Сайн байцгаана уу? Би 29 настай, энгийн л нэг залуу. Энэ сайтыг байнга уншдаг. Хэрэгтэй, сургамж авахаар зүйлүүд олон байдаг ч хүнийг үг хэлээр доромжилдог, тоглоом шоглоом хийдэг хэсэг бүлэг хүмүүс сэтгэгдлийн хэсэгт цөөнгүй харагдах юм. Яах учраа олохгүй тусламж гуйгаад өөрийн нууцаа ярьж байхад тэгж доромжилж, тоглоом хийх хэрэггүй байх гэж бодож байна. Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэрний оронд үнэн зөв мэдээлэл өгч, урам хайрлах, за бүр тэрийг нь чаддаггүй юмаа гэхэд зүгээр л уншаад өнгөрч сурах хэрэгтэй.
За гол асуудалдаа оръё. Сайтын нийтлэлүүдийг хараад байхад БЗХӨ тусаад эмчлүүлэхгүй удах, дараа нь сэдрэх асуудал залуусын дунд их байх шиг санагдлаа. Ихэнх нь ямар нэг шинж тэмдэг илрэнгүүт МАЗОК /миний ойлгосноор наалдацын шинжилгээ/-н шинжилгээ өгөөд өнгөрдөг юм шиг байна. Энэ шинжилгээгээр 9 төрлийн л өвчний үзүүлэлт гардаг гэнэ. Гэтэл мазокын шинжилгээгээр илэрдэггүй, шинж тэмдэггүй явагддаг олон төрлийн өвчин байдаг юм байна. Тийм өвчнийг PCR /DNA analysis/ гэх шинжилгээний аргаар оношилдог гэдгийг саяхан эмнэлэгт үзүүлээд мэдэж авлаа. Энэ шинжилгээгээр МАЗОК-р тодорхой илэрдэггүй 13 төрлийн өвчнийг оношилж, ямар үе шаттай явааг нь тодорхой мэдэх боломжтой гэнэ. Тэгэхээр дан ганц мазокын шинжилгээнд найдах нь эрсдэлтэй байгаа биз. Намайг үзсэн эмчийн хэлсэнээр бол энэ төрлийн нарийн шинжилгээг Монголд гуравхан газар л хийдэг гэнэ. Дээр нь энэ шинжилгээ өөрөө их үнэтэй. Мазокын шинжилгээ 8,000 төгрөгийн үнэтэй байдаг бол PCR гэх шинжилгээгээр илэрч болох 13 төрлийн өвчнийг шинжлүүлэхэд нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй. /Бүх өвчний шинжилгээг нь өгнө гэвэл 130,000 төгрөг гэсэн үг/
Тэгэхээр ямар нэг эрсдэлтэй алхам хийсэн бол, бас мазокоор ямар нэг өвчин илэрсэн бол дахиад PCR гэх шинжилгээр нь шинжлүүлчихэд гэмгүй санагдсан. Мэдэгдээгүй өөр өвчин тусчихсан ч яваа юм билүү, хэн мэдлээ. Миний үзүүлсэн эмнэлэг 11-р хорооллын ORIENT төвийн 2 давхарт байдаг юм. Цэвэрхэн, дажгүй ч үнэ өртөг нь өндөр талдаа. Дээр нь эмч нар нь жоохон өвчнөөр шантаачлах маягтай, мазокын шинжилгээгээр ерөнхий л юм гарна. Яахав тэрийг чинь харж байгаад таамгалсан эмчилгээ бичиж өгч болно. Гол нь тэр нь яг оносон эмчилгээ мөн байсан үгүйг сайн хэлж мэдэхгүй. Дараа нь сэдрэх магадлалтай нтр гээд аль болох өнөө үнэтэй шинжилгээг өгүүлэх гэж бяцхан айлгаж байх жишээтэй. Бас тэр шинжилгээг нь өгөхөд айхтар өвдөнө. Мазок өгөхөд эрхтэний үзүүр хэсгээс дээж авдаг бол PCR нь эрхтэний гүн рүү 2, 3 см оруулаад нөгөө зүйлээ дотор нь хэд хэд эргүүлж авдаг. Дараа нь шээх гэж ёстой хэцүү юм болно доо. Нөгөөдрөөс нь л нэг юм гайгүй болдог.
Тэгээд эцэст нь хэлэхэд заавал янз бүрийн өвчин тусч, шинжилгээ өгч цаг, мөнгө, эрүүл мэндээ зольж байснаас зүгээр л эрсдэлтэй алхам аль болох хийхгүй байхыг л цаг ямагт санаж явах хэрэгтэй юм байна шүү. Одоо ч тэгээд хүнийг гаднаас нь хараад мэдэх хэцүү, цагаа тулахаар нөгөө бэлгэвч нь ч цоорох, урагдах, мултрах гээд асуудал үүсгэж болох юм байна лээ дээ. БОЛГООМЖТОЙ БАЙЖ, ЭРҮҮЛ МЭНДЭЭ БОДООРОЙ ЗАЛУУС АА!
