Бүх зүйл дуусаагүй надад сайхан амьдрах итгэл дүүрэн байна

833320621

Сайн байцгаана уу та бүхний энэ өдрийн амгаланг эрэн мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ сайт миний хувьд анхны хайраа олоход зууч болсон тийм л газар. Хааяа ганцаардахдаа надтай адилхан хэн нэгний бодол сэтгэгдлийг уншиж би ганцаараа биш энэ бүхэнд шантрах хэрэггүй гэж өөрийгөө зоригжуулж хань татдаг орон зай минь гэх үү дээ. Заза гол зүйлдээ оръё. Би та бүхэнтэй зүгээр сэтгэлээ хуваалцахыг хүссэн юм. Одоо миний нас 20 нилээд гарч 30 нилээд дөхчихсөн явж байгаа. Жилийн өмнө зоригтой шийдвэр гаргаж өөрийгөө хүлээн зөвшөөрсөн юм. Энэ шийдвэртээ өөрийгөө олсондоо би баяртай байдаг. Учир нь би лесби буюу ижил хүйстнээ сонирхогч. Хөөрхөн охид бүсгүйчүүдийг хараад л сайхан амьтан байна шүү гэж өөрийн эрхгүй инээмсэглэж байсан нь бишгүй.

Гэхдээ хайр гэдгийг мэдрээгүй хайрын баяр жаргал хайрын гомдол цөхрөл ямар байдгийг төсөөлөөчгүй явсан. Юу ч мэдэхгүй байж нэг л их туршлагатай хүн шиг хүнд зөвлөгөө өгч энэ тэр тэнэгтээд л одоо бодоход би хүн болжээ. Ядаж л нулимс зүрхнээс хэрхэн урсдгийг мэдэж авсан. Түүнийг хайрласнаас хойш миний хувьд их зүйл өөрчлөгдсөн. Мэдээж анх энэ сайтаас захиа уншиж байгаад мэйл хаягийг нь аваад танилцсан юм. Зүгээр л дурлачихсан. Хэд хэдэн хүнтэй эхлээд танилцсан ч тэр бусдаас өөр байсан яагаад гэдгийг мэдэхгүй. Нэг л дотно санагдах тэр бүх мэдрэмж нөлөөлсөн байх. Тэгээд л өөрийгөө мартчихсан. Хайр хүнийг ямар агуу болгодгийг би ойлгосон. Их аз жаргалтай байсан. Үнэндээ би тэрэнд маш их хайртай байсан. Нилээд хичээл зүтгэл гарган сэтгэлээ мэдрүүлж өөрийн болгосон юмдаг. Түүнтэй учирснаас хойш би өөрийгөө бүх талаас нь нэг нэгээр нь таньж эхэлсэн юм.

Би хүнийг хайрлаж чаддаг юм байна гэдгээ мэдэрсэн. Урьд нь яахав дээ залуустай үерхэж байсан ч тэнд хайр дурлал байгаагүй болохоор би ойлгодоггүй байсан юм байна лээ. Түүнтэйгээ хамт байхад л энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн байдаг байлаа. Бүх зүрх сэтгэлээ тэр чигээр нь өгсөн учир нь би тэр хүнтэй хамт энэ насаа элэгдээд дуустал хамт амьдрана гэж боддог байсан юм. Гэвч одоо бүх зүйл өөр уйтгартай гунигтай сонирхолгүй гэгдэх миний чин сэтгэл хөсөр хаягдсан. Би өөртөө итгэхгүй байсан ингээд хаягдсандаа. Хайр яагаад ийм хатуу юм бэ л гэж бодсон. Би тэр хүнд гомдож байсан ч одоо бол баярладаг. Чин сэтгэлээсээ үүрд баярлаж явах болно. Надад хайрын бүхий л амтыг нэг дор амтлуулчихаад намайг хүн болгосонд нь баярлаж явах болно. Одоо учрах нэгнийг илүү ихээр хайрлах сургамж өгчихөөд явсанд нь талархах болно.

Эцсийн эцэст хүн төрөөд үхэх энэхэн зуур бие биенээ хайраар дутаахгүй л амьдрах хэрэгтэй. Эхэндээ бүх зүйл түүнгүйгээр утгагүй мэт санагддаг байсан ч алтан нар намайг гийгүүлэх гэж мандаж байгаа цагт би сэтгэлээр унаж болохгүй маргааш гэж өдөр илү жаргалтайгаар амьдрах ёстой юм байна гэдгээ ойлгосон. Бид нийгмийн цөөнх болж амьдарч байгаа болохоор хүндрэл бэрхшээл их ч хайраа олсон бол битгий ялихгүй зүйлээс болж түүнийгээ алдаарай гэж та бүхнээсээ хүсье. Хүн бүр хайрлуулах эрхтэй. Бүдэг бадаг зүйл бичсэн бол хүлцэл өчье. Бидний хайрын орон зай байгаа тэр нандин дурсамжийг хиргүй цагаан хэвээр нь сэтгэлийнхээ хаа нэгтээ цоожилчихоод түлхүүрээ номхон далай руу шидчихсэн болохоор ийм л юм биччихлээ. Өнгөрснийг өнгөрсөнд нь орхиод ирээдүйгээ зөвхөн намайг сонгож ирээд үхтлээ миний дэргэд жаргал зовлонгийн дэнсэнд хазайж хальтрахгүй түшиж тулах хүнтэй сайхан амьдрах хүсэл минь үргэлжилж л байдаг хүний сэтгэл гэдэг агуу юм даа…

35 Comments

  1. bvsgvi says:

    bi ene saitaas anhnii hairaa olson. odoo bid hamttai gadaadad amidardag . hair gej ymar aguu gaihamshigtai zviliig hairtaigaa uchiraal medsen. odor bolgon hairtai hvniihee derged serj ter hvnee hairlan halamjilj hairluulah gaihamshigtai . chamd bas aguu hair az jargaliig hvsii .

  2. Бүсгүй хүн says:

    Энхрий намуухан хоолой, булбарай зөөлөн гар, бас зөөлөн уруулаар үнсүүлэх тэр л мэдрэмж. Гэхдээ өөрөө хэтэрхий даруухан болохоор таалагдсан хүндээ хэлж чадахгүй, хэлвэл ойлгохгүй байх гэж айх бас нэг мэдрэмж.

  3. sonirhogch... says:

    saihan busgui- nertei handagchtai yum yarij uzmeer l bna….

  4. chikchak says:

    ,kkkk

  5. Ganaa says:

    Sain bnau
    Emegtei hunii erheer bhiig muruuddug, eldew muu zurshilgui, tatlaa tulheegui zaluu bna
    sex bool zaluu l daa bi
    lesbi emegtei hund, emegteichuuded buh yumaaraa uilchlehed belen bna
    engiin sexd durgui tul namaig emegtei hun gj bodoj bno
    yanaghan_h @ yahoo.com

  6. 이유라 says:

    burhan aldaagvvv bvteehiig hvssen hvneel bvteedeg gej bi huwiinha zvgt bodoj bn hehe minii huwid bi oorooso ichedegv harinch hvn bolj torsondoo bayarlaj ywdag tiim bolohor egch dvv nar hvchtee bgarai hair!!! irel butsan bizde hehe ywj bwal ter hvn tanii hairiig amtlah erehgv hvn bnl gej bodohod bolon tgej bodohd amar bish bolowch hehe ……..aan bas ene saitand orj ireed bga eregtei hvmvvsd handaj helehed ooroo ganj dontonuu esgvv ohin oldohgv bga orowdoltoi hvmvsv ooroso ichedegv yumu iim saitand orj ireed unshaad busdiig haraagad tiim ih taashaal awdagl yum bhda hoorhii zailuul bvvr orowdochihloo hehe

  7. emegtei says:

    L emegtei bn add hiigeerei zolo_z111@yahoo.com

  8. hun says:

    za ene bichej bgaa zuiliig zarim neg LESBIAN BISEXUAL heseg humusd zoriulj bichemer sanagdalaa yagaad hov jiv hoorondoo yriad bdgiig bi medehgui tr tiim bnlee iim bnlee tiimuu geedl hun yu baihan zarimuudad hamatei yumuu yasanch hov jiv yrih durteich yum bilee les bisex huuhnuud tednert yrih ym bdgumuu yrilaa ged tedner sain bolj jujigleed bgmuu ygd hunii ul shagaij yvdiin muruuruu amidrch bhd henteigee yu hiinuu tednert hamaa bnuu mongolchuud tsuunhuullee baij yalanguyaa emegteichuud neg negnee oilgohgui amidern bulshij ingediin be gadad undur hugjsun orond bol yu ter hov jiv tednert bol busdiin amidral hamaguil boluu tehed mongolchuud tsuunhun tged lesbian bisexual buurch tsuunh bolhor neg negenee sain mededeg nz nuhud boltson nz nuhudgui neg huniigee oluulaa tgj muugaar yrij hov jivend neriin doooshono hiih tiim saihan bnuu huniig ugeerch alj chadadag gedeg tiimch uchiras hunte yugee yrihaa sain bolgoomjte bmaar yumaa gem zem hiigegui muruuruu yvj bgaa em huniig tgj olon yanzaar helhee bolijosoi tr heseg buleg lesbian bisex emegteichuuded handamaar bn tr huniig ymr ih setgeleer ungaaj alj bgaag taanar oilohguil bndaa nz nuhud ihtein yahav tgeed gantsaardah zovlon bhgui nz nuhudgui gants biy humusiig tgej gaduurhaa bolimor bn amidda biy biynee oilgoj hairlaj oilgohgui bol hezee negen udur haramsahudee gej heliii huniig ingej dooshino hiij  gaduurhasanaasa bolood tr hun setgeleer unaj amiaa horlochich medeh bolhoor hen hendee handuulahguu muruuru amidaruul zugeer bn  hunii biynd orson yum shig duraarai hudalaa ym yrihaa boliosoi gej helmeer bn

  9. les emegtei says:

    ulger urgelj saihan tugsdug shig tiim saihan hairiig husejil bn hudal huurmagaar uurguu hureelj gomdol nulims ene buhnees zalhaj bn sain emegtei hunee olhod hetsuu uvsund zuu olohdoo adil humus add hiijed erjuudel bhiimaa toglood hun gedeg togloom bish shuudee utg uchirgu togloom hiihee boliosee busdiin zovlongoor zugerl muruuruu uurtguu ijil les emegteigee oloh gesen yum zarim negen togloh saad hihee bolijuul zuger bn 

  10. soko says:

    17-20nas ohidtoi taniltsay

  11. les emegtei says:

    togloomgui setgelese taniltsah dajgu l busguite taniltsii hhyuna751@yahoo.com add hiigerei

  12. shiidsen negen says:

    shiidsen_negen@yahoo.com add hiigeerei L emegteitei taniltsana. 

  13. L emegt says:

    L humuus mail hayga uldegerei taniltsay setgeleese hairlaj duralmaar bna…

  14. shiidsen negen says:

    Nas oiroltsoo xamt amidrah sonirholtoi tsewer L busguitei taniltsana. Bisexual bol toglood hereggui. 

