Нэг л учир зүгээ олохгүй, сэтгэлийн тэнхээгүй байгаад байна?

Stress at the pregnant woman

Сайн байцгаана уу? Би 28-тай жирэмсэн удахгүй хүүхдээ өлгийдөж авах гэж байгаа ганц бие эх хүн байна. Найз залуу бол хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй авахуул гээл аль 1 сартайд минь хаяад явсан. Одоо гадаадад байгаа найз охинтой болчихсон инээсэн жаргалтай хүн л байдаг юм. Би бол авахуулахгүй гээд ганцаараа зүтгэсээн эхэндээ яахав хүрээд ирэх болов у гэж их л хардаг. Амьдралыг нулимстай нүдээр их хардаг байлаа. Тэгээд 3 сарын өмнөөс өөрийгөө эрс өөрчилж гэртээ байхдаа хэл үзэж, өөрийгөө боловсруулж эхэлсэн. Цаг хугацаа бүхний эмч гэж ёстой үнэн.

Тэр хүнийг одоо мартаж байгаа мэдээж бүр мөсөн мартана гэж байхгүй хааяа нэг дурсаал өнгөрдөг. Гол нь би одоо төрөхөд хэдхэн хоног үлдсэн жаахан айж байна. Гадуур алхаж байхад хосуудыг хараад л, эмнэлгээр үзүүлж байга хүмүүс нөхөртэйгөө явж байхыг хараад сэтгэл жаахан сонин болдог. Нөхөр гэсэн үг сонсохоор их хэцүү байдаг жаахан эмзэглээд л…

Ганцаараа бүр алхаж чадахгүй явж байхад машин дотроос 2 залуу хөөш наад бүдүүн гэдсээ хүүлүүлвээ чи зайлаач гэж орилоход ямар өрөвдөлтэй хүн явж байгаагаа мэддэг. Найз нөхөд маань хүртэл миний найз чаднаа эдр гэсэн мөртлөө цаагуурааа баярлаад ч байгаа юм шиг..

Утсаар ярихаар л найз залуутайгаа байна. Бид 2 тэгж байна ингэж байна. Над руу өнөөдөр утасдсангүй яаж бнааа гэх мэтээр надад чухалчилж ярьдаг. Би аан тийм үү л гээд өнгөрдөг хирнээ сэтгэл дотроо хэцүү л байдаг. Надад гайхуулж онгирдог гэхүү дээ…

Миний хүсэж олсон хүүхэд болохоор энэ бүх хариуцлагаа өөрөө үүрнэ гээд шүд зуугаад алхдаг. Гэтэл төрөх дөхсөн чинь нэг л их айдастай болчихлоо. Ядаж л төрөх гээд эмнэлэг явна тэндээ 2 хононо. Намайг гэх хүн байхгүй эмнэлэгээс гарахад ах маань угтаж авна. Гэртээ очоод хоосон, их ганцаардах байх гэхээс айгаад байна. Гэр бүлийн аз жаргал байхгүй байна гэхээс айж байна.

Ганцаараа төрсөн ээжүүд минь надад төрсний дарааах туршлагаасаа хуваалцаач. Нэг л учир зүгээ олохгүй, сэтгэлийн тэнхээгүй байгаад байна?

49 Comments

  1. Зорра says:

    Үртэй хүн жаргалтай шүү ?.

  2. kiki says:

    Er hun gej emegtei hunees toroogui ym shig zagnadag turhen zuuriin jargalda tashuurch iim ym bolloo ghd yu be nadad hamagui gj bdg daraa ter humusd haramsah tsag irnee garaad irsen hoorhon huuhdiig haraad uhaantai l lbol neg ym bodno huuhed amidrah gazar ideh hooloo ooroo abaad irdeg ym bilee chamd amjilt sn hun bolnoo ur chin 

  3. Owl says:

    odoo barag tursun baihaa ohintoi bolson baih gej bi bodoj baina, holboo barij baigad neg 2 boodol mammy poko avaad ugchih yumsan daa ergej ene forum luu orvol holboo bariarai, suulnii tos mammy poko, jiremsnii levchig avchii ogii OwlMusya@yahoo.com

  4. hok says:

    Ene busgui torson bolov uu

  5. Nene says:

    Iwiii deee mash uhaantai bn eruul saruul saihan urtei bolood saihan amidraarai   Huurhun busgui min

  6. Хандаа says:

    За сайн уу? бүсгүй минь төрөө юу? Сэтгэл санаагаар унаж болохгүй шүү. Сэтгэл санаа чинь хямарсаар л байна уу? Ямархуу байна. Тусламж хэрэгтэй бол хэлээрэй. Би бас ганц бие ээж сэтгэлийн дэм өгье. Зориг тэвчээртэй бай. Хэл сурах чинь хамгийн сайн арга би бас тэгж өөрийгөө тайвшруулж байгаад одоо овоо хөөрхөн сурч байгаа. Чамд туслаж болно шүү. Нөхөр маань намайг төрөөд удаагүй байхад савыг минь хазайтал зодож билээ. Шалтгаан нь “Хоол хийж өгөөч би хүйтэн юм барьж болохгүй байна” гэсний төлөө шүү дээ. Иймэрхүү хүншгүй хүн хамт байхаар ганцаараа байсан дээр ш дээ. Хамгийн гол сэтгэлийн их тэнхээ, өөртөө итгэх итгэл чухал. Амжилт бүсгүй минь. Энэ хорвоод чинь сайн хүмүүс муугаас их олон шүү дээ.

