Сайн байцгаана уу. Хүндэт уншигч та бүхэндээ захидлыг минь унших өдрийн мэндийг хүргье. Би энэ сайт руу хааяа орж хүмүүсийн комментийг уншдаг байлаа. Харин өнөөдөр захидал бичихээр шийдэж та бүгдийн зөвөлгөөг авахаар шийдлээ. Би үнэхээр дотор давчдаж уйлмаар санагдаж байна. Намайг С гэдэг 28 настай гэр бүлгүй. Өөрийн гэсэн ажил төрөлтэй. Дүүтэйгээ нийлж хэний ч тусламжгүй байр машин авсан. Дутагдах зүйлгүй сайхан л амьдарч байна. Дүү маань /эрэгтэй/ нэгэн томоохон уул уурхайн компанид ажилладаг болохоор 14, хоног ажиллаад 7 хоног хотод гэртээ ирж амраад буцдаг. Бусад үед нь би гэртээ ганцаараа байдаг. Ганцаараа ажил гэр гэж явсаар олон жил боллоо. Хааяа маш их ганцаардана, орой ажлаа тараал гэртээ харьдаг болохоор эргэн тойронд эрэгтэй хүн гээд байх зүйл байхгүй хааяа найз бүсгүйчүүдтэйгээ нийлж пиво ууна. Тэгж л миний амьдарлын өдөр хоног өнгөрдөг байлаа.
Гэхдээ би хэдий гэртээ ганцаараа байлаа ч өөрийгөө хүүхэд, нөхөр сүүдэр, хэрүүл ам, мөнгө төгрөг гэхгүй ямар ч стрээсгүй нэг бодлын амар байна гэж боддог байсан. Яагаад гэхээр миний эргэн тойрны зарим найз бүсгүйчүүд маань нөхөртэйгөө тэгж муудалцаад, мөнгө төгрөггүй тэгж хүүхдийн цэцэрлэг гээд бөөн стрест автсан хүмүүс уулзана. Найз хүүхнүүд маань надтай уулзаад чи ёстой гацнаараа сайхан байна, ямарч татлаа түтлээгүй, хүүхэд энэ тэр гэхгүй, шал дэмий эрт хүнтэй суусан гээд ярина. Би мэдээж аятайхан хүн таарвал гэр бүлтэй хүүхэдтэй болох юмсан гэж бодолгүй яахав. Тэгж явсаар би одоогоос жил хагасын өмнө нэг найз хүүхнийхээ төрсөн өдөр дээр өөрөөсөө 5 ах залуутай танилцсан юм. Тэр маань нэгэн компанид гайгүй ажил хийдэг харахад дажгүй цэвэрхэн залуу.
Эхэндээ ч яахав над руу мсж бичээд хоол ундад уриад надад ч таалагдсан. Тэр олон жил гадаадад байсан гэр бүл зохиож амжаагүй, одоо Монголдоо суурьшина, гэр бүлтэй болохгүй бол оройтож байна гэх зэргээр яг л надтай адилхан зүйл ярьдаг байсан. Ингэж явсаар бид 2 бараг 3 сарын дараа дотоноссон. Би ч гэртээ гацнаараа болохоор манайхаар орж гардаг боллоо. Түүнээс хойш бид 2 бараг жил хагас уулзаад үерхээд явж байна. Тэгтэл сүүлийн үед түүний ааш арай бишээ. Ялангуяа жоохон уухаараа. Сая хэдхэн хоногийн өмнө найзуудтайгаа төв “Айришт” байна хүрээд ир гээд байхаар нь яваад очлоо. Очтол нэлээн согтолттой байсан, удалгүй тарахаар болж би би найз залуугаа аваад гарсан. Бид 2 ялихгүй юмнаас болоод маргалдсан. Тэгтэл намайг п…. минь хажиг зожиг тэнэг хүүхэн, юм л бол согтохоороо п….гаар дуудна, би уурлаад явлаа гэсэн чинь араас татаж аваад нуруу руу цохиод авч байна. Би бүр шоконд орсон.
