Би Америкд сурдаг эмэгтэй оюутан байна. Нутгаасаа, аав ээж, хүүхдээсээ хол байх тун амаргүй юм. Та бүхнээс асуух, зөвлөгөө авах асуудал байна. Би гэрлэлтээ цуцлуулчихаад, охиноо аав ээждээ үлдээгээд энд сурахаар ирсэн юм. Гэтэл охиноо санаад, охин минь намайг санаад, утсаар ярихаар 2-лаа уйлаад тун хэцүү байна.
Одоо охиноо нааш нь авах тухай бодож байгаа ч яаж гэдгээ мэдэхгүй юм. Энэ талаар мэдээлэлтэй хүмүүсээс зөвлөгөө өгч туслахыг хүсэж байна. Миний санааг зовоож байгаа зүйл виза авахад ямар ямар бичиг, баримт бүрдүүлдэг, охинд минь виза өгөхгүй байх ямар нэг шалтгаан байдаг эсэхийг, гэр бүл цуцлуулсан хүмүүс хүүхдээ авахад визаны асуудалд хэр хатуу ханддаг зэргийг мэдмээр байна.
Энд ирэх гэж хэдэн жил хөөцөлдөж байж арай хийж ирчихээд, одоо болохоор дээрхи асуудлаас болоод буцмаар санагдаад байх юм. Хүүхдээ Америкд авч ирж байсан туршлагатай болоод мэдээлэлтэй хүмүүс зөвлөгөө өгөөрэй. Баярлалаа.
8 Comments
Гэрлэлтээ цуцлуулаад охиныхоо албан ёсны асрамжлагч гээд шүүхийн тогтоол гаргуулсан бол заавал аавынх нь зөшөөрөл хэрэггүй байх. Асуугаад сураад үз хүүхдээсээ хол бна гэдэг үнэхээр хэцүү. 5тай бол сургуульд орох юм бна. Хамгийн гол нь охиноо болоод өөрийгөө хэрхэн авч амьдарч чадах вэ гэдгээ харуулах хөрөнгө орлого чухал даа
Bayarlalaa, ohin odoo 5 nastai. bas gol asuudal ni visa meduulehed etsgiinh ni zuvshuurul hereg boldog geh yum, uneheer tiim zuil nehdeg bol ch butehgui baixaa.
Охиноо оюутны ар гэр гээд F2 visa аваад авчирч болно. USA элчин сайт дээр мэдээлэл нь бгаа. USAд оюуны ар гэр гээд үнэгүй эсвэл бага төлбөртэй суруульд өгвөл дээр , хэдтэй вэ танай охин? Оршин суудаг газрынхаа EEC (early education center) t анкэт нь өгч хэд хоног хүлээгээд оруулж болно. Бас даатгал хэрэгтэй (emergency medical) гээд хайгаад үзээрэй
USAgiin elchingees medeellee avaachee, end naadhiin chn talaar medej olon um hutsah hun baihgui baih shuu
sain medehgui yumaa, huuhdee avch yavj baisan humuus sain zuvluj chadah bhaa, surguuliinhaa gadaad oyutand uilchildeg gazraas asuugaad uz, america d bdg mongolchuud hund tuslaj, zuvluguu ugduggui yumaa, ted chin hunees asuuj l meddeg, hariulna gedgiig medehgui. er ni bol bie bieneesee ch zugataadag shd, ih aminchhan yum bilee
Ohinig chin F2 gd visani turluur oruulahad asuudalgui l dee gol n ochood huuhdiig chin hen harah ve gdg unen asuudal shuu. Amerikd bgaa huuhedtei humuusees sn sudal
gants huuhed bol asuudalgui yavchih bh. vizanii yariltslagand orohdoo hudlaa yarij bolohgui shu. tegvel hezee ch viz garahgui. elchingiin ugaasaa medej bdag, sudalchihsan ch bdag. manai hamaatni neg teneg awgai teneg hun huurch bga ayatai baahan hudlaa yariad har tamga daruulsan. dahij orood ch buteegui. hudalchaasaa bolj er ni ih zovj yavaa hun bdag yum. tegchiheed elchingiihniig haraaj zuheed l erguutej duusahgui huur shu ter yostoi.
USA. Elchingiin sites medeelel avsan deer bh.