Ажлаасаа халагдлаа гэхэд хаашаа гарсан нь дээр вэ?

woman-walk-alone

Сайн байна уу. Би одоо амьдарч байгаа амьдралаасаа үнэн гутралд ороод байгаа 25 настай бүсгүй байна. Миний амьдралд үхэл хагацал, өвчин зовлон гэх хүнд хэцүү зүйл байхгүй ээ. Тиймээс жаахан зүйлд усан нүдэн гүнж царайлж, уруу дорой хандаж байна гэж битгий бодоорой. Хамгийн хүнд асуудлаасаа эхлээд бичье. Аав ээж маань архи уудаг. Өдөр бүр л уудаг. Хоёулахнаа сууж байгаад ууна. Одоо бүр гэр орныхоо эд хогшил, бүр сүүлдээ цуглуулсан хэдэн номыг маань бараад дуусч байна. Ном авч гараад л нэг архиар солиод ороод ирэх юм. Бүгд дампуурч байхаар гээд дүүгээ гадаад руу сургахаар цалингийн зээл авч, байшингаа давхар барьцаалж зээл тавиад явуулсан. Бөөн өр шир болоод цалин ч гүй сууж байхад л аав ээжийн тавьсан жижиг сажиг өрнүүд, дээр нь гэр бүлээ тэжээх, ББСБ-с ирэх дарамт гээд л бүр би энэ гэр бүлд ганцаараа зүтгээд байгаа юм шиг санагдах юм.

Өөртөө гутал ч авч чадахгүй явж байхад ойлгохгүй. Гомдоллохгүй, хэлэхгүй, зовлон ярихгүй яваад байхаар аав ээжийнхээ нүдэнд цаанаа л мөнгөтэй юм шиг харагддаг юм шиг байна. Би дипломгүй л дээ. Уг нь сурлага сайтай болохоор хүн бүрийн л хүсдэг сургуульд тэнцэж ороод сайн л явж байсан юм. 1-р курсээ төгсөөд аав ээжийн архины гайгаар төлбөр ч төлж чадахгүй болж, давхар нэг том компанид цагийн ажил хийж эхэлсэн. Төлбөр төлөөгүй болохоор зарим шалгалтандаа орж чадахгүй дарамтлуулж, ажил гэр сургууль гэж явсаар байгаад бүр мөсөн сургуулиа хаясан. Ажил хийж мөнгө олох нь чухал байсан юм чинь. Тэгж явсаар байгаад шилдэг ажилтан ч болж, жинхэллээ. Гэхдээ мэдээж дипломгүйг минь мэдчихвэл яах бол гэсэн маш том айдастай. Тэтгэлгээр гадаад руу хөөцөлдөж үзсэн ч дүү нараа 2 архичинтай орхиод гадаад явж чадахгүйгээ мэдээд нэг дүүгээ оронд нь хувийн зардлаар явуулсан юм.

Гэхдээ мэдээж үлдсэн төлбөрөө өөрөө очоод ажил хийгээд төлнө биз. Хөөрхий хэцүү л байх шиг байгаа юм. Намайг өрөнд оруулаад, цалингүй болгоод ирсэндээ л гүрийгээд байгаа юм. Гэрээсээ ч гардаггүй хүүхэд байсан юм. Одоо үнэхээр дөжирчээ. Архи ууж л байдаг, өр тавьж л байдаг, би дарж л байдаг. Өөрөө унааны ч мөнгөгүй ажил руугаа хаа газрын холоос алхах ч үе байна. Юм хэлэхээс ч, гомдоллохоос ч дургүй хүрч, зүгээр л гэртээ төв царайлаад суудаг болсон. Найз залуугийн хувьд би дөнгөж л оюутан болоод анх үерхсэн найз залуутайгаа өдий хүртэл хамт байлаа. Үнэндээ миний амьдралд ганц гэрэл гэгээ, аз жаргал минь. Гэтэл хөгийн эр хүн байж. Би өөрийгөө арчаагүйдээ хаягдсан гэж бодохгүй байна. Өөртөө бол итгэлтэй, сэтгэл хангалуун л байдаг бүх талаараа. Тэр хүн миний сэтгэлийг үнэндээ ойлгоогүй. Зүгээр л тэр хүний өөрөөсөө дээгүүр тавьж хайрласан нь миний буруу. Магадгүй надаас өөр хүн үзээгүй болохоороо харьцуулалт хийж чадахгүй сайн мууг танихгүй байгаа байх л даа. Би ч гэсэн өөрөөс нь өөр хүнтэй байж үзээгүй гэхдээ ямар хүн гэдгийг нь мэдэж, тэр хүний зүгээр сэтгэлд нь л болж, хайрлаж хамт байж болоод л байсан.