Сүүлдээ бүр зодох тийшээгээ хандаж байна. Намайг жаахан ширүүхэн хашгачивал шууд зодох шинжтэй гар далайж аваад арай цохиж чадахгүй болиод байсан. Би сүүлдээ айгаад бушуухан зугатаах минь гээд байрны араар орж нуугдаж зогсож байгаад гэртээ харьсан. Араас ирээд шөнө хаалга тогшоод байхаар нь би тавьж өгөөгүй. Энэ явдал ганц удаа биш урьд нь бас согтоод намайг элдэв янзаар хэлсэн, би тэр үед нь ганц удаа гээд уучилсан. Тэгэхэд танилцаад 5, 6 сар л болж байсан байх. Сүүлийн явдлын дараа би саллаа дахиж битгий яриарай гээд утсаа ч авахаа больсон. Одоо тэр над руу өдөр болгон уучлалт гуйсан мсж бичээд байгаа. Салахгүй чамд хайртай, миний буруу дахиж хэзээж тэгэхгүй, согтуугийн гай энэ тэр гээд намайг бүр элдэв үгээр уярааж байна. Найз хүүхэн маань тэрнийг сайн мэддэг болохоор ганц удаа боломж олгочих уг нь тийм ааш гаргахааргүй залуу, тэр өдөр яагаад тэгсийн бол доо гэх юм. Би олон эрэгтэй хүүхэдтэй айлын ганц охин, ах дүү, ааваасаа ч хатуу үг сонсож байгаагүй. Суугаагүй байж гар хүрнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ.
Тэгээд ч жил болчихоод байхад тэр нэг ч удаа ээж аавтайгаа чи танилцуулна гэж ярьж байгаагүй би ч танилцья гэж хэлдэггүй цаг нь болохоор болно биз гэж боддог байсан. Тэгээд бас нэг асуудал гэвэл их нарийн юм шиг байгаан. Би нэг удаа цалин буугаагүй мөнгөний зайлшгүй хэрэг болоод хажууд нь суучихаад тийм зүйлд маргааш тэдэн төгөрөг хэрэгтэй байна гэсэн чинь дуугай суугаад байгаа юм даа. Уг нь тэр боломжгүй биш байр авна гээд дансандаа мөнгөө хурааж байгаа гэж ярьдаг. Найздаа 30 саяыг нь зээлсэн байгаа гэж ярьдаг. Анзаараад байхад их нарийн юм шиг байгаан намайг мөнгөгүй болчихлоо гэхэд санаагаара хэдэн төгрөг аваад өгдөггүй. Би уг нь түүнд хайртай амьдрая сууя гэж бодож байсан, одоо ингээд элдэв янзын мсж бичээд байхаар ганц удаа боломж олгодог ч юмуу гэж бодоод байх юм. Хэдий гомдсон ч би хайртай юм шиг байна сална гэхээр чадахгүй юм шиг санагдаад байна. Яасан нь дээр бол?
36 Comments
emegtei hund gar hurne gedeg bol archaagui sul doroi eriin shinj.Chamd gej zuvluhud erthen salsan ni deer. Zuvulguu tuslaltsaa heregtei bol gerberee83@yahoo.com ene hayagruu asuuh zuil bval bicheerei . Amjilt husie.
erthen shig zaigaa avaa ter bichej baigaa eldev msge ene ter bol yu yum be hen ch tegej bichej yayraaj chadna. odoo iim zangargaj baigaa hun butehgui ee. deerees ni haramch yum uzeegui yum uu haashaa yum heden togrog ogchij chadahgui ineedtei zaluu baina daa. BI CHINII OROND BAISAN BOL YUND CH ERGELZEHGUI SHUUD SALNA. NAAD ZALUU CHIN IIN BOLOHOOROO L ODOO BOLTOL SINGLE BAIGAA YUM.
Zoblon luugaa uuruu gvigeed oroh geed bga yum yy da. Yrd chin yhcan nvh bn geed bod neg alhaad shuud dooshoo unah ni bn shu de.
Xexe xuuxnud tsoglog amidranaa gexeer oilgomjtoi jombogo bolox zamdaa garlaa gedeg shig sonsogdoj bn.
