Би яах ёстой юм бэ?

003

Би одоо 24 настай. Өнгөрсөн жилийн яг энэ үед оюутан байхдаа хальт таньдаг байсан нэг залуу над руу байнга залгадаг боллоо. Бид хоёр хоёулаа дөнгөж төгсөөд ажилд орчихсон байсан. Тэрний ажил хөдөө байсан юм. Миний төрсөн өдөр болдог юм байна. Төрсөн өдрөөс минь хэд хоногийн дараа түүний амралт болж хотод ирлээ. Тэгтэл ирэнгүүтээ л надтай уулзаж, бүр төрсөн өдрийн бэлгийг минь авчихсан бэлэглэдэг юм байна. Мэдээж эрэгтэй хүн зүгээр нэг эмэгтэй хүнд бэлэг өгөхгүй нь тодорхой л доо. Тэгсэн ч би тоохгүй байгаа дүр үзүүлж заримдаа хэдэн удаа залгаж байсан ч авдаггүй байлаа. Тэр маань хөдөө ажиллахаа больж шинэ ажилд орлоо. Хотод байх болсон цагаасаа үргэлж л надтай уулзаж, хамт кино үзэж, цагийг хамт өнгөрөөдөг боллоо. Шөнийн хэдэн цагт ч залгасан хүрээд ирэхээр тийм л байлаа. Бид хоёр хоёулаа жаахан стресстэй ажил хийдэг болохоор байнга л нэг нэгэндээ ажил дээрх хэцүүү зүйлээ ярьж бодлоо хуваалцдаг байлаа.

Бараг 3 сар өнгөрсний дараа надаас найз охин минь болооч гэж гуйлаа. Би үнэндээ түүнд сайн байгаагүй. Гэвч үгүй гэж хэлээгүй. Үерхээд үзэхээр шийдсэн. Өөртөө дүрэм тогтоочихсон юм шиг л орой бүр залгана. Өдөрт болсон бүх л явдлаа надад ярина. Хамт байхдаа үргэлж л миний хэлснээр л бүгдийг хийнэ. Гэсэн ч бид хоёрын харьцаа үерхэж байгаа хүмүүс шиг байсангүй. Тэр миний гарт ч хүрч зүрхэлдэггүй байсан. Магадгүй тэрнээс өөр залуу байсан бол шууд л унтаж хэвтэе гэх байсан биз. Бараг сар гаруйн дараа дөнгөж миний гарыг хөтөллөө. Тэрнээс хойш гарнаас минь хөтөлж, гарыг минь л үнсдэг байлаа. Би өөрөө тэр хүнд дурлаагүй байсан болохоор түүнд надад ойртох боломжийг олгодоггүй байсан байж болох юм. Ингэж явсаар бараг 6 сарын дараа л анх үнсэлцлээ. Тэр намайг хүсэж байгааг нь мэдэрсэн. Тэгээд тэр үед би бэлэн биш гэдгээ хэлсэн. Тэгээд түүнийг хүүхэдтэй болоход бэлэн эсэх, надад хайртай эсэхийг нь асуухад тэр мэдэхгүй гэсэн. Би тэр мөчид өмнө нь тэр залууд сайн биш байсан би биш болсноо мэдсэн.

Учир нь надад их сонин санагдсан. Хайртай болохоороо л надаас юу ч хүсэхгүй зүгээр л дэргэд минь байна гэж бодсон. Гэтэл тэр өдрөөс хойш залгах тоо нь ч цөөрсөн. Төрсөн өдөр нь боллоо. Гэтэл утсаа салгаад надтай огт яриагүй, бас уулзаагүй. Газар  дэлхий хөмөрчих шиг л болсон. Надад маш хэцүү байсан. Би яах учраа ч олоогүй. Төрсөн өдрийнх нь маргааш өглөө ажил дээр нь очиход тэр гарч ирээд салая гэж хэлсэн. Надад хайргүй гэж хэлсэн. Би тэр үгэнд итгээгүй. Бараг 8 сар миний дэргэд байхдаа намайг гомдоох нэг ч үйлдэл хийж байгаагүй. Тэгж хэлснээс нь хойш сар гаруй өнгөрч байгаа ч би тэрэнгүйгээр өдөр хоногийг өнгөрөөх хэцүү байна. Би аль хэдийн түүнд хайртай болсон бололтой. Би яах ёстой юм бэ?

12 Comments

  1. Ganaa says:

    Ih sonin sanagdlaa herev zovhon untaj hevteh bsan bol chinii ter asuultand chine huuhedtai bolno hairtai gj hariulj bgaad heseg hugatsaanii daraa ooriin bolgoj bolnoshdee, neg l shaltgaan bna dund ni. Hervee uneheer hairtai bol neg shoniig ter zaluutai saihan ongorooj bolohgui gj uu? Ta 2 uyerhedeg deerees ni taarsan zaluutaigaa bish, Sexiin daraa eregtei emegtei ali aliniih ni haritsaa ulam behshdeg hervee uneheer zaashdaa tsug ni gsen bodoltoi bol. Uneheer gantshan unthiin toloo 8 sar zoriulj irsen ghed itgehed berh bna, shalgaj uzej bolnoshdee, taruuhan zovolgoo ogson bol uuchlraarai, chamd amjilt husii

  2. man says:

    bi er huniihee huwid helehed emegteichuud nadtai iimerhuu hatuu, jhon ul tooson bdlaar haritsad bhad unende uram zorig mohdog n unen. hun hicheeged ali bloh ay talig n oloh gd gadnaa emzegleegui yu ch blogui ym shg tsrailaad yvaad bhd oort n oirtoh bolomj olgohgui gol ni OOROO SANAACHLAGA GARGAHGUI bol bs hetsuuldee. gehdee naad zaluu chn shuud salay gej ym hleheer ym blogui bnshdee odoo araas ni nurj unaj bgam shg holoo hugalah n holgui guij bolohgui shuu zgr l oort n bodoh hugatsaa ogch bgaa bs chini zurh setgeld ter hun todorhoi bair suuri ezeldeg gdgiig aytaihan helj oilgulah heregtei. erged guiged l irne dee irehgui bol ter l biz chamd aldah ym bhgui

  3. hak says:

    Sain uu… nad zaluugaa orhih heregtei… ygd gevel ter altan zagas buyu nasan turshiin hairiig bish zugaa tsengeliim tur zuuriin zagas hussen bna… chi tuunees huhhed ntr asuuhad ter balmagdaad iluu urt udaan hugatsanii hariltsanas hariutslagas zugatatsan bna. Times chamd bolomj oldoj bna tuniig martaj uur jinhene hairaa oloh. Erchuud emegteichuudtei hamt bh hugatsagaa anhnasaa l meddeg yum shig bgn. Chinii hugatsaa duussan bna. Ih muuhai bgaz gehde l amodral shuudee.. neg hesegtee l chamd mash hetsuu bh bh tuni halamjind n chi dastsan bgaa … chi tuun der uuruu guij ochvol chamas sex l husne tunii dara chi huslin guitselduulchuul chms uur avad ashiglah yum uldeh ch gui. Ter hun mu ch hun bj bolno sain ch hun bj bolno gol n chamtai tuluvlusun hariltsaa n ingej duusah yostoi l bsan ged oilgochih… bas er hun shig srtgej busgui hun shig hii gedeg nomiig zaval unsharai 

  4. Flower says:

    Чи дассан байна аа. Удахгүй зүгээр болчихно.

  5. zl says:

    Dunguj surguulia tugssun um bol ter zaluud chin uuriinhuu bair suuriig medreh tsag hugatsaa heregtei Dotroo bodoltoi l zaluu sanagdlaa Odoonii ohid yu yugui jiremsen bolchihood amidraldaa huluu olj amjaagui zaluusiig hund baidald oruuldag jishee zunduu baina. Huuhdiin tuhai yaria arai ertedsen umuu daa 

  6. 30 garsan busgui says:

    Chi uuruu ikh zan gargaj baij hairaa urgeechihsen baina sh dee. Chamaig uurt ni hairtai bolohgui gedeg bodoltoigoor chamtai zugaalj, tegeed neeh toohgui bolohoor chini yer ni ertnees zaigaa barichihsan yum bishuu? Odoo bitgii zuurald, hereggui salah ch ugui niileh ch ugui ergej butssan amidraliin erguulegt orchihdog yum. Zugeer l daraachiin hairaa hulee…

  7. er hun says:

    hund medremj baidag yum aa.chi heterhii hatuu l haritsaj baisan bainaa.chamaas zalhsan baina.uneheer chi sain sorison gej bodoj baigaach chamtai unen setgeleesee niilie gsen zaluu baigaad yabsan bol haramsaltai l yum aa.er ni hen ch gsen ul toogood baival tooj baigaa negen ruu ni yabhahad buruu zuil eruus baihgui ee.negent chi uuruu hairgui yum shig ul tooj baisan bol odoo yabah zamd ni suu urguud yabuul da hu

  8. Helen says:

    Utsaa avahgvui holboo barihgv bol gazar delhii humurluu yu.neg muu zaluugaas bolj…ineed hurev…

  9. ano says:

    одоо ямар хүн бэ гэдгийг нь мэдсэн юм чинь сэтгэлээ татаж аваад өөдрөг цоглог бай ажлаа сайн хий өөр залуучуудтай болзохгүй юу

  10. Туяа says:

    Чи зөв юм хийсэн байна. Сайн л сорьсон байна шдээ. Чамд үнэхээр хайртай бол тэгэж асуусны төлөө алга болохгүй шдээ. Зүгээр л унтаж хэвтэх боломж хайгаад л явсан байна. Чи унтсан бол нэг унтаад л алга болох байж дээ наадах чинь.

  11. POPcorn says:

    Gants unssenii tuluu huuhed shuuhad yrihaar urgeed ywchihguiyu. Erchud ireeduin talaar ihenhi n tusuulduggui. SHuud ger bulin amidral nuruun deer n irhees aisan baih.

  12. hmm says:

    ….todorhoil bna shdee haritsaagaa tasalkyu yu chi tasalkyu bol ter udkyu taslana shdee……..hayaad hyagdaad uulzaad l duusdag holboo shdee yun huuhed muuhed yarih teghleer chin chmaas zugtah ni todorhoishdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.