Яараад даарсан тухай тэмдэглэл

SONY DSC

Дунд сургуулийн төгсөх жилдээ шилжиж орсон ангид бас нэг охин шилжиж ирж таарсан юм. Анхандаа нээх анзаардаггүй байсан ч шинэ жилээр өөрийн эрхгүй харамлах сэтгэл төрснөөр өөрийгөө түүнд сайн болсон гэдгээ мэдсэн юм. Гараа гэмтээчихээд уйлан ярихад нь золтой л зүрх зогсчихоогүй юмдаг. Багаасаа бүрэг ичимхий дээр, түүнийг минь эргүүлэх ангийн хөвгүүд олон байсан учир илт сайнаа илэрхийлээд чаддаггүй л байлаа. Төгсөөд их сургуульд орохнээ би хоёр өөр газарт тэнцэн орж таараад ганц нэг уулзаж байсан ч би удалгүй гадаад руу сурахаар явлаа.

Мэссэнжэрдсэн, фэйсбүүкдсэн, холбоо таслаад, буцаж холбогдоод л дээш доош савлах харилцаа үргэлжилсээр би 2014 оны цагаан сараар Монголд ирлээ. Найз охинтойгоо харилцаа муу, ирээд л шууд л уулзаад эхэлсэндээ. Гэрийнхэн нь надад сайн ханддаг бөгөөд цагаан сараар гэрт нь ч очлоо. За ингээд миний амьдралын дүрүүдийн нэг нь тодорхой боллоо хэмээн баярлаж байсныг минь яана гээч. Өдөр болгон 10 минут ч хамаагүй уулзаж, ганц хоёр хоногоор гадагшаа цуг ч явлаа. Энэ бүхнийг хүртэл явдлыг эргээд санахад тэр надад итгэж, хамтдаа урагшилж болох юм хэмээн ажиж байсан болтой. Гэрийнх нь гадаа байж байгаад духан дээр нь ганц үнссэн биш үсдүүлээд хамаг хуйх хавдаад бөөн юм болсон юм.

Нэг өдөр сургуулийнх нь гадаа очоод уулзтал, гэнэт салсан найз охины тухай яриа гарлаа, сайн найзтай нь нэг ангид сурч байсан юм байх. Нэг мэргэн хүн дээр очтол заяаны хань чинь биш, наад хүнд чинь өөр хүн байна гэсэн юм гэнэ. Тэр өдрөөс эхлээд л мэссэжний хариу цөөрч, царайг нь харах боломж ховордож эхэлсэн юмдаг. Алхаж болохгүй гэсэн шугамыг нь давахаар шийдэж, үерхэх тухай ярих гэсэн боловч ам руугаа тас алгадуулаад зүгээр найз ч хамаагүй байвал сайхан байна гэсэн биздээ гэсэн үгсээр зүрхээ бөмбөгдүүлсэн. Зориглоод баяртай гэж хэлээд фэйсбүүкээсээ хассан боловч өдөр бүр бодогдох юм билээ. Өөрийгөө гэсэн хүнтэй уулзъя гээд ганц хоёр уулзсан ч бүтэх шинжгүй. Ер нь одоо бодохнээ, хэдийгээр новшийн мэт боловч түүнээс илүүгээр хайрлаж байсан эмэгтэй одоогоор миний хувийн амьдралын түүхэнд байхгүй шиг санагддаг юм. Ер нь энэ сэтгэл гээч хорих тусам улам зүтгэдэг болтой юм билээ. Нэг өдөр залгатал, урдаас хэрхэн үзэн ядаж, жигшиж, надтай уулзсан нь ямар том алдаа байсан тухай мэссэж авлаа. Бүхнээ зориулсан найз залуутай болсон л гэнэ.

За мэдэхгүй ийм л юм болсон. Ингэж бичиж ч болтугай сэтгээл түр амраахгүй бол сүүлийн гурван сар гаднаа инээж дотроо, хясахын зовлонд автаж ирлээ. Юу ойлгосон бэ гэвэл, ЯАРВАЛ ДААРНА.

7 Comments

  1. eku says:

    chmad yag ndtai adilhn zuil tohioldjee nda ch gsen yag iim l yum bolod bn o faceseesee hassn ch ndad tunes ilu hairlaj uzsen hun alga bn da tgsen bi hairtai heweer uzdeg hund uzulhed zayani hani bish gsen bolovch bi tuntege hamt bh gj uzsen ch ng l butku bgad etsest ni salsan hze ch martj chadu yum shg mdremj torj bn da

  2. bi says:

    za erchuud untaj hevteegui nuur uguugui huuhnuudiig bodool haramsaad yavdg sh dee. untaaad hevtcen bol chi arai uuuur um bichih biz. yur n tgeed hairgui l bol yaj ch chaddaggui hichneen sain hun bsn ch harahaas durgui hureed bdgiin. so shuu

  3. green rose says:

    emegtei hun oortoo hairtai hunteigee suuh shig az gej bggui ym doo  ter ohin denduu aztai ym. daanch uhaaraagui yavaa ni  ……………….
    chamaig suudereesee hurtel haramlaj hairlah saihan ohin garaad irne dee amidral bayalag hoino burhan chamaig zaaval shagnah bolno itgeerei. 

  4. Zaluu 33 says:

    Naad chine chamd bol hamgiin hetsuu hund zovlon yum shig l sanagdaj bgaa baih. 
    Tehdee zovlon bol bish shuu. Butelgui durlaltai barag l hun bur uchirdag. Uhel hagatsal ovchingoos busad ni zovlon bishee l gej oilgo

  5. chi aztai says:

    yamar etgeed gedgee chamd ert oilguulj bna shd, harin bayarlah yostoi yum bishuu, gerlesen hoinoo iimiig ni medsen bol yana, shulam gedgee nuuj bgaad gerlechiheed daraa ni aash avir ni tanigdddag shulmas baihad aahsaa nuuhaa meddeggui shulam bas bdg vyum shuu

  6. No name says:

     Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг бичдэг товарш уу гуу юу. Бараг юуч ойлгосонгүй. 

  7. Xoc xyn says:

    Ingej baigaad l setgelee barij surdag yum daa. Baragtai bol namba aldahaa bolinoo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.