шууд орхи
End zahia bichij oruulchihaad unshdag, setgegdel bichdeg heden humuusiin balai balai shuumjlel setgegdluudiig unshchihaad salna barina gej shiidwer gargah ni yamar bdg yum bol doo. Ter huniig chini ene humuus medehgui sh de. chinii bichseneer l oilgoj bgaa. ooriinhoo uzel bodol, setgel sanaag dagaj shiidwer gargasan baigaasai l gej bodoj bna.
1-t Sain uu? Khumuus hangalttai helsen bnaa oilgoj bga bz dee!!!!!!!!!!!
2-t Er ni tgd udii boltloo gadaadad bsan ch gesen ehner abch tobhinoogui hun neg l sonin sejigtei dee. Ymar negen asuudal zaawal bii. Asuudalgui ub tegsh hun gej yu bhaw gehdeel tee ymand chin bas uchir bnashdee
3-t Naad zaluu chin chamd hani boloh hun bish ee chinii bichseneer bol erthen shig eruul saruul gunzgii boloogui deeree holdson deer bh shuu Sogtohooroo aash zan ni medegdej bna daa unheer amidarii bolgii buteey hairlii hamtdaa zutgii /nas ch yblaa gedegee meddeg mal bol/ gesen bodoltoi er hun tegj handdagguil ym daa Nuguuteiguur yagaad yagaad aab eejteigee taniltsuulahgui bna Aab eej ni ug ni udii nasnii huniig hanitai bol aliw yaw iiw uerhedeg busgui bna uu ene ter geh l estoi doo. Za yahaw ene huuhniig jhn harii sain tanii gej bodoj bna gej zowtgiil doo bas ch gej hugatsaa ungursun bna shd ta 2 aa zaluu bolhoor nas ch yblaa ene bolhoor dajgui sain busgui bna odoo olon doloon ym bodolgui amidarlaa holbii doo gej bodson bol huseltei bol aaw eerteigee taniltsuulah tsag ni bolson l ym shig
Muu sanaa: lhad aaw eer yaruulahgui uuruuch yarahgui bj boloh bas neg taamag naad zaluud chin uridnii ymar negen asuudal bna uu tee /taniltsuulj ene ter bolj bsan tee/ za za busgui mini amjilt
zugeer sal daa chi suuy gej bodoy chamaig zodohgui bn gej naad hun chini hezee ch bhgui zodno ah duu nar chini meduul naadahiih chini bhgui bolgono aygui bol gants shanaadahiin ay daahgui uhchuul yahuu ah duu nar chini hun alsan heregt orno salaa sal
Demii l boluu da.avch suugad zodohn todilorhoi zalu bn bas aaw eejtge taniltsuulahgui bn gedeg arda ehner ym bga bish biz joohn sanaat bhgui bol aimaar shuu
Суугаагүй байж цохиж авна гэдэг чинь суусныхаа дараа ойлгомжтой шдээ. Улам л даврана. Энийг зодсон ч уучлаад эргээд ирдэг юм чинь гээд улам л давардаг юм. Хүн хайртай хүндээ гар хүрэх байтугай муухай харж муухай үг хэлдэггүй гэж би хувьдаа боддог.
Sain bna uu. Chamd zowloxod naad zaluugaasaa shuud sal. Chinii eruul mend, setgel sanaa ter bolgond chin noloolno. salsan ni deer dee. Amlalt ogson xun amlaltandaa xurexgui dee, xudlaa. Xarin uxaantai xun bol shal ooroor setgene. Gar xurcheed buruugaa arkhi ruu chixej bgaa bol ter ni shig xudlaa zuil baixgui ee. Xun ooroos ni bux yum shaltgaaldag yum daa. Gerleegui, xuuxedgui bga deeree ertxen 2 tiish bolson ni deer. Mongold min sain zaluuchuud ix baigaa shuu dee. Amjilt xusie
Сайн байна уу? Чиний нийтлэлийг уншихад ер нь жаахан хэцүү л талдаа санагдлаа. Одоогоор гэр бүл болоогүй байна гэтэл цохино гэдэг бол цаашдаа илүүг л хийнэ гэсэн үг шүү дээ. Харин нарийн гэдгийн хувьд би арай л өөр бодолтой байна. Гадаадад байсан хүмүүс мөнгөний үнэ цэнийг мэддэг болчихдог юм шиг санагдсан. Манай хүн Со-д 5 жил болох гэж байна. Ажилгүй сууна мөнгийг тооцоотой хэрэглэхгүй гэдэг дээр бол ёо хэцүү дээ. Тэглээ гээд салъя гэлтээ биш дээ. Уг нь үнэхээр чухал хэрэгтэй байсан бол чи шууд хэлээд үзсэн бол дээр байсан юм болов уу? Хэрвээ хүнийг П гэж л байгаа бол бүтэхгүй юм шиг. За тэгээд хэн нэгэн юу ч гэж хэлсэн энэ бол зөвхөн чиний л шийдвэр тэгэхээр ёстой дотоод хүнээ л чагнах хэрэгтэй байх даа. Ганцаардал гэдэг үнэхээр хэцүү гэхдээ амьдын тамд өөрийгөө оруулчихвал түүнээс ч хэцүү л байх. За амжилт бүсгүй минь
demiii bizdeee…… ahiad gar hurch l taaraaa… demii bhaa busgui mini…harin neg yum helehed suugaagui baij zaaval hunii munguu ruu ungiiidug chini taalagdahgui baina.. baihgui baisan ch gesen uur arga oloh yostoi shuu..
Za erthen salsan ni deer dee naadah chini hairtaidaa bish chinii bolomjtoi bdal tatlaa tulheeguig chini zugeer l ashiglaj bgaa yum. Ter mungu huraaj bgaa ni yu l bol ayagui bol yu yuch ugui hooson amitan chinii gert irj suuh gej bgaan. Ar ger udam sudriig ni sain sudal aav eejiinhee tuhai yarihgui bna gedeg bas l sonin l yum. Naadahiin chini muuhai aash ulam nemegdene u gehees bagasah ni yu l bol tegeed teriigee arhi ruu chiheed butehgui zaluu bnadaa. Zaaval salaarai. Amjilt
naadah chini ch demii l zaluu bainadaa
My hunch arhi uudag Gehdeel pizdagaar duudaj, zodoj, nariilj bhiin medehguin bn Ugaasaa hogiin novsh bnooo Busgui min zaigaa avoo Hereggui hog, shaar bn Uneheer hairtai bol erchuud ugaasaal tsatsdag shudee
Сайн бод үүнийг чи л шийднэ. Хожим харамсах зүйлгүй амьдрахын тулд чи л шийдэх ёстой. Чиний бичснээр бол чи өөгүй, тэр бага зэрэг дутагдалтай. Харин тэрний хэлснээр бол чамд бас юм байна аа байна. Хүүхнүүд та нар ч хэцүү шдээ!!! гол нь одоо зодох дээрээ тулах биш ээ.
Ийм зүйлийг хүнээс асууж байгаа нь яаж байгаа юм. Хүн чамайг сал гэвэл чи салчих юмуу. Хүний зөвөлгөөг дагаад дараа энэ сайтыг буруутгах хэрэг үү. Зүгээр өөрөө сайн бод. Дотор хүнээ чагна. Амжилт хүсье
сайн уу бүсгүй минь. чиний найз залуу чамд хэзээ ч хань болохгүй хүн байна даа. суугаагүй байж гар хүрч байгаа бол суусан хойноо чамайг харцаараа хөдөлгөнө л гэж үзэх байхдаа. ийм амьдралаар залуу насаа үдэх юу нь сайхан байв гэж дээ. сайн бодож зөв шийдвэр гаргаарай даа. амжилт хүсье
xүүxэдтэй болчуул чи тэгээл гараас нь гараxгүй гарын шүүс л болоx юм байна.ууж ирээл зодчоол,уучлаарай гээл явжийx юм байлгуйдэ
Huuhedgui deeree, aash zang ni medsen deeree salj uz. Nariin hun nariinaaraa l duusdag.
Эргэлзээд байгаа байгаа бол сураагүй биш ганцаараа явж байхгүй юу дө.Чамд хэрэгтэй үед чин мөнгөтөй байж туслахгүй байгаа нөхөр цаашид хань болох уу мэдэхгүй юм да.Ер нь хэрэггүй байхаа сайн залуутай таарах байхаа амжилт хүсье.
