Ийм нөхцөлд салалт зөвүү эсвэл буруу юу?

n-DIVORCED-COUPLE-large570

Сайн байнуу? Та бүхний амрыг эрье. Би 25 настай. 3 настай нэг охинтой, нөхөртэй. Нөхөртэйгээ 1 жил үерхээд хамт амьдраад 4 жил нийт 5 жил гаран болж байна. Бид өөрсдийн гэсэн байр сууц машин унаагүй боловч 2 идэхгүй хоосон хонохгүй амьдардаг гаднаас нь харсан хүнд бол жирийн нэгэн сайхан л гэр бүл байх. Гэвч бидний харилцаа тийм ч сайнгүй байсааарл байна. Энэ хэвэндээ үргэлжлээд л байвал цаашид яахаа ч мэдэхгүй цөхөрчхөөд байна. Манай нөхөрт сайхан чанарууд бийлдээ. Ганцаараа ажлаа хийж охин бид 2-г авч явж байна. Материалыг нь гарынх нь доор бэлдээд өгөх юм бол ихэнхдээ хоол ундаа хийчихдэг, охиндоо бол амьнаасаа ч илүү хайртай. Их гэр амьтай охин бид 2 тойл цуг байхыг хичээдэг гэхчилэн.

Гэвч эдгээр нь надад тиймч сайхан санагддаггүй. Би чамайг тэжээдэг гэж дулдуйдна. Охиноо хайрлаж хамт тоголж эрхэлж байгаа нь тэр гэж миний охин новшоо хуц гээрэй гэхчлэн муу юм заана. Бид 2 той хамт байх хүслээсээ болж намайг хаашаач гаргахгүй яг хажууд нь байж байх ёстой юм шиг хандана. Би оюутан. Хичээлээсээ оройтож ирэх юм бол хэрэг хийсэн хүүхэд шигл гөлөгнөнө. Бөөн хэрүүл болно. хөөлгөнө туулгана. Оройтож байгаа нь ердөө 5, 6, 7 цаг. Энэ хүнтэй хамт амьдарснаас хойш үнэнийг хэлэхэд энэ олон жилийн турш найз нөхөдтэйгээ уулзаж гадуур дотуур явсан удаа 1 ч байхгүй. Өдөржин хэлэх хэлэхгүй муу муухай үгээр хараалгана. Байнга л ууртай ярваганасан хүн тоглоод байгаа нь мэдэгдэхгүй шоглоод байгаа нь мэдэгдэхгүй л өдөр өнгөрнө. Би тэр зангаас нь болоод одоо уймраа болсөөн. Алийн болгон дуугай байхуу гээд хааяа нэг хатуухан хэрэлдчихвэл чи их өөр болжээ ааш зан чинь өөрчлөгдөөд сонин болчлоо хүн амьтантай болчлоо гэнэ.

Үнэндээ болдог бол тэр хүн амьтантай нь болчмоорл санагдах юм даанч надад тийм бодол байдаггүй. Миний хийх үйлдэл болгоныг асууна хянана цагдана, надад 5 төгрөгний ч мэдэл байхгүй. Хэдэн төгрөгөөр юм авчихвал яг юуг хэдэн төгрөгөөр авсныг хянана. Өөртөө зориулаад ганц юм авчих юм бол амьдрах гэж ядаж байхад  гээдл тас загнуулна. Ганц нэг ажилд орж үзсэнч хичээл ажил гээд хүүхдээ орхиж байна гээд бас ажил хийлгэхгүйээ. Сургуулиасаа гараад ажил хийл гэдэг юм. Ногоон торгон дээлээрээ хичнээн жил гоёлоодоо гэдэг шиг л нэгл хувцастайгаа хавар намар өвлийг барна. Харин тэр хооронд орлого олдог хүн маань яахав би л олдог юм чинь гэсэн шиг гангарч өгнөдөө.

Төлбөрт минь ганц ч төгрөг нэмэрлэхгүй байж намайг  их сургуульд сургах дургүй, үргэлж л чиний сурдаг гэж юу байдын л гэнэ. Улсын чанартай олимпиадад түрүүлчихээд хамгийн түрүүнд ханьдаа хэлий гээд залгахад баяр хүргэсэн мэндчилгээний оронд  хурдан ирээд аяга хоол хийгээд өгвөл өгчих, тэр чигээрээ алга болчих юм  гээд  /п/ ээр эхэлсэн  үг сонсдог хүндээ би. Би тэмцээдл явсаар байгаад энэ жил төгсөнөдөнөө. Харин энэ бүхнээс залхсандаа ч юмуу үргэлжил салах бодол өглөөнөөс орой болтол толгойд эргэлдэх боллоо. Гэхдээ би яг яаж гэдгээ мэдэхгүй байна. Манай хүн араар их тавьдаг байсан. 2,3 нч удаа бэлгийн замын халдварт өвчин авч байлаа нөхрөөсөө. Хааяа нэг гар хүрэхч тохиолдол байдаг байсан. Одоо бодоход тэр үедл уучлаж байна гэж тэнэгтэж байхаар ямааны мах халуун дээрээ гээд салдаг байж гэж харамсах юм. Надад ч гэсэн буруу юм ихл байдаг байх.

Гэхдээ л ийм байдалд ортлоо хийсэн буруу юм байхгүй гэж боддог. 3 удаа саллаа гэж ээж аав дээрээ очиж үзсэн энэ хугацаанд тэгэхээр өрөвдөлтэй царайлаад гүйгээд ирхээр нөхрөө охиноо өрөвдөөд буцаадл ирчихдэг.Ирээдл хэд хоног гайгүй байж байгаад буцаал хэвэндээ орчихдог. Хүүхнүүнүүд нөхрөө нууц амрагтай болчихвий гэж харддаг байхад би үнэндээ бушуухан өөр хүүхэн шуухантай орооцолдоод намайг хаяад явчихаасай. Өөрөө түрүүлж надаас салах шийдвэр гаргаасай гэж бодох юм. Хүүхнүүд нөхрөө шоудаад алга болчихлоо гэж ууралдаг байхад би найз нөхөдтэйгээ уулзаасай гэж  шоудаад ирэхгүй үед нь баярлаж  хурдан ажилдаа яваасай гэж боддог. Яагаад гэвэл түүнийг хажууд байхгүй байхадл би тайван байж надад амар байдаг. Одоо 2 ,3 эргэчихсэн бхоор ээж аав минь хүлээж авахгүйл байх, бие даая гэхээр сургуулиа төгсөж амжаагүй санхүүгийн хувьд хараат нэгэн болчихсон,хамаатан саднуудын  дунд нөхөр учиргүй нэр хүндтэй сайхан хүү нүдэнд  дулаахан аятайхан хүргэн нэртэй болохоор миний л буруу болох юм шиг санагдаж олны хэл амнаас айж байна. Бас охиноо өнчрүүлэхээр яадагл юм бол гээд түмэн эргэлзээн дунд амьдрах юм. Бас дээрээс нь удахгүй гадагшаа явж ажил хийх гэж байгаа. Амьдралаа дээшлүүлэх гээд явж байхад нь би ингээд байвал муухайч юм шиг санагдах юм.Надтай адил ийм асуудалтай хүмүүс байдаг бол үүнээс гарц олж гарч чадсан бол яах ёстойг минь зөвлөөрэй.

12 Comments

  1. биби says:

    зовох дуртай, зовлонгоос таашаал авдаг мэгтэй л ийм нөхцлийг, ийм нөхрийг тэвчих байх. 

  2. Manai nohor bas neg iimerhuu says:

    Bi bas neg iimerhuu nohortoi. Nohor mini end haraa baij baigaad nadtai suuj bichig barimttai bolson yum aa; Ehleed bi 3 honogiin daraa tuuniig manai gert irsenii daraa medeed tuund tusalj chadahgui gedgee heleed yavahiig guisan: Gesen ch ter yavaagui amraa ideed hevteed baidag hun baisan: Tegeed bi suuldee dasaad gehuu dee jirmesen bolood ter harin huugee yostoi sain hardag baisan: Harin suuliin uyd minii uur utsaar hureed baih bolloo: Ter yor ni ih zalhuu helsen amandaa hurdeggui hun: Tegeed bi uur hureed teneg mangaraar ni duudaad ternii bichig barimtnii toloo hund ajil hiij yavsan mini bodogdood bas eejiin biy muu baihad ene mangaraas bolj ajlaa zogsooj boldoggui neg 3 sar tesvel bichig barimtniih ni bolzliig hangah geed baisan: Tegeed eejiigee harj chadalgui baisaar baigaad aldsan: Ter hoorond heden duu nar mini mongold chadah chineegeeree harsaar baigaad ongorooson: Tegeed bi eejiin mini tolgoig tushsen duudee bair avch ogch bilee: Tegeed manai nohor bichig barimttai bolvoo: Tegeed bi uridiin ondor tushaaliin carrierdaa butsaj oroh beltgelee hiigeed surguul soyold orov: Nileen heden jil tolgoigoo ashiglaaguig heleh uu, yum udaan togtoodog oilgodog boljee: Iimd udaan suuj yum hiih shaardlagatai: Tegsen chin ene chin ger oron gahain horoo bolgood odorjingoo untaad huu mini odorjingoo ipad aa tevreed suuj baidag bolov: Bi orj irehed gal togoonii oroo gej neg hogiin oroo shig yum bolchihson: Iim baidaltai hoyr jil bolood suuldee bi delbereed hamag muuhaig ni duudaad chi muu baihgui baisan bol bi odiid asar ondor tushaald ajillaj neg bish olon hund tusalj chadah baisan:Chamaas bolj bi eejiigee harj chadaagui geed ursgaj ogov oo: Tegsen chin ter yu gesen geech nad ruu dund huruugaa gozoilgood zogsohgui iim dotroo hadgalj yavdag bi ih muuhai gemt heregten genee: Namaig ter dandaa gemt heregtei, utree gej duuddag: Bu huugee bodood ene neg hunii derged suuj baina: Bi odoo hurdan salah uu: Huu mini aav geed baih yum; Ta nar sanalaa bicheech:

  3. tgl says:

     За миний дүү  чамд чин сэтгэлээсээ зав гаргаад зөвлөгөө өгье.

       1.Яг энэ бичсэнээр бол наад хүн чинь өөрчлөгдөхгүй.Урд нь бас хэсэг салж үзсэн гэсэн байна.Надад хамгийн гайхалтай санагдсан нь төлбөрт нэмэрлэдэггүй,хувцас хунар авч өгөхгүй байж өөрөө гангална,сургуульд явуулах дургүй гэж байна.Энэ бол байж боломгүй гэж бодлоо.Амьдралаа ,үр хүүхдээ ирээдүйгээ бодвол сургуульдаа амжилттай сураад 2 ла сайн ажиллаж байж сайхан амьдарна шүү дээ.За энэ ч яахав .
        Нэг тийм нас нь хэвийсэн,ямар ч өөрийн мэдэлгүй,өөртөө ямар ч итгэлгүй,хүний царай харсан  салья гэхнээ хэцүү байдалд орсон эмэгтэйчүүд байдаг ш дээ амьдрал дээр.Битгий тийм эмэгтэй болоорой.  
       Наад хүнтэйгээ сайн бодож бэлдэж байгаад ярилцаад үз.Үнэхээр хэцүү байгаагаа,салах тухай байнга бодож байгаагаа,энэ байгаа байдлаа өөрчилье гээд юу гэхнэ үү.Бас гэр орных нь ямархүү хүмүүс юм.Аав нь ч юм уу ээж нь ч юмуу хэн нэгнийгээ эрхшээлдээ байлгаж байн уу.Гэр орны хүмүүжлээс тийм зантай байна уу гэдгийг.Хэрэв тийм биш бол залуу хүн гайгүй л баймаар юм.Залуу эр хүн өөртөө өмсөх хувцасгүй хэрнээ л хөөрхөн эхнэрээ хөөрхөн хувцаслаад тэрэндээ баясмаар юм.Эсвэл ирээдүйдээ зориулж байр сууц,бусад хуримтлалд мөнгө хуримтлуулж байгаа бол өөр л дөө…  За тэгээд энэ байгаа байдлаа өөрчлөх тухайгаа түүнтэй ярилцахаас өмнө ээж аавдаа,чадахгүй бол төрсөн ах эгч дүү бий юу,тэдэндээ хэлж ярь.тэд чинь л чамд тусална.надад ийм2 хэцүү байна гэдгээ хэл,аав ээж чин чамайг асуудалгүй байвал л сэтгэл нь амар байна уу гэхээс ийм зовлонтой байлгахийг хэзээ ч хүсэхгүй.тэр 2 оосоо битгий санаа зов.чиний амьдралын хамгийн чухал хэсгийн нэг үе одоо бн.

    тэгээд түүнтэй энэ тухай ярилцах үед чамайг зовоогоод зодож нүдэх ч юм бил үү,урьдчилаад аав ээж ах эгчдээ хэлсэн байна ш дээ,тэдэндээ мэдэгдээд ойрхон байлга.хүчирхийлэлд өртөхөөс сэргийлээрэй.тэдэн рүүгээ нэг залгах ч юм уу,за нэг тохирчихгүй юу ороод ирээрэй ч гэдэг юм уу.

       хэрвээ ярилцлага амжилттай болоод ,цаадах чинь зовоож байснаа ухамсарлаад өөрчлөгдөнө гэвэл 1 л удаа боломж олгож болох юм.Охиноо бодож бн гэвэл.

    Ер нь дэмий сал л гэж хэлмээр байна.

    Харин чи сургуулиа маш амжилттай төгсөх хэрэгтэй.Бичсэн зүйлээс чин харвал хичээлттэй толгой сайтай бүсгүй шиг байна.Яг энэ хэсэгхэн хугацаанд л хичээчихвэл болоод л явчихна даа. Тэгээд сургуулиа төгсөөд ,мэдлэг чин чадвар болоод ирхийн цагт тэр чадвар чин мөнгө дагуулаад л ирдэг юм.Тэрэнд бол санаа зовох хэрэг огт байхгүй шүү.Харин аав ээж дээрэ охин тойгоо хэсэг амьдарна биз.Монголчууд бид чин багахан зайд ах дүүсээрээ амьдарч байсан туршлагатай улс кк.

    2.       За удахгүй гадаад явж амьдралаа дээшлүүлэх болсон гэж байна.Яг хаашаа.Одоо манайд цалин өндөр болсон.бараг гадаадад хар ажил хийснээс дээр,эсвэл адилхан. Эсвэл тэр нөхөр мэргэжлээрээ гадаадад ажиллахаар явах бол өөр л дөө.(Гэхдээ би тэгж бодохгүй байна)Хэрвээ ойрын хугацаанд явахаар бол  ,нэг харж болох юм.Та 2 луу мөнгөө явуулж хадгалах нь уу яах нуу,бичнэсээс харах юм бол явуулахгүй нөхөр санагдлаа.Бүгдийг нь явуулдаггүй юм аа гэхэд хэрэглээний мөнгө явуулах байлгүй түүгээр нь хэсэг амьдралдаа нэмэрлэж болох юм ,гэхдээ л наадах чин чамайг өөрийхөө эрхшээлд байлгах гэсэн өөдгүй нөхөр санагдлаа.түр зуур мөнгөний дэмжлэг авч байгаад өөрийгөө бодсон нь зөв санагдлаа.

       за тэр бусад хууралт,өвчин энэ тэрийн талаар яариад ч хэрэг алга.чи бас давраасан ч гэх юм уу,тийм муухай юмыг яаж тэвчиж бна,ягаад зодож нүдүүлэх гэж, гээд бүр чамайг загнамаар санагдчихлаа.

     Зоригтой бай охин минь.Энэ бүхэн чамд туршлага болог.Амжилт хүсье

  4. Zaluu 33 says:

    Ta 2 iin dund hair alga. Nohor chine chamd hairtai baij magadgui tehdee amia hicheesen hun baina. Chi bol negent horchihson yum baishd. Hussen huseegui salah yum bna zugeer tsag hugatsaanii asuudal. Asuudal garsanch uuchlalt hair gomdolt bayar baysal deer chine l amidral togtdog yum.
    Ooroo goyj goodood ehner ni gants yum avahaar booj uhchih geed bgaa bol mash haramch amia hicheesen hunii l zan. Her bargiin er hunees tiim zan garahgui yalanguya ehnertee hairtai bol shuudee. 

  5. shaldan says:

    2014 ond iim muuhai aash zan aashtei novshiig tevchine geheer ene yu ve? ta nariig shaldan bj bitgii gerlej bai gej heleed bgaa.

  6. man says:

    Hund l hun yum.yah ni chinii shiideh hereg

  7. hi says:

    ingej baigaad surguuldaa ywah hvselgvi bolood garchih wii dee. tanai nohor manai nohortoo yg adilhan ymaa.iim hvmvvs zasradaggvi ym,bi surguulia haysandaa hichneen ih haramsdag geech.odoo 2hvvhedtei togsson surguulgui nadad oligtoi ajil ch oldohgvi neg hvvhedtei baigaa deeree saldag baij gej hichneen haramsdag geech

  8. ganbaa says:

    Хартай хүн бүтэхгүй дээ. Өвчний шатандаа орсон бол эмчлэх арга нь салалт байдаг юм билээ. Сургуулиа төгстөл тэвчээд ажилд орсон өдрөө салах өргөдлөө өг гэж зөвлөе дээ.

  9. Hetsuumaa says:

    Erchuuded neg tiim ue bdiim shig bgaan, suuri humuuj ni gaigui arhi dars heregledeggui bol 5 jiliin daraa 30 hureed, esvel 10 jiliin daraa 30 neleen garaad l naadah chin hun bolno do. Ger amitai, hamag yumaa ehner huuhedde haramgui ugdug, halamjtai bolno do, ter boltol ni surguulia tugsuud, ajlaa hiigeed zavgui l bj de hu, huuhdee unchruulj yagaachgui salah tuhai bodood yahav de, gantsaaraa huuhed usguh ch asuudaltai shuu, yu amarhan salah amarhan shuu de

  10. child says:

    Ээж хүн үрийнхээ заяаг бүтэн байлгах гэж л эрчүүдийг тэвчдэг юм. Яарах хэрэггүй. Сургуулиа төгсөөд, анхны цалингаа гартаа барихдаа л чи өөрийгөө мэдэрнэ. Жаахан л тэсчих.

  11. naraa says:

    Ehnii eeljind surguulia tugsuud ajild orood biee daachih daraa ni harin yasan ch bolno shd tuhain ueiin bdalaa harj bgal shiidveree gargahgui yu, tsug bh yamarch huselgui jargalgui bga bol salsan ni deeree amidral gedeg shan shd tuuniig medreh heregtei

  12. Zaawal unsh says:

    Sain uu, chi nadt chatsuu, huuhed gerlelt gd tustei sanagdla.Yalga ni bid 2 2-ula ajil turult, harilsan hair hundlelt l dee..Minii bodloor eregtei hun ugiin omog bardam deerelhuu zan tsaanaa jhan bdag yum shigee, humuujil uhamsraaraa teriigee todorhoi hemjeend darj bdag l baih…
    Chamd gej zuvluhud yamaar ch yum dee, yadaj uuriin gsn orlogot bolood, uuriiguu sn tordood ulam hogjuuleed uzvel yadag bol…Gantsaaraa ajil hdeg gsn muu sehuun yumnuud tegdiimaa,
    Tiimees yaran salalgui, byatshan temtsel ornuuleed uzvel yadag bol..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.