Одоо бол найзуудынхаа хэлсэн үгийг аль эрт дагасан бол ингэж хохироод үлдэхгүй л байсан байх. Хүүхэдтэй болъё гэхээр болоогүй, гэрлэх болоогүй, хамт нэг юм хийе бас л болоогүй. Би хүүхэдтэй болмоор байсан юмаа. Бүр нэг ямар ч зорилгогүй хүн шиг. Юу бодож явдаг бодол санаагаа ч хэлэхгүй. Бас дээр нь хэнэггүй, халамжгүй, хар амиа бодсон. Хүн мөнгөгүй боломжгүй байж болно гэхдээ сэтгэлгүй байвал юу ч үгүй хоосон л гэсэн үг шдээ. Хамгийн итгэж хайрлаж байсан тэр маань ийм байхаар бусад нь яах юм. Гэрлэх болоход надад эрх чөлөө хэрэгтэй байна. Хоёулаа түр тусдаа байж үзье гэсэн. Анхнаасаа найзуудын хэлдэгээр бүх эрчүүд яг адилхан хэзээ нэг цагт новширдог учраас мөнгөтэйг нь сонговол арай бага зовно. Өөрийнхөө биш гэр бүлийнхийхээ өмнөөс шийдвэр гаргаж байна гэж бод. Наад залуугаа хая гээд л хэхэ…

Үнэн ч юм шиг бас хэцүү үг байгаа биз дээ. Би тэгж бодоогүй ээ. Бүхнээ л түүнд зориулж байсан. Гэхдээ надад одоо эрчүүд сонин биш болсон. Новшийн эрийг өөртөө нааж, нэмж зовлон хурааж байхаар өөрийнхөө амьдралыг бодож, ар гэрээ сайхан авч явъя. Тэгээд ч аав ээж нь архичин, ар гэрээ авч явдаг бүсгүйтэй таарч суух хүн олдохгүй биз. Бүгд холуур өнгөрөг. Өөрийгөө л аятайхан авч яваад, хааяа нэг найзуудтайгаа зугаацаад, маргааш нь амьдралаа бодоод байхад л болно. Ганц бие амьдралаар амьдарч эхэлнэ. Өөрийг нь хайрлаад, халамжлаад, өөрөөс нь өөр хүн байхгүй гээд байхаар ямар ч үнэ цэнэгүй болдог юм байна бүсгүйчүүдээ. Хараад байхад муу охидыг л эрчүүд их хайрлаж, алган дээрээ бөмбөрүүдэг юм байна. Чи мянга сайн бүсгүй байж, залуугаа хайрлаж, ядарч олж ирсэн мөнгийг нь амьдралдаа үр ашигтай зарах гэж ядарч байх хооронд эр хүн огт өөр зүйл боддог юм шиг. Мэдэхгүй ээ надад новш нь таарсан уу, эсвэл бүгд ийм юмуу.

Гэхдээ ажиглаад байхад амьдрал дээр ийм л байна. Миний амьдралын хамгийн хэцүү үед хамгийн түрүүнд тусдаа байж үзье гэж хэлсэн хүнээр би яах юм бэ? Одоо бол шийдвэртээ эргэлзэхгүй болсон.  Эцэст нь хэлэхэд архинаас гаргадаг спирал гэж юм байдаг юмуу? Хэр үр дүнтэй бол? Мөн нэг өдөр би дипломгүй гээд ажлаасаа халагдлаа гэхэд гадаадад гарч ажиллах сонирхолтой байгаа. Хаашаа гарсан нь дээр вэ? Олон юм бичсэнд уучлаарай. Цаг гаргаж уншсанд баярлалаа.

36 Comments

  1. zahidal ilgeegch says:

    Bugded ni bayrlalaa:-)

  2. Zulaa says:

    Bi sweded baidag .chi end irh bolno sh dee 

  3. Naraa says:

    Uhaantai, tevcheertei, hunleg, zuv bodoltoi busgui bn.  Chin setgleesee hiisen buhend chin burhan yag ter hariug chamd barina. Amidral uuruu bayalag,  buh yum saihan bolnoo. 

  4. zzz says:

    arihnaas huniig tiim amarhan gargachihdaggui yma hun bolgon tegej ih husdeg daanch hetsuu. Manai ah arhi uudag ter 10 buudliin narkologiin tovd hevtulsen heseg gaigui bj bgad butsad uutsan daraani ter sprailiig chini taviulsan tehed nileen heseg uuhgui bj bgad hucheer uusar bgad butsaad ortson humus teged butsad uuchdag gesen yg tegsen gehdee zarim aihtar humus tevchseer bgad garchdin bnale erni bol arhi gedeg hunii uhamsariin asuudal her uhaantai humuus ym bgan sprail taviulaad neg uzehgui yu garchij yuni magad. Ene zovlontoi arhig yaay da minii muu eej ahiig arhinaas gargah gej ih zovj bna da hetsuu yma

  5. “Гоё амьдрал” гээд Төрийн бус байгууллага байдаг юм байна лээ. Кодлох эмчилгээ явуулдаг гэсэн. Миний мэдэх 5-6 хүн архинаас гарчихсан одоо бүүр айраг ч уухгүй пиво ч уухгүй үнэхээр амар болчихдог юм байна лээ. Гэхдээ хамгийн гол нь тэр уудаг хүн нь өөрөө архинаас гарахыг чин сэтгэлээсээ хүссэн байх шаардлагатай юм шиг байна лээ. Үнэ нь 1 сая төгрөг гэсэн байхаа. Тэрийг судлаад үзээрэй. Ямар ч бйансан миний мэдэх хүмүүс одоогоор уугаагүй л явж байна сайхан амьдраал. Амжилт хүсье аав ээждээ сайн ойлгуулж хэлэх хэрэгтэй байхаа

  6. XaXa says:

    2jil orchimiin omno solongost diplomnii shalgalt yvagdaad 40d mongol oyutan barigdaad mongol yvsan shde. Er ni haach iim shalgaltuud yvagdaj bga. Huuramch diplimoor surna gej ooriigoo mon busdiig huurhaa bolitsgoo humuusee

  7. Esui says:

    ter arhinaas gargadag naifvartai arga emchilgee medne gd bga humuusn ter argaa zugeer end bichchiheech dee. henii yanaagui l etseg ehee arhinaas gargamaar bnashdee. Za teged arhichin humuus yadaj arhia gudarchaad zugeer hevteed ugdug bol yaay gehsen, zan aash n jil ireh tusam l muudahin. sogtohooroo heruul udnu yanz buriin yum yarina, eruul bolohooroo huurai agsam tavina. Yostoi l uiliin ur gej ene baih. Chi bid 2 yag adilhan yum arhichin etseg ehtei. Mal bol alaad idehsen nohor bol salaad yavahsan, daanch tursun etseg eh min bolohoor ene amidraltaigaa evlerchheed l suuj bna daa

