Ёооё бичээд л уур хүрч байна…

onenightstand_682_517685a

Сайн уу? Зарим нийтлэлийг уншиж байгаад өөртөө тулгараад байгаа асуудлаа ч бас бичиж зөвлөгөө авахаар шийдлээ.

Би 2 жилийн өмнө ажлын шугамаар нэг залуутай танилцаж, тэр залуу ч миний ажилд туслаж сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Хааяа нэг ярьдаг байснаа сүүлдээ хоолонд орох санал тавьснаас хойш бидний харилцаа өөрчлөгдөж, үерхэл нөхөрлөл шохоорхол уу мэдэхгүй хэсэг хугацаа өнгөрч, тэр удахгүй хөдөө явах гэж байгаагаа хэлж түүнийг гаргаж өгөх bye парти хийсэн үдэшээс бүх зүйл эхэлсэн.

Бид дотно харилцаанд ороод л тэр шууд хөдөө явсан. Тэгээд ёстой тэнэг зүйл болчлоо гэж бодож байтал тэр өдөр бүр бүүр байнга надруу ярих болсон. Чамайг санаж байна? Чи л таалагддаг гээд намайг уярааж би дасаж сүүлдээ түүний ярихыг хүлээдэг болсон. Энэ харилцаа бүтэн жил үргэлжилсэн /дунд нь 3 удаа л хотод ирж 10 гаран хоноод буцдаг байсан/. Тэрний хийж байгаа ажил, бусад зүйлийн талаар би тодорхой сайн мэддэггүй би бодохдоо хувиараа л бизнес хийдэг гэж ойлгож байсан. Аав ээжтэйгээ би ярилцаад орон сууцны зээл хөөцөлдөж эхэлсэн бөгөөд яг тэр үеэр ч тэр хотод ирсэн. Тэгээд бүгд миний хүссэнээр болж би байртай болж түүнтэй хамт амьдарч эхэлсэн /Бөөн зээлэнд унасан/.

Бид хоорондооо ярилцаж байгаад удахгүй түүнийг ажилд орно гэдэг сайхан итгэлтэй бүх зүйл эхэлсэн. Харамсалтай нь 10 сар өнгөрлөө. Одоо ч тэр ажилд ороогүй, тэгээд бас ээж рүүгээ мөнгө нууцаар зөөнө, нээх ажилтай юм шиг өдөр гараад л бүр орой орж ирнэ найзуудтайгаа юу хийдгийн бүү мэд миний анхны төсөөлж, хүлээж байсан залуу биш болоод л байна. Одоо бүр миний хажууд пс дээр өдөржин тоглочих юм, хааяа нэг уурлаж үг хэлэхээр ерөөсөө өөртөө ойлгож хүлээж авахгүй, гэр орны ажилд тусладаггүй. Заримдаа намайг уурлахаас наагуур болж засварчингийн ажил хийнэ.

Гол нь би ээж аавдаа маш их дарамт удаж хоол хүнс, байрны мөнгө, бусад бүх илүүдэл зардлаа ээж ааваасаа авч байна. Өнөөдөр би 30-тай боломжийн ажилтай, давгүй орлоготой, бас дээрээс компани маань намайг дэмжсэн ч би эцэг эхээсээ хамаарч байна. Аав маань яана даа охин минь гэж хааяа хэлэхийн. Бид 2 анх ярилцаад арай л өндөр зээл рүү би цүтгэсэн өнөөдөр арай л чангадаж байна. Бас нэг зүйл тэрний ээж нь хүү нь тусдаа гарлаа гээд гэрийн тавилга авч өгөөгүй шдээ. Би өөрийнхөө машиныг зарж тавилга болгосон. Ажилгүй хүүхдээсээ цагаан сар тэмдэглэнэ гэж мөнгө авсан гэж байгаа ёооё бичээд л уур хүрч байна.

Дээрээс нь хэд хэдэн удаа маш сонин үйлдэл миний хажууд хийж байсан. Цусан төрлийн хамаатан биш, 13-тай гэхдээ өндөр намаарай бараг л надтай жацуу охинтой миний хажууд дэрээр байлдаж, тэвэрч өргөөд л, гижигдээд л тоглож байсан тэр нь миний гайхширлыг төрүүлсэн. Хамаатны эгч дагуулж ирсэн 1-р курсын оюутан охинтой сээтэгнэж байсан, гээд л бичих зүйл зөндөө байна.

