Нөхрөө хэдий хүртэл дэмжих ёстой вэ?

tired_man

Сайн байна уу энэ сайтын эрхэм уншигчид аа. Би үнэхээр өөр хэнд хандах, хэнээс асуухаа мэдэхээ болиод захидал бичиж сууна. Бизнес эрхэлдэг мундаг ноёд хатагтай нар, амьдралын арвин их туршлагатай ах эгч нар минь надад зөвлөгөө өгч туслаач. Зарим хүмүүсийн хувьд миний асуудал асуудал биш байх, би ч өөрөө зарим хүмүүсийн хажууд дэндүү жаргалтай байгаагаа мэднэ. Гэвч….

Ойлгомжтой болгохын тулд амьдралаа бүр эхнээс нь нэгд нэгэнгүй бичих хэрэгтэй л болох нь шиг байна. Би хайртай нөхөр, хөөрхөн хүүгийн хамт амьдардаг. Нөхөр бид хоёр анх оюутан байхдаа танилцаж гэр бүл болсноос хойш 5 жил өнгөрчээ. Оюутан байхдаа гэр бүл болсон хэдий ч хүүхэдтэй болох болоогүй, ажил амьдралаа цэгцлэх хэрэгтэй гэж шийдэж явсаар ажил дээр гарч хэдэн жил ажиллацгаасан. Хэдий цалин мөнгө хүүхэдгүй залуу хосуудад хүрэлцээтэй хэдий ч дэмжиж туслах ар тал муутай хүмүүс байрны урьдчилгаа ч цуглуулж чадалгүй өнөө маргаашдаа зарцуулж, түрээсийн байранд амьдарч явсаар өнгөрсөн жилийн эхээр хоёул хоёулаа цалингийн зээл авч байж ганц жижиг машин авсан юм. Зээлээр машинаа аваад удаа ч үгүй байтал би жирэмсэн болсноо мэдэж бид хоёр бөөн баяр боллоо.

Гэтэл тэрнээс ч удалгүй нийгэм, эдийн засгийн бэрхшээлээс болж нөхрийн маань ажиллаж байсан байгууллага дампуурч нөхөр маань ажилгүй болов. Ингэлээ гээд бид хоёр айхтар гутарсангүй, харин ч нөхөр маань хувийн бизнес хөөх нь зүйтэй гэж үзэж өөрийнхөө олон жил мөрөөдсөн интернетээр мөнгө олох аргаа хэрэгжүүлж эхэллээ. Интернет бизнес гэх юм уу даа, яг юуг нь нарийн хэлээд яахав, хууль бус, хориотой зүйл бол биш шүү хүмүүсээ. Анхандаа ч нэг хоёр удаа дажгүй орлоготой байсан, би ч төрөх болоогүй ажлаа хийж явсаар, цалингийн зээл, байрны түрээсээ төлж, хоол ундандаа аргалж хүргээд л байдаг байлаа.

Харин нэг хоёр сарын дараа байдал бишдэж эхлэв. Би төрж, нөхөр маань бизнестээ амжилт гаргахаа болилоо. Төрсний дараах зардал мэдээж дуусашгүй их, ундраад л байдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Дээр нь байрны төлбөр, цалингийн зээл гээд л. Анхандаа бид хоёр миний декритний мөнгөөр аргалж, дараа нь хамаатан саднаасаа зээлж эхлэв. Нөхөр маань өдөр бүр компьютерийнхээ ард тасралтгүй 12 цаг сууж байсан ч бүтэлтэй юм болохгүй. Үндсэндээ ямар ч орлогогүй боллоо. Таньдаг бүх хүмүүсээсээ ээлжлэн мөнгө зээлж банкны зээлээ төлсөөр мөнгө зээлэх хүн ч олдохоо болив. Сүүлдээ бид гурав машинаа зарж, түрээсийн байрнаасаа нүүж айлын хажуу өрөөнд орсон. Дээр нь өөрсөддөө байгаа аль үнэтэй цайтай зүйлсээ ломбарданд тавьж өрөө нэхсэн хүмүүсийн мөнгийг өгч, үлдсэн жоохноор нь хоол ундаа авна. Ийм байдалтай амьдарсаар жил гаруй болж байна.

Нөхөр маань өдөр шөнөгүй хичээж, маш их ядарч байгаа ч орлогогүй хэвээр, би нялх үрээ харж суугаад, хааяа нэг ойр зуурын юм хум оёж гэрээр зардаг ч тэр маань зарагдахаасаа зарагдахгүй нь их, ах эгч нарынхаа уурлан барин өгсөн хэдэн төгрөгөөр л гол зогоож сууна. Хадмууд маань хөдөө байдаг болохоор мах, сүү, ногоогоор таслахгүй ч жижиг сажиг зардлуудад мөнгө асар их хэрэг болох юм. Сүүлдээ ах эгч нар уурлаж, “Танай нөхөр юу хийдэг юм, нялх биетэй эхнэр, хүүхдээ тэжээж чадахгүй гэртээ ангайгаад хэвтэж байна, нөхөр шиг юмаа ажилд оруул” гэж байнга загнана. Би тэр бүрийг нөхөртөө хэлэхгүй нуугаад, нөхрөө цээжээрээ хамгаалаад л өнгөрдөг. Үнэндээ анх нэг хоёр удаа боломжийн орлоготой байсан болохоор ч тэрүү, дээр нь нөхөр маань анх болно бүтнэ л гэж эхэлсэн болохоор би анхнаас нь л нөхрөө дэмжсэн, нөхрийнхөө талд байсан.

Одоо ч гэсэн өдөр шөнөгүй компьютерийн ард нүдээ чилж, нуруу нь өвдтөл сууж байгаа нөхрөө харахаар маш их өрөвдөж, мөнгө олж ир гэж загнаж зандрах зориг хүрдэггүй. Аав ээж, ах эгч нар хоосон хонох шахлаа, арчаагүй нөхөртэй, наадахаа ажилд оруул энэ тэр гэж загнахад “Бизнес гэдэг тийм амар бүтдэг эд биш, нөхөр маань хэзээ нэгэн цагт бүх өрөө төлөөд хангалттай мөнгө олж чадна, насаараа хүний төлөө ажиллаж хэдхэн төгрөгөөр голоо зогоож амьдарч болохгүй” гэж хэлдэг, заримдаа уурладаг, хэрэлддэг. Тэгж хэлсэн ч яг үнэндээ байдал маш хэцүү л байна. Хоногийн хоолоо арай гэж залгуулж явсаар сарын сүүл болоход түрээс, өрөө яах билээ гээд галзуурах шахдаг. Илүү дутуу хэрэглээний мөнгө гэж бүр байхаа больсон. Би хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажилд оръё гэхээр хүү маань дэндүү нялх, аав ээж маань харж өгөх боломжгүй настай хүмүүс.

Одоо гол асуудал юунд байна вэ гэхээр би, бид хоёр цаашдаа яах ёстой вэ? Нөхрийнхөө бизнесийг хэзээ нэгэн цагт бүтнэ, бүх юм сайхан болно гээд эцсээ хүртэл тэвчиж, энэ бүхэн хаана, юунд хүргэхийг харах уу? Эсвэл аав ээж, ах эгч нарын байнга хэлдгээр “Одоо боллоо, ханалаа, ингэж өлөн зэлмүүн амьдарч чадахгүй нь” гэж нөхрөө загнаад ажилд ор гэж шахах уу? Тэгнэ гэхээр бас хичээж байгаа нөхрийнхөө урмыг хугалах вий гэж айх юм. Нөхөр маань үнэхээр сайн хүн. Архи тамхи хэрэглэдэггүй, гадуур дотуур хэсэж шоуддаггүй, хүүхэн шуухны асуудал байхгүй, хоногийн 24 цагт гэртээ л байдаг, надад хайртай, халамжтай, энэ интернетийн юмаа босгоод авчих юмсан гэсэндээ үхэн хатан зүтгэж, компьютерийн араас босохгүй хонох шахдаг. Өөрөө ч маш их ядарч, бие нь өвдөж байгаа ч тэсээд гүрийсээр л байгаа. Бизнес эрхэлдэг хүмүүс минь надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч. Ер нь бизнес эрхлэх гэдэг зүйл хэр удаан хугацааны дараа үр өгөөжөө өгч эхэлдэг юм бэ? Энэ бизнес нь үнэхээр ирээдүйтэй юу, үгүй юу гэдгийг хөндлөнгийн би яаж мэдэх вэ?  Одоо яах вэ? Лам, бөөгөөр явж асуух уу? Үнэхээр яахаа ч мэдэхгүй байна.