  7. tsolmon says:

    Bi bas etseggui toruulj bla ghde eej min hjuud bn bolhoor bi zger divaajind hovj bsn ym shg bsaan zovoh neg tsag bhd jargah neg ue bdgn bolnoo ho…amjilt

  8. oogii says:

    Nadad bas l iim zuil tohioldson.bi bas cham shig hel uzsen.ohinoo gargaad harah bur uuriiguu bish ohinoo mash ih uruwduud huuhdiin bayar tsagaan sar geh met bayariig uzen yadaj ehelsen.huuhed bolgon etseg ehteige bayarlaj bhad minii huuhed l uur.gehdee bi odoo boddog uym yaah gej tegj uuriiguu zowoodog bsan uym.odoo bi ohintoigo mash saikhan amidarch bna.ohin maani odo 11 nastai.naad huuhdee awhuzl gej bsan naizuud maani odoo ch huuhedgui l yawj bna..bi amidrald aldaagui harin hojson huuhed maani namaig amidrald 2 dahin huchtei zorilgotoi bolgoson.chamd ch bas ur chin az jargal awchirna.uudrug bgaarai

  9. Nandi says:

    Holboo Barih hayag utas bnuu tuslaya. 

  10. zochin says:

    Ene khvvkhnvvd khayad yavsan khuniikhee sheesend yun durtai yum be gargaad l khayachkhaach olon yum khutsaj baikhaar

  11. aa says:

    chi mundag emegtei yuma chi vneheer aztai herve chi hevliiden bii bolsn hvvhedn avahuulsan bol ergeed oldohgui zvil shvde nasan turshidan haramsaj amidarah bsan gevch chi tegeegui tiim uchras chi amidrald yamarch aldaa gargaagui aztai emegtei shv ter zaluugar yaadiin teneg gar bnada hvvhedtei bolgochihod hayadg, chi ilvv bayar bayasgalang olj medreh bolno amjilt hvsye

  12. hishge says:

    Bi bas jiremsen chmg oilgoj bn nulimas garlaa bi unendee huuhdiinhee etsegt bat itgeltei bdaggui ireeduid gantsaaraa uldeh tsagt ooriigoo hogjuuley gj boddogoo 

  13. Bi mongol er xun says:

    monroe gaas avaxuulaad xumuus mash zuv uym xelsen bna aa bitgii gutar axiin duu saixan az jargaliin umnu jaaxan tegj emzeg medremj turj baigaa baix tun udaxgui chi buxniig saixnaar tusgaj avdag bno ternii shaltgaaniig chi odoo gargax gej bn sh dee amjilt uudrug bai amidraliin xamgiin az jargaltai muchuu xuleegeed dogdlood baij dee …

  14. zaza says:

    Naizud chn gaihulj bga yum bishee, zuger l naizin shugamar bolj bga uil yavtsaa l yarij baigaan. Chi jiremsen bolhoor chamd arai emzeg sonsogdood bgan

  15. eegii says:

    хүүхэд чинь гараал амьдрал гэрэл гэгээтэй болно. цаад хүн чинь яахав дээ үрийн заяагаа л гомдоож байна даа. хүүхэд үнэхээр гайхалтай шүү. одоогийн залуучууд эхээс төрөөгүй юм шиг л аашилна шүү. монгол залуучууд яасан ч хэцүү болцийнмдээ. ямар ч  ёс суртахуунгүй бүдүүлэг хариуцлагагүй. чи үнэхээр азтай бүсгүй юм: цаана чинь өчнөөн олон хүн хүүхэдтэй болох гээд бүх арга чаргаа хэрэглэж байхад чамд бурхан гайхамшгийг бэлэглэсэн байна ш дээ. 

  16. Zora says:

    Udahgui huuhdee toruulj eh hun boloh gej baigaa chamd az jargal husie.Chi hatuu changa baij naiz nuhud ihtei bolohiig hicheegerei .Tuslay demjie gesen olon eejuud setgegdel bichsen baina.Uidaj guniharch suusnaas ene olontoigoi saihan naizalj nuhurluj yavahgui yu daa.Adilhan eejuud biyesee sain oilgoj dem demendee boljil taaraa.Hamgiin gol ni chi gantsaaraa bish udahgui huuhed ni garna bas chamaig gej baigaa ahiigaa bitgii gomdoochihooroi doo.Uilj unjij sul doroi baihiig chini ah chini haraad bas l setgeleer unaj gomdono shuu.Ahiigaa bodood changa setgeltei sergelen tsovoo huuhdee bodood saihan eej baidgiim shu.Namaig gesen hen ch baihgui  gej ahiinhaa omno helj setgeliig ni gonsoilgov.Za ta 2too az jargal husie.Chadnaa amjilt