  8. tuuul says:

    Yag minii amidral, minii odoogiin amidral chinii 15 jiliin daraah amidral bna. Bi yag cham shig amidealiig tuulsan, naad arhichinguud chini hezee ch zasrahgui, 60 garsan ch yag heveeree, bur dordono, uvguntiinhuntei niilj uuchihaad, ach zee nartaa hamgiin muuhai buhniig haruulna. Bi yag chinii helj bgas shig huntei suuj huuhed gargaagui, arhichnii huuhedtei , yalanguya duu nartai ailiin tom huuhedtei suuh hun oldohgui, esvel bi uuruu ih muu sanaatai bsan bh, gehdee yahav olon jil hamt amidarsan hun bgaa, duu nar maani ger bul ur huuhedtei bolson, bi etseg ehiin umnuus zutgej ted nariigaa umuurch hamgaalsnii huchind amidral dajgui, gehdee nuguu huuhed ailgadag arhichin emee, uvuu. Urid ni namaig, duu nariig ailgadag bsan bol odoo nyalh balchir huuhduuded tiim yum haruulah bur aimaar. Bi gadaadad garaad 12 jil bolj bna, gants biye, sankhuugiin huvid buren biyee daasan, gehdee l mongold ochihiig husdeggui, huntei suuj, huuhed gargahiig husdeggui, harahad unetei mashin unaj, tom housend amidardag gangan huuhen, tsaanaa buun daramttai, neg iim l amidralaar amidarch bna, tsaashig herhehiig medehgui.

  9. gegee says:

    Ih uhaalag busgui yumaa. Udahgui buh zuil saihan bolno. Amjilt husie

  10. eegii says:

    Ih zuil uhaaruulahaar zuil bichjee. 

  11. hnhn says:

    төрүүлж өсгөсөн, одоо тэжээ гэсэн хандлага байж болохгүй. архиндаа живээд үхмээр байгаам бол өөрсдийнх нь дур байх. би бол тэсэхгүй.

  12. me says:

    Uneheer arhinaas naidvartai gargadag arga baigaa yum bol zugeer niitiin umnu arla lda. Odo barag Mongoliin ail bolgond 1 arhichin baina shdee. yaaj holbogdohu ntr geed bhiin? Yadarsan busgui hunii zovlon deer duruuluud bosoh geed bnu guu yu? Tiim naidvartai arga baigaa yum bol helj ugvul talarhana.

  13. zochin says:

    Hasar zail zail. cham shig doodohoosoo oor ym boddogui erguu malnuudaas bolj busguichuud urgelj zovdog shdee enenii utga ch gsn adil bgazdee. Hasar chi Ulaanbaatar ymuu sapporo deer ochoo.

  14. хасар says:

    муу найз залуугаас илүү хамтрагч болж чадна шүү. гарч орж хөгжилдөж байя дундажаар гучтай байвал зүгээр би ганц бие эрэгтэй. sengee_02@yahoo.com

  15. kkkkk says:

    chi ih zub bodoltoi saihan amidrahin tuluu zutegsen hun yum bn aab eejiigee hayn gej yu baihav neg sain hashraamaar bn chi bas arhi uu gertee ter 2 t haruulj bgad tegeed sogtood agsam tavi  bi bas ta2 shig arhichin bolno geed gehde hamgiin golon ter 2 hashiraah l heregtei bn ur huuhde arhi uugaad arhichin bolno geheer erh bish negiig bodoh bailgui ta 2 bolj bi arhichin bolj bn geed l agsam tavibal yah bolo ene miniil sana bi oiro arhi hergeldeguilde arhi uusan sogtu hund durgui 

  16. tsets says:

    Ih tewcheert mundag busgui ymaa iim ih achaag nuruun deere gantsaara uurch yvdg. eej aawiiga tur orhiod uzwel ymr we chamdl naidaad bga ym bishu.joohn hundii hol bhaar ym bodh ym bouu gj. arhinaas gargh em ym demii. goln uhamsartn suulgj uguh heregt zuger heseg orhichih tegj bjl uurchlugdj medne amjilt husie erch hucht bgarai.zovsnii etsest jargadg gedegdee.

  17. Japanaas says:

    Japan solongos l bitii yavaarai ch geh shig japan mongolchuudad harinch hundetgeltei handdag gants uls baih. Yor ni tegeed haana ch yavsan ooroo l hicheevel boldiinshdee.
    Zahidliin ezend handaj helehed bitgiu busdiig buruutga aav eejdee hir haldaahgui urgelj zuuraldaad arhidaltai ni evlereed suuj bg huntei olon jil hamt baih hetsuu l baisan baih yadajl aav eejiin chine arhidaltiin yarianaas chine zalhana. Hun yor ni hatuu yuman deeree hatuu l baih heregtei aav eej chine ch gesen arhiig chamaas deeguurt uzej bgaa bol chi zuuraldaad baih yamar shaardlaga bna ah duu bg bol ted nar luu ni yavuulaad esvel ooroo bair holslood amidraach. Arhichin aav eejgui humuus oilgohgui bitii ugiig ni too chi aav eejiinhee achiig hariulah yostoi ntr geed olon yun yarina yas yuman deeree oorsdoo 1 honogch tesch tevchij chadahhui naaduul chine

  18. аагий says:

    би солонгост байдаг…энд байлаа гээд муудсан юм алга.

  19. kkkkkkk says:

    Eregtei hun hezee negen tsagt novshirdog tiim bolohoor mongoteig n songovol arai baga zovno hatuu bolovch unen ug bn da goe helsen bn iim ug  anh udaa sonsoj bn 

  20. zahidal ilgeegch says:

    Баярлалаа. Аав ээж маань биднийг гаргахдаа нэг ч архи амсаж узээгуй байсан юм. Суулийн 10 жилд л буруу хумуустэй нийлээд ийм болсон. Тэр спирал гэдэг нь тэгээд найдваргуй гэж уу? Бас би энэ 2ыгоо архинаас гаргачихаад гадаадад сурах биш ажиллая гэж бодоод байгаа юм аа. Хэлтэй болохоор газардахгуй байх гэж л бодоод байна. Азийн орнууд дэмий байх аа. Ямар шугамаар хаана хандаж хаашаа гарвал дээр бол?

  21. Ээж says:

    Гадагшаа дирломгуй сурахаар гарахад ямар ч амжилгуй шуу.Герман лав дирломны унэн эсэхийг шалгадаг болсон шуу

  22. Ээж says:

    Архинаас жигшуулдэг таиландын гэлуу эм бдаг гэсэн.Ес журмаар нь уугаад узуулбэл.хогшин хуний бие даах болов уу.Дараа нь унэр авахад л хямарч дотор муухай болоод бдаг гэсэн.Манай ээж ахад огоод одоо бур унэрийг нь авч чаддаггуй гэсэн.Бур колоо ууж чадахгуй бна гэсэн.Тур ч гэсэн ээж минь боон аз жаргал   Одоо 3сар болж бна аптекаас асуу

  23. Tuya says:

    Хэцүү шүү, ачийг нь хариулна гээд нуруун дээрээ амьдралыг нь үүрч явах, өөрөө амьдралгүй болох гэдэг. Муухай хатуу сонсогдох байх л даа. Гэхдээ өөрийнхөө амьдралыг бодвол дээргүй юу. Үгүй гэхэд дүү нараа хажуугаас нь холдуулдаг ч юм уу. Архичин хүн орчноо хордуулж хүмүүсийг хохироож ханадаггүй зовлон доо. Хоёулаа нийлж уудаг бол бүр ч хэцүү. Өөрсдөө л гаръя гэхгүй бол ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй. Спиралтай байсан ч ууна. 

