Нөхөр маань эгчийнхээ үгээр амьдардаг боллоо…

angry-woman-620-wide

Өдрийн мэнд хүргэе. Би 28 настай. Нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Өнөөдрийг хүртэлх амьдрал маань хэсэг бүлэг хүмүүсийг эс тооцвол маш сайхан л байна. Нөхөр бид хоёр барагтай юман дээр муудалцаад байдаггүй. Гэхдээ хааяа нэг муудалцахаар тэр нь дандаа манай хадам эгч байдаг нь үнэхээр сонин. Нөхөртэйгөө ханилснаас хойш 7 жилийн хугацаанд нөхөртэйгөө 3 удаа маш аймар хэрэлдэж, зодолдож сүүлдээ бүр тус тусдаа хэсэг амьдарч байсан юм. Тэр хэрүүл нь хамгийн инээдтэй нь манай хадам эгчээс болсон. Гайтай хүүхнээс боллоо гэж бодсон ч гэсэн үнэхээр тэвчихийн аргагүй хорон үгтэйг яана. Гэхдээ надад энэ бүх хугацаанд нэг ч муухай үг нүүрэн дээр хэлж байгаагүй мөртлөө нөхрийн чихэнд л элдвийн хорон үгээ шивнэж суудаг жинхэнэ шулам.  

Хэдий тус тусдаа амьдардаг ч гэсэн хадмууд л бол хадмууд байдаг юм байна. Хаа газраас л хүний амьдралд орох юмаа. Манай хадам эгч үнэндээ өөрөө тийм ч тогтсон амьдралтай хүн биш. Нэг эрийн 2 хүүхэдтэй. Гэхдээ тэр нь хэзээ ч нөхөр нь байгаагүй. Хэзээ ч хамт амьдарч байгаагүй. Зүгээр л өдий 30 гарчихаад нэг эрийг л хүсэж хүлээж амьдардаг хүн. Гэхдээ эмэгтэй хүнийхээ хувьд би бас өрөвдөөд л байдаг юм. Хоёр хүүхэд нь л дэндүү өрөвдөлтэй. Нөхөргүй ганцаараа хүүхэд өсгөх хэцүү л байлгүй. Гэхдээ тэглээ гээд дүүгийнхээ амьдралыг үргэлж үрэн таран хийх гээд байгааг нь ер ойлгохгүй юм. Ингэ тэг гээд л утсаар яриад л нээх л амьдрал заасан хүн. Нөхөр бид хоёр одоо удахгүй 30 хүрлээ. Хүнээр амьдралаа заалгуулах нас өнгөрч явнаа гээд хэлэхээр л би хүн биш болцын байна, би хүний адаг болцын байна гээд л баахан гомдлын үг чулуудна. Тэр нь гомдол нь хэдэн жилдээ тайлагдахгүй.

Намайг ажлынхантайгаа цуг зугаалгаар яваад фээсбүүктээ зургаа хийчихсэн байсан чинь чи айлын эхнэр хүн байж гадуур зугаалгаар яваад их завтай байгаа юм байна даа гээд л шууд утасдах жишээтэй. Манай хүүхэд тооны олимпиадад нэгт ороод гээд цагаан сараар хадам аав ээждээ сонирхуулаад хэлэхээр та хоёр хүүхдээ гайхууллаа гээд л шинийн нэгэнд хүртэл хэрүүл хийсэн. Хажууд нь ёстой хамаагүй үг ч хэлж болохгүй болчихсон. Бид хоёр байрандаа засвар хийх гээд хүн хайгаад байна гээд манай нөхөр аав ээж хоёртоо ярьсан чинь тэрийг нь хэзээ хойно сонсчихоод л ямар илүүдээ гарсан мөнгөтэй юм та хоёр гээд л бас л утсаар хэрүүл хийнэ. Ийм амьдрал байх уу?

Би одоо зөндөө л та боль гэж хэлж үзлээ. Тэгж хэлэх болгонд тэр нь хэдэн жилийн хэрүүл болно. Жил болгоны ямар нэг баяраар цугларахаар л тээр жил чи тэгж надад хэлж байсан санаж байна уу гээд л шууд үг хаяна. Тэгсэн сая сүүлд бөөн юм боллоо. Би хоёр хүүхэд гаргаад их турсан л даа. Тэгсэн манай нөхөрт эхнэр чинь их сайн секс хийгээд байгаам байна даа эмэгтэй хүн секс их хийхээр ингээд шуугдчихдаг, эмэгтэй хүн сексгүй сар болно гэж юу байдаг юм ухааны юм хэлсэн байсан. Манай нөхөр гэтэл уурхайд ажилладаг. 28 явж 14 ирдэг. Эр хүн л болсон хойно сүүлдээ надад эргэлзсэн юм шиг байгаан. Одоо сүүлдээ нөхөр маань эгчийнхээ үгээр амьдардаг боллоо. Овоо гайгүй өөрийнхөө толгойгоор сэтгэдэг байсан чинь одоо юм л бол эгчээс асууя эгч мэднэ гээд л ярьдаг болсон. Хэрүүл хийхээр тэр чинь миний эгч гээд л өмөөрнө. Ийм байдлаар би удаан тэсэхгүй байхаа. Үнэхээр амьдралаа авармаар байх юмаа…

