Үзэж байж л мэднэ дээ, жин хасна гэдэг тийм ч амар зорилт биш шүү. Хэрэв амархан байсан бол бид цөөн хэдхэн хүн жингээ хасах гэж, дараа нь тэр хассан жингээ хадгалах гэж ихээхэн хүчин чармайлт тавьж байхыг үзэхгүй байхсан.
Өдөр бүр зарцуулдагаасаа бага илчлэгтэй хоол иднэ гэдэг амархан санагдаж болох юм, гэвч идэж буй хоолныхоо болон шатааж зарцуулж буй илчлэгийнхээ хэмжээг нямбай тооцож явахын тулд нэлээд дадлага туршлага хэрэгтэй болно.
Илчлэг тооцох энэхүү бэрхшээлтэй асуудалтай тулгарсан хоолны дэглэм сахигч олон хүнтэй уулзсаныхаа дараа тэд өөрсдийнхөө эрүүл мэндэд тусгүй нэлээд хэдэн ноцтой алдаа гаргадаг байсныг сануулах гэсэн юм. Тэр хүмүүс жингээ хасаж чадаагүйн учир шалтгаан нь дараах нийтлэг алдаанууд байжээ.
1. Хоол алгасдаг алдаа
Олон хүн үндсэн гурван хоолныхоо аль нэгийг идэхгүй алгасах нь жин хасах хурдан бөгөөд хялбар арга гэж боддог байх, гэвч үнэн хэрэгтээ энэ бол тийм ч сайн арга биш. Та нэг хоолоо алгаслаа гэхэд дараагийн хоол болтлоо маш ихээр өлсч, өнөөдөр бараг юу ч идсэнгүй гэх бодол таныг эзэмдээд өөрийн мэдэлгүй хэтрүүлэн идэх болно. Энэ бол дэндүү батлагдсан зүйл. Хамгийн амжилттай жин хассан хүмүүс бол үндсэн гурван хоолоо тогтмол иддэг, хоол хоорондын хугацаа 4 цагаас илүү урт бол дунд нь заавал хөнгөн зууш иддэг хүмүүс байдаг.
2. Уураг хангалттай иддэггүй алдаа
Олонх дэглэм сахигчид хүнсний ногоо бол хамгийн илчлэг багатай хүнс гэдгийг мэддэг бөгөөд үүнээс өөр юм идэлгүй өдрийнхөө тамир тэнхээг авахыг оролддог. Гэвч хангалттай уураг авахгүйгээр та бүхэл өдөржин өлсөх ба зөвхөн уураг л нүүрс ус төрөгч болон өөх тосноос илүүтэйгээр өлсгөлөнг дардаг юм. Идэж буй бүх хоол, хөнгөн зуушиндаа заавал уураг орсон байхаар бэлдэж байгаарай.
3. Хангалттай нүүрс ус иддэггүй алдаа
Нүүрс ус бага хэрэглэх дэглэм сахидаг хүмүүс байдгийг би мэднэ. Гэхдээ туйлшраад бүр тас татгалзах нь “эрүүл нүүрс уснаас” татгалзаж байгаа хэрэг болно. Тухайлбал, исэлдэлтийн эсрэг бодис –антиоксидант ихтэй жимс, ногооноосоо татгалзах болно гэсэн үг. Жимс, хүнсний ногоон дахь нүүрс ус таны биеийн хөдөлгөөнийг идэвхжүүлж, тэдгээрт агуулагддаг эслэг ходоодыг тань дүүргэхэд тустай.
4. Идсэн хоол ундаа тооцдоггүй алдаа
Танд яаж хооллох тухай ерөнхий төлөвлөгөө байгаа гэж бодъё,тэгээд ч та хэр зэрэг юм идэж буйгаа сайн мэддэг гээд идсэн ууснаа тэмдэглэдэггүй байж болох юм. Гэвч та заримдаа анзааралгүй орц бага зэрэг хэтрүүлээд идчихдэгээ эсвэл хорхой хүрээд амандаа хийчихдэг чихэр, ганц нэгээр нь идчихдэг боов, амттан зэргээ мартаад орхичихдог байж болох юм. Тиймээс тэр бүх идсэн ууснаа жагсаан бичиж бай, идэх болгондоо тэрийгээ тэмдэглэж бай, тэгвэл илүү нямбай, хяналттай байх болно.
5. Эрүүл мэт санагддаг хоол, хүнс бүр бага илчлэгтэй гэж эндүүрдэг алдаа
Хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр “бага илчлэгтэй”, эсвэл “элсэн чихэргүй” гэж бичсэн байсан ч энэ бол ихээр идэж болно гэсэн үг биш. Авч буй илчлэгийнхээ хэмжээг тооцож болох хэдий ч та шошгон дээрх тэжээллэгийг нь харуулсан жагсаалтыг заавал үзэж байгаарай. Тэгвэл хэр зэрэг илчлэг авч буйгаа мэдэж авна.
6. Нэг дор хэт олон зорилго тавьдаг алдаа
Хэрэв таны хоол хүнс түргэн боловсорч, дээр нь та өөрөө өндөр шатаