30-с дээш насныхан ордог амьд хамтлагийн тоглолттой гэхээр нь Эргэн дурсахуйд орж үзлээ. Сайхан газар байна харин андад минь ажил гараад ирж чадсангүй бүхэл оройжингоо 1-раа пиво ууж суулаа. 80-90-д оны хит болж байсан дуунууд яваад, хүмүүс их бүжиглэж, наргиж цэнгэж байна. Голдуу 2-4-үүлээ охид бүсгүйчүүд, тэнд байсан хүмүүсийн 80% нь эмэгтэй үлдсэн нь эрчүүд байх шиг архи дарсанд халсан согтсон бүсгүйчүүд тайзны голд дайвж гуйвж, чанга чанга инээж хашгирч, бүжиглэж жүжиглэж байх юм.
Миний хажуугийн ширээнд суусан хэдэн залуучууд хэд бүжиглээд л олзоо байгаа олсон бололтой 3 бүсгүйг ширээндээ суулгаад дайлж гарлаа. Урд ширээний 2 ч юу гэж дутах вэ 3-г олоод авчихлаа харин арын ширээний 1 залуу нь согтож 2 хүүхнээ алдчихваа хөөрхий уг нь 1 нь нууц амраг нь бололтой. Хаахын алдад ёстой хэлхэлдэж, тэврэлдээд бөөн найр наадам болсон юун түрүүхэн бие биенээ танихгүй зэнзийрхэж суусан хүмүүс вэ?
Баахан эхнэр нөхөр, хайртай хосууд шиг тэврэлдсэн үнсэлдсэн хосууд. Над шиг 1-раа ирээд, гарсан хүн тэнд лав байсангүй тэндээс нууц амраг, ганц шөнийн амрагаа олдог нь тодорхой. Үүгээрээ би нөхөртөө гомдож, архи дарс ууж, бүжиглэж наргиж, нэг шөнийн жаргал эдлэж, өшөөгөө авч гомдол гутралаа тайлдаг эмэгтэйчүүд их болоо юу даа гэж хэлэх гэсэн юм.
Найр наадам, наргиан цэнгээн, баар саванд танилцсан хосууд удаан ханилдаггүй юм шиг надад санагддаг. 30+ насныхан аятайхан суугаад танилцчихмаар ярьж хөөрчихмөөр газар хаагуур байдаг юм болоо. Дисконд танилцаад, сархад хүртээд, согтуу бүжиглээд, буудал орж, унтаж хэвтээд, найзална нөхөрлөнө, сууна барина гэхэд арай ч хаашаа юм ямар 18-т биш дээ. Согтуу эмэгтэй нэг л сонин санагдаад байдаг юм бүгд тийм биш байлгүй дээ…
18 Comments
Энэ дээр сэтгэгдэл бичсэн hnhn гээд эмэгтэй Add хийгээрэй, Би бас ганц бие 30 гарсан эрэгтэй, өөрөө ер нь надтай ижилхэн зовлонтой юм шиг санагдлаа. Миний хувьд ямар нэгэн гаж санаа бодол агуулаагүй зүгээр л хэн нэгэнтэй ямар ч баг зүүлгүйгээр сэтгэлээсээ ярилцмаар санагдаад хүсэлт тавьсан шүү. Баярлалаа.
би одоо 31 хүрчлээ. аав ээж өсвөр насанд минь “сайн охид гэрээс гардаггүй, хэзээ ч оройтдоггүй, эрэгтэй хүнтэй ярьдаггүй, гэрээ цэвэрлэж, даалгавраа хийж, хоол ундаа зохицуулах ёстой” энэ тэр гэсэн хүмүүжлээр хүмүүжүүлж, намайг аймхай, уйтгартай, гэрээс гардаггүй болгож хүмүүжүүлчихээд одоо болохоор гэрлэхгүй ганц бие хүүхэн гэж буруутгаж шүүмжлээд байх юм. угаасаа намайг гэрээс гаргадаггүй, хичээл тарсан л бол гэртээ ир гэдэг байсан болохоор би хүмүүстэй харьцахдаа муу, их ичимхий. эрэгтэй хүмүүс өдөхөөр зугтаадаг, сандардаг. бас сайн охин тамхи татдаггүй, архи уудаггүй гэж хүмүүжүүлсэн болохоор би гадуур шоудаж, зугаацдаггүй. тийм болохоор эрэгтэй хүнтэй танилцах нөхцөл бараг байдаггүй. ажлынхаа эрчүүдтэй мэдээж ажлын байран дээрх тийм хэл амны асуудал гаргаад яахав гээд холхон л байдаг. хүмүүс намайг болохоор эрчүүдийг голоод гэрлэдэггүй байх гэж ярьдаг. зарим нь бүр үс зүс хуруу хумс, гадаад байдалдаа их анхаардаг болохоор бараг намайг их явдалтай хүүхэн гэж боддог гэсэн. гэтэл би эрэгтэй хүнтэй олигтойхон нүүр лүү харж байгаад чангахан ч дуугарахаас айж ичдэг, сандарсандаа тэнэг үг хэлчихдэг, тэрийгээ мэддэг болохоор яриа өдөх гэнгүүт нь зугтаадаг. ёоо, яах ёстой юм болоо?