Эргэлзээд байгаа байгаа бол сураагүй биш ганцаараа явж байхгүй юу дө.Чамд хэрэгтэй үед чин мөнгөтөй байж туслахгүй байгаа нөхөр цаашид хань болох уу мэдэхгүй юм да.Ер хэрэггүй байхаа сайн залуутай таарах байхаа амжилт хүсье.
uuchilj hereggui chi tiim baihiig husehgui baigaa bizdee
Chamd l gej helehed salsan ni deer shu naadah chini chamd hairgui yum bna zugeer l huntei suuh nas ni boltson bolohoor l tegej bgaan zaluuchuud jaahan nas ni oroitood ireheeree hair durlalaar bish arai neg gaiguihen yavaagai ni suuchii gej boddiin yu ch medehgui sanaa suugaagui nasan deer l yag hair durlalaar suudiin bna lee. Naad zaluugiin chini sanaa gej aimshgiin yum bna sogtuudaa harin jinhene turh ni gardiin shu chamaig tsohij bnaa gedeg chini zodnoo l gsn ug chi udaan gantsaaraa yavsan bolohoor naadahdaa dastsan bhguu yu hairtai geed suuval chi nasaaraa zovno shu yalanguyaa nariin bol bur demii hogiin er hunii l zan. Nuhurtuu zoduulsan deerelhuulsen hun boloh geegui l bol bitgii niil shuud salaarai neg heseg l hetsuu bdiin heseg hugatsaanii daraa martdag yumaa
Тэрүүгээр явсан гайг өөртөө дуудав гэдэг шиг юм болов доо ганц жил үерхэж байхдаа ийм зан гаргаж байгаа хүн хэдэн жил болвол алахдаа сийхгүй л юм байна хайр ч яахав хэсэг хугацаанд хамт байгаад дасчихсан л байхгүй юу 3 сарын дараа мартчихана уяраах мсж ийг хэн ч бичнэ яахав хүүхэд шуухад гэр бүл болоогүй байхдаа нэг гараа нөгөө гараараа бариад тэсэх л байх хүүхэдтэй болсоны дараа энэ хаачив гэсэн байдлаар л хандаж хогийн зангаа гаргаж эхлэнэ тэр үед чи энэ сайтад хүүхдээ бодоод салж чадахгүй байна гэсэн юм бичээд байж байх байлгүй
Neg gert oroogui bj pizdagaar ni duudaad … Ger orniihintoi ni tanilc humuujliig ni har. Uul ni uulen deer huvsun hot l bdgdaa, yamar neg asuudaltai bolood l naad hun chin borligdoogui bndaa; yahir amia zantai bhaa
ee burxan mini. uerxdeg busguigee p.aar duuddag aimar hun be iim bolool udii hurtel gantsaara yavj bga bizde. chi odoo uuchilbal nasaara haramsax bolnoo ter naiz huuhen hudlaa shuu ternig sogtchood uy gj p.eer duudaxav. naadax chn yag l hoishdin zangaa haruulsan bna. nariin teged bas iim zantai. mgl.oor duuren iim humuus bhad. za daa bi end nervteed yaxav. gexdee l bishee.uuruu shiidej de
suugaagui bj doromjilj gar dalaina gj yu bhaw chi aztai aranshingi ni ert mdej awsandaa bayarlaad rhuud zaigaa awsan d.r nas.ra arhichingn gart tamlulj amidrah gee yu sal sal suuld ni haramsaw daaa.
Ter ogtsom zantai ulsuud ur huuhed uildehgui uhrj duusaad zoolon aashtainuud n uldene gsn yum bhgui shde gancaaraa udtsan zojig uls ugaasaa evlej evceldej surtalaa udna l daa. Gehdee zoduulah shahsan bn gdg ter hunii bagaas usgusun orchingoos bas ulbaatai bha.
