Үтрээнд гацжээ

Германы Тюбингений их сургуулийн газар дээр байдаг үтрээний аварга том баримлын завсраар гарах гэсэн америк оюутан гацсан өвөрмөц тохиолдол болжээ. 32 тонн жинтэй гантигийг сийлэн хийсэн үтрээний завсраар чихэж байхдаа оюутан залуу юу бодож байсныг хэлэхэд бэрх, үлэмж биетнүүдийн ертөнцөд очсон Гулливер юу мэдэрч байсныг сонирхсон байж болох юм.

Ямартай ч үтрээнээс гарч яваад гацаж орхиж. Харин хажуугаар нь явсан хүмүүс шоолж инээлдэн утсаараа зургийг нь дарж фэйсбүк дээрээ тавихаас өөр арга хэмжээ авалгүй олон цаг болсон байна. Эцэст нь аварга том үтрээн завсар шургалах дуртай хөөрхий залууг 22 гал унтраагч ирж нарийн арга хэрэглэж байгаад хөшөөг эвдэлгүй гарган авжээ.

Дашрамд сонирхуулахад энэ хөшөө 120 мянган еврогийн үнэтэй тул гал сөнөөгчид залууг аврахдаа гэмтээсэн бол нэлээд өрөнд орох байжээ.

348940

348939

348941

348942

348943

348944

2 Comments

  1. ганц бие залуу says:

    Ha ha ha

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.