni eruul mendee sain anhaarch baigarai, nulimsaa archaad bosdoo ohin mini, tegeed ineemsegleerei, ohindoo amjilt husie, daraagiin udaa chi mini aav eejdee az jargalaa bichij ilgeeh bolnoo, huleej baina shuu, EEJ NI
Тэр нэг муучлаад байгаа нөхдүүдийг атаархтал, чамайг тойрч бөндөгнөтөл амьдар. Өнөөдрөөс эхлээд өөрийгөө буруутгаж, аз заяагүйгээ дуудахаа зогсоож, бүх юмыг өөдрөгөөр харж, өөрийгөө өөрчилж, дайчин амьдар. Амьдрал чамд бүх бэлгээ өгөх болно шүү. Тийм цаг ирдгийм байна лээ.
bish baisan ch odoo xend xamaatai uym eej aavigaa sainaar dursaj baixad boloo sh dee uudrug bai irsen uvchin bish ubchingui xun boldog uym oo… tuslmaar l bna daan ch yaj xolboo barixaa medexgui bna aa chi bno gevel xayagaa uldee xuuxdiig chin l bodoj tegj bna .
охиныхоо төлөө тэмц амьдралдаа итгэлтэй бай тэр бэрээ чамайг гуйгаад иртэл амьдрах цаг ирнэ ээ.
ene tend niitiin aytaihan bairnuud bdag bz hymdhan shig tiimerhu ym hail daa
2-t ter berteigee chhi hamt bj bolohgui ym bnaa hurdhan shig ybj uz
erni l muu sanaatai bai chmg tegj bga ym chin naad huurhun urgaj bga tsetsegee hairlaarai muu humuusiin hajuud har bgaas ni bailgaj eldew ym sonsgoj haruulj sonsuulj usguj bolohgui ee za
Hi. Чи тэр бурхан болсон аавынхаа охин нь биш гэж хэлсэн тэр бэрийн үгэнд юундаа эмзэглэнэ вэ. Биш байсан ч чамайг охиноо гээд өсгөөд, хайрлаад явсан л байна шүү дээ. Тэгэхээр бахархах, хайрлах, дурсах аавтай байлгүй яадгын. Ер нь ах чинь юун элдэв дэмий юм эхнэртээ ярьдаг шалчигнуур гар вэ. Өөрөө мэддэг байсын бол дуугай л байна биз. Эхнэртээ атгуулцан эргүү гар вээ. Охин дүүгээ өмгөөлчиж чадахгүй. Угаасаа урд нь болоод л байсым чинь болно ш дээ. Байраа хөлслөөд өөрийнхөөрөө тусдаа амьдарааа. Харьцаж яадгын
нэгд жинхэнэ унэнг чинь бэр эгч биш талийгч аав ээж чинь мэднэ тэдэндээ л итгэ. 2рт хуний есгесен эцэг л тэр хуний жинхэнэ эцэг байдаг гэж далай лам айлдсан санаа буу зов. чи хэзээд аавынхаа охин ур нь байна
Ах чинь чамайг өмгөөлж хамгаалдаггүй юм уу? Миний дүү ингэж хүний хүнд ад үзэгдэж амьдрахаар тусдаа гар.Охинд чинь бүр хэцүү байгаа.9 настай хүүхэд одоо юм юмны зах зухаас ойлгох чадвартай болсон сэтгэлийн шархтай болно шүү.Өмнө нь хөлсний байранд болоод байсан юм чинь болж л таарна.Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэж үнэн шүү.Юун үхэх вэ? Охин чинь яах болж байна?
setgeliin tenheetei baij tedend hen bolohoo haruul tegej heluulj baij bologui oodoos n hel tedneer doromjluuldag yu iin ood n tataj chadaguinma gehed amaa hamhij yv bi amidrah gej hicheej bn ged ohinoo sain hun bolgoh n chuhal shuu bvhnee ohindoo zoriul estest n sain hanitai bolod jargana daa
Heyy unuudruur buh zuil duuschaagui bn shu de. humuus yarjil baidginmoo. hezee neg udur ter hund harin ch bayarlana shuu. TED L INGEJ HELEEGUI BOL UNENDE AMDRAH ITGEL HOGLOGDOHGUI SHUU DE. BI LAV HUMUUS NAMAIG MUU HELEH TUSAM ULAM HUCHIRHEG BOLDOG, TEDGEER HUMUUSES ILUU BHIN TULD,ILUU GEDGEE BATLAHYN TULD. HUCHTEI BAIGAARAI. HEREG GARVAL TUSLHAD BELEN SHUU,HOLSNII HYAMD BAIR ENTR GEE L.