Бүгд сайн байцгаана уу? Та бүхнээс гэр бүлийн харилцааны талаар зөвлөгөө авах гэсэн юм. Миний хувьд түүнтэйгээ уулзаад жил гаран болж, тусдаа амьдраад одоо 4 сар болох гэж байна. Одоо би жирэмсэн. Сүүлийн үед жирэмсний хямралаас болоод ч тэр үү, эсвэл өөр зүйл байна уу? Бидний харилцаа их сонин болчихсон. Анхнаасаа би зөвшөөрөөгүй нэлээн гүйлгэсэн, сүүлдээ дасаад дотно болсон. Тийм болохоор надад үнэхээр хайртай, халамжтай, хэзээд минийх л байна гэж боддог байсан. Хэдэн сарын өмнө хуучин найз хүүхнийхээ фрофайл руу дандаа орж хардаг байж байгаад баригдсан, тэрнийг бөөн юм болж байгаад уучилсан юм. Тэрнээс нь болоод би их хартай болчихсон байх. Ядаж байхад сүүлийн үед секс хийх нь тэвэрч унтах нь, сайхан үг хэлэх нь юм юм нь цөөрсөн. Би хөхөж барьж сэрлийг нь хөдөлгөж долоо хоногт гурав дөрөв хийнэ.
Дээрээс нь шөнө орондоо унтахгүй утсаа оролдох, гэнэт гадагшаа гарах, жижиг зүйлүүд дээр худлаа хэлж намайг уурлуулна. Энэ бүхнээс болоод би маш хартай стресстэй болоод сүүлдээ салья гэсэн салахгүй хүүхдээ гаргаад сайхан амьдарна итгээ л гэсэн. Бас л уйлаан майлаан болооод хэвийн амьдрахаар хичээж байна. Би бол нөхрөөсөө хайр халамж үнэнч байдлыг л хүсэж байна. Асуудал хэндээ байгаам болоо, Хэрвээ би үнэхээр хар өвчин тусаад байгаа бол яаж хэвийн болох вэ? Яаж харилцаагаа хуучин шигээ сайхан байлгах вэ? Жирэмсэн болохоор би урьдынх шигээ санагдахгүй байгаа юм болов уу? Миний зүгээс юу хийвэл аз жаргалтай сайхан амьдарч болох болоо, бас би эцэггүй хүүхэд төрүүлмээргүй байна.
7 Comments
үргэлж сэтгэл санаагаа тайван байлга нөхөртөйгөө гэрэл гэгээтэй юм үргэлж ярьж бай хардаж өөрийгөө битгий зовоогоорой хэрүүл л гэр орон үр хүүхдэд муу шүү үргэлж өөртөө итгэлтэй тайван байгаарай амжилт хүсье
Харилцааны асуудал нэлээн хүндэрч гэхдээ одоохон засах хэрэгтэй, Жирэмсэн эмэгтэйн хувьд маш их сэтгэл санааы өөрчлөлтүүд гардаг тэр болгоныг эрчүүд мэдэрч ойлгож чаддаггүй юм. Тийм болохоор энэ байдлаа ойлгуулахыг хичээж хамтдаа сайн ярилц.Сексийн хувьд төрөх дөхөх тусам тоо улам багасах болно нөхрийн хувьд сексийн давтамж багасаад ирэхээр өөр хүнийг хүсэх хандлага гарна.Тийм болохоор хардалт улам асуудлыг хурцдуулна шүү.Өөрөө дотроо бодсон зүйлээ нээлттэй гаргаж ярилц. Салах шийдвэр байж болохгүй.Энэ бол түр зуурын цаг хугацааны асуудал.
fbgeer tsatschih muuhai huuhniig bid nar tegj bichsen
huuye tanai site duuchin Marta gegch ail ger uimuulj muuhai yum bichij yarij yvsan talaar zahidal bolon setgegdluudiig yagaad ustgachihav aaa. ter huuhen aimaar muuhai huuhen sh dee. humuusiig setgegdliig sonsoj baigaad olon niited delgeh esehee shiideh gej baihad tanaih sayahan ustgachih yum aa. yagaad veee
Asuudal bol chamd l bna. Bi yaj medeed bainav geheer uuruu cham shig baisiin. Chinii huvid bol neeh uurtuu itgeh itgehguidee ch bish zugeer l jiremsen emegtei emzeg bolchdogoos l bolj bgaan. Tiimees bi emzeg bolson hun geel yanz yanziin aash bolbol bitgii gargaarai. Nalaital saihan taivan bai, huuhded chin ch heregtei. Ter huuchin naiziin profile bol oilgoj boloh l asuudal. Bi ch gesen ali deer ueiin naiz zaluugiinhaa ch yumuu nadad hairtai baisan huniihee medeellig netees haij l baidag, sanaad sain baigaadaa bish zugeer sonirhood, hun huuchnii zugeer tanilaa hurtel yaj yavdag bol gej sonirhdogshdee, terenteil adil. Tenger shig bai 🙂
хардах гэдэг өөртөө итгэлгүй байгаагын нэг илэрхийлэл. хардаад муухай байгаад байвал өөрөөсөө улам л хөндийрүүлнэ үү гэхээс байдал дээрдэхгүй. ганцхан нөхрөө анхаараад байлгүй өөр юманд сатаар. ер нь хайр хүрмээр байж л хайрлуулна шд
манай эхнэр ч бас ингээд л хардаад гайтай байж билээ сүүлдээ тэрийгээ өнгө дуу оруулаад жинхэнэ болгоно за тэгээд л хэрүүл гэрээс салахгүй дээ тэгэхээр би лав гэртээ ормооргүй санагддагийн гадуур найз нөхөд хэн нэгэнтэй эсвэл ажил дээрээ суучихдаг юун хайр халамж тавих тэгье гэж бодогдохгүй болчихоно уг нь инээж ханиагаад мэдсэн ч мэдээгүй ч гэрийн уур амьсгал сайхан байвал ямар ч эр хүн гэрээ л бараадна чамайг халамжилна бүр хайраа мэдрүүлнэ миний арван жилд байхдаа үерхэж байсан охины зургийг хүртэл шатааж энэ тэр болоод би дэлбэрэх шахсан хүний дурсамж шд тэглээ гээд эхнэр хүүхдээ хаяад зугтана гэж юу байхав хоёр дахь хүүхэд гараад эхнэр ч харин гайгүй болсон тэгэхээр л баярлаад ханийгаа хайрлаад байж байна даа өмнөх найз хүүхнээ хараад яадгийн одоо харамсаж байгаадаа аймаар хартай хүүхэн өмчилж авчих гээд байгаа юм бишүү гэрт иймэрхүү зүйл үргэлжлээд л байвал сэтгэл хөрнө шүү салах тухай нөхөр чинь бодох байх юун халамж хамаг юмыг нь шалгаад энэ тэр болоод байвал нууна шд сүүлд дэмий юм үзэж харсандаа чи харамсана шүү харин чамд үнэхээр хайргүй чи алдаа нь байсан бол яахав гэдгийг чи өөрөө л шийдэх болно