  17. Zora says:

    Udahgui huuhdee toruulj eh hun boloh gej baigaa chamd az jargal husie.Chi hatuu changa baij naiz nuhud ihtei bolohiig hicheegerei .Tuslay demjie gesen olon eejuud setgegdel bichsen baina.Uidaj guniharch suusnaas ene olontoigoi saihan naizalj nuhurluj yavahgui yu daa.Adilhan eejuud biyesee sain oilgoj dem demendee boljil taaraa.Hamgiin gol ni chi gantsaaraa bish udahgui huuhed ni garna bas chamaig gej baigaa ahiigaa bitgii gomdoochihooroi doo.Uilj unjij sul doroi baihiig chini ah chini haraad bas l setgeleer unaj gomdono shuu.Ahiigaa bidood changa setgeltei sergelen tsovoo huuhdee odood saihan eej baidgiim shu.Namaig gesen hen ch baihgui  gej ahiinhaa omno helj setgeliig ni gonsoilgov.Za ta 2too az jargal husie.Chadnaa amjilt

  18. zsss says:

    Zvgeerde hu emegtei hun jjiremsen bbhda ih emzeg bdg ymaa nza aimhai uilanhai gomdomhoi uur utsaartai gd l hamgiin gol eruul ssarul ll toroh shuude hharin tursun hoino chi hezee gantsaardahgvi hhoorhon ure harad tsag hugatsa yaj oongorxh bgag anzaaralgvi ongorodog ym odor iireh tusam hair tatad bga huuhde harhar neg l jargaltai bdg tiimes yund ch ssanaa zovolgvi bytshan huuhde huleedee

  19. zochin says:

    Төрснийхөө дараа хоёулаа болох гэж байж юун ганцаардах??? Харин ч эх хүн ганцаардана гэж байхгүй ээ. Хүүхдээ төрсний дараа чамд ганцаардаж уйтгарлах зав ч гарахгүй гээд боддоо. Ёстой хүүхэдтэйгээ байсаар байгаад л нэг мэдэхэд хүүхэд чинь том болчихсон байдаг юм даа. Чамайг хөгширсөн хойно чинь хүүхэд чинь тосоод л авна. Харин эрэгтэй хүмүүст тийм боломж бараг байдаггүй юм. Яахав нэгийг хаясан хүн нөгөөг хаяад явах л байх. Тэгээд хаяж голж хаяж голж эцэс сүүлдээ эм тоохгүй, эрлэг тоохгүй болоод ирэхээрээ ганц бие толгой л болоод үлддийм даа. Манай өвөө яг тэгсийн. Эмээг маань 5 сайхан хүүхэдтэй болгочихоод залуу хүүхэн дагаад явсан гэж байгаа. Тэгээд тэр хүүхэндээ хамаг юмаа алдаж, хоосон үлдээд одоо хөдөө суманд амьдардаг. Нэг чавганцтай суучихсан. Тэр нь ааш муутай гэж яана. Тэрнийх нь хүүхдүүд өвөөг үздэггүй юм л бол хөөгдөж туугдаад гадаа хонодог гэсэн. Тэгээд бүр сүүлд хавдартай болоод хотод эмнэлэгт хэвтэж байхдаа бид нартай холбоо барьж уулзаж байж билээ. Тэр үед бид нарыг үнсэе гээд ч уруул нь эвлэхгүй байсан даа. Бид нар ч үнсүүлэх маш дургүй байсан. Яг л нэг танихгүй өвгөн дээр ирчихсэн юм шиг л санагдаж байсан. Одоо эмээ маань хааяа хоол цай зөөгөөд очдог л гэсэн. Бид нар бол дахиж очихгүй шүү гэдгээ ч хэлсэн. Хэцүү цагт нь эмээг маань хаяж явж хамаг зовлон зүдгүүр амсуулчихаад өвдсөн цагтаа бид нараас ганц ширхэг чихэр ч гуйх эрхгүй л гэж боддын.

  20. Er hun says:

    Huuhdee haraad chinii setgel oorchlogdono. Hedii gants bie ch gsen zorigtoigoor huuhdee toruuleh shiidver gargasan chamd bayar hurgii. Huuhed uneheer hoorhon shuu muu erees iluu hani bolno. Yadariig medrehguishde huuhdee harhaar lhair hureed sergeed irdiishde. 