  15. les emegtei says:

    hhyuna751@ yahoo.com add hiigerei les dajgu em bval

  16. bb says:

    sain nzuud boloh L busguitei taniltsii. medeej hen hendee taalagdwal xariltsaga gunzgiiruulj hamt az jargaltai xairlaj xairluulj amidarmaar bna. gol ni unench bh heregtei. togloh gj bga bol hen henihe tsagiig ureed demii bizdee. huswel mail hayga uldeegeerei

  17. jiriinboy says:

    Lesbi ohiduudiig harahaar l serel hodlood bdiin……

  18. suvdaa says:

    lesbi ohintoi taniltsii g_suvdaa17@yahoo.com

  19. bat says:

    tsewerhn nuguu ajildaa sain gay zaluu bwal uulzaya boloroobayraa@yahoo.com

  20. ganaa says:

    gowi altaid bgaa gay huntei taniltsana 88676015

  21. zloo says:

    lesbi yum uu bisex huuhentei taniltsii zol_bolor@yahoo.com bi eregtei

  22. Н... says:

    би өөрөө тийм биш л дээ.гэхдээ тийм хүмүүсийг ойлгож тэднийг буруутгалгүй бусад муу хэлсэн хүмүүсээс өмөөрч хамгаалж явдаг хүн.учир нь шинжлэх ухаан яагаад тийм болдгийн нарийн учрыг тайлбарласан.тэгээд л би ойлгосон.насан туршдаа хайртай хүнтэйгээ хамт амьдрах хэцүү л дээ.манай нийгэмд…хүлээн зөвшөөрч чадахгүй.аав ээж ах дүү хамаатан садан нь ойлгохгүй.харин лгбт хүмүүст хандаж хэлэхэд:та нар зүгээр эсрэг хүйстнэээ сонирхдог хүмүүсийн сэтгэл санаа амьдарлаар битгий тоглоорой.миний таньдаг нэг залуу байдаг юм.тэр нэг охинд үнэн сэтгэлээсээ хайртай болоод хамт амьдраад нэг хүүтэй болж л дээ.3 жил амьдрахдаа тэр лесби гэдгээ нууж чадаж.худал хуурмаг хэзээ нэгэн цагт илэрдэг хойно нөгөө эхнэр нь найз хүүхэнтэйгээ ойн баяраа тэмдэглээд 3 хоног алга болсон гэнэ.тэр 3 хоног алга болсных нь учрыг сүүлд нь мэдсэн байгаа юм.хамгийн гол учир нь тэр хүүхнийг гэрийнхэн нь мэдчих гээд байхаар нь бамбай болгож тэр залуутай амьдарсан юм байна лээ.тэгээд тэр залуу хайртай ч гэсэн нэгэнт өөрийг нь хайрлаж чадахгүйг мэдээд салсан гэсэн.тэр залуугийн сэтгэлд ямар гүн шарх үлдсэн нь ярианаас нь мэдрэгддэг юм.ийм юм хийхгүй л байвал лгбт хүмүүсийг буруутгаад байх зүйл алга.энэ мэт эхнэр хүүхэд нөхөрөөр бамбай хийж амьдардаг хүмүүс зөндөө сонсож байсан.битгий тэгээрэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

  23. dfsadsa says:

    Заза тийм нь тэндээ л юм байгаа биз. мань мэтэд бол ойлгогдох юм алга. Тэглээ гээд арай гадуурхаад хасах дараад байх юм биш биздээ.  ижил хүйстнүүд … нээх сүржигнэдэг юм. генийн алдаанууд.  алдаа гээд чамайг би гадуурхаагүй. гэхдээ зүгээр л үнэнийг хэлж байна. байгаль эх бурхан хүртэл алддаггийн л жишээ. нэгэнт чиний буруу биш бурханы алдаа болохоор би мэт жижиг гар юу хэлэхэв. гэхдээ ухаантнууд нэг сүрхий хүн болж хасах дардагаа больчих тэхүү. болихгүй байлаа ч амьдрал урсдагаараа урсана. новш гэж жоохон уусан байхад үнэн үг ямар хүчтэй юм бэ

  24. itgelee bitii aldaarai says:

    Ene itgelee bitii aldaarai. Mun uldsen nasandaa hairlah hairtai hunteigee uchrahiin tuld ene hair chin chamaas ywsan bh. Bi ch bas chamtai adil uuriiguu medsen ch gsn hen negentei haraahan uchraagui l ywna. Gehdee hezee negen tsagt minii tsor gants hairlah uldsen amidralaa hamt ungruuh ter hunteigee uchirna gedegt irgedeg. Az jargal husey

