Сайн байцгаана уу? Бусадтай хуваалцсан зовлон 2 дахин нимгэрдэг гэдэг шиг юуны өмнө захидлыг минь уншиж байгаа танд энэ өдрийн мэнд хүргэе. Би 25-тай эхнэр 1 хүүхэдтэй энгийн л нэгэн залуу гэр бүл бүх зүйл 00-ээсээ эхлээд л явж байна. Эхний 5 жил алаан болдог гээд л ярьдаг тэр ч тийм худал биш гэдгийг өнгөрсөн 5 жил харуулсан гэхүүдээ. Би гэж анх эхнэртэйгээ танилцаад л шууд өөрийгөө хаясан хүн амьдрал амьдрал гээд л уг нь хааяа нэг гарчихдаг, найз нөхдүүдтэйгээ гарчихдаг байсан тэгсэн надруу залгах найзуудын минь дуудлага ч багасаж би гэж эхнэр амьдрал гээд л эхэндээ сайхан л байсан.
Эхнэр сургуулиа төгсөөд бид хүүгээ төрүүлээд хадамынд амьдрахаар нэг аймгийг зорих болсон юм тэгээд л миний хадмын амьдрал эхэлсэн дээ. Хадам аав архи ууна, агсам тавина, элдвээр хэлнэ, үгээр биш ч цаагуураа л үйлдлээр эхнэрт минь гээд л би ч эхэндээ тоохгүй заза ийм юм байдаг л байх гээд өнгөрөөдөг байлаа. Эцэггүй өссөн миний хувьд архи уудаг ч гэсэн аавтай байна гэдэг жаргал шиг л санагддаг байсан тэр хүнийг би ууцан байхад нь аргадаж тайвшруулж, аргыг нь олох гээд л их гүйдэг байсан. Тэхэд эхнэр минь ч надад муухай хандаж эхэлж би гэж хүн тэр гэрт бараг байх сонирхолгүй болж аль болох оройтож ирнэ аль болох гадуур гарна, тэр гэрт үнэндээ эрт очих хүсэлгүй болсон байсан. Тэглээ гээд танихгүй хүний нутагт байгаа хүн би алхаад ч хамаагүй харимаар үе нөдөд зөндөө байсан.
Эхнэр маань анх надаас гуйсан юм ганц жил л манайд амьдрая аав, болон гэрийхнийг минь ойлгоод тэсээрэй гэж тэр үгийг бодоод л гүрийгээд инээгээд л өнгрөөсөн дөө..: тэхдээ эхнэрээ буруутгах биш би бас хамт гэр бүлээрээ байх орчин бүрдүүлж чадахгүй байгаалдаа тусдаа гарчихаж одоохондоо үнэхээр чадахгүй л байна. Сайтын мэдээг хараад байхаар ихэнх нь л эмэгтэйчүүд бичсэн байх юм. Амьдралын төлөө гэсэн эрчүүд их байдаг шүү эр хүн дотроо их юм бодож явдаг шүү хүүхнүүдээ.
ГОЛ НЬ МИНИЙ АМЬДРАЛД НАМАЙГ ХҮНДЛЭХ ХҮНДЛЭЛ БАЙХГҮЙ болсон энэ л намайг үнэндээ унтраадаг, би тийм итгэлийг нь алдаад гардуулаад хоногоор явсан удаа бол байхгүй мөрөөрөө л уг нь амьдраад байгаа ор хөнжил дээрээ ч гэсэн уг нь нээх асуудалгүй л гэж боддог. Би ч гэсэн мэдээж эхнэр хүүхэдтэйгээ 3 лханаа амьдармаар л байна. тэрнийхээ ч төлөө хичээж л байна Нэгэнт итгээд амьдарч байгаам чинь намайг дэмжээд өгчихөж болдгүйм байхдаа . Чиний таны нөхөртөө найз залуудаа хэлэх урмын сайхан үг чинь бүгдийг өөрчилдөг юм шүү…
Надад бол мөнгө төгрөг байхгүй ч тэрийг олох чадал байна зүгээр хайрыгаа дэмжээд өгөөч эр нөхрөө загнаж, муулж, доошоо хийхээр яаж амьдрал дээшлэх вэ дээ? Мэдээж уургүй эмэгтэй хүн, асуудалгүй амьдрал гэж байхгүй шүү дээ охид бүсгүйчүүд минь уурлахаа урдаа битий тавьж байгаарай. Эр нөхөр чинь хэлкүү л байгаа болохоос дотроо гомддог, тэр бүхнээс чинь болоод өөр зүйл хайдаг, өөр хайр халамж хүсдэг. Эр хүн гээд л төмөр зүрхтэй биш шдээ адилхан л хүн хүч чадалаар л илүү болохоос заза та бүхэн намайг бараг ямар байгааг гадарлаж байгаа байх санаа бодолоо хуваалцаарай.
5 Comments
Naad ugee naad ehnertee l heleech dee.
Хашаа байшин ядаж хелслеед тусдаа гараач. Хедее нилээн хямдхан байх биз. Бvгдээрээ таарсан ухаан муутай гарууд байна…
Бусдаар хvндлvvлэх эсэх чинь ер нь хувь хvн еереес л шалтгаалах асуудал даа.
Iim bj bitgii eej aav bolohod yarch baildaa zaluu nasiig ingej utgagui unguruuguud neeh l zovsonoo gaihsan uls joohon tom bolchood ail ger bolj togloldoo.
Bairny turees ch huchrehgui bj amidral ehluulj toglono za ganc uuruu bol yahav gehsen ter muu bultger ur huuhdiig hunii yumand usguj huurhun nudiig n bultelzuuleed zovlontoin bas l neg uurtuu itgelgui yum osno
Tiim shu bi emegtei, hunii ehner hun l de. Uneheer er nuhruud chin hairiig chin daaj bg ued demjeed uram uguh heregtei hichneen chadal ni bhgui blaa gd ireeduigee iluu ih saihnaar buteej gj bodoj yavtsgaadag . Gol ni ta 2 hetsuu ch gelee uursdiin amidrah orchnoo burduulj amidraliin asuudlaa uursduu hamtdaa shiiddeg bh heregtei. Tegehgui l bol hichneen ah duu etseg eh blaa geed sain oilgohgui hoorondiin hariltsaand chin muu nuluu uzuuleh zunduu. Setgel negtei ireeduin zug chig negtei l amidraval asuudal ayandaa shiidegdene
наадах чинь л амьдрал шүү дээ. нэг хэсэг л гүрийх л юм бол болчих асуудал шүү дээ. яадын болохгүй бол хотод хажуу түрээслээд ч болов тусдаа байж үзээ. тэглээ гээд өлсөөд үхчихгүй л байлгүй дээ. хадмындаа байна гэдэг амаргүй даваа л даа. гэхдээ ийм хэцүү байлаа гээд сална нтр гэж битгий бодоорой. эхнэрт чинь ч гэсэн хэцүү л байгаа. зоригтой байгаарай. амжилт хүсье, чи чаднаа