  21. SAL says:

    chi ymar ATARHYY HYYHENBEE HARAAD BHNEE

  22. Guy One says:

    ямар нь ингээд аз жаргалаа хаяаад явчдаг ямар нь ингээд хүсээд хүсээд болдоггүй юм бэ.. ойрын хэдэн жил яасан их хүүхэдтэй болоод эхнэрээ тэврээд сууж байхыг хүсэж байна ааа.. байж ядсандаа ч юм уу хүүхдийн хөөрхөн байдалд ч болсон уу, нярай хүүхэдтэй охин эргүүлэх гэж ч үзлээ, нэг л ойртуулахгүй дөлөөд байх юм.. магадгүй өмнө нь хаяж явсан хүнээс болдог ч юм уу..  би хэдхээн жилийн  өмнө сайхан дурлаж хайрлаж явдаг залуу байсан сан. хайртай тэрнийгээ хол сурахаар явахад нь хэдхэн жил юу ч биш гээд л туулсан, харин тэндээ өөр хүнтэй болсон. дараа нь өөр нэгэнтэй танилцаад сайхан хайраа зориулж байхад хэнд ч хэлэлгүйгээр нөгөө ертөнц рүү яваад өгсөн. тэгээд л хэдэн жилийг гашуудаж ганцаараа байжж тууллаа, ажлаас өөр юу ч хийлгүйгээр.. одоо ажил ч хийх утгагүй болж, хажууханл найзуудын хүүхдүүд шулганасаар л зүгээр л байгаагаараа аз жаргал бэлэглэх юм. ааваа гээд онгироотож энд тэнд үсэрч байгаа хүүхдийг хараад өөрийн эрхгүй дотроо мэгших юм. хэзээ нэг ингэж аз жаргалаа хараад сууж байна дааа.. одоо ингээд харахад эр хүнд хамгийн чухал нь гэр бүл, эхнэр, хүүхэд. надад бүхнийг хийхээр хүч, ухаан байгаа ч одоо энэ чадвараа ашиглах хүсэл байхгүй болчихжээ. энэ л уйтгартай амьдралаас болж. яг л аав шигээ бүхнийг хүүдээ зориулна аа гээд амьдралыг сөрөх хүч хүсэл үгүйлэгдэх юм. миний дотор хаа нэгтээ энэ бүхэн байгаа гэдгийг мэдэх ч миний эхнэр, хүүхэд минь алга даа. хурдхан эхнэр, хүүхэдтэй болоод аз жаргалаа тордож, өсгөж, бүтээх юм сан.. хэзээ нэг өдөр энэ бүхэн болно биз ээ. харин амьдралаа босгоод, амжилт бүтээлийн замаа туулсаныхаа дараа энэ бүхнээ хүүдээ зориулсан юм шүү, миний хүү амьдралын минь аврал, дуурсах нэрний минь үргэлжлэл шүү гэж хэлнэ дээ.. 

  23. Хандаа says:

    Сэтгэлийн их хаттай бай. Төрөх дөхөхөөр сэтгэл санаа угаасаа хямардаг шүү дээ. Сэтгэлийн зовлонтой, халамжгүй ханьтай байхаар салаад төрөх дөхсөн хүүхдээ бодоод л тэвчээртэй бай. Удахгүй үр төрөөд сайхан бүхнийг мэдрүүлээд чамтай хөөрөлдөн яриад хөхрөөд тоглоно доо.
    Ямар хэл сурч байгаа юм бэ? Англи хэл бол туслана шүү.

  24. ZOCHIN says:

    az jargalaa uuruu udahgui gargah gej bna shdee uidah zawgui az jargaltai on jiluud ehlene dee amjilt husie

  25. sokoonoo says:

    monroe deer nemeed zuvlii, tursnii daraa huiten um barih hereg garval ‘dukovkond’ umsdug zuzaan beelii umsuj baigaad bariarai, mah hushigluh hereg garval bas ter zuzaan beeliig umsuud makhaa barij baigaarai, sharah shuugeenii beeliig heleed baina l daa. hoyor gurvan sar huiten um bitgii bariarai. tursnii daraa suu garahgui bol shine gurilan ideh um ideerei, pecheni geh met. bas emnelegt harmaanii mungutei yavj baigaarai, suvilagch asragch nart atguulchihad uruund chini sevelzeed l orood irne, shuurhai uilchleed ehelne shuu. bas odoonoos ehleed huhniihuu tolgoig bainga imer, udur bur uvdtul ni imreerei, ug ni chi ertnees imerdeg baisan bol turuhud chini huhnii tolgoi hagarah ni gaigui. uur um sanaval helii. bieye bodooroi. 

  26. sak says:

    neg muu yambii micronii conductor zaluu sanaand orchloo, ter bas neg jiremsen huuhniig tsaashaa yavah um bol mungu nemj tul geed, nuguuh ni end buuchii tegvel, tsaashaa uur micrond suuchii daa geed zugeer l helsiin tegeed ter emegteig buuh gesen chini uurlaad terniig hel amaar doromjlood aimar haraagaad tsudger p…. mungugui p… gejmegeed yu yu gelee, bur umnuus ni ichmeer ichmeer ug helsen, iim baij bolohgui shd taminee. jiremsen emegtei ashgui hereldsengui bushuuhan buugaad avaad ugsun, bi umuuruud hereldmeer l baisan daanch ter haltar baagiid heleh ug oldoogui, chyort gej. 

