Сайн байна уу? Би одоо 27 настай, ганц бие эмэгтэй. Сүүлийн үед би нийлээн жин нэмээд байгаа юмаа. Гол нь би гэдсээрээ таргалдаг нь их муухай. Тэгэж таргалчихаад буцаад турахаар гэдэс багасахгүй. Учир нь би гэдсэндээ их олон удаа хагалгаа хийлгэж байсан хагалгааны оёдолтой юм л даа. 7 жилийн өмнө түгжрэл болоод тийм болчихсон. Тэгээд гэдэс маань 2 хуваагдчихсан болохоор жаахан жин нэмэхээр 2 хэсэг гэдэс унжаад их муухай, туранхай байх гээд хоолны дэглэм барихаар гэдэс хямраад, буцаад түгжирчих гээд асуудалтай юм. Чангалах гээд дасгал хийхээр таталдаад байхаар задарчих вий гээд айгаад байх юм.
Би харин туранхай баймаар байдаг яаж хэвийн хэмжээнд жингээ бариж тэр унжсан 2 хэсэг гэдсийг чангалах вэ? Ер нь чангарах болов уу? Чангалахын тулд дасгал хийх нь аюултай юу?
Над шиг ийм байдалд орж байсан хүн байвал надад зөвлөж туслаач.
5 Comments
Hool hunsendee anhaar dasgal hudulguunuus iluu idej uuhaa zov zohicuul
setgel sanagaa saihan blgoo
Ерөнхийдөө чиний гормоны баланс чинь эрэгтэй талдаа хүн байна. Мэдээж эрэгтэй хүн шиг гэж байгаа юм биш. Зүгээр л нийтлэг эмэгтэй хүмүүстэй харьцуулах юм бол чамд эстроген арай бага, андрогенууд арай их байдаг байж болно. Эрчүүд гэдсээрээ, эмэгтэйчүүд гуя, бөгсөөрөө өөхөлдөг. Энэ бол гажиг биш байдаг л юм. Гэхдээ эрсдэлтэй. Зүрх судасны өвчин тусах аюул эрчүүдэд илүү их байдаг. Яагаад гэвэл эрчүүдийн гэдэсний өөхөнд холестерин, ханасан тосны хүчил их хуримтлагдаж, энэ нь судасны хананд наалдсаар цусны эргэлт муудаж алсдаа эмгэг болдог.
Манай өвөөгийн талынхан зүрх муутай. Өвөө маань зүрхээр өөд болсон. Тэрийг нь ээж өвөөгөөс авсан байх. Гэдсээрээ бас таргалдаг байсан. Тэрнээс болоод хааяа зүрх нь өвддөг байсан. Дасгал хийж турснаас хойш асуудалгүй болсон. Гүзээ ер нь аюултай шүү, эрчүүд болон гэдсээрээ таргалдаг эмэгтэйчүүд минь гүзээ гарвал шууд зайлуулаарай.
emchees asuu
sain guih heregtei busgui mini, yamar ch asuudalgui goolig bolno.
Zam deer udurt 5-12 km guihed sariin daraa 20 kg ch hasaj chadna.
Amjilt huseye!