13 Comments

  1. ariunaa says:

    medreltei hadsm egch nar baidgiimaa,nanaih ch gsn adil,gaanch nansi nohor egchiigee ger bulee gj boddog, hadam egch yag avgai n ym shig bdag,hadam egchtei muuddag hun n gants bi bish l ym bn,hadam egchtei bitgii haritsaa,ter n amar baidgiimaa

  2. B says:

    Ene hadam egchvvd oor oorsdiihoo amidralaar amidarch boldoggui um baih daa. Manai hadamuud gaigui harin hadam egch gj gai uneheer baigaa. Manai olon jiliin hervvl bolgon ter hvnees l eheldeg bailaa. Bi ch olon jil tessen de. Neg odor tesehee baigaad aimar hervvl bolsoon. Nuhur egchiige omoorood sar garan tusdaa baisan. Ugasa teged l butsaad irj bgam chin. Harib odoogoor bol amar l bn. Ahij minii amidrald oroltsoh zvrh zorig baihgui bailgui. Hadam egch bas l nuhur svvder gj baihgui neg tiim amidraltai hvn. Ugasa tiim humuus ger bvl gj yu baidagiig oilgodoggui um shig bn le. Tednii huvid oort ni tuslah estoi hvn ni genet ooroos ni iluu oor hvn hairlaad baihaar baij yaddag bhaa. Ooriigoo nee shuud hel tus tusiin amidralaar amidar

  3. ................ says:

    Хүүе үсдэлцэж болохгүй шүү. Уруул дорвойвч, элэг дорвойхгүй гэсэн хэзээний үгтэй. Би 2 бэр дүүтэй. Нэг нь аймаар , хэрүүлч зодоонч ганган хүүхэн. Нөгөөх нь мөрөөрөө , илүү дутуу зангүй нөхрийнхөө аяыг харсан амьтан. Ядахад 3 тэрсхэн охин гаргачихсан. Тэр бэр лүүгээ манайхан муухай ч харж үзээгүй. Нөгөө даварсан бэрд би байтугай аав ээж үг хэлвэл барьж зодохын наагуур юм бно доо. Манай дүү ахаа өмөөрөөд алгадуулж байсан гэж бгаа. Нэг инээдтэй нь муу олон хүүхэд гаргасан ядарсан бэрийг маань дүү дарлах гэж үзнэ. Гэр бүлээрээ нийлээд л нөхөртэй нь үзэж тарна. Харин нөгөө аймаар бэртэй бид нар үзэж тарвал дүү өмөөрөөд ухаан нь муудна. Сүүлийн 2, 3 жил аль алинд нь оролцохоо болиод хаячихсан. Тэр нь аль алиндаа амар юм билээ

  4. hadam, hadmiin taliin humuus = haraal idmer says:

    hadam gedeg ug gainii huudii, lag shawartai l adil yumaaa. naadah chini yamar dawartsan, hunii amidrald hoshuugaa dursen hugshin almas we. yostoi yu ch bolson yadiin geed helmeer ugee heleed, zodolddog bol zodoldood, muchuuguu uguhgui bai. sainaa uzehguishuu, hun zowooson uiliin ur chini tolgoi deer chini buunadaa gej hel

  5. haha says:

    Haha ovoo shimnuus bna daa

  6. 123hui says:

    Irgen- Ene huuhen ajiliinhantaigaa zugaalgaar yavsan gej bgaz dee. Tiim btlaa nuhruuruu tejeelgee yu. Hadam egch ni harvaas berdee ataarhaj yavdag yum shig bn. Nuhurgui baahan huuhed tsuvuulsan avgai nar ataarhahaas yahiin. Irgen guia harin uurinhuu erguu bertei hun bolgoniig bitgii adiltgaad bai. Bas bitgii duu nariinhaa amidrald orj gai bolj yavj bai. Herbee minii hadam egch minii amidrald ingeed orson bol hunees guij 2 huuhed gargachihaad hund bitgii amidral zaa l gej helne.

  7. Za bi 2 eregtei duutei hadam egch.arai denduu um tanai hadam chini.bi bol 2 duudee yaj tuslah ve geel bainga bodno.tuslana demjine.duu nar maani gaigui yavaasai l gej urgelj bodohiin.amidrald ni bainga oroltsohiig uneheer husdeggui.harin manai beruud l nuhruudee nadad hovlood…ineedtei..ta l hel tanii ugend orno gee l…egch bh saihan.egch hun gedeg neg tiim ulger duurailaltai uureg hariutslagatai bh estoi.ingej l bidniig usgusun eej maani.