  27. egshiglen says:

    sain busgui baina, zorigtoi bai. bitgii shatraarai, huuhed huurhuun huurhun. er ni emegtei hun tursun hoinoo ch ter bur ih setgel togtvorgui boldiim shuu, zugeer huuhdee harj suuj baigaal genet uchirgui “namaig uhchihvel minii muu huuhdiig hen harnaa” ene ter gesen demii um bodool shuud uilah geh met. 🙂 

    za ter esteg geed baigaa novshiig or tas mart, huuhdee gargana gej chi ih zuv shiidjee. ter muu gulug ergeed ireh vii bitgii huleej avaarai daa, eniig l zahiya. bi mongol zaluusiig unendee jigshij suudag. “huush chi naad buduun gedsee huluulvee, zailaach” baikhdaa yahveedee, turuh duhsun jiremsen emegtei hun gedsendee 20 kg achaatai arai yadan alhaj yavahad tuslah yostoy shd, tusalj chadahgui bol yadaj oilgoh yostoy, hundleh heregtei za yu shivernii huudiinuudee! manai mongol har umnuud iim l archaagui baigaamshd, bas tegeed hudalch, huuramch, hulhi, emegtei huniig hezee ch hundeldeggui, amia hicheesen, deerees ni dooguur setgelgeetei, ger bulee ch oligtoi tejeegeed yavchihaj chadahgui, arhichin, za tegeed urgeljlel bii shuu…

    ta muu naraas bolj end bas neg emegtei bie, setgel sanaagaaraa hohirch uldsen baina. huurhii buh hariutslagiig uuruu l uurch yavaam bn, ter muu etseg geed baigaa shavriin haaltad zevuu hurchlee.

  28. Ааш муут says:

    Угаасаа амаржих деххеер 9 шидийн бодол, айдас тердег юм оо.
    Хvчтэй хvн гэж ганцхан еерийгее л ялж чадсан хvнийг хэлдэг. Чи нэгэнт шийдсэн л бол маш хатуу бай. Vp чинь тереед завгvй болчихоор еер болох болно. 
    Биеэр vйлдэх, сэтгэлээр vйлдэх, хэлээр vйлдэх гэсэн 3 терлеес хэлээр vйлдэх буюу бусдыг доромжлох, басамжлах нь илvv хvнд нvгэлд тооцогддог юм гэсэн. Тэр бузар муу vг хэлдэг хvний оромцогнуудыг битгий тоо. Нvгэлийн саваа дvvргэх гэж ядаж яваа амьтад зайлуул. 

  29. from USA says:

    Sain uu? 4 jiliin umnukh amidral mini nudend yag kharagdaj bainaa. Chamaigaa khuukhedtei bolson ter udruus ekhleed barag lusiin dagina met shutej amidranaa gesen nukhur maani khusen khuleesen khuukhed maani khureed irekhed yag l naad nukhur shig chini gadaadaas minii khuseegui khuukhed khuukhdee yaj usguj tuuulekh chini nadad padgui geed suuj bilee. yag l ter ued bi khuduu tomiloltoor yavj bsanaa sanadag yum, tukhain ued tenger gazar nirgeh shig bolj bsan ch khuu maani ankh khudulsun udur gedgiig ogt martdaggui yum. Khun tegeed zovlon daadag khoino doo, guriigeed l shudee zuugaad ene bukhnii ard zaaval garna daa gej uuriiguu zorigjuulj bas khevliin dahi ur mini eruul saruul, esen mend turuusei geed shunujin zalbirch, bas uilj gunij gutarch honoson ter olon saruud yag l uchigdriinh yum shig sanagddag.
    Bairnii lizintei bas khend ch padgui khuukhed teej bsan nadad ol ter nuhur geech hun turuh buh hugatsaand 4 udaa l yarij bilee. Bi ch khuugee truhuus yag 9 khongiin umnu jiremsniikhee amraltiig avaad 3sartai baihad ni ajildaa ergej orood khuugiinkhee tuluu suhurc unatalaa ajilladag bsaan. Nyalh bietei, dan kurtkatai, uvul ter khuiten udruud dotroos setgel hyamral gomdol tsuhrul geed helehed uneheer hetsuu ue bsaan…

    Bas turuhiin uridah udur utasdaad mayaglaad bailgui kesorova khiilgej turuurei, ukhej gai bolov, minii nuuts amrag ( N gej nerlie) uuruuruu turj bsan gej helhed hichneen ih gomdoj bsanaa ch tusuuluhud unen hetsuu baidag. Tursnii margaash ni ch biluu nuguudur ni utasdaad eej bolsond chini bayar hurgie gej tavlan ineesen ter agshin ch tuhain ued zurhiig mini zuseh l shig bolj baisan.
    Khuu maani neg nas hureh gej baihad bogino hugatsaagaar irsen nuhur maani gadaadad khamtran amidragchiinhaa mastert surah bichig barimtiig burduulekh, terniihee naiz nuhudtei uulzah bas terniihee ger buliinhentei uulzaj naadaj nargij baigaad l bid 2goo nohoin gulugnuud dord uzej baigaad yavj bilee.

    Yadarsan bas gomdson bi ukheegui, setgelee changalaad khuugiinkhee tuluu ajillaj amidrsaar irsen, odoo khuuteigee USA.d amidraad doctor suraad yavj baina. Khuu maani 4nastai us tsas shig englisheer yariad udruus udurt namaig bayarluulaad l ….

    Za tegeed nuguu khartsaa buruulaad yavsan nuhur ternees khoish minii medehiin heden ch emegteitei salj niilj bgaa barag too ni aldagdsan shuu surgiig ni sonsokhod….

