Амьдралд заавал эр хүн байх албагүй гэж бодох юм…

14856-Woman-Alone

Би 25 настай жирийн нэг эмэгтэй 1 сайхан охинтой нөхрөөсөө салаад 8, 9 сар болж байна. Амьдрал үзээгүй жаахан охин байхаасаа л тэр хүнтэй хамт байсаар ирсэн хайр халамжаар дутаж явсан ч тэр хүнийг хайраар дутаагаагүй сайн эхнэр байсан гэж боддог надад ч алдаа оноо их байлгүй л яахав. Гэхдээ нөхөртөө бүхнээ зориулсан эхнэрийн хувьд эр хүнийг зөвхөн тэр хүнээр л төлөөлүүлж ирсэн одоо ч тийм хэвээрээ байгаа нь миний дутагдал болоод байх шиг. Тэр хүнтэй хамт байх хугацаандаа хайр халамж мэдэрч үзээгүй бас олон удаа араар тавиулж байлаа бараг урдуур явалдах гэдэг нь ч болж байлаа. Энэ бүхний эцэст тэвчээрийн хязгаар дуусч салахаар болсон юм. Миний сэтгэлч тэр хэмжээгээр хөрсөн байх нэг эргээд харахад би гэж өөртөө итгэх ямарч итгэлгүй болсон байж. Гэртээ удаан байсаар нийгмээс тасраад бодит байдал дээрээ ч өөрийгөө мэдрэхгүй болчихсон байснаа сүүлд нь мэдэрлээ.

Уг нь би хэнд ч гологдохооргүй сайхан бие хаа царай зүстэй боловсролтой эмэгтэй үеийнхнээсээ овор багатай харагддаг хүүхэдтэй хүн гэхэд хүмүүс бараг итгэдэггүй. Тэгээд нөхрөөсөө салснаас хойш олон зүйл дээр өөрчлөгдөж сэтгэл санаа ч тэр хэрээр өөдрөг болж эхэлсэн. Надад алдсан юм байхгүй мэт санагддаг харин  нэг л дутагдал байна би эрэгтэй хүнээс их зайгаа барьдаг болжээ бүх эрчүүдийг завхай зайдан хууран мэхлэгчид гэж боддог боллоо. Найз нөхдийгөө хүнтэй сууж хүүхэдтэй болохоор дотроо хайран сайхан залуу нас гэж өмнөөс нь халаглах нь холгүй…

Хүнтэй дотно болохоосоо санаа зовж айдаг боллоо ганц нөхөр гэлтгүй интэрнет мэдээллийн хэрэгсэл найз нөхөд гээд олон талаас байнга л хууран мэхлэлт араар тавилтын талаар сонссоор байгаад эрэгтэй хүнийг үнэлэх үнэлэмж надад огтхон ч байхаа больж. Гэвч бас хүнд хайрлуулахыг хүсэх л юм даанч өөрийн эрхгүй өөрийгөө барина эсвэл өөрөөсөө хүмүүсийг түлхдэг боллоо тэгээд л иймэрхүү зүйлээс холдож охинтойгоо цагийг өнгөрөөж өөрийгөө хөгжүүлж улам л их зүйлийг мэдэрэхээр тэмүүлж явна. Энэ ч надад илүү сайхан байх шиг амьдралд заавал эр хүн байх албагүй гэж бодох юм.

Ганц бие ээж болоод нийгэмдээ оролцоод ирсэн чинь өөрийгөө улам мэдрэх шиг боллоо өөртөө итгэх итгэл минь буцаад л ирсэн тэр хэрээрээ улам ч сайхан болж байна. Өөрийгөө сайхан бүсгүй байсныг ч мартчихсан явж байж одоо дахиад их сургуульд сурж өөрийгөө завгүй байлгаж охиноо аваад гадагшаа явахаар шийдсэн. Бусад эмэгтэйчүүд ээжүүддээ хандаж хэлэхэд өөрийгөө үргэлж хөгжүүлж байгаарай эмэгтэй хүн ухаантай байх хэрэгтэй шүү өөртөө итгэх итгэлээ битгий алдаарай амжилт…

16 Comments

  1. Zulaa says:

    Ter deer Selenge gej uuriiguu bicheed bga hyn ehnertee gologdoj haygdsan er hyn baihaa hahaha.
    Ene sedeviig bichigch emegteid helehed uuriiguu ulam iheer hugjuuleed tolgoi gedger yavaarai.
    Ohinoo saihan hymyyjyyleerei.
    Uuriinhuu durtai hobby-g olj avaad az jargaltai amidraarai

  2. doma says:

    Zugeer l setgeliin saikhan naizuud boloe. 

  3. GegeenCom says:

    Boon toocoo sudalgaa har uhaan gargaad suuval az gej yum bgad ch yadiin

  4. boldo says:

    Dajgvi egchtei xsmtragch bole tsarailag zaluu bn♥89210268 sms bicheerei

  5. gants bie zaluu says:

    mongolmantai adilhan zuiliig bichmeer bna. emegteichuud ta nar bid nariig l gazar dogur ortol muulah yum. end bi erchuudee umuurch bicmeer bna. chi ex nuhuruuruu buh erchuudiig hataat budaj blhgui shuu. sain saihan zuv sanaa bodoltoi zaluuchuud bas bgaa shuu. gadaad garahaar buh zuil tiim amar saihan sanaan zorgoor bh gj bhgui lde. mgld bgaagaas ulam hetsuu l blno. chamaig shantraah gsngui gol n tootsoo sudalgaa sain hiij bj bodoltoi l bgaarai gj zuvluh gsin. amjilt husie!!!

  6. би says:

    энэ selenge гэгч ёстой жинхэнэ шулам байхаа. хүн зүгээр амьдралаа бичиж байхад ямар муухай хар бараан өмхий үгээр утдаг юм бэ? өөрөө бол өдөр бүр нөхөртөө араараа тавиулж, шөнө бүр зодуулж, мөнхийн хэрүүл уруултай амьдардаг, архичин ажилгүй нөхрөө алдахгүй гэж аль байдгаа шавхаж амьдардаг өрөвдөлтэй амьтан байгаа байх даа. тэгсэн мөртлөө ганц бие, чадвартай чадалтай эмэгтэйг “хүн хосоор амьдрах жамтай. ганцаараа байвал адсага ааштай шулам болно” гэж донгодоод л… үнэндээ бол 2-уулаа мөртлөө л өөрийнх нь ямар ааш зантай нь бичлэгээс нь шууд мэдэгдэж байна. 

  7. s says:

    saihan amidral ruu uragshaa busgui mini. nuhurtei ch bainuu nuhurgui ch bainuu. zow  yawj baiwal zoolon zoolon zambuulin shdee. saihan hani garch irtel uuriiguu hugjuuleed, uuriiguu goe bolgood baij baihgui uy daa. 

  8. selenge says:

    us chin tsaigaad uudiig chin togshih hungui bolood irehiin tsagt chi amidral chinii huchirheg oortoo itgeltei zan chin avrahguig oilgoh bhaa. olon saya jiliin bgaliin shalgarlaar bii bolson er emiin hoslon amidrah huuliig chamshig godgor arai shuumjileed suuh boloogui bhaa. yaahav chi nasaaraa huuhedteigee 2 uulhanaa yavaad uz l dee honshoor chin dutdag yum ooroo yavj oilgo doo. ter ued duudah hungui haluun honjild hanisah bie oldoh ni ongorson aash gej adsaga zan gej zaraa sanaa gej shulmas bolson bh biz. zuurdiin jargaliig uurdiin hemeen buu enduuren tenegt.

  9. bolor says:

    CHINII L SHIIDEH ASUUDAL  BIZ DEE  BUSDIIG URIALAAD BAIGAA YUMUU OORTEIGOO  ADILTGAAD..