Yamar facebook bdag yum bol
30+ gants biye humuusiin facebook group bdag gesen. Uulzalt enetr hideg gesen shuu. Tiishee negd
Show naas uidadguimuu haashaa ym neg ih showdaj uuj idej untaj hevtsen ulsuud zaa nadaa ymar hamaa baihav gehdee l hetsyy shyy bur nudend huiten haragdaad bdgiin
дискон дээр ганцаараа пиво уугаад суусан бол эрэгтэй л байж таараа.эмэгтэй хүн ганцаараа тэгж суухгүй ээ..ккк…
бүгдээрээ эр хайсан хүүхнүүд байна ч гэж юу баыхав би бол найз хүүхнүүдтэйгээ сайхан савж унатлаа бүжиглэх гэж л ордог эрчүүд бацаанууд энд тэндээс чангааж л байдаг .тиймэрхүү өлөн юмнуудыг би лав авч хэлэцдэггүй миний найзууд ч бас
тэгэхээр бүгд тэгж ганц шөнийн эр хайж явдаг улсууд биш байх өө
Erdnee Anuush 2-iig bodoj l baahan ineelee. Saihan ineed beleglesen ter 2too bayarlalaa…
ЗА ЮУН СҮРТЭЙ БААГИЙ ВЭ ЧИ. АЖИЛТАЙ, ХИЙДГЭЭ ХИЙЧИХСЭН УЛС БАРНААС ГАНЦ ШӨНИЙН АМРАГАА ОЛЖ АВНА УУ БАЙНА УУ, ЧАМД ЯМАР ХАМАА БАЙНА? БҮГДИЙГ НЬ ШАЛГААД ҮЗЧИХСАН ЮМ ШИГ АЙЛЫН АВГАЙ НАР НӨХӨРТӨӨ ГОМДООД Ч ГЭЖ БАЙХ ШИГ.
Zax-zov l helj Gehdee alivaa yumand hemjee hyazgaar gej baidag daa Yamar ch yu. Bem hemjeeneesee heterheeree utag uvhiraa alddag gemtee. Amid hun uchiraas er em hugshun zaluugui nargij zebfehiig husdeg l biz. Sogtuu enegtei hun nudend ih muuhai haragddag yagaad ch yum neg l dasal bolson uzevdel aytai l humuus handah ni taalagddaggui. Gants udaa amidar ch bga yum chin geed l neeh ih hovor nandin sonin hachinaas hotsroh gej bga yum shig l arhi-sadar 2- t durkaj hishuuraad baih hubd er ni l zohimgui yum uu daa
Энэ их стресс уур бухимдал итгэл найдвар хумхийн тоос болсон цагт 1өдөр ч гэсэн хорвоогоос тасарч бүхнийг мартаж мансуурч наргих буруу нь юу байх вэ? Хаана танилцах нь чухал биш хэнтэй ямар хүнтэй танилцав гэдэг нь чухал байх шүү.30-аас дээш насныхан ордог бол үнэхээр хань ижилээ хайж яваа хүмүүс байдаг байх өө.Төмөр замд байдаг гэсэн 1 орж үзэх юмсан.Ер нь өөрийгөө хүний тооноос хасаж буланд шигдээд байвал улам л шигдээд өөрөө булан болчдог юм байна дөө.Хэд хоногийн өмнө Хүрхэрээ асарт 3 найзтайгаа хөл бөмбөг үзнэ гэж тохироод пиво ууна гээд лаг бэлтгэлтэй алхаад очив оо.Тэгсэн чинь бүгд эхнэрүүдтэйгээ пиво уугаад сууж байдаг байна шүү.Энийг би ёстой тооцоолсонгүй.Санаа зовоод сэмхэн буцаж гараад утасаа унтраагаад гэртээ харьсан даа.Өрөвдөлтэй ч юм дөө.
harin ee msgereer nz bolii minii hayag ch geh shig ha ha teneg gar vee msgerees chin bar ni dershdee ha ha
Haha
eregtei hun bichsen baihad eregtei messengeruug burruu oilgood huurhun hayagaa uldeechih yumaa kk.
Bugd tiim bish baihaa gej bodoj baina.
Дүнкүү хар малуудаа наадах чинь эрэгтэй байгааз дээ. Эсүүл гей юм уу…
Barag l tiimdee messenger nzuud bolyo anuush.badaa add hiigerei busgui mini huleej bay
harineee bi bas sanal 1 bn mesenjer nzuud boloe minii hayag erdenee_5725@yahoo.com