Turulhiin yargschin zang n medq teseel zodool zoduulaal zodoldool yavjiidag jishee tum bumaaraa l bn. Ogt zodoldoj uzeegui ger bul olon bga bh gj ndj bn
Aav ah Duu nar chini gar hurch bgaagui baihad gadnii teneg zaluu gar hurehed ni uuchlah geed uhaanaa aldchihaa yu.Bi ch bur egchiigee zoduulaad hashirsan, tiim zaluusiig uzen yaddag, sain hun sogtuudaa ch hund gar hurdeggui shuu
Odoo l saldag moment shuu. Iim hun yadgiig medehuu. Bi dahij uuhgui uchlarai arhinaas l bolloo ter chin bi bish minii dotor chutgur orchihson bsiin gene. Za tegeed uuchluulj yaraahiin toloo uy ch hiij chadna. Tegeed suugaad gerlewel agsam tawij yamar ch shaltgaanguigeer zodno. Mongoo haramlana. Nadad yag naad zaluu shig chin hunii jishee bgaa shuu. Odoo l salahgui bol chamaig zowlon huleej bn. Yaj ch uuchlalt guisan bitgii uyararai. Agsam hulgaich aln ch medne shuu. Tegeed nariin hogoor yadiin
Yun suuh harin ch suugaagvi baih daa muu taliig n medsen n ih yum geel sal. Nadad yag adilhan zvil tohioldono baisan yg hvn n gaigvi baih geed uuchilsan hairan saihan zaluu nasnaasaa heden jiliig aidas nulimas stress-tei ungruusunduu haramsdag shvv odoo..Togshin avir hezee ch zasrahgvi baihoo
Zugeer l bolij uz, arhi ruu hamag buruugaa chihcheed l, hen terniig albadaj arhi uulgaad bgan, uusan ch hemjeegee taaruulj chadahgui, teged suugaagui baij zodno, suusan hoinoo alah yum bn, uneheer chin setgeleesee durlasan er hun hairtai huuhneesee haramladaggui yum, orchlongiin hog shaar bnda, er ni zoduulchad, teged terniig hairlana gej yu bdag bnaa, hair mair gej bitgii demii yum yarij ooriigoo oogshuuleed bai, zugeer l irsen zamaaraa sursan duugaa duulaad zail gej hel, suugaad huuhed gargachval za teged ongoroo, bur tolgoi deer garch suugaad shees aldah novsh bn, ter ued butsya ged ch oroitson bh bno, bi er ni emegtei hund gar hurdeg er huniig hezee ch er hund tootsdoggui, eriin sugnuud l tiim archaagui bdiimdaa
Za busgui mini! Naad zaluu chini emegtei hund gar hurdeg ger buliin huchirhiilel hiideg hunii songodog jishee mun bna daa. Erthen naad hariltsaanaasaa garsan ni deer. Naadah chini zodoh ni baga bagaar ihesseer suuldee bainga zoddog bolno. tegeed margaash ni uyarch hailtal uuchlal guigaad l hed honog saihan baij baigaad ergeed l zodno doo. Ter chini chamaig ergej irehees uur argagui boltol uuchlalt guina. Uchir ni chamaig ergej irehgui bol zodoj bahaa hangah hungui bolood uuruu taashaal avch chadahgui uhne shuu dee. Tiimees ert salah tusmaa zugeer shuu
Sal shuud sal. End bgaa niitlelvvdiig unshaarai. Ihenh hvvhnvvd uuchilaad, amidralaa alddag. Sal sal. Er ch bish em ch bish. Dooroo 1umhii mah unjuulsan l baagii bnadag. Ah dvv nartaa helj svrdvvlj uuruusuu holduul. Nzuud hvnii amidrald vnen lai boldiishvv. Gaigvi gaigvi nter gd uhuulga hiine. Uursduu chinii amidralaar amidrahgvi bolohoor tgj bgaamaa. Salaarai. Bitgii 1 daramtluuldag hvvhnii toog nemcheerei. Sogtuu haalgiig chin nvdeed bval tsagdaa duudaad ugchihuj bai
Negent ingej bgaa bol iimeeree l bna zaabal zodno hezee ch oorchlogdohgui nariinii tuhai bol chi urgelj ooriigoo l abch yabah bolno gesen ug dee tegeed er huniig sogtoon bj tani gedegdee unen yum shuu