Хэтэрхий их хайр

e6fb17a05809c195ef6e64284914410e

Сайн байцгаана уу. Би 34 настай нэг охинтойгоо нөхөртэйгөө амьдардаг. Энд хандсан шалтгаан нь охин маань нөхрийн минь хүүхэд биш 20 настай охиноо гаргаад аавтай нь 2 жил хамт амьдраад салсан. Тэр цагаас хойш охиноо авч явж байгаад энэ хүнтэй нийлсэн 5 жил болж байна. Энэ хүн маань өмнө нь амьдралтай байсан нэг хүүтэй. Хүүгийнхээ ээжтэй батлуулаад яг л гэр бүл ямар байдаг вэ тэр жишгээр амьдарч байсан гэдэг. Харин надтай шал өөр бүр эсрэгээрээ. 5 жил хамт амьдрахад нэг удаа ч манай аав ээж дээр очоогүй. Манай аав ээжийг таних ч үгүй.

Харин намайг аав ээж дээрээ авч очоод танилцуулаад нэг гэртээ орсон. Өнөөдрийн миний амьдрал нэг гэрт амьдарч байгаа нэрнээс цааш алга даа. Хүүгийнхээ ээжтэй баталгаатай хэвээрээ баталгаагаа салгахгүй юмуу гэхээр хүүгийн минь тэтгэмжийг төл тэгвэл би салгана гэнэ. Эсвэл чи батлуулах гээд байгаа юм бол давхар батлуул гэнэ. Тийм юм гэж юу байхав дээ. Тэгээд хүүгээ их санаад байна гэнэ. Очиж уулзана. Хэд хоноод л санаад байна гэнэ. За энэ ч яахав үр хүүхдээ хайрлалгүй л яахав.

Гэхдээ намайг хүүхэдтэй болъё гэхээр эхэндээ болоогүй гээд сэтгэлийн хөөрлөөр бүх юмыг шийдэх гэлээ гээд байдаг байсан сүүлийн 1 жил болно доо хэн болохгүй гээд байгаа юм гэчихээд л өөр юмаар сатааруулна. Надтай батлуулах албан ёсны гэр бүл болох үр хүүхэдтэй болоод шуугилдаж байх талаар юу ч ярьдагүй. Би уг нь эмэгтэй хүн ямар байх ёстой вэ тэр жишгээр л амьдаръя гэж өнгөрсөн бүх алдааг залруулаад сайн сайхныг л төсөөлж энэ хүнтэй нийлсэн. Даанч энэ хүн маань өмнөх амьдралаасаа хөндийрч өгөхгүй юм. Тэр хүн нь хүнтэй суугаад 2 хүүхэд гаргачихсан тэр хүнтэйгээ тогтчихсон амьдралтай болчихсон гэсэн шүү дээ.

Тэр хүндээ хаягдаад хэцүү байснаа гайхна бүр заримдаа уйлна. Надад хэцүү л байдаг байсан. Чи тэр хүндээ ийм их хайртай юм бол би яваад өгье л дөө гэхээр хаяад явсан хүнийг би хайрлаагүй зүгээр л хүүгээ өрөвдөж байна гэнэ. Би өөрөө их хайртай болохоор яваандаа гайгүй болох байлгүй гэж бодоод л явдаг байлаа. Даанч хэдэн ч жил өнгөрсөн хэвээрээ байгаад байх юм. Миний тэвчээр дуусч байх шиг байна. Даанч салаад явъя гэхээр энэ хүнд дэндүү сайн 5 жилийнхээ бүх сайн сайхан бүхнийг зориулсан болохоор шууд явчихаж чадахгүй л байна. Намайг яагаад хүндэлдэгүй юм бэ чи бид 2 чинь эхнэр нөхөр хэцүү хүндийг хамтдаа туулна гээд нэг гэрт ороо биз дээ гэхээр чи хүндлүүлэх юм юу хийсэн юм бэ гэнэ.

Би үнэндээ өөрийнхөө энэ амьдралын учрыг олохгүй байна. Тэр хүндээ хаягдаад уйлж дуулж гуйгаад зовж явснаа гайхна. Өмнөөс нь үхэж чадах тийм их хайртай байсан гээд л тэр хүнээ л яриад байна. Надад хайртай юу гэхээр юу ч дуугардагүй сексийн үед асуувал толгой дохино. Охин маань энэ амьдралыг минь гадарладаг. Ээжээ 2-лаа явъя л даа гээд л байна. Би энэ хүнээс салаад явахад охиноо өөрийгөө хүнээс дутуугүй л аваад явчихна. Би өөртөө тохирсон боломжийн цалинтай ажилтай ажлын хажуугаар халтуур орж ирнэ. Намайг энэ хүн царай муутай гэдэг гэхдээ намайг хамт олон болон харьцаж ажилладаг бүх хүн л хүндэлж харьцдаг. Би салаад явахад болоод л явна даанч энэ хүнд дэндүү их хайртай юм шууд явчихаж чадахгүй байна. Би цаашид яавал дээр вэ хэлээд зөвлөөд өгөөч. Би өнөөдөр яг л хүний нөхөр салгаад суучихсан хүн шиг амьдарч байна. Уг нь 5 жилийн өмнө анх танилцахд л салаад 5 жил болж байгаа гэж байсан юм шүү дээ…

37 Comments

  1. prayer says:

    gaihamshigtai. er n emegtei hvn zvrh ssetgelee dagawal ih buruu songolt hiideg boltoimaa. teheer emegteichvvd zvrh haashaa gene ternii esreg zvgt yawsan n onj medhiim bishvv

  2. нар says:

    5  жил үнэндээ юу юм бэ. Өөрийгөө мэдэрч, хайрлаж амьдраач. Би эмэгтэй, гэхдээ иймэрхүү проблемтой амьдралаасаа салж чаддаггүй, муухайгаар хэлүүл арчаагүй эмэгтэйд дургүй. Гоё өөдрөг бай, зоригтой алхам хий гэж хэлмээр бн

  3. mgn says:

    Shuud l sal

  4. 1234 says:

    шийдэмгий бус тэнэг хүхнийг хэн хүндлэхэв дээ. тэр хаяж явсан хүүхэн нь өөрийг нь хаяж явж чадсан болохоор, хүүтэйгээ амьдраад наад өөдгүй залууг ч ниь шалбааг орхиод явж чадсан болохоор л хүндлэл хайрыг нь одоо болтол татаж чадаж байна. чи бол тэнэг болохоор хайр ярьж тэнэгтээд, өөрийгөө уландаа гишгээд зууралдаад байна шүү дээ. ийм тэнэг хүүхнийг яаж ч оромжилсон хамаагүй шд. арай ухаантай хүүхэн байсан бол хуучин хүүхнийхээ тухай нэг дурсахад нь “миний хажууд өнгөрсөн балаирсан, хуучин нойтон юмаа битгий дурсаад бай. нэг бол надтай бай, намайг хайрлаж хүндэл, эсвэл цаад хүүхнээ дурсаад дурсамжаараа амьдар” гээд хаалга саваад гарах байсан даа

  5. Kkk says:

    Ooriigoo bish yumaa gehed yadaj ohinoo hairlaach eejee hoyulaa yaviy gedeg chin ohin chin jargalgui amidraad bn gesen ug teneg huugen be bi daanch ih hairtai gene shuu biyee mahaa tasdaj unagasan gants huuhdee hairlahgui. Chi ooriigoo ch hairlaj chadahgui bhd hen chamaig hairlah yum 

  6. hi says:

    ohinoo emchid ohin esehiig n bainga vzvvlj baigaarai hvn chanar muutai ymnuud yaj ch magadgvi 34 nas gedeg bol togtson amidraltai bolmoor nas shvv de yundaa vnegvi zarts vnegvi yanhan hiij ywdgiin

  7. negen says:

    ji jin ysn haashaa teneg saihan setgeltei hvvhen be ugaasa naad zaluu jin jamd hairgvv l yum bnshd hayaaj 

  8. tsets says:

    Teneg ymu tolgoi chin ergetsen bn. Chi gants uuriigu l boddood bn uree bodooch. hetsuu bdag uchraas l ohin chin yvi gej bgg oilgohgui bnuu emegt hun uuruu hairt geheesee iluu uurtuu hairt hunt suu gedeg unen ug shu.  

  9. M@@ says:

    chi boli l dooo odoo yamar yumniih ni hair yarij suuh ye yumuu ohinoo bodood naad har yumaa hayaachee ooriigoo tegej doromjluulj bj bdag yamar t1 yum be

  10. burxan bn says:

    Teneg l xvvxen bnda

  11. Narhan says:

    henii tuluu amidraad bnaa.

  12. zochin says:

    чи их тэнэг хүүхэн байна. Хайр байгаад яахын тэр хүн чинь чамайг хайрлахгүй байхад эцсийн эцэст чи л зовж сэтгэлийн шаналалтай байгаа биз дээ наадахнаас чинь өөр сайн залуу зөндөө л байгаа ш дээ. салж чадахгүй бол яахав тэгээл тэнэгтээл явж байхгүй юу

  13. kk says:

    chinii l muugiih

  14. emegtei says:

    Naadah chin chinii tevcheeriig shalgaad bgaa yum bishuu, ene ingej bgaad yavna l biz gesen yanztai. Arai ch dee ooriigoo ochuuhen ch hairlahgui huuchin ehneree bodood hevtej bdag huntei yaj 5 jil amidarch chadaj bnaa. chamaig zugeer l ashiglaad bna sh dee, chamaig hairlah ger bul boloh ochuuhen ch setgelgui huntei ingej amidarch bhaar hurdan salaad yav. Chi hairtai yum bol ehendee joohon hetsuu l bh bh, gehdee heden sar bolohod l chi salsandaa bayarlana. Ohinoo bod chi negent l salaad yavahad ooriigoo ohinoo avaad yavah bolomjtoi bol yugaa hiigeed naad erguudee horogddog bnaa, harin ch 10 bish 5 jil bolood oilgosondoo bayarla. Ooriig n hun hairlahgui hundlehgui bhad huuhediig n gargaval chi l ulam zovno doo. Chamd salahaas oor zam alga, saihan ohinoo osgood setgel amar amidarch bgaa huuhnuud zondoo l bna sh dee, dahiad chamd hani boloh sain hun bj l bgaa, chamaig bas geriinheniig chin hurtel ul tooson huntei iim olon jil yaj amidarsaniig chin unendee oilgohgui bnaa, chi naad huniihee bool n bolj bhaar, hen negnii hatan bolj amidarch bolno sh dee.

  15. olzii says:

    sal aa sal ooriigoo hairluulahgui yum bol yu gej tsug amidardag yum be ?

  16. zorigoo says:

    naada tnegeesee erthen sal urdah amidralaa orhij chdhgui bs 2 abgain dund ybah sanaatai tng gar bn sal…. 2ulaa taniltsay ueiin zaluu bn ganaaganzorig917@yahoo.com add hiigerei

  17. haya says:

    5 jil ehnertei hunii (gerlelt n salaagui bol) hamtragch bolj amidrah hangaltgui bgaa yum bh daa. huntei ehlehdee gerleltee batluulj alban yosoor ehelj bai l daa. tegehgui bgaa hun uchirtai hun n oilgomjtoi. chamtai uneheer gerleye gevel gerleltee salgaj ireed suuh bsan. ooriigoo argalaad nogoodohdoo mash ih hairtai daanch yu bolson yum hayagdchihsan bolohoor zowlongoo daahgui chamaarjoohon sex zovlon 2-oo hagaslaad yavdag baagii bna. naad bichseneer chini bol huuchin amidral n ter hunii buh yum yum bna. hediigeer salsan ch. hoogood yavuulaach. yagaad iim yumiig 5 jiliin daraa ch oilgohgui bna. chi ooroo ooriinhoo amidralöiig hulgailj sarniulj bna. bas doromjilj bna. gerleegui mortoo minii nohor geed ooriigoo huurchihsan guij bdag. gerlelt chini huuliar batalgaajdag odoo uyed. tegeegui bol gerlelt bish hamtran amidardag yanhan l gesen ug. ooriigoo ashigluuldag hun gesen ug

  18. galxy says:

    Наад хүн чинь чамд хайргүй юм биш үү. Өмнөх эхнэртээ хайртай байж болно, гэхээ чамд шууд тэгж хэлнэ гэдэг чинь чи тэр хүний хувьд юу ч биш чамтай яаж ч харьцаж болно гэж бодоод байна ш дээ, цаашлаад ч чамтай ийм хүндлэлгүй хартцана гэсэн үг юм уу даа би тэгж бодлоо. гэхдээ шууд салах нь ч хайшаа юм. чи охин хүүхэдтэй юм байна. чамайг хүндлэхгүй байгаа хүн охнийг чинь яаж ч мэднэ. охиноо аль болох хол байлга. чи наад хүн дээ хүү дээр ээ оч гэдэг юм уу, би өөртөө хайргүй хүнтэйгээ ингэж үлгэн салган баймааргүй байна ч гэдгээ ойлгуулаач гэхдээ хэрүүл хийж биш шүү. шийдцэн тэнэг гарууд цаагуурчинь уурандаа хүн алаад байгаа шүү. аажмаар хөндийрөөд өөрийнхөө сэтгэлийг татаж авсан нь л дээр юм байна даа. аажим аажмаар сал.

  19. suvd says:

    dahiad 10 jilee l aldah geeguin bol 5 jil bgaa deeree salj uz, chamd dahiad bolomj bn, naadah chin chamd yer hairguin bn, hund hayagdsan setgeleer l sataarah gej chamtai niilsen bn, butehgui nuhur bn, sal sal dahin sal

  20. отгоо says:

    Наад заваан хаягдмал бүтэлгүй юм чинь чамайг ашиглаад байна шдээ. Юун ахиж хүүхэдтэй болох вэ шууд хаяач. Чамд хайргүй хүнийг чи хүчээр өөр дээрээ байлгаад байна. Аягүй бол өмнөх эхнэртэйгээ нууцаар явалддаг байх. Өөрийгөө хайрла гээд хүмүүс хэлээд байна. Өөрийгөө бусдаас харамла.

  21. gerlee says:

    solongos savangiin duuri shig yumaa zavharsan yum 

  22. Abc says:

    Zurh tarhi 2 oo ug n tsug sonsvol bolno. Ug ni 
    Ooroo hariultaa medej l bh shig bna

  23. GegeenCom says:

    Setgelee bari hatamjildaa uur yughev

    Zaitai zalitai aihtar huuhen bsn bol umartal n erguulj setgeliig n tatahiig bod gehsen uuruu surhiigiinh n toond orohoorguil yum shig bn. Emegtei huniihee huvid usuj devsh hugj geheesdee zugeer huvi huniihee huvid bolood yavdag bj bolno er hunii eviig oloh anhaarliig tatah nud setgeliig bulaaj hundlel huleeh gdgiig uuruu yu geed oilgocon yavj bgn bola?

    Ajil hudulmurt amjilt gargadag bj bolohyn amidralyn uhaan arai l dutuu tuuhii bga sanagdla

  24. Mishka says:

    Chi odoo naad zaluugiinhaa haltuurnii huuhentei in bolj amidaraad bgaa yum bish uu

  25. Hello says:

    Usvur nasnii huuhed bol ” chi hunee  tanij uerh” gemeer.  Daanch  chi chini  TOM HUN, hun chamaig hairlaj bn uu ugui yu gedgiig tanih, ene talaar ohidod surgah nasnii hun bn. 5 jiliin tursh ene huniig tanilaa, chi medersen bn. 5 jiliin tursh sain saihnaa zoriulsan bolohoor gsn bn. Uunii tuluu uuriihoo bolon ohiniihoo buh amidraliig ureh geegui yum bol uuriigoo hairlah huntei az jargaliig mederch amidarsan ni deer dee. Iim hunees huuhedtei bolyo gej guih chini, bodohoos aimar.  Ul hudetgeltei az jargalgui emegtei amidral.

  26. wellwell says:

    Naad hun chini oroh oromj  l heregtei bgaam bnashdee.

  27. man says:

    Jonhuu shig amidartsgaah yum…

  28. zaza says:

    Huniig hairlahdaa bishee, emegtei hun hamgiin gol n ooriigoo l hairlah heregtei yum bile. Tegj baij busad hun chamaig hundelne, hairlana. Yu yugui salah geed yahav. Jaahan uurchlugduud l uz!

  29. Irgen says:

    Teneg huuhen be.Naad ohiniig chin orolddog yum bish biz dee.Odoo ooriinhoo bogsnii asuudal bish nyalh ohindoo sanaa tavi.Bushuu sal.

  30. non says:

    яаж ийм тэнэг, арчаагүй байж чадаж байнаа чи. заяа чинь гомдчлоо. өөрийгөө хүндлээч үнэгүй гудас царайлаад хэвтэж байгаагаа мэдэж байна уу

  31. zochin says:

    Hvvee iim um gej uy baidag um be. Salaach. Hairtai gej ooriigoo ingej doromjluulj bas ooriigoo doosh ni hiij amidrah guramshig bishvv. Ohinoo bodooch. Iim l ved emegtei hvn geh bardam zangaa gargah heregtei sh dee. Naad ah chini zvgeer l geriin vilchlegch bieiin bolon ediin heregtseegee hangah hvn gej l chamaig hajuudaa bailgaj bna shdee. Iim um oilgohgvi bna l gej bitgii heleerei

  32. hishge says:

    Yasan butelgui nuhur bee yahgeed bgn medegdehgui chamtai zgr l gsen bodloor hamt bgad bgm bishuu naad hun chn oorchlogdohgui

  33. Sak says:

    Hevteg gedeg ni hevreg shoo. Buruu bichsen baina. 

  34. Sak says:

    Uridnii ehner ni chigchii huruugaa hudulguh tudiid l naad zaluu chini nohoi shig guigeel ochino. Chi naad zaluugaasaa salsan ni deer yum baina. Tanai ger bul chini elsen deer barisan baishin met l hevteg bolno. Ayaguid l bol huuhdiig ni gargaval urgelj minii anhnii huuhed tegdeg baisan ingedeg baisan geed ter zaluu chini shanalaad uilaad gai bolj ugnu. Suuld ni 2 etsgiin 2 butach huuhedtei uldevdee. Uhaantai baij zuv amidraach. Heleh ch ug alga. Zzzzzz…… (Shogchirov)

  35. нэг эмэгтэй says:

    Салсан хүмүүсийн хандлага яг иймэрхүү байдаг гэж ойлгодог. Хүнээ л олохгүй бол дахин гэрлэлт иймэрхүү байх байхдаа. өөрийгөө хүндэлдээ. Бас өөрийгөө хайрла.

  36. Чамайг хайрлахгүй хүнд хайртай гэхийг ойлгохгүймаа says:

    Наад хүн чинь чамд ямарч хайргүй хүн байна шүү дээ.Юун 5жил вэ? Арай дэнднээ.Сэтгэл нь өөр газар байгаа хүн яаж чамайг хайрлах юм бэ? 14тэй охин чинь мэдрээд эндээс явцгаая гээд байхад охиноо бодохгүй тэнэг хэр юмны царай хараад сууж байдаг,арай л арчаагүй санагдаж байна

  37. S says:

    Yooy uuriiguu hairlaach. Iim dump dup amidral gej yu bdagiin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.