Хүлээлт

waiting

Сайн байцгаана уу? Би 22 настай. Өөрөөсөө 9 ах залуутай үерхдэг. Бид танилцаад 2 жил гаруй болж байна. Анхнаасаа миний мөрөөддөг байсан хүн яг мөн байсан учраас хурдан татагдсан. Өнгөрсөн хугацаанд хамтдаа сайхан л байсан, одоо ч муугүй харьцаатай байгаа. Тэр маань олон жилийн хугацаатай гадаад явчихсан. Одоо маш их санаж байна. Цаашдаа сууна гэсэн бодолтой байдаг учраас би хүлээхээр шийдсэн л дээ. Хүмүүсийн ярьж байгаагаар хэтэрхий олон ах дэмий, хол байхаар урьдынх шигээ сайхан байж чаддаггүй юм гэх юм. Заримдаа эргэлзэх үе зөндөө л гарах юм. Та бүхэн өөрсдийн бодлоо хуваалцаач…

7 Comments

  1. ganbaa says:

    Ер нь хосууд хамтдаа байх даа л жаргалтай байдаг. Бие холдвол сэтгэл холддог, сэтгэл холдвол бие холдоно гэдэг  үг зүгээр ч хэлсэн үг биш.

  2. naraa says:

    Худлаа шүү тэгж цагаа үрээд хэрэггүй, энэ хүлээж үзээгүй хүмүүст ингэж бичих амархан бгаа гэхдээ бодит бдал бол өөр, би ч гэсэн нэг залууг 4  жил хүлээсэн, хэн хэн нь итгэл төгс ам бардам бдаг байлаа, гэхдээ л удаан хол бх үнэхээр дэмий, удаан цаг хугацаанд олон юм өөрчлөгддөг, ялангуяа эрчүүдийн сонирхол хувирамтгай шүү, хичнээн чиний төлөө үхэхээс буцахгүй гэж цусаар уйлж бсан ч итгэх хэрэггүй, үнэндээ тэд тухайн үед үнэнээсээ хэлдэг л дээ гэхдээ цаг хугацаа орон зай олон зүйлийг өөрчилдөг, яахав тийм олон жил биш ганц хоер жил бол бж болох л юм

  3. Flower says:

    Тууштай байвал болох байлгүй дээ. Наад эргэлзээ, тээнэгэлзэл, үл итгэл чинь л муу үр дүнд хүргэж болзошгүй. Бас найз залуудаа хажуудаа авахыг санал болгоорой.

  4. mn says:

    Yu n olon ah bgan

  5. zahidaliin ezend says:

    Uuruus chin ah tusmaa l chamaig, hairlaj hvndeldeg ym shde

  6. o says:

    Araas ni yavaad ochooch

  7. мөнхөө says:

    Үнэхээр хайртай бол тэр залуудаа хайртай бас хүлээж байгаа шүү гэдгээ хэлж бай. Ихэвчлэн эмэгтэйчүүд л хүлээж чаддаггүй юм даа цагаа тулахаар. Эрчүүд түр зуурийн хүүхэн энэ тэртэй болсон ч хайртай эмэгтэйдээ үнэнч хүлээдэг гэсэн. Аль эртнээс л ингэж ярьдаг шдээ ер нь. Дээр үед цэрэгт 3 жил явдаг байхад эрчүүд нь санасаар ирэхэд нь хүүхэн нь нөхөрт гарчихсан байх жишээтэй. За за тэгээд өөрөө л хайртай бол тэгээд өөр хүний сайхан үг талимаарсан харцанд хуурталгүй хүлээж дээ. Эмэгтэйчүүд байгалаасаа тийм амархан урхинд ордог хүмүүс л дээ сайн харж хандаж байхгүй бол.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.