Бидэнд аль үйлдэл нь зөв юм бол?

pregnant-woman-and-man

Сайн байцгаана уу? Манай найз охин одоо жирэмсэн, бидний тооцоогоор 1 сар-с 1 сар хагастай. Бид бие биедээ хайртай. Гэхдээ тэр маань төрүүлэхийг хүсэж байгаа ч 1 асуудал бидэнд байгаа ба  20-оод хоногийн өмнө бэлэг эрхтэн нь хорсоод цагаан юм гарч эхлэсэн, бас хөхний толгой нь маш их хөндүүрлэсэн тул / бид өөр хүнтэй хэн нь ч хавьталд ороогүй / эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлтэл мөөгөнцөртсөн байна / тэр үед найз охин маань ходоодны Helipac ууж байсан ба тэрнээс их шалтгаалдаг гэж тэр эмч хэлсэн/ цифроплоксацин, тинидазол гэсэн 2 тус тусдаа 10 ширхэгтэй антибиотик бас 2 ширхэг мөөгөнцөрийн эм өгсөн. Тэр эмийг уугаад (6 сарын 19-29ны хооронд ) мөөгөнцөрийн асуудал шийдэгдэж арилсан ч сарын юм нь ирэхгүй байсан тул /байнга тогтмол хугацаанд ирдэггүй хэд хоногийн зөрүүтэй ирдэг/ 5 хоногийн өмнө бид тестээр үзэхэд жирэмсэн гэж гарсан.

Гэтэл би дараа нь хайж уншиж үзэхэд жирэмсэн үед тинидазолийг жирэмсэн үед хориглодог, харин цифролитийг эмчийн хяналтын дагуу хэрэглэх боловч жирэмсэн хүнд маш муу гэж ойлгов. Ер нь анхнаасаа антибиотикийг хэрэглүүлдэг, мөөгөнцөрийн эмчилгээ хийлгэхээс өмнө жирэмсэн эсэхийг шалгаж үзэцгээх минь яав даа гэж маш их харамсаж байна. Тэгээд өөр эмчээс асуухад антибиотик хэрэглэхэд урагт өөрчлөлт ордог, бие эрхтний гажигтай хүүхэд гарах магадлалтай гэлээ. Энэ тохиолдолд яавал дээр вэ? Би түүндээ маш их хайртай, хэрэв төрүүлэе гэж шийдвэл хүүхэд маань эрүүл бус гарах болов уу гэж секунд тутамд санаа зовох юм.

3 Comments

  1. Zoloo says:

    Bi saya hed honogiin umnu tursun anh jiremsenee medehgui turaadag em turaadag taria hiij bsan(Koread) tegees bas beer tamhi hergeldeg bsan jiremsenee medeed ih sanaa zowj bsan odoonoos em ntr hergelehgui bol zugeeree manai huu eruul saruul tursun

  2. Zaya says:

    Ahiad sain geh emegteichudi emches asuuu. Tod degetsiin monhbaatar gej sain emch bii. Modnii2. 7-r tuviin hajuud. Demii gevel yahiimbdeee tm bizde

  3. alimaa says:

    Emcheesee yawal deer esehiig asuuj uzsen ymuu. Neg sartai bol helberee guitsed oloogui bga. Teheer orhiin emcheesee zovlogoo awaad B6 poliin huchil sain uugad bval gaigui bhaa. poliin huchol chin urgiin gajigaas sergiildeg b6 osoltiig demjdeg. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.