Үр хөндөлт олон өвчний эхлэл болдог

shutterstock_63742246

Ээждээ мэндлэхээр яаран өдрөөс өдөрт томорсоор байгаа хэвлий дэхь үр тань хичнээн өхөөрдөм, хичнээн эгдүүтэй гэж санана. Эх хүн хэмээх эрхэм алдрыг танд хайрласан тэр хөөрхөн хүүхдийг хорвоонд мэндлэх эрхийг нь хасч, үхэл рүү нь илгээнэ гэдэг хамгийн том нүгэл. Гэтэл нийт жирэмслэлтийн 24 хувь нь үр хөндөлтөөр төгсдөг байна. Түүнчлэн үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 52 хувь нь 25-аас доош насных байдаг ажээ. Үнэхээр харамсалтай тоо баримт. Жирэмслэлт ихэссэн гэдэг ч үр хөндөлт түүнийг дагаад өссөн байна. Үр хөндүүлэхэд нэг асуудлыг шийдэж болох ч олон асуудлын эхлэл болдог. Үр хөндөлт хийлгэснээр:

·  Архаг хууч өвчин сэдрэх, умай өндгөвч болон дайврын үрэвсэлт өвчин үүсэх, савны агшилт сайн боловч олон хоногоор доош цус гарах, халуурах

·   Умай савны агшилт сул, шавхрага хурах

·   Үрэвслийн улмаас умай өндгөвч дайврын үрэвсэлтэй болох

·   Үргүйдэл үүсэх

·   Дараагийн жирэмслэлт тогтохгүй зулбадаг болох

· Дараагийн жирэмслэлтийн явц болон төрөлтөд сөргөөр нөлөөлнө. Ялангуяа анхны жирэмслэлтийн үед энэ хүндрэл илүү их байна.

Үр хөндүүлнэ гэдэг ийм их хүндрэл дагуулдаг аж. Хэрвээ та үр хөндөлт хийлгэсэн бол эмчилгээ сайн хийлгэж биеэ сайн бодоорой. Эцэст нь хэлэхэд хүсээгүй жирэмслэлтээс л урьдчилалан сэргийлцгээе бүсгүйчүүдээ!

Source: Ugluu.mn

3 Comments

  1. nuuts says:

    zaluu hvmvvst ali hamgaalt ni ilvv tohiromjtoi ym bol bi odo 21tei hvv mani 10 sartai jiremsnees hamgaalah hamgiin tohiromjtoi arga yu ym bol hlj ogch tus bloch

  2. BR7 says:

    Busguichuud bolon zaluuchuuddaa belgewch hereglej baihiig urialj bna

  3. i says:

    tme bi zaluu eej j gsn ohinoo torvvlsndee hezee j haramsdgv magadgv bi olon zvileese tatgalzsn j ohiniig min heze ch orloj chadhgvi hvmvvs ongotshon setgej surguulia ch togsoogv ajilgv oyutnuud yah gj hvvhdtei blsn yum bde gj olon hvn helh bh ghdee tm bish shvvde amidrala yaj ehlvvlh n tuhain ger bvliin shiideh hereg jargtai j bai zowlontoi ch bai hvn hvnii songosn zam harin ter zamiig n ulam gereltvvlhn tuld hereggv muu vg helj bsnaas urmar tetgj bgarai yag vnendee 20toi ternees baga nasanda jiremslhg hvmvvs ih emzeg hvleej awj bg blhoop ohid hvvhnvvd ichj aij sandarsandaa hvvhde ih awhuulj bgamshd zaluu joohondoo hvvhdt blsn j bai hvn bvr shnasr hvleej awdg bl vr hondvvlehgvich yum blvv minii bodol 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.