  25. sene says:

    sejgiin yumnuud 

  26. sagu.zaluu@yahoo.com says:

    hi 30as deesh nasnii bvsgvichvde add hiigerei tsewerhen tsarailag zaluu bna shvv

  27. unenbol says:

    nz mini dee ter huuhniig mart ter erguu huuhen tengerees unasan ym shig aashilj bolnoo harin chi butsaad guigaad irhed ni toson abch tenegteb

  28. bb says:

    Bi ch bas

  29. saihan busgui says:

    30 tai oiroltsoo nasni goyo busguitei baij uzeh ymsan bi bisexual bololtoi namuuhan duu hooloitoi negl dulguuhun busguitei yagl uuriinhuu husel sonirhold niitssen busguitei daanch haanaas heniigee haij yvahv de muruududl yavj bhaas

  30. Eej says:

    Az jargal husie dee ohin mini, ene saihan itgel, erch huchee bitgii aldaarai

  31. захидлын эзэн says:

    Zaluu-д
    хүн яаж ч амьдарч, хэнийг ч хайрлаж болно. мэдээж жирийн амьдралтай энгийн сонирхолтой хүн энийг хэзээ ч ойлгохгүй. ижил хүйстэн гэхээрээ л явдалтай засаг замбараагүй хүмүүс байдаг юм биш. гол нь чи бидний эр хүн хайрлана уу эм хүн хайрлана уу гэдэг хамаагүй ХҮН гэдэг нэг нэрийн дор ХАЙР гэдгийг мэдрэх мэдрүүлэх л чухал. миний хувьд минийх гээд сонгосон бас дээр нь намайг сонгоод хайрласан цор ганц хүнийг л хайрлана гэдэгтээ итгэлтэй байдаг. /би боддог гэж хэлээгүй итгэлтэй байдаг гэж хэлсэн шүү сайн ойлгоорой/ эцсийн эцэст хүн л бол хүн шүү. хэнийг ч шүүх эрх бидэнд байхгүй. цаг хугацааны аясаар үйлийн үрээрээ зөв буруу нь ялгагддаг хорвоо шүү дээ. би бусдад гай болж төвөг удахгүй өөрийнхөөрөө жаргалтай амьдрахыг хүсдэг тийм л хүн…

  32. docgodness@yahoo.com says:

    Эгч нараас туршлага сууна

  33. er xun says:

    Xair gaixaltai bas gashuun chinii mederch baigaa buxniig medersen xen xeniigee xairlax ni chuxal bish xarin chin setgeleesee xairlaj chadsan gedeg l goe gomdmoor uym bolson ch gomdoj chaddaggui dandaa gegeelegeer bodoj tusuulj baidag tiim zuiliig l jinxene xair gediin boluu daa… busad xariu nexej baigaa zuiluud zugeer l shunal baix …

  34. Bayaraa says:

    Дээрх нөхрийг гайхаад байх юмаа. Хүн ямарч амьдарч болно. Тахир дутуу өвчин зовлонтой ч байж болно. Хэнд ч зовох цаг бас жаргах үе гэж байдаг. Сэтгэлээ дэлгэж байгаа хүнд хатуу үг хэлж байгаад нь гайхаад сууж байна. Хүнд сэтгэлийн дэм болохгүй бол юм дуугарч хэрэггүй дээ.

  35. Zaluu says:

    Uuchlaarai lesbi yumuu gay humuus uhen uhtelee unench hair durlal ntr geed yarihaar yoroosoo tosoologddogui yum oorsdoo ch engiin humuusuig bodvol hamaagui zambaraagui yavdaltai baidiin bishuu. 2 emgen 2 ovgon hotloltsood yavj bna gej tosoologdohgui l bna shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.