    Etsest ni khelkhed tsag khugatsaa bukhniig emchildeg dee. khedii ter khuukhdiin etseg hayad yavsan ch gesen chamaig gesen ah duu aav eej naiz nuhdiin buyanaar neg l medehed huuhed chini shulganaad l garaas chini hutluud hicheen khuurkhun gej sanana. Khervee kholbogdohkiig husvel hayagaa uldeegeerei, bi utsaar yarij bas setgeliin dem zuvluguu uguhud belen bainaa. Setgeleer itgii unaarai, bi deer khumuusiin helsen saikhan zuvluguunuudiig unshaad uudrug bgaarai.

  30. Tugs says:

    Bi bas ori 1-raa huuhdee turuulj bailaa…Harin ch 1-raa shuu gej bodoh tutam zorig orood hetsuu bgaagaa mederdeggui yum bailee.hajuud hun evii huurhii geed bval ulam nyaltagnaad bdag baih.Uu tegeed bas yag 1-raa bish shuu dee,yag nariin yarival tenger burkhan chini bolgooj bgaa,unuudur nudend uzegdej gart barigdaj bgaa buhenee nasnii yum shig buu bod!Sain bolno,saihan bolno l gej bod,tsag tsagaaraan baihguiee…gej bidnees umnu helchihsen l bgaam daa

  31. ...... says:

    Ter mashin dotroos naad buduun gedsee huuluulev ee zailaach gj 2 zaluu helsen gn uu? Ee burhan mini bie davhar emegtei huniig tegj heleed yavj bdg “HUN” bhaa?  Uursduu yunaas haanaas garsiin boldoo albin chutguruus l garsan bh da. Tiim adgiin yumnuud horvoogoos zailval taarna.unshaad bur tsochloo shde

  32. okuush says:

    hi busgui mine urtei hun bayn gedeg medeej chamaig olon shono noirgui honuulj yadraasanch huuhdee harsan eh hun ter bugdiig toodoggui yum emegtei huniig gomdooson er hun jargadaggui gediin zugeer l uuchilaad haychih terni chamd amar  huuhdiin talaar asuuh yum bval bi bagagui turshlagatai shu mail bicheerei bugdiig chi davan tuulj chadnaa amjilt 

  33. zochin says:

    zahidaliin ezenii umnuus monore-d bayarllaa,delhii deer uchnuun olon Cham shig ehchuud huuhedee teej turuuleed bgaa bolohoor chi ch gesen chadnaa,yamar oroh orongui bgaa bish,ah chini chamaig gargaad avchihna uuriiguu bitgii uruvdeerei,deerees ni nyalh huuhed uvdnu,noirgui honoh,setgeliin hat shaardah uduruud irj yavaa shuu amjilt

  34. single mom says:

    hi sain uu minii duu, wgch ni cham shig single mom bnaa odoo ohin mini 5 nastai aav ni bas l orhiod yavsan, turuh ued yanz buriin yum bodogdnoo hormonii hyamral, deerees ni naizuudiin chin helj yarij bgaa emzeg tusah ni argagui engiin l yum shig murtluu chihend hund tusdiinmaa, turuhud chin busad eejuud manai nuhur huuhed mini nihurtei mini adilhan geed l zunduu yarina terend beltgeltei bai, etsiin etsest huuhed l baidiin bn lee yun nuhur odoo bi az jargaltai huurhun ohintoigoo saihan l amidarch bn orhiod yavsan etseg ni ergeed huuhedee harya chamaig sanjiin edr gediin bugd hudlaa l daa gehdee bid chin emegtei himuus ch gesen huchirheg shiu gedger haruulaarai, monroe chamd uneheer heregtei zuvulguu ugchee amjilt duu mini chi ganzaaraa bish horvoo deer single mom nar sayaaraa bii shuu

  35. sadgirl says:

    bi bas adilhan jiremsen odoo 6 sartai. nuhuruusuu hol bdag. 6 sariig barag gantsaaraa ger buliin demjilgeer davchlaadaa. tanid hen negenii tusaltsaa ih heregtei baih. deer Monroy geed egch mundag zuvulguu ugsun bn. iim mundag humuusiin setgegdeliig unshaad uram orood gaigui turuud, esen mend amarjih bhaa. buhel buten 9 sariig gantsaaraa tuulsan yum chini ta turuh uee dor ni tuulaad huurhun huuhedee sain usguh bh. Tanid hamgiin gol ni eruul eruul enhiig husie. 

  36. zochin says:

    За эмнэлэгт ганц бие ээжүүд зөндөө л байгаа. Бас жирэмсэн ээжүүдийн группууд байна. Тэнд ч гэсэн зөндөө л ээжүүд байна. Чи энэ хорвоод ганцаараа биш ээ хө.