Энэ залууг би яах ёстой вэ? Үнэндээ би одоо ядарч байна. Сар бүр зээлээ яахуу гэсээр сүүлдээ унтаад байгаа мөртлөө унтаагүй юм шөнөжин ажил, бөөн зүйл зүүдэлж сэрээд л. Саяхан миний төрсөн өдрөөр бэлэг өгөөгүй, бас март, 6 сарын 1-нд байхгүй ээ ямар ч рамонтик байдал алгааа. Надад итгэл төрөхгүй байна. Бид нэг л бүтэхгүй байна. Аймшигтай зүйл дуулгахад би жирэмсэлсэн ч өсөлтгүй болсон. Үнэндээ яахаа ч мэдэхгүй байна. Би маш их эргэлзэж байна.

38 Comments

  1. Шинэ үеийн залуус says:

    yyyyyyyyyooooooooooooooo yu vee shuud sal, yu hiigeed tsag aldaad naad ergyygee tejeegeed zuuraldaad baidag yum

  2. enheee says:

    yu  gsen  vg  we   yawuulaach   huduunuu  hvmvvs   hetzvv  sh  dee   barag   hamaagvii   hvmvvs   bj  hamaatan  bolood  albatai  yum  shig   chamaas    awah  hereg  bn  uu.Odoo tegeed  huduunuus   baahan    sadan  turul n  ireed   tanaid   suuna  daaa erthen  huul   yawuul  yund   bolood  bdag  yum   yamarch   nemer   bhgvi   chamd   teneg   huduuniii zaluu  l  bn   eejdee     yugaa   ugdug  bnaaa   ajel  hiidegvi  bj   eeg  n  ch  bs   sanaa   zowohd  yanaaa   

  3. Uka says:

    Zugeer yavuul. Eej ni yumuu. Hun mungugui bj bolno. Gehdee terendee sanaa zovohgui ajil haihgui albatai yum shig bna gedeg asuudal. Haniigaa teregnii shar shig mulhuuleed uruvduhgui bna gedeg bur asuudal. Zugeer yavuul

  4. kkk says:

    Neeree uuruu ch gesen archaagui l baina shd. Uuruu zeel huutsulduj avchaad terendee uuruu l unasan baina shd

  5. boldgui_bor@yahoo.com says:

    энд чинь нэг талд нь яагаачгүй эрт нөхөрт гараад одоо ид хөрөлтийнхөө үе дээр яваа залхсан хүүхнүүд, нөгөө талд нь царай муутай цалин багатай хүн тоохооргүй хэдэн залуучууд нь гадуур гараад таалагдсан хүүхэн дээрээ очоод чи таалагдаж байна гээд оройн хоолонд урьчиж чадахгүй эхнэр олдохгүй байна гээд л үглээд явж байдаг болтой.

    Харин энэ тэмцлийг мань мэтийн гарууд нь харж сууснаа хаягаа үлдээгээд л хүний ганцаардал дээр тоглож байгаад ганц унтчих санаатай.

  6. Goy says:

    Чиний еерийн сонголт шvv дээ одоо яая гэхэв тэвчээд л амьдараад байж дээ

  7. balbar says:

    za daa duu min .ulgerlex etseggui .ungu mungu xarj ussun xuuxedteil suuj dee. naadax chin ushuu ix yum nexex bxdaa

  8. zochin says:

    шууд хөөгөөд явуулдаг л цаг шдээ, ээ дээ дахиад хүүхэдтэй болчив. энэ маягаара бол насаараа чи тэжээх юм байна.

  9. bi says:

    chamaig iim teneg bolohoor ashiglaj bgaan, emegtei hun arai ch iim teneg bj bolohgui, yasan oortoo hairgui yum

  10. man says:

    salaad zeelee jijigruulei bich er hun gehdee araich ingehgui archaaagui gar bna chamd hani bolohgui sal

  11. b says:

    Manai mongol erchuudiin barag diilenh n tanai nuhur shig. Manai gudamjnii gants 2s busad buh ailiig zuvhun ehneruud n avch yavj bna . olon jil hursh zergeldee amidarsan bolohoor bugd l bie bienee medne. ger bulee tejeej chadahgui bj muusain yumnuud arhi uuj agsan tavihiig n yana. archaagui sheesnuud

  12. dfasd says:

    End xudlaa er bolj jujuliglesen baaxan xuuxnuud l bshd. neeg lag uxaantai er xunii dur buteex ged gomo shig yum yariad bx yum xaxa

  13. tt says:

    Нээрээ ээж аав дээрээ очоод байраа түрээслүүлээд түрээслэсэн орлогоороо зээлээ төлөөд нэг хэсэг бие сэтгэлээ амраахгүй юу даа. ингэж зовж яахнав дээ

  14. зочин says:

    ядахдаа өөрөө ажил хийдэгүй юм бол хоол цайг нь хийгээд гэрорноо цэвэрлээд эмэгтэйдээ дарамт болохгүй явахад яадаг өмхий толгойтой гар вэ.алхайж хэвтэх,гүзээ суухаас өөр ажилгүй малыг хөөж явуул.ямар цуг амьдрах албатай биш

  15. зочин says:

    ямар нь ийм эртэй учирдаг юм бол,би гэхэд эхнэр олж авах гээд яваад өдий хүрч байна.дандаа болохгүй эрийгээ дагаад явчих л юм.юунд нь татагддаг юм .эмэгтэй хүн архи уудаг,тамхи таддаг,уран үгээр жиргэдэг эрд их дуртай юм шиг.үнэн сэтгэлээсээ гэсэн залууг нээх тоож харахгүй болтой.одоо ч би залхаж байнаа.өөрсдийгөө хайрлуулах,хувьцас авахуулах эр хүний сэтгэлийг мэдэхгүй балайр хүүхэнүүд их болжээ,боловсролтой ч гэсэн сэтэхүүнь сонин хүүхэнүүд их болсон байнаа

  16. unknown says:

    Би одоо 26 тай эрэгтэй зээлэнд орход өвдөх амрах эрхгүй ажилдаг юм байна лээ эхнэр маан одоо жирэмсэн амьдарлын төлөө зүтгэж л байна. Бүсгүй минь чамд л гэж хэлхэд наад ханилгаагүй новшоо згр зайлуул. Авсан байраа хөлслөөд аав ээж дээрээ нэг жил амьдарчихгүй юу. Наса явлаа гэж айх хэрэг юу байнаа. Арчаагүй новштой амьдарлаа холбосноос үр шилжүүлж суулгаад ганцаараа явсан нь надад дээр санагддаг. Амьдралд чинь хань болох сайхан залуу гарж иржил таарна. Яарах юм байхгүйл юм шиг. Хүний хань байж чадахгүй нөхөр хүүхдийн эцэг байж чадна гэдэг бол худлаа хайран сайхан залуу насаа нэг муу новшод алдаж үлдсэн насандаа харуусч амьдрах хэрэг байнуу даа БҮСГҮЙ минь. ЧАМД САЙН САЙХАН БҮХНИЙГ ЧИН СЭТЭГЛЭЭСЭЭ ХҮСЬЕ

  17. Болор says:

    хөөж явуулаад эрх чөлөөтэй амьдрах хэрэгтэй дээр бичсэн Галтай санал нэг байна

  18. Gal says:

    salaad bairaa tureesluuleed eej aaw dree och, zeel ehnii 2 jildee l changa bdin tgl gaigue. Buh yum chn chinii ner dr yum bgazde, zugeree shiidehd hyalbar l asudal bshdee

  19. Mongol says:

    Ео зарим залууст аз таарах юм аа!!! Даан ч тэд нь тэгээд азаа мэдэхгүй даварч, хүн гомдоогоод л. Би ч хадмийн хажууд их зовж байгоо!!! Тусдаа гарья гэхээр гарахгүй, одоо салдаг ч юм бил үү!!! Би ч ээжийнх нь хажууд тэсгэл алдаад л байна даа.

  20. Moon says:

    yu asuugaad bgan… tegeed hamt amidraad bai gehuu… er biye uneglegchiig hoogood yvuulaach… chi teneg blhoor chaag ashiglaj bn shde… duurchihsen teneg huuhen bn da chi 

  21. zaluu30/ setgel tatagch / says:

    chi buruu songolt hiijee busgui mini naad zaluu chini zugeer l chamaar tejeelgeed chamaig ashiglaj bna aygui bol jaahn muudaltsaad irvel chamaig orhiod nutagruugaa yvaad l ogno chamd ymarch tus dem bolohgui chamaig shimj parzitalj amidarch bna shte chi bolhoor amidraliin sain hanitai bolloo enenees hoish oroitvol huntei suuj chadahgui gej bodood l yvj bga. Hamgiin chuhal ni odoo chiJIEMSEN bolj l bolohgui tegvel chinii amidral suirlee gesen ug shuu ajlaasa choloo avlaa bol hen chinii zeeliig toloh ym, bas l aav eejiigee zovooh uu ter tsagt ter zaluu chini derged chin bhgui bhiig hen ch uguisgehgui ee busgui mini tiim bolhoor oroitoogui bga deeree sal da.Aav eej chini chamaig hani ijiltei bolsond bayrlaj bga ch iim zaluutai suusand dotoroo bol durgui l bga bha da helj l chadahgui bga bh yagaad gevel chi turuulj usgusun ohin ni shuu dee. hun amidraldaa 1 alddag shuu dee haramsaagui bga deeree salaa gej l zovlomoor bna. hatuu ch gesen une shuu AMIDRAL BAYRLAG shuu nzaa. chi yg id hiij buteeh nasan deeree yvaa busgui shuu amjilt husey
    chi tuuniig uneheer oortoo hairtai uguig shlgaad uz l de
    1.Bi jiremsen bolson gej helj uz yaj huleej avah ni uu
    2.Aav eejtei ochj uulzaj taniltuulna gej
    3.Gaduur hamt yvj delguur hesj ym ahuulay gej ter uedee chamd ymar handaj bna tandaj uz
    oor zondoo l ym bga busad humuus zovlogoo ogoh bha setgelee huvaaltsaj haya yriltsaj bhiig husvel my FB hayg chuhalaa

  22. Liliya says:

    Sayhan negunshisan nomon deer  Er Hun yaaj uilj duulj hairaa ilchileh n yordoo ch hamaagui. Gol n chamaig uiluuldaggui bh songoltiig l hiigeerei. Gesen bsan shu.  

  23. Новш гэж ийм сайн бүсгүйгээр тэжээлгэдэг ямар унтаа хөгийн гар вэ. Ямар новшийн амьтад нь ийм сайхан ажилтай амьдралтай ухаалаг бүсгүй олоод байна. Би ч бас компаниа хөл дээр нь босгох гээд их зүтгэж байна. Эхнэр заримдаа ойлгохгүй юм. 

    Эмэгтэй хүн зовоосон юмнууд ямар их байнаа. 

    Шөнө унтахгүй болтол нь зүтгүүлэх юмаа энэ эрийн сүүдрүүд

  24. Sain ush bas bod! says:

    shuud huuj ywuul iim mangar ergvv balai gajig teneg heleh ch vg oldku sdagaar yadag yum be. chi ug ni amidrah geed l bga emegtei hvn bna shd… ter 13tai ni ohin ni ch yum bilvv. tsaanaa amidraltai bolood l chaag asiglaad muljuud saagaad bas shaagaad bna… dald or gej heleed dald orku bol heldeg gazar ni helj ugdug gazar ni ugduu bvsgvi… untaj hewtheeseee umnu sain sudal ymar niigemd amidarch bgaagaa sain oilgoj aw! er ni ene hvmvvs aldaj bj oilgodog shd! ylanguyaa emegtei hvmvvs senhreh durtai, huurtaad terendee bvr dasaad, ewlertsen bdag yawj yawj dandaa buruu zamiig ni songodog anh chamaig yu yu gej senhrvvldeg bsaniig ni ergeed neg sain gegch ni SANADAA er ni ene emegtei hvmvvs ihenh ni SHVV!!!

  25. zuulunmaa says:

    Yu yahav gej 
    buh zuil todorhoi l baina sh dee
    Boliod uuriihuu zamiig chuluul

  26. K says:

    Naad zeel gedeg chin ugaasaa nasnii ur shuudee. 

  27. zochin says:

    Chi yasan teneg huuhen be etseg eh chini chamaig tejeej mungu tugrug uguud bhad deerees ni neg yumtai zuuraldaad eej aavdaa teer bolood bhiin zugeer huuguud yavuulaach, er hungui bol uhchih geed bna uu, chi teneg bj bolno teneg ohin turuulse eej aav 2 iig chini uruvduj bna. Yunii chini eej aavaasaa hool und bairnii mungu avdag gene uu

  28. emegtei says:

    Onoodriin sonin deer bichsrn baih yum trtgevtiin nasiig 55- 60 bolgii genee. Emegtei huud urt naslaad tetgevriin mungu ih avaad baina geh yum. Ter yariad baigaa hahuulid tsadsan buduun avgai yu ve jinhene amidral deer huuhnuud bid ene zahidliin ezen ahig l amidraliin achaag uurch baigaa bishuu. Heden jil iluu nasaochihlaa tetgevriin nasiig sungii gej soliorch suudag tatvarr daatgatlglin mungiig hahaj tsatsatlaa idej uudag gahainuudad bidnii heden huuhnuud iluu haragdaad ain neeree. End bichsen busguid gevel heden hirtei huvtsasiig ni ogood hooj yavuul teneg tolgoitoi erchuudiin jishig bol naadah chini dureeree baina. Saihan ajil toroltei halamjtai erchuud zondoo bii yaralgui songoltoo hii gehdee huuhedtei boloh gej buu yar hunee zov tanij medseni daraa l ur huuhedtei bolooroi.

  29. busgui says:

    teneg yumuu erthen huugeed yavuulaachee ,,,

  30. akka says:

    mongol erchvvd iim bhaar chin hvvhnvvd solongos uvguntei suuhaas yaahavdee,,, joohon archaatai baildaa lalruudaa!!!

  31. teneg huuhen be says:

    Yooy ene emegteichuud chini yachihsan yum uuriin gesen tolgoigui yumuu naad novshoo huuguud l yavuulaachee. odoo ingej bgaad jiremsen bolchihono tegeed bur amidralgui boloh gej bgaa yum naad hoolnii savaa uhsend n tejeegeed uurtuu zovlon udaad ireeduid uureh zovlongoo uuruu beldeed bdag huur ve. hurdan salaach. yamar chamaig naad hoolny savtai chini naachihsan uu

  32. hair says:

    ahij huuhedtei boloogui dree hurdan sal naad hunchin estoi hereggui 

  33. kkk says:

    huugeesee mongo avdag eejiinhni buruu bishee eejiigni yu d ch buruutgaad hereggui toruuljnosgoson achtai hun huu ni heden ehner solison ch eejni heveeree l baih bolno, harin iim huntei zuuraldaad l baidag chinii buruu bn daa

  34. tuul says:

    Zvgeer l huuguud yvuul chamaig ashiglaad bgaad bna sh te usultgvi hvvhedee avhuul teged l salhani boloh hvn bish bna

  35. baby says:

    Butehgui geed tsaanaasaa heleed baigaan bishuu demii yum bishuu saluul yasiin be nas zaluu bna sh de ur huuhed gargaagui bol salah heregtee amidraliin yamarch idevhi bhgui demii demii

  36. GegeenCom says:

    Ter ers yagaad tiim bolood bnaa. Tedniig ungulj zulgeh ajliig hend uldeeh ve. Yagaad uuduu zutgeh hemjeend ochihgui bnaa?

  37. mongolman says:

    Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгч л болждээ. Ухаан суух цаг болж, эр хүн шиг эр хүн олсон нь дээр байх. Нээрээ маш эргэлзээтэй юм байна эртхэн учраа ололц…Банкны зээл хүнээс маш өндөр хариуцлага шаарддаг. Аливаад хариуцлагатай байж сур амьдралдаа бүр их…

  38. zochin says:

    Хэцүү дээ. ОДооны зарим эрчүүд эхнэр, найз бүсгүйгээгээрээ тэжээлгэж амьдардаг болсон байна лээ. Манай хоёр ч найз нөхөр хүүхдээ тэжээж байна. Би бас ялгаагүй тэжээгээд л явжийн. Нөхөр гэж нэг үүрэггүй амьтан гэрийн мухар сахиж суухаас өөр ид шидгүй, бараг хадаг тавиад өмнө нь зул асаачихмаар болчихсон амьд сүгнүүд л байна ш д. Ажил хийхгүй мөртлөө ажил голно. Мөнгө чамлана. Юу вэ одоо. Хадмууд хаа очиж надаас мөнгө гуйж чаддаггүйн. Гуйсан ч би наад гуйлгачинг чинь хоолтой байлгаж байна болоон биш үү л гэж хэлдэг. Үнэндээ анх нөхрөө хүндэлдэг байлаа. Сүүлдээ архи ууж, ажилгүй сүг болчихоор нь бушуухан зайлаад өгөөсэй гэж бодохын. Үр хүүхэд ч алга. Үр хүүхэдтэй больё гэж бодохоо ч больсон. Хүүхэдтэй болчихвол хэн тэжээхийн. Тийм биз дээ. Одоо бушуухан л салмаар байна. Эвлэрлийн 3 сар нь дуусчихвал bye bye боллоо. Тэгээд дураараа амьдрах минь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.