  24. zovson uvgun says:

    Uuruu hvsehgvi bol arhinaas garahgvide. bs orchin gol n zorilgo zavgui blgah tolgoid n arhi bish hariutslagagiig suulgahiig hicheeh heregte yum shig sanagddag. uusan ch mar.sh n ajiltai terende durtai uuriigu humuust heregteig mederuuleh. Ene n minii bodloor ur dun n shuud garah hereglegchid humuus huleej bdag bval. bi ch uudag bloo saixan. odoo utgagui snagdaad bdiin. uuha amsahaa ch baisan. 6 jil bolj bn. uuy gvel yaag odoo garaad nair  zohiovol zohioh ldo. ghde l… yaah gj. Kkk hereg bolj sanaa avah boluu gj bodood bichle minii l bodol bs bdal. er n hun ajilgui zugeer suubal yu hh be uuna sht. bi l lav tegne heruul hiine. bashuurna.

  25. purewerdene says:

    Bi mongol er hun geh nohor bainga l yum bichj bhiiin zawtaimaaa ooroo

  26. sar says:

    Zochin-d
    Hervee tegj arhi naas gargadag yum bdag yum bol niited ni bichij boldoggui yumuu? Uur heregtei gsn humuus ni ch harag!

  27. Гочоо says:

    Tevcheertei, uhaantai busgui bn. Arhinii huvid 5-n sharaas baruun tiish 1 buudal yavaad humuus 10 buudal gedeg yum bilee, tend ulsiin norkologiin(arhinii emchilgeenii) emneleg bdag. Daraalal ihtei bdag yum bilee tend ochood uchir baidlaa heleed daraalald oruul, bi ajliinhaa ah huug hevtuulj bsan yum. Yum oilgoh hun bol haalgaar ni orood negiig bodohoor gazar, manai ah huu lav 3 sar gaigui bn. Tend setgel zuin bolon emen emchilgeeg tulburgui hiideg, emen emchilgeeg ni deer gej yarih yum bilee. Emnelgees garsnii daraa dusaaj uudag emee 40000-r avdag gesen. Sonirhood uzeerei.
    Ajliin huvid chi chadvartai bol chamaig halah ezen bh uu, ulsiin gazar hel am hiigeed hetsuu bj magad. Huviin gazar bol arai uur harah bh, ternees aih hereg bn uu? Bi l huvidaa sain hunee hezee ch diplomgui gedeg undesleleer halahgui!
    Amidraliin huvid zaluuchuud yamar neg shaltgaanaar eh ornoosoo daijaad bval Mongold hen amidrah yum be? Gadaad yavj saihan amidrana gedeg amargui bhdaa. Tusdaa garval yasan yum be, etseg eh chini tsug bdag bolhoor het davraad bgaa yum bolov uu? Naiz zaluu bol ayandaa boloh blgui odoogoor chamd buh yum daramttai met sanagdaad, nermees bolson bha. Za baahan l yum bichchilee, hervee chi unshval hariugaa uldeecheerei.

  28. амьдрал says:

    hen udam sudartaa arhinii gene oruulahiig huseh ve.naiz zaluu chini tegeed l haysan.udam sudar gej chuhal zuil. 

  29. Tugs says:

    Nuhur suuder gehee hoish ni tavij,ger bulee saihan avch yavahiig hicheeye…gej buruu bodol shuu!Chi saihan avch yaviya geed ch sanaag ni turuuleegui bolohoor chinii sanasnaar bolohgui.Duu nar chini neg medehed amidralaa huuguud yavna,hun buhen uuriin huvi zayatai.Zaluu nas neg sain torgon deelnii nasguiee gej, uuriiguu hayaj bolohgui.Neg medehed l hani ijil ur huuhedgui tsuhursun avgai bolno,magadgui ter uyed eej aav chini bhgui ch bolson baij bolno.Ter uyed yunii tuluu hamag zaluu nasaa zolisonoo chi bodood ch olohgui.UURIINHII AMIDRALIIG 1-rt TAVI!!!Bi uuriinhuu turshilagaas bichlee.gadaad yavuul Skandinaviin ornuud zugeer yum shig bgaan,sain sudlaarai!