  8. зочин says:

    Энэ Иргэн мэтийн эргүү авгай нар дандаа хүний амьдралд гай болж явж байгаа ш д. Өөрийнх нь амьдрал тэгээд бүтсэн ч юм байхгүй. Дүүгийнх нь хоёр хүүхдийг гаргаад өгсөн эмэгтэй. Тэрнээс илүү яахын. Тийм л их дүүдээ хайртай юм бол насаараа дүүгээ тэжээж амьдрахгүй юу. Манай хадам эгч ч гэсэн бас гай л байдаг. Гэхдээ хаа очиж энэ эргүү шиг ингэж амьдрал дунд орж ирээд байхгүй. Хадам ээжээс илүү хамгийн балиар заваан хүмүүс чинь энэ муу ах эгч нар нь байдын ш дээ. Ёстой лай л байна. Шууд үсдэлцээд авсан нь ч яадгийн. Иймэрхүү хачин юмнуудыг даврааж ёстой болохгүй.

  9. aagii says:

    er bol xadam egch nar bol shulam sh dee oodgui urgelj xunii amidrald oroltsdog ter egchiig yumuu namaig songo gej xel bi bol shuud tegj xeldeg  bas sain ch xadamuud bna ter dundaas chi bid 2 xadamuud niigmiin xog shaaruud bna xen ch xereggui er xun bolson xoino xanilj bgaa xaniigaa saihan xaragdaasaa gj xusdeg bx tegsen yu gesen geech exnertee shube avch ogood namaig yu omsoj yavaag xaraach genee xutsna biz te buur xelex  muu ug oldoxgui bn sayhan bas egch naraas ni bolj boon xeruul bolson xunii amidrald xen negen oroltsox xereg bdag ch yumuu daaa  bid 2 iin l amidral  busgui mini busee changal amidral bol aj jargalaar duuren xezee negen tsagt ter xun uiliin uree uurch l taarnaa 

  10. zochin says:

    харваас мэдрэл муутай хүнийг өмөөрөөд байхын энэ дээдэх хүн. яаж шургахаараа тэгж секс нтр нь ихдээд гэж шургадаг байнаа. ёстой атаархаж үхэх гэж байгаа хүний л үйлдэл байна даа. ёстой мэдрэл муутай шулам байна. тэр хүүхдийг олимпиадад амжилттай оролцсон гээд магтахын оронд хэрүүл хийж байдаг ёстой хэлэх ч үг олдохгүйм байна. захидлын эзэнд гэж хэлэхэд та наад мэдрэлээ зүгээр л орхичих, тэнэг хүмүүстэй муудвал тэнэг л болно. нөхөр чинь ядаж байхад ямар тэнэг юм бэ? нийлээд мэдрэлтээд байвал тэгээд хэцүү л юм байна

  11. Irgen says:

     Bi ter egchiinh n duriin emegtei baina.Chinii 2hyyhed nohriinh chin monuu.Chi nohrooroo tejeelgedeg uu.Nohriin chin odii zeregtei yavaa n henii huch ve.Manai eregtei duu bas dagavar huuhedtei huuchin nohroosoo ch buren salaagui enegy sorogch huuhentei taaraldsan uchir bi amidrald n oroltsdog.Bi duugee ajild oruulj ogch surgaltiinh tolboriig n tolj odoo hurtel tejeedeg uchraas ug heldeg.Ter emegtei n ajil ch ugui baij bas neg eriin bogs sahij suudag oliggui emegtei sanagddag.Emegtei hun ehleed huuhdee l bodoh yostoi biz dee getel dahiad l neg eriin bogs sahiad ajil ch ugui huuhdee tejeelgeed baigaad n buhimddag.Ter muuhai emegteitei uchraad minii duu nudendee gunigtai hezee ch ineedeggui orovdoltei hun bolj huvirsan.Ug n ineed aldsan amidraliig urgelj saihnaar tosooldog etseg ehee boddog sain huu baisan.Odoo bol ih orovdmoor ter huuhen n yaj tamladgiin.Ireed l mongo ajil guidag bi ter huuhneesee salaach gej urgwlj heldeg.Ter huuhend n manai bair bizness l taalagddag baih.Bi bol ter egchid shaltgaan baigaa bolood chamd durgui gej bodjiin.Chamaas 2 huuhdee tejeeh gej mongo guigaagui bol chamd egchiinh n amidral padgui zaa.

  12. Peesh says:

    Chamd yanz ih l ataarhaj yavdag um bna daa. Saihan amidraj bgad chin neg bol uguin tiim sizotoi huuhen bh

  13. Sak says:

    Nuhurtuuguu sain yariltsaj bolohgui bol egcheegee yumuu namaig songo geed tulga. Hiih yumaa olj yadsan erguu avgai nar ingej iluu dutuu yumand hoshuu durdiin. Nuhruu l uuriinhuu tald oruulchval egch bol yaamai bainaa. Er ni hariltsaagaa tasalval deer yum baina ter egchees ni. Uhaan baga zereg zali gargaad uz. Bidnii amidral bol bidnii l amidral gedgiig hen hend ni oilguuldaa. Za amjilt

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.