  10. naraa says:

    Ер нь эр хүнд нэг итгэл алдрахаар тиимэрхүү үл итгэгч болчихдог юм бна лээ, би бүтэлгүй дурлалын дараа нэг сайн залуутай учирсан, их сайн хүн гэдгийг нь мэдээд бгаа хэрнээ л ялгаагүй л эр бүн бүгд л тиймэрхүү бгаа гээл сэмхэн муу санаалдаг сэжиглэдэг хэрүүл өддөг бсан, гэхдээ үнэхээр зөв хүмүүжилтэй үнэнч шударга халамжтай эр хүн бдаг л юм бна, бохирдож харласан сэтгэлтэй муу санаа гаргадаг өөрөөсөө одоо ичдэг, сайн сайхан зүйл хүрээд ирэхэд өөрийхөө иймэрхүү хандлагаас болж харилцаагаа сэвтээх, итгэж чадахгүй бсаар аз жаргалаа алдахаас болгоомжлох хэрэгтэй, өнгөрсөн муу муухайгаа мартаад сайн сайханд итгэж амьдраарай

  11. hadaas says:

    Asuudaliin asuudaliig oilgoj hurehgui. yav yav xoxo.

  12. asuudal says:

    odoo ch yahav chamd tegej bodogdoj bga bh hsrin 30 garaad irehleeree l ih hetsuu boldog yum shigee terniigee bodoj uzeh in yadag yum bkl doo. baigaliin huuli gj yum hetsuu l yum shigee dee. ter uyed oroitson bval ain…

  13. emzeg delbeechke says:

    ene teneg mongolman dandaa end tend ilvv dolooj , bilvv harj yvahiin!!! Ugaasaa vnen l bizde!!! Gadaad yvahaaraa gadaad hvntei suudag gsn naad teneg ergvv bodloosoo salaach. Uuriinhuu yvtsuug medehgvi, hvn amitang yvtsuugaar ni duudahiin. Yamar uruvdultei em chamtai suusan boloo? 

  14. free says:

    сайн уу. чиний амьдрал минийхтэй үнэхээр адилхан юмаа. гэхдээ би нөхрөөсөө салахдаа өөр шалтгаанаар салсан юм. би ч мөн нөхрөөсөө өөр хүнийг мэдэхгйү амьдралаар 7 жил амьдарсан. одоо ч би нөхрөө санадаг. гэхдээ нэгэнт дуусгасан амьдралруугаа буцаж өнгийдөггүй. өөртөө улам итгэлтэй болж байгаа. бас мөд хүнтэй сууя гэж боддоггүй.ганцаараа байхдаа хүчтэй байж болдог юм байналээ. гэрийн ажилтай зууралддаг байсан цаг заваа одоо сурахад, дуртай зүйлээ хийхдээ, найз нөхөдтэйгээ уулзахдаа зориулж байгаа. амьдрал баян юм байна. амжилт хүсье. 

  15. mongolman says:

    Монгол залуучуудыг үнэлэх үнэлэмж ганц нөхрийн чинь тодорхойлолтоор Монгол эрчүүд залуучууд хөгийн болохгүй байхаа. Чи гадагшаа гарлаа, харь хүнтэй суулаа энэ бол чиний л хувь заяа тавилан, сайхан амьдрах аз жаргалтай байх эсэх чинь чиний л төөрөг мэдэх хэрэг. Харин бусад эмэгтэйчүүд бүсгүйчүүдийг уриалан дуудсан өнгө аястай, эрчүүдийг муулсан чиг хандлагатай бичвэр чинь таалагдахгүй байна. Тэрнээс ганц бие ээж чамд аз жаргал, өөдрөг амьдрал, сайхан ирээдүйг хүсэлгүй яахав харин сайн нөхөр ханьтай болоорой гэж хэлэх эсэхээ мэдэхгүй байна. Амжилт хүсье…

  16. lol says:

    Дажгүй шүү, ийм бүсгүйчүүд яагаад болж бүтэхгүй хөгийн эрчүүдтэй суудаг юм болоо. Надад ийм бүсгүй таарахгүй юм аа лол 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.