Найздаа хайртай болчихлоо

0825cf8bfa2d16e7e75b62f1a2a47405

Сайн байцгаана уу? Би 23 настай бүсгүй байна аа. Би 8 жилийн турш найзалсан арван жилийн найздаа хайртай болчихлоо. 6н сарын сүүлээс дотно харьцаатай болсон. Тэр өнгөрсөн хугацаанд надад үнэхээр халамжтай сайн найз байсаар ирсэн. Би энэ харьцаа бүтэхгүй бол сайн найзаа алдчих вий гэсэн айдас маш их байсан ч зориглоод эхлүүлсэн. Хамт байхдаа гаргадаг үйл хөдлөл, үг яриа нь над руу чиглэсэн үнэн сэтгэлийнх байдаг. Асуудал юундаа байна вэ гэхээр тэрнийг минь учир дутагдалтай гээд голчихоод гадаад руу сурахаар явсан охин нь эргээд ирэх гэж байгаам байна. Тэр харин эргэлзээд байгаамуу нэг л сонин болчихлоо. Намайг тэр охины талаар мэдэхгүй л гэж бодож байгаа. Би  юу ч мэдээгүй анзаараагүй юм шиг яваад байх уу? Тэр минь тэвчээртэй, юм бүхэнд тууштай ханддаг бас шазруун нэгэн. Одоо би яах вэ? Надаа зөвлөгөө өгөөч хүмүүсээ. 

7 Comments

  1. анхаа says:

    Хайртай охиноо хүлээж байгаа юм бишүү. Чи л дундуур нь орсон байна. Чамд хайргүй нөгөө охиндоо хайртай. Эрэгтэй хүмүүс хайртай хүнээ хүлээж чаддаг юм.

  2. muug says:

    Nadad bas iim yum tohioldson eregtei hun huleej baisanaa huleelgej baisanaa songodog yum baina lee yag yavah uidee bi chamd l hairtai gedeg bolovch irgej irdeggui yum bilee tiimees uurtuu hairtai zaluug hai chi 1000hairtai baigaad ch er hunii setgel chinii hajuud togtohgui

  3. Uher tergeer tuulai guitsdeg naimaachin says:

    plot twist: naiz ni emegtei baisan. mashaanii empi3 zarna 20’000MNT

  4. sadgirl says:

    ммммммммммммм найзууд хайр үүсгээд дэмиййй байдий шдэээ, найз охинооо хүлээж байсийм х бишүү, тэгээд байж ядаад чамруу халит хандарсан чинь чи хайр гэж бодоод байгаам бишүүү!!! Найзыгаа найз хэвээр байлга!!!

  5. from Germany says:

    minii bodloor chi gadaadad dag hunii naiz zaluutai tsagiig ungurulsen yum shig. ter hun naiz ohindoo khairtai…

  6. Flower says:

    Чамайг сонгох нь хамгийн зөв сонголт юм гэж бодогдтол нь ухаалаг байх хэрэгтэй. Тэр охин чинь ирж байгаа юу, чи эргэлзэж байна уу? энэ тэр гэж битгий өөрийгөө итгэлгүй байгааг харуулаарай… Чимээгүй л байж байгаад өөрөө яриа үүсгэвэл ярьсан нь дээр байх…

  7. Narhan says:

    Сайн уу? Сайхан хайр гэж байдаг юм олдвол битгий алдаарай гэж үг байдаг даа. Үнэхээр чи хайртай бол найздаа хэлээд үзсэн нь дээр байх. Сайн ярилцаад үзэх хэрэгтэй. Хэлэхгүй л бол наад залуу чинь болод уншигч биш юу бодож, ямар санагдаж байгааг мэдэж чадахгүй шүү дээ. Бас тэр залуудаа бодох хугацаа өгөөд үзээрэй. үнэхээр тэр охинд уу эсвэл чамд хайртай юу гэдгээ бодож үзэх. Амсхийх зав өгөөгүй байж өөрийнхөө сэтгэлээр дарамт учруулж болохгүй шүү. Эмэгтэйчүүд бид чинь их эмзэг, мэдрэмтгийн хүмүүс болохоороо эрчүүдийг ч яг тийм юм шиг хандаж, тэднээс хариу хүлээж байдаг. Ухаалаг хүлээцтэй байдлаар л тэднийг татахаас биш би хайртай юм чинь чи хамт бай гэсэн байдал битгий гаргаарай. Гэхдээ миний бичих, чиний яг одоо байгаа бодит байлал 2 өөр байх л даа. Гэхдээ сэтгэл хөдлөлд автаагүй хүний зүгээс ингэж л зөвлөх байна даа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.