  37. hok says:

    Bodohod ene busgui endees honogiin hool guigaagui bh l da.gehde bid nar er emgui l naiz nohogtoigo ch ymu ajliinhantaiga shoudah ch ymu garch orohdo ch ymu tolovloogui herne hangalttai l mongiig bodoh ymgui l urchihdeg sh de. tiim bizde tegvel amidralda gants uda ch bolov hund setgeleese tus bolbol ene busgui lav bayrlana da.zaaval mongo bish yma gehd setgeliin dem ch boltugai niileed ogoh ymsan.eh hun torohdo neg tonn achaag gazraas neg metr ondor orgosontei tentseh hemjeeni ih huchiig gargadag gdg bas hunii hoer zuun yasni 20g ni zereg hugalsni daini ih ovdoltiig davan gardagiin gesn. humuus min bienee hairlal da erchuud min ehneree naiz ohinoo hairlaarai da.etsest ni nadaar heluuleltgui saihan setgeltei humuus ene busguid tuslah baih gj naidaj bna

  38. hok says:

    End utsa uldeeh ymu esvel chimeetoroo gsn minii mail hayg ru utsa yvuulbal taniltsaad setgeliin dem ogoh ymsan.bi ch bas huuge gantsaara osgoj bga bhor chamaig oilgoj bna.huuhdiin huvtsas huuhded shine huvtsasnaas iluu eeltei bdgiin gesen.chi hervee golohgui bol huuhdiin daavuu huvtsas ch boltugai ogoh ymsan.bi togloogui shu.husvel dugaara nerteige mail yvuularai. esen mend amarjina gdg tuund beltgehed setgel sanaa ih chuhal shu.urtei hun jargadag ym gd setgel sanaaga oodrog bailgaarai.iim niitlel unshhaar setgel ovdoh ym.manai mongol erchuud zarimdaa arai ch de gemeer l baih ymda

  39. kinara says:

    monroe yamar goe setgelesee zuvulguu uguu ve.turih gej bgaa yum chini odo saihan taivan bai.ter ontsgui naizuudtaigaa birgii yaria.uudrug bai

  40. busgui says:

    Jich chamaih toro9d ur chin tom bolchihson hotlood yvj bh yed chin chamaig daapaalaad bgaa naizantsaruud chin tsudiicheed cham ruu tuslamj enee teree guih ch ymuu esvel chamd ataarhaad l yvj bn bhdaa gedgiig sanaarai. Bi lav namaig hetsuu emzeg yadruu yed min zovlongoor min daapaalaad ch bgaam shig amitadiig naizaa gej bodoh setgel torku l bn. Tsag tsagaaraa bhgui, tsahildag hohooroo bdguig sanuulaad haya. Oih neg ni oigood oihgui neg ni ter biz. Zovlon uzsen hun l hunii jinhene and bj chaddag ym shdee busgui min…

  41. Baigal says:

    Бэлтгэлээ сайн хийгээд сэтгэл санаагаа тайван байлга. Юм болгонд эмзэглээд байвал дуусахгүй шүү. Сэтгэл санаа таагүй, тайван бус байвал төрсний дараа сүү орохгүй. Үр чинь ээжийгээ зовоохгүй ээ, амгалан сайхан үр төрнө. Эгч нь 26 жилийн өмнө яг чам шиг байдалтай хүүгээ төрүүлж байлаа. Би гэдсэнд байгаа хүүтэйгээ ярьж сэтгэлээ онгойлгодог, аль болох тайван байхыг л хичээдэг байсан. Ээж, эгч 2 минь үнэхээр их тус болсон доо. Ах нар, эхнэрүүд нь, хүргэн ах минь гээд ах дүүс минь намайг гуних гутрах завгүй тойглосны эцэст би тэр хүнд үеийг давсан. Хүүгээ хараад сэтгэлийн шарх аажмаар эдгэрдэг юм байна лээ. Ах дүүстэйгээ ойр байгаарай. Одоо чи хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх болохоор уйлж унжаад байлгүй хатуужих хэрэгтэй. “Сэтгэлээ чанга барь, бүсээ чанга бүслэ, хөлөө чанга гишгэ” гэж эмээ минь захиж билээ. Цоглог явна шүү, охин минь.

  42. tme says:

    hi.hezee turuh ve,bi chuuutei bgaa,tursnii chin daraa chamd tusalj chadna shuu.1 sar orchim.uu neere bi emegtei shuu.buruugaar oilgov oo.yaj holboo barih uu

  43. busgui says:

    Hoorbon ym be? Iim hoorhon amitan torj bgaa hoorhon torhiig ni harj chadahgui az ni hayasan er bn daa. Bi chamaig demjij bnaa. Torohdoo beldsen ni deer bh. Chamaig stressduul bga zuilsees chi ooroo haritsahaa bolison ni deer bhaa. Chinii setgeliin tenheeg bishirch bn shyy busgui. Udku toroh hoorhon zulzagaa haraad buhniig umartah bhaa. Chi l setgel changatai oodrog bqij bj busdiig bugdiig davan tuulna sh6y. Deer burhan gej neg ym bii. Chamaig harj bgaa. Toroh dohood bas torsnii daraa hed3n sar setgel sanaa mash emzeg boldog ym aa busgui min. Ter yee davaad garchval ok gsn ug. Setgelee beldeerei. Chinii emzegledeg aidag ye irsen bololtoi. Uchir n8 chi mash ih gantsaardaj bgaa uchir ingeed bgaa ym. Oo4iigoo zugeer l taivan bailgah heregtei shyy. Hoorhon bondgor gedestei durh chin tosoologdoj bn. Hongor ur chin hodlood l tongochood l. Hoorhon ym be… amjilt huseye. Hereg ga4val nad ruu holbogdooroi. Minii hayag altanbold2007@yahoo.com. jich bi emegtei bas eej hun shyy. Yahoo hayagiig min unshaad eregtei gej bodoh vii gej bodood… chadah chineegeer dem boliyo. Setgeliin jaahan atugai dem bolj ogohiig huslee.