  30. Bi mongol er xun says:

    xetsuu uym aa arxi gej uym …

  31. зочин says:

    Dr -д хандаж хэлэхэд сайхан сэтгэлтэй хүмүүс бас байдаг юм аа, юм болгоныг өөрийнхөөрөө бодох хэрэггүй л болов уу? энэ хорвоод сайн хүмүүс нь муугаасаа олон 

  32. Anaa says:

    Aav eejiigee arhinaas gargana gej muruuduud ch hereggui Evlerehees uur argagui Teneg hun teg dunduur n gegcheer Uuriin sanaa uurt zuv gej Chinii amidraliig chamaas uur zohitsuulah hun ugui Tenger burhandaa zalibarch huch chadal guigaad uragshaa Aav eejteigee bol Minii uiliin ur ene uym blgui geed evlereed yavj bsan n Uurt chin strees bagatai Hichneen hetsuu bsan ch amidral saihan Uudrug bai Zovsnii etsest jargaj l taaraa geed Alhaad bai da Duu min Tsaaduuliigaa harin arhinaas garna gej goridood yah ve de Uvchtei Ulsiig odoo yav ve de geed Ajilaa hiigeed Burhantaigaa uragshlaad bai da Sain saihniig husie

  33. Dr says:

    chono boroonoor gej zochin zavshih geed baina uu daaa? hahaha

  34. зочин says:

    сайн байна уу? архинаас найдвартай гаргадаг эмчилгээ байдаг юм байна лээ, яаж холбогдох вэ? энэ эмчилгээний тухай хэлж өгмөөр байна, миний таньдаг хүн одоо архины төрлийн зүйлс огт амсдаггүй, энэ эмчилгээний ачаар…. аав ээжийгээ архинаас холдуулсан нь дээр ээ, тэгж байж л гэр бүлийн аз жаргал, сайхан зүйлс бүхэн эргэж ирнэ, миний үеийн мундаг бас  хичээл зүтгэлтэй бүсгүй байна, амьдрал сайхан шүү, битгий бууж өгөөрэй

  35. bvsgvi says:

    төрүүлж өсгөсөн аав ээжийнхээ ачийг хариулж яваа ухаантай бүсгүй байна аа чи. хэлэх гээд байгаа санааг чинь маш сайн ойлгож байна. Наад 2 хүнээ архинаас холдуулаад, өөрөө сайн хань ижилтэй болчихвол ч болоод л явчих юм байна. ийм залуухан байж ямар гутранги юмбээ. ийм байж болохгүй ээ. Аав ээжийгээ орхиж болохгүй чамд нас байна эр хүн бол гараад л ирнэ.

  36. Monhuu says:

    Аав ээж 2 чинь спирал байтугай тавиулаад нэмэргүй биздээ, бас л мөнгөний гарз. Ер нь бол чи тусдаа гарч өөрийгөө бодох нь дээр байхаа. Аав ээж чинь чамайг өсгөсөн гэхдээ ингэлээ гээд үхтлээ чамаар тэжээлгэнэ гэсэн үг биш өсгөх нь тэдний үүрэг, эргэж нэхэл гуйх ёсгүй хайр байх ёстой юм. Эмэгтэй хүнд бол ази биш баруун европ эсвэл америкад гарч амьдарвал ямар байдаг юм болдоо. Би гадаадад америк, европод олон жил сурч амьдарсаан, нээг их хүсээд байх газар бишдээ. Солонгос, Япон руу л битгий яваарай….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.