30 Comments

  1. tika says:

    Naad bizness chine forex l yum shig baina daa.shuluuyan helehee shuud bolih l garah garts baina.mongoliin forexchid geed baigaa nuhudyyd surgaltiin tuvyyd neej mungu olj baigaa.yneheer uursduu tiim sain oldog bol yaj gej surgalt hiij tsagaa yrj baih ve.ter altan tsagaaraa tsagiin 100$hiigeer suuhad udriin 1000$ halaaslana shy dee.olon ail urh forex d hamgaa tavij tuusan arvin tyyhyyd mongold nemegdseerl baigaa.hohirson hashirsan ulsuud yyniigee zarlalgyi tad nuusaar balragsad chimeegyi nemegdeed baigaag bol medjiinaa

  2. chimee says:

    Nuhur chini ajil hiisen ni deer. Mungugui daramttai uyd hetsee ch ter az sorison yumnaas mungu olno gej baihgui. Hamgiin gol ni munguu aldchihwii. Olohgui baih vii gesen aidas deeree tuwlursun baigaa uchir tiim l yumiig duudaad baigaa yum. Tiimees. Shuud orhiod ajild orson ni hamaagui deer. uuruu uneheer awyastai ter biznes ni bolno gej bodoj bgaa bol setgel zuin huvid yamarch mungunii daramtgui bolson hoinoo hiine biz. Ehendee mungu olson gdg chini tuhain uyd chi uuruu ajiltai daramt aidas ni gaigui baisan bolohoor amjilttai baisan. Shuud boliul. Aytaihan hel. Uurt ni hetsuu bgaa. Dotroo mash ih shanalj bgaa. Ajil hiigeed baga ch gsn orlogo olood setgel ni ch sergene.

  3. Залуу says:

    Interneteer yag ymr business hiigeed yavaa yum?, Neobux, clixsense metiin pyramid turliin business hiigeed lav neg ih orlogo olohgui. Harin web developmentoor yavaa bol amjilt oloh hedii ch hugatsaa shaardagdana. Yr ni yamarvaa neg business erhelj ehlehees umnu hezeenees hedii hemjeenii orlogotoi boloh zergee tootsson baih heregtei bdag. Ter tuhai ni yarilts, bas interneter ajil hged togtmol tsalinjaad baih bolomjgui bolhoor achaalal bagatai ajild oruulhiig zovloj bna.

  4. Залуу says:

    skjtea ads s.

  5. Залуу says:

    Ямартай ч лам, бөө нтр гэж яваад хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Нөхөр чинь яг ямар төрлийн ажил хийж байгаа юм бэ? Арай neobux, clixsense мэтийн юманд ажилаад яваа юм биш биз дээ?! Интернетээр бизнес эрхлэх бол хэзээнээс хэдий хэмжээний орлого олох боломжтой зэргээ тооцсон байх хэрэгтэй. Тэр тухай нь ярилц, бас ачаалал багатай ажилд оруул гэж зөвлөх байна.

  6. od says:

    goloo haraltal amidarch yawaa bol huduu ochij myangat malchin bol.huduugeer dvvren hyatad myangat malchid turj bhd hotod ulsuj syyna gj uy bhaw

  7. Sisi says:

    Ter interneteer hiij baigaa zuild ih uchir baina aa. Ingeed baival ulam suirne shuudee. Ter ni ymar bisiness yum terniih aldaa onoog ni olood zasaad saijruulah talaar yum hiihgui bol zugeer aldsan deeree aldaad suugaad baival bur dordono. IImd ehleed barilga en ter terdee ajillalj heregtseeniihee mongiig olood or shiree tolood hajuugaar ni ter businessee hogjuulehgui yu. Zugeer mongogui baij ingeed amidralaa honoogood suugaad baij bolohgui. 
     Manai nohor gej bas neg yuch hiideggui internet haraad tag bolson hun bii. Odoo ajil hii geheer uurlaad baidag. Bi neg odor teservee. Huuhedtei bolohoor bas salj bolohgui baina lee. 

  8. Óðíàà says:

    НААД БИЗНЕСЭЭ ЭХЭЛЖ ХИЙНГҮҮТЭЭ МӨНГӨ ОЛСОН ЮМ БОЛ УЛАМ ТУРШЛАГАЖААД ОЛООД БАЙХ ЁСТОЙ СОН. ЭХЭЛЖ БАЙНА ГЭХ ҮЕДЭЭ ӨӨР ЯМАР НЭГ ХҮНЭЭС МӨНГӨ ЗЭЭЛСЭН Ч ЮМ УУ, ЭСВЭЛ ЧАМААС НУУЖ БАЙСАН АВЛАГАА ХЭН НЭГНЭЭС АВСАН Ч ЮМ УУ, ТЭРИЙГЭЭ БИЗНЕСЭЭСЭЭ ОЛЛОО ГЭЖ ЧАМАЙГ ХУУРСАН БАЙЖ БОЛНО. ИНТЭРНЕТИЙН БИЗНЕС ТИЙМ Ч АМАР ЗҮЙЛ БИШ. ХАРИН ХИЙГЭЭД СУРСАН ХҮНДЭЭ БОЛ БАС ТИЙМ ХЭЦҮҮ ЗҮЙЛ БИШ БАЙХ. ГЭХДЭЭ НЭЛЭЭН ГАЙГҮЙ ТОЛГОЙ БАЙЖ БАЙЖ ХИЙДЭГ БИЗНЕС БОЛОВ УУ. БҮХЭЛ БҮТЭН ЖИЛ БОЛЖ БАЙХАД АЛЬ НЭГ АЖИЛД ОРООД АСУУДЛАА АЛЬ ХЭДИЙН ШИЙДЧИХЭЭР Л БОЛСОН БАЙНА. НААД НӨХРИЙН ЧИНЬ ИНТЕРНЕТ БИЗНЕС БОЛ ШАЛ ХУДЛАА ЗҮЙЛ ГЭЖ БИ БОДОЖ БАЙНА. ЁСТОЙ Л ИНТЕРНЕТЭЭР ОРООД, ЕСӨН ШИДИЙН САЙТУУДААР ОРООД ӨӨРӨӨ ЗУГААЦААД СУУЖ БАЙДАГ НӨХӨР БАЙХ. ЭХНЭРҮҮД МИНЬ ЖААХАН СЭРЭМЖТЭЙ БАЙЖ СУР.

  9. tsas says:

    Iim baidald orchihood uuruu ter buhniigee yhaarahgui butehgui bhad n buten jil ehner huuhdee ulsguud syydag yhaan myytai zalyy bna Udriin tsagaar bodit ajil hiij talh tarianiihaa mungiig ch bolov hiicheed shunu n ter internetee yhdiin bgaa biz Tegeed ch hunii amidrald ger bul hamgiin chuhal bolohoos biznes bish Yadaj huuhdee tsetserlegiin nasand hurtel n bodit orlogotoi ajil hiij ehner huuhdee tejeeh uuregtei shd Com deer nyruygaa chiltel syyna gedeg tiim hund hudulmur bish Naad zalyy chin uuruu yhaarahguin bnoo chi zugluulj uguud daraa yadaj namaig ajildaa orohoor naad ajlaa oroldood uz gej hel Hedii boltol ah egch hamaatnyydaaraa tejeelgeh gesiin be

  10. hunnu says:

    Nohor chin Forex hiideg uu yerbn hetsuu ajil shuu olohoosoo aldah n ih. Herev forex hiideg bol erthen bolison deerdee.

  11. Zaluu 33 says:

    Gol ni interneteer yamar business hiigeed baigaad uchir ni baigaan.
    Like daruul hun burtguuluul teden dollariin uramshuulal geh met zuils ih baidag. Spam geed bg daa teruugeer oroldood hooloo olj ideh gej baigaa bol uuchlaarai hezee ch butehgui!!! Ugaasaa ihenhi ni virus nii uur uurhai baidag chi myanga demjeed nohor chine honogiin 24 tsag suugaad ch amjiltand hurehgui!!!!. Aan harin web site ajilluulaad banner bairluulaad mongo oloh gej baigaa bol oor hereg. Odoo site uud deer banner bairluulahad hoorhon unetei bolson bnlee. Spamaar hootsoldood bgaa bol shuud taslan zogsoo eserguuts oor yum hiilge guitsee

  12. nasaa says:

    Nohor chin bieiin amriig haraad suudag hun baina. Ehner huuhedtei bolchihood yu ch hamaagui hiih heregtei shdee. Computer ene ter sain meddeg ym bol bagshlaad yavj bolno bas oor gazruudaar computeriinhee chigleleer ajild orj bolno shdee. Hajuugaar n ter ooroo hiih geed bagaa ymaa hiihgui yu. Shal sonin zaluu ve. Nyalh huuhedtei bolood erchuud chin huuhdee olschih vii daarchih vii geed yu l bol yu hiigeed zutgeed yvdag. Naad nohroo yu ch hamaagui hii ajild or gehgui yu.

  13. xman says:

    zaraa zuv helsen bnashd.buten jil butehgui computer shirtej suusnaas ajil gololgui barilga deer ajil hii gej zuvlue

  14. baagii says:

    Huduunuu ochij saihan amidar. Hugshin humuuseer tejeelgeed amidraad bna gej yu bhav. 

  15. 39тэй аав says:

    Бизнес болгон өөр өөр л байдаг байх бусад бизнес ямар байдгыг мэдэхгүй болохоор худлаа мэдэмхийрээд яахав. Зөвхөн өөрийнхөө эрхэлж байгаа бизнесийн тухайд хэлэхэд.
    1рт. Чанар,найрсаг харилцаа, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг би болгох нь хамгийн чухал байдаг. Тэгсэн тохиолдолд манай орны нөхцөлд 1ажлаас дамжаад дараа дараагийн ажил орж ирдэг. Үйлчлүүлэгч сэтгэл ханамжтай байвал ах дүү найз нөхөд гээд бие биеэндээ чин сэтгэлээсээ хэлж үнэгүй реклам хийж өгдөг. Жоохон ажлыг ч гэсэн сэтгэлээсээ хийж өгвөл ах дүү хамаатан садан гээд ард нь байгаа хүмүүст том ажил байх магадлалтай тул үйлчлүүлэгчийг жижиг том гэж ялгаж харилцаж болохгүй.
    2рт. Чадварлаг мэргэшсэн ажилчид ,сэтгэл нийлсэн хамт олон байх хэрэгтэй. Найрсаг сайхан харилцаатай байлаа гээд чадварлаг сэтгэл нийлсэн хамт олон байхгүй бол чанартай юм хийж үйлчлүүлэгчийг сэтгэл ханажтай байлгаж чадахгүй.
    3рт. Сайн төлөвлөлт, цаг ашиглалт, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж хугацаа хожих . Чанартай хийж бна гээд л удаад л сунжраад байвал үйлчлүүлэгч залхаж эхэлдэг.
    4рт. Итгэл даасан сайн түншлэл эргэх холбоо сайтай байх хэрэгтэй гэж боддог. Үргэлж л мөнгө ярих биш хаяадаа үйлчлүүлэгчийн жижигхэн хүсэлтийг сэтгэлээсээ биелүүлж өгөх. Гэх мэт.
    Миний хувьд эдгээр зүйлсийг л аль болох мартахгүй ажилчиддаа сануулж явахыг хичээдэг. Зарим хүмүүс зорилого 1т гэдэг миний хувьд бол хүн зорилого тавиад бизнесрүү орж байгаа болохоор бизнес зорилого 2 бол нэг утгатай л гэж ойлгодог. Хүн одоо байгаагаасаа илүү сайхан амьдрая гээд зорилого тавиад бизнес хийж эхэлдэг. Бизнес амжилттай сайн явбал амьдрал дээшлэнэ зорилого биелэнэ. муу бол зорилого нурна.
    Танай нөхрийн тухайд ямар бизнес хийж байгааг мэдэхгүй болохоор юу хэлэхэв. Гэхдээ миний бодлоор бол эхлээд овоо орлого олоод тэгээд орлого олохгүй байгаа гэхлээр миний дээр бичсэн 1р зүйлийг хангаж ажлаагүй байх гэж бодож байна. Эсвэл урьд нь ажиллаж байсан компанийхаа хийж байсан бизнес дундуур тэнд ажиллаж байснаараа далимдуулж орсон байх тэгээд цаад компани бизнесээ хамгаалах хамгаалалт хийсэн байх. Өөр зүйл ч байж болно. Эсвэл 1зүйл дээр алдаад алдаагаа олж харж чадахгүй туршлага дутаад байгаа байх. Энэ үед түр завсарлага аваад тухайн чиглэлийн хүмүүсээс туршлага судлах хэрэгтэй байх гэж бодож бна.
    Хүн болгон адилгүй тул бусад хүмүүсийн бодол зорилого үнэлэмж өөр өөр тул энэ зөвхөн миний л бодол гэдгийг ойлгох байх гэж бодож бна.

  16. Harley says:

    ah egch chin bish NUHUR chn l chamtai nasan tursh hamt amidana shuu dee. Nuhruu demilgui yahav, hezee hurtel genee, 2 bienee nasan turshdaa demjine shuu dee hu, amjilt olnoo olno, ololgui yahav.

    harin neg yum oroldood baihaar, ajild orood, zavsar zaigara ni internet business ee hiivel yadag yum be, ur dun garahgui het udval orhino gedeg bas business iin zarchim bdg bh shuu.

    Ta nart baigaa asuudal barag mongol ail burt baigaa sauudal, tegeheer bagahan sanaa zovood hicheeh l uldej bgaa yum daa. huviin amidraldaa busdiig oroltsuulah bol saihan zuil bish. ta 2t mungu hurungu hangalttai ih bsn bol ta 2 busdiin aash aviriig medeh bolomjgui bdg, mungu tugruggui baigaa ene uedee oir toironii humuusee sain taniad av.

    Ta nasraas hund nuhtsuld amidarch baigaa humuus tsaana chin gudamjaar duuren, Africa tiveer duuren bna. dain baildaantai gazar buur iluu hund nuhtsuld, hool und yah ve gej bodood amid baihiin tuluu temtsej bna. Terentei haritsuulaad bodooroi.