  44. bas zochin says:

    Monroe-giin zovlogoo hamgiin amidraltai, ene huuhend mash hereg boloh zuil bichjee. 

  45. bayaruka says:

    monroe uneheer zuv helsen bna.bichsen zuilees yug ch orhij bolohgui shuu.mash sain hed dahin unshaad yug ch orhilgui beldeerei.bas eruul udam gesen sait bgaa netees tuuniig olood harah heregtei tend jiremsen bolon tursun ehchuuded uguh mash unetei zuvulguunuud bdag.za chi alzahguiee .amjilt husie.buh zuiliig tevcheed garaarai. bi chamd tusalmaar l bna.utasaa uldeevel holbogoe.egch ni 2 huuhedtei.baga ni 10 Sartai.chamaig mash sain oilgoj bna.sanaa zovoltgui handaarai. 

  46. vilee says:

    setegliin tenheetei uudrug bgarai uul n turhud chini eej chini bwal ih shn bdagii bi bas nuhurgui hvvgee turvvlj blaa yag tegdegiin emneleg dr nuhurteigee ywj bga hvmvvs g haraaf golruu yum zuraal ywchihdag uilmaar boldog bla eej mini hajuud bsn boloh r hvvgee shn usguud awsan odoo gurawtai tom er bn bi bas hoyr dahi hvvhdee teegeed hanitaigaa shn bn chamd ch bas burhan shn hani shn amidral zayanaa vr hvvhed n az jargal awchirnaa uudrug bgarai ter muu hvvhed hayaad ywsan uudgui amitniig ter chigt n hay vriin zaya gomdooson yum yaj uuduldugiin a

  47. bolorojuu says:

    Bnoo bno olnii demeer 

  48. Monroe says:

    Toroh duhsun uym chin shuud turuh emnelegee songoson n deer bhaa.  Huviinh uymuu ulsiinh uymuu. Er n ali aliniig n beldsen deer bhaa. Huviinh n barag shuluun uym bnleedee. 1200,0 orchim myanga uym bnlee. Ulsiinh n halamj anhaaral muu tegeed emch suvilagch nar n mongo negeed taraagaad barag l adilhan zardal garna. Odoo shuud tsunh garga. Genet us chin garch medne. Huuhdiin olgii daawuu pampers, ugj , nairuuldag suu / japan -ii hai hai geh net…/ , huhnii tolgoi hagaldaggui tos, bambartai hovon , uurtuu mash zuzaan nooson omd , tapochka, zadgai engertei tsamts podwolka , hagaluulj magadgui dewsdeg pampers, omsdog 2- langaas n yadaj 3 shirheg, diklodenk laagaar 5 shirheg. Geh met chi ooroo mednedee.  Shuud tsunhee shuurch awaad garahad l belen bgarai.  Asrah hun bhgui bol odoo mahaa neg neg shulniihoor hercheed holdoogchindoo hiichih. Huiten uym barihgui shuud gargaad chanahad amar.  Huuheddee jijig maik 2 shirheg zoolon tsamts bas belderei. Olgiinii set dotor bdag tsamts hudlaa bdgiinshuu.  Bas huhnii suu oruuldag apilak geed em awbal sain shuu. Tawin us aptekad bdgiin tasarsan bnlee irsen bolowuu yasan bol. Huhnii pampers bas belderei. Huuhdiin sawan shampoo geed buh uymaa belderei. Ter muu nuhur muhuriig bodoj yadiin uhsen baas.  Huurhun ur garah gej bhad.  Gar kartaa irgenii unemlehee martawaa.  Saihan ur toruuleerei. 

  49. gerel says:

    sain bnu huuhed chini ene yertontsiin bayar baysal shu de 2,3 jiliin daraa chi ene hund uyiig davj garch hoorhon urtei bolsndoo ooroo baharhah bolnoo er hun yahav ahij oldono ur huuhed bol ene amidrliin gol utga uchir shu dee hun bolgond ooriin gesn zovlon bii ter naiz huuhnuuded chini ch gsn naiz zaluutai bgaagiin zovlon bgaa huurna gomdoono herldne uilna, monhiin huin holbootoi zuilsee l hairla bod busad hun yu gej bodh ni ogt padliigui shu de . amjilt husie ur huuhed bol amidral busad zuil bol tur zuuriin zovlon , chi goe oodrog zuil boduulah chamd eyreg erch huch ogoh nom ih unshij baigaarai, naiz nohod chamd neeh eyreg demjleg oghgui de ali boloh sorog bodol toruulj hyamraaj baidag naizuud baival hol bai , zovlon uzej amidral oilgoogui humuus hunii zovlong oilghguie , 10 jiliin daraa chinii amidral tosoolshgui saihan bolno ooriigoo hogjuul ur huuhdee l hairla bod teged saihan bolnoo chamd amjilt !

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.