Миний дурсамж

011

Сайн байцгаана уу. Энд өөрийнхөө амьдралын тухай бичмээр санагдлаа. Би анх охин биеэ өгөхдөө үнэхээр үнэхээр тэнэг байсан даа. Тэр үед 17-той байсан. Үеийн найзууд бараг бүгд л үзчихсэн. Тэгээд би гэдэг хүн маш тарган бас хувцасаа ч гоё тохируулж өмсөж чаддаггүй, тэр үеийн зургаа харахаар нэг тийм банди шиг хувцасладаг охин байсан. Намайг танилцая гэж хэлдэг хөвгүүн ч байхгүй, манай найзууд бүгдээрээ хөөрхөн тэгээд би гэдэг хүн байнга сэтгэлээр унаж, ядаж эрэгтэй хүүхдэд үнсүүлж үзэх юмсан гэж их боддог байваа.

Тэгээд нэг өдөр манай найз охин хоёулаа гадаа сууя гээд дууджийна. Гараад очсон чинь хоёр дажгүй хөвгүүдтэй суужийна. Нэг нь маш царайлаг. Үнэхээр хөөрхөн. Би шууд хараад л үг ч ярьж чадахгүй байж билээ. Тэгсэн тэр банди их нүүрэмгий Намайг Төгсөө гэдэг чамайг хэн гэдгийн чи ямар хөөрхөн найзтай юм бэ гээд л нөгөө найз охин руу маань инээгээд л байнаа. Тэгэнгүүт нь би тэр үгэнд нь итгээд хөөрхий дотроо энэ надаа талтай байна даа гээд бодож билээ. Тэгээд тэр орой бараг шөнийн 2 хүртэл гадаа юм ярьцгааж сууцгааваа. Шөнө болсон болохоор охидуудаа хүргэж өгнө гээд нөгөө хоёр чинь бид хоёрыг нэг нэгээрээ хүргэж өгөхөөр болоод хамгийн хөөрхөн банди нь намайг хүргэж өгнө гэлээ. Би дотроо ямар их баярлаж байваа. Тэгээд намайг орцонд оруулж өгөөд хацар дээр зөөлөн үнсчихээд явчихаж билээ. Тэгэхэд л би ёстой тэр шөнө унтаж чадахгүй баахан хөрвөөсөн. Дотроо баахан юм бодоод л догдлоод л ёстой шөнө оройтлоо гэж ээж аав хоёр загинаж байхад ч бараг тоохгүй л хэвтээд байж билээ.

Тэгээд удаа ч үгүй нөгөө Төгсөө гээд хүүхэд манай гэр рүү залгаж байна аа. Гадаа гоё байна би танай гадаа яваад очьё цэцэрлэгт алхая гээд л. Тэгж ингэж уулзсаар бараг 6 сар өнгөрөв. Хамт кино хүртэл үздийн байна. Анх удаа эрэгтэй хүнтэй кино үзэж байгааг ч хэлэх үү, үнэхээр итгэж өгмөөргүй л байлаа. Дээрээс нь тэр их царайлаг болохоор хөтлөлцөөд алхахад охидууд аягүй их хардаг байж билээ. Сүүлдээ би гэдэг хүн чинь тэр хүний найз охин гээд өөрийгөө бодчихсон фм-ээр дуу хүртэл захиалж байлаа. Тэгээд нэг шөнө л охин биеэ өгье гэж шийдэж билээ. Тэгээд л тэднийд унтсан. Харин маргаашнаас нь дахиж над руу хэзээ ч залгаагүй. Бас хамгийн муухай юм нь надтай унтаж чадах юм бол найзаасаа гар утас мөрийнд нь авахаар болсон байсныг нь би сүүлд мэдсэн. Тэр үед Скайтелийн өнгөт дэлгэцтэй камертай утас ид шуугиулж байсан. Тэр найз нь их баян айлын хүүхэд байсан болохоор найзтайгаа чи царай муутай тарган охинтой унтах юм бол чамд шууд энэ утсаа өглөө гэсийн байна лээ.

Тэгсэн манай найз охин /найз охин ч гэж дээ/ л надад нэг тийм найз охин байгаа, тэр яг эрэгтэй хүүхэд шиг, бас ерөөсөө хүнтэй үнсэлцэж ч үзээгүй гэж Төгсөөд санал болгосон байгаа юм. Тэрнээс хойш би их сэтгэлээр унасан. Миний найз гэж бодож байсан охидууд маань бүгдээрээ миний тухай цаашаа далдуур сургуулиар нэг ярьж, нэг хэсэг хичээлд явахад маш хэцүү байсан. Ангийн маань хөвгүүд хүртэл намайг шоолоод л чи үзчихсэн гэлүү гээд л ширээний урд зогсчихоод шалгаадаг байсан. Тэгээд ээжээсээ гуйж өөр сургуульд шилжиж, удаа ч үгүй манайх өөр газар луу нүүж л би тайвширсан. Тэгээд арваа төгсөөд их сургуульд орохоор болов. Конкурсын үеэр МУИС-н урд тэрнийг хардаг юм байна. Эрүүндээ сахал ургуулчихсан, жаахан мяраалчихсан жилийн дотор их л өөр болчихсон байсан. Бас хажуудаа нэг өндөр охин хөтлөчихсөн. Гэтэл би бахь байдгаараа л нэг навсайсан юм. Өөрөөсөө тэр үед ямар их ичив дээ. Хөөрхий. Тэгээд л ерөөсөө зэвүүн гоё охин болчихоод энэ залуутай дахиж заавал уулзанаа гэж бодоод л Тайхарт явж эхлэв. 2 сар фитнесээр яваад л 6 кг хасчихсан. Тэгээд цаашаа үргэлжлүүлж явах мөнгө нь хэцүү байсан тул өвлөөс төв бассейнд явж эхлэв.

Хүн чинь тураад зөв жиндээ ороод ирэхээр цаанаа л царай гэрэлтээд эхэлдийн байна лээ. Тэгээд нэг кафед оройгоор зөөгч хийж, ажлынхаа нэг хөөрхөн охинтой найзлаж эхлээд тэр охины ордог салонд орж үсээ өөрчилж, анх удаа хумс хийлгэв ээ. Тэгээд цалингийнхаа тал мөнгийг хурааж, тал мөнгөөр нь хувцас хунар авч тэгж ингэсээр байгаад хавар дөхөж, сургуулийн хэлний баяраар тэрэнтэй дахиад тааралдсан. Намайг хараад танихгүй байсан. Харин би аягүй танимхаараад хүүе сайн уу Төгсөө намайг танихгүй байгаамуу гээд л яриа өдөөд эхэлсэн чинь бүр гайхаад хараад байсан. Тэгээд би тэр байна гээд нэрээ хэлсэн чинь итгэж ядаад л байсан. Тэгээд хэлний баяр дуусаад ангиараа нэг газар орж суухаар явах гэж байсан чинь араас хүрч ирээд л жаахан байжээ л даа хоёулаа ярилцая гээд л хоргоогоод байсан. Тэгэхэд би би завгүй байна аа, найз залуу маань энд байна гээд хажуугаар зөрсөн ангийнхаа нэг бор залууг сугадаад  авч билээ хэхэ. Тэгэхэд тэр араас хараад л үлдсэн дээ.

Одоо би тэр ангийнхаа бор залуутайгаа суучихсан хоёр хөөрхөн хүүхдийн ээж болчихсон сууж байна өө. Ер нь эмэгтэй хүн гэдэг чинь өөрөө өөрийгөө тордож, өнгө зүс орохгүй л юм бол бусдаар өөрийгөө гоё сайхан гэж үг сонсох гэж хүлээх хэрэггүй юм билээ. Бас яагаа ч үгүй танилцсан залуутайгаа бэлгийн харилцаанд битгий орж байгаарай. Охин бие гэдэг эмэгтэй хүний хувьд хамгийн их үнэ цэнэтэй зүйл юм билээ. Би даанч нөхөртэй өгч чадаагүй. Гэхдээ надад сайн хань заяасанд нь бурханд баярлаж явдаг юмөө.

13 Comments

  1. Tugsuu says:

    sain uu? ter uyed nadaa shaltgaan baisiimaa bi chamaig ….. zaza togolsiin proud of you eruul enh sain saihniig husie

  2. lotus says:

    mnaihan ene busgui shig shar gdeg zuilee toglomon dr bish amidral dr gargaarai mash ur duntei shuu secret s ch iluu bid hicheewel chaddiin bna lee….amjilt buh huniig yalgahui

  3. Ny.... says:

    Ter zaluug yostoi goy baidald oruulsan bnada tiimerxvv yumnuudad yag l tegj xandax xeregtei zow alxam xj.gexde tvrvvnii xvnii xeldgeer ter zaluu xhmg doromjilson ni chmg xurtsalj ogson bna

  4. jjj says:

    zochin tsolmon 2 mal. yum unshaad oilgoj chaddaggui yum bol bitgii unshij bai teneguudee

  5. timur says:

    naadah chin harin huurhun bijighen kino zohiol bnuudaa aahahahaha

  6. hmmm says:

    ENE ZOCHIN TSOLMON GSEN 2 YM YMAR TENEG YM BE BODWOL EREGTEI L BIZ ARCHAGU YMNUUD UURSDU NEEH ARIUHAN YM SHIG GANTS OHINTOI UNTSANAA IH YMAND BODOJ YWDAG TARHI N HOOSON BUGSNII DONTOI SHALDAN BANDI NAR AMIDRAL DR GARAAD YUUU CH HJ CHDKU ARCHAGUITEED GUIHEE MEDKU HUDLAA HUTSAJ ALDHIIMAA IIMERHU YMNUUDIIG HARHAAR BUUR ZEWUU HURED BDIIN ENE ZAHIDLIIN EZENEER BAHARHAJ BN MUU SN GAJ DONTOGUUDAD HEN BOLHOO HARUULJ CHDSND N TER HETSUU UYIIG DAWJ CHDSND N BAYARTAI BN AMIDRALD N AJ JARGAL HUSEY OHIDUDDA ANHAARAL SN TAWIARAI NZA

  7. zochin says:

    Sain bna

  8. zorigoo says:

    sn bn busgui min emgtei hun uuriiguu arhilj ybj chadbl shn hargddg shu de chamd bolon tanai ger buld az jargal husie amjilt ok

  9. zochin says:

    Teriigee sanagalzaad bdiimaa daa nuutshan

  10. Tsolmon says:

    odoo tegeel nuhruu huraal uut zaluugaar zoolgood yavaad baiv daa

  11. Bi mongol er xun says:

    Ter zaluu chamaig xurtsaljee tuund bayarlaj yav xu kkk uur yaxav ur xuuxed az jargal shuu

  12. Mocha says:

    Хөөрхөн юмөө. 

  13. Эмэгтэй says:

    Чи естой мундаг юм аа.Чамаар бахархаж бна.Гэр бул,ажил амьдралд нь аз жаргал хусье!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.