12 Comments
naad granfrii estoi hudalaa unetei emneleg bnlee onkogen gaigvi sanagdlaa
Гран-при дээр ширжилгээ огоод оор газар эмчилгээ бичуулсэн уу эсвэл гран прид эмчилгээ хийлгсэн уу?шинжилгээний хувьд гран-при сайн Нь сайн гэсэн харин эмчилгээ хаана дээр бол??
Hi.im bodol setgeltei zow uildeltei zaluus ulam olon bloosoi
Za naad emneleg chin Gran Pri bh.medeej delgerengui gardag bh shinjilgee ni.gehdee ter shinjilgeegee uguhiig shahdag ni unen bn.Zaluuhan emegtei emch shahaad shaardaad bur uurlah ayastai bsan. end bas hunii setgelzuigeer togloh handlaga ajiglagdaj bn lee.medeej hun urevseltei mazokiin shinjilgee(gehdee BZHU bhgu shuu) garsan deerees ni emch ene bol zuvhun zag huiten,trih bnuu gu yu l gej uzne,uunii tsaana delgerengui shinjilgee ugch bj l ilrene geheer hun tuhain uedee emzeg bolood ugdug bh. Harin neg eregtei emch baisan ih aytaihan tailbarlaad ugdug yum ble.
namaig ovchintoi bna taria tariul geed.yamar ch zoviur baihgui bolohoor n daraagiin emnelegt uzuulsen chini zuv zugeer bna gesen.tsusaar ogood zuv zugeer gesen.oort zoviur baihgui bolohoor odoo bodvol zugeer l yum baigaa biz.
shaddag gar ve zovl ym HELSN BN THDEE BODOH ZYIL BN
Aimar PR manaihanii emzeg sedviig zov hondood sain reclam bnaa.
Eruusuu l hen hen ni belgiin ariun tsever l mash sain sahih heregtei bgam daa. Yadaj l sex hiihdee erhtnee ugaagaad esvel hiij duussaniihaa daraa aptekaar zardag nyangiin esreg shingen uusmalaar archaad surchihval. Medeej hamgiin gol zuil ni BELGEVCH. Uuniig l heregleed hevshchihbel bas gaigui l bn shu dee. Gevch manai zarim erchuud emegteichuud uneheer zavaan bdag shu. Duurgiin emnelegt neg udur ajilaj uzsiin. Tgd ugluunuus oroi boltol jiremsen ehchuudees mazok avaad zogsohod za udurt bagadaa 30 eh uzuullee gehed talaas iluu ni dooshoo umhii unertei yum goojson uner tanar ni helehiin argagui barag yaj tgd yavaad bdag bnaa gemeer l bdag bsan. Ter uneree uursduu ch barag meddeggui. Za tgd oimsnoos ni ehlene sh dee. Zarim huuhnuud bol naigui shivertei hulmastai gej yanaa. Uzlegiin oron deer garaad hevtehed l ter oims ni hir dagachihsan tgd nevt shiver hanhlaad hetsuu. Tgd yamar jiremsen hund naad huluu ugaa shiveree arilga gej helj hyamraaltai ni bish. Archdasaa bushuuhan avaad l buulgahiin tuus bolno. Gehdee ter emegteichuudiin bas 100 huvi buruu bish yumaa. Nuhruud ni bas ih asuudaltai bga ni medegddeg. JIremsen eejees uvchin ilervel nuhriig ni davhar duudaj emchildeg. Tegenguut nadad shinj temdeg bhgui enemuu uur hunees uvchin avsan bn geed muu ehner ruugee uchirgui dairdag. Tgd ger bul salah sarnih deeree tulna. Ugtaa bol zarim erchuud zugeer l uvchinii teegch damjuulagch bolj yavdag gedgee meddeggui. Tiim tohioldold eruul gej bodson eregtei emegtei hun jildee zaaval neg udaa urguulah shinjilgeend hamragdsan ni uursdud chin l ug ni heregtei bgam daa
hudalch emch nar hudlaa hutsaj heden togrog salgah gej l baihgui yu. Heden jiliin omno egch maani dooshoo uner garaad baina geed neg huviin emnelegt uzuulsen chin zag huiten baina. Iim iim em taria av, heden togrog geed neheed baihaar n. Haldvartiin emnelegt tanil naiz deeree ochood shinjilgee ogson chin ymar ch zag huiten bish bakteriin haldvar baisan gesen. Baliar hudalch emch nar huviin emneleg nertei TUTS-uudiig haamaar ymaa.
Tiim shvv. Manai end lav 1mur avdag gehdee medeej 130*3dahin l I have bhda
Manai emch nariin chadvargui hudlaa yarij hunees mongo salgadagiin 1 jishee. 13n ovchniig tusad n uzne gdg chin yu gsn ug ve. Microscopor harhad shuud medegdeg yumaa. Gadnii bacteri bgaag. Virusnii garaltaig l olj togtooh mash hund. Ugasa virusni garaltai HIV, AIDS, HPV l bgaa tegher busad n zuger shinjilgeger garna gsn ug.
Iluu harj biluu doloolgui unench bai bie biedee. Uvchin tusaj uheh gej bga bol uiliin ur chini ter…