  17. GegeenCom says:

    Bi lav biznes ru orohyn umnu ter iluu dutuu ulsuudiig bugdiig n hooltoi n zalguulsgeel yerunhiiduu bugdees n zai bariad buh yumaa noolios n barag hasahaas n ehluuleel shunujin oroh orongui office deeree nuucaar honoj unjij bj bosgoj irsen tiimdee ch hurdan ch sehsen. Barag 2-3 sariin dotor buh ur shir zeelnuudee duusgaad 6 sariin dotor jigdreed jiliin daraa hangalttai oldog bolj ireed 2 jil bolj bj busdad iluuchleh hemjeend duhuj l bn.
    Gehdee yer n huviin biz-g olon chirguulteim bj ehluulne gdg ih zorig deer n sanhuugiin demjleg dutuu uyed bol joohon hetsuu hatuu l bdyn. Nuhruusuu sanhuugiin huvid haraat huuhnuud chadal n hurq gej uursdiiguu goloh esvel nuhur tejeeh albatai gej bolomjoo temtreher bolih handlagatai bdg. Bi lav 4 sartai jiimee deer n gudmand garsan ch busdad naidaagui aild huuhdiig n haraad bair hool unegui hajuugaar n hunii ooriin huuhed nemj haraad udriin $100 oldog ger cecerlegtei bsn gehdee gadaadad l da. Tusheed avah eceg eh mini eh orondoo bsn ch bi hunii gazar henees ch hamaaralgui bhyg hussendee shudee zuugaal bosool irsen.
    hun bur chadah albatai geegui zarim n adil zuil tohioldohod amidrald suhruh bsn bh nadad bol berhsheel tohioh tusam tolgoi iluu sain ajillaad garts shiidel olohod uuriiguu daichlaad bh shig sanagdsan yer n bol huuhdee huhnuus gartal gardaj gancaaraa usgunguu udriin $100 olood archaagui hadam taliinhany duusashgui problemuudiig shiidelceh gej urchiihgui goy bsn sanagddag. Chi bol hol iluu bdld bn nuhruur buhnee shiiduuleh goridlogo teegeed bga n l chamd saad bolj bga bh bidend ih huch chadal nuugdaj bdg ch bid ashiglah talaar sanaa tavidguig bi lav zovlond toocogdoh zuilsiig tuulj uzej bj l oilgoson bi ghde zovlon gej huleej abdgui shiideh yostoi berhsheel l gj bodool dairaal tuulaal davaal gardag. Uul n huuhdee dergedee avaad taxind ch bolov yavbal mashin chini hereg noloh bsn bha bi huuhdee chireed cargo yavuuldag hun hariin achaa zuudug bsn.

    Uul n huuhed shuuhdiig beldej bj gargaval goy l bh daanch dundaj naslalt bagatai yaduu irged ihtei gurend bol tarchig ch hamaagui huuhdiig gargaj l bdg ger bul tuluvlult sul baidgiin negen jishee.

  18. zaluu says:

    Uuruu ahaa egchee gd l guih heregtei hunii ay arga iig olj bj amjiltand hurdeg shv tgd tanai hun chibe hurgan zahirall gesen vg shv  de

  19. zaluu says:

    Bi neg zuvluguu uguy barilgiin dotod zasal chimeglelin company baiguul tgd nuhruu barilgiin brigada oluul huvi sain hiideg humuus bi az ni taarch taniltsahch ym biluu tgd barilgiin company deer ochij imgertein uulz tgd dotood zasliin nuguu humuuseeree hiilguul jishee ni 1 mkv zamaskiig  8000 myngaar hiideg blaa gehed 7000 myngaar nuguu humuuseeree hiilguuleh jisheetei dundaas ni 1 mkv 1000 tugrug az ni taarval buh zasliin hiijch boloh ym anh bi tgj mungu olj blaaa gej

  20. eldp says:

    yasan ch uigagui um be de. ur dun garaxgui uman dr. hurdxan 5tsaas uy ch hiisen er hund ajil xaa mundav gj. tm aimar hund hetsuu bolj bhad teged suuj l bg yamar gaixaltai hun be. medrel ni zugeer l bgada. burxan mini gj. gexdee er hund uudlux 5 jil uruudax 5jil gj bg gsn. ter ni irsen bol ter tsag hugatsaag tuulj duusaxaas uurtsgui. uunig unen gj boddiin.uy ch higed butdegui.yamar sndaa avgai nuxriiguu um yarih gsn chn butelgui um bol bitgi yari gj bn gsn.kkk 

  21. zaraa says:

    Nuhruu barilga dr ajiluul 

  22. Итгэл says:

    Нөхрөөрөө хүүхдээ харуулаад өөрөө ажилдаа ор, эсвэл наад бүтэлгүй бизнесийг нь болиулаад зүгээр ажилд оруул. Болохгүй бүтэхгүй байгаа юманд хайран цагаа зараад яана.

  23. Lady says:

    oor ajil hiilgeechee! shine bisnessiig iim ued ehleh n teneglel! huviaraa yum hiine gedeg chin ih ersdeltei hecuu ajil nyalh nyarai huuhdee tejeej chadku bj yun huwiin business ve mulguu yum!

  24. Ganaa says:

    Sain baina uu, neg sanaa bna, evteihen site niih ni neriig bichchih, ter chine ooroo reklam bolno, odoo tanai nohort hund taniulah talaasaa ajil sain hiij chadahgui bgaa yum bolov uu gj bodloo,

  25. Turshlaga says:

    Yu ch hiisen ehelsen turshlaga heregtei teriig chini harin hund zaragdaj udur shu ugui zutgej hedhen tugrugiin tsalin avch baij hurimtluuldag yum avch bfa tsalin bish ug h bui tursagin tuluu ajilla gehde manaihand tiim zan daanch baidaggui yum yu ch hiij cgadahgui medehgui baij shuud ih salary avah yum boddog business hiij bga hen ch helne de uuniig 

  26. aagii says:

    bi bsan bol ehleed huuhed tom bolj ehner ajild ortol tsalin bagatai ch bsan yamar neg ajil hiine ee gaduur golohgui l bol hiih ajil ih oroh hun baga bna sh dee daraa ni butsaad ter biznes ee hiij ehlene dee… internet biznes mongold hetsuu l dee zah zeel bagatai uchraas… internet biznes ehleed oldog yumaa daraa ni shataad eheldeg internet biznesd orson humuusiin 5% l ashig oldog gej bgaa tehleer chi ehnii eeljind huuhed 2 nas hurtel yamar neg ajil olj hii gej hel dee

  27. boldoo says:

    ter deer bgaa hmmm d helhed y chi yuuch medehgvi huddunii ergvv bnadaaa….interneeteer mungu oldog arga zunduu baidag ymaaaa….yuun porno facebook uur shigee ym setgej baihiin….

  28. boldoo says:

    nuhur chini chadliinhaa hereer zvtegjl bnashdee bolnooo bvtjil taaraa…tsaaana chini yag chamshig murtluuu nuhur ni yuuch hiihgvi arhichin shouchin yawdaltai bvtehgvi garuud zunduuu bn… ternii hajuud chinii nuhur bolhiin tuluu zvtgej hicheej bgaa ni sain hereg….

  29. hmmm says:

    Chi ehleed nohroo yag ajil hiigeed bn uu esvel porno uzej facebook eer ohidtoi chaatlaad bn uu gedgiig medeh heregtei. Mash olon tsonh zereg neegeed chamaig ochood haranguut l ajil haij bga tsarailj bj boloh yum. Uneheer ajil hiij bgaa bj ch magadgui
     Nohorteigoo yarilts asuudlig n shiideh argiig hamtdaa hai. Nuhur maani com deer suugaad bn gl ooroo hii zovj zugeer suuh hereggui. Orolts yarilts ajild n 

  30. asd says:

    chi uhaantai bvsgvi baina. nuhriin chn hiigeed baiga yumiig nariin bichihgvi bol helj medehgvi baina. uug ni bol internetiin biznes ireeduitei ch net-eer yag yuu hiiged baigaag ni medehgvi bolohoor zuvluguu uguh bolomj alga. tehdee bvh yum saihan bolnoo amidrald yanz bvriin zuil tohioldono. hamtdaa davj garah hrgtei shv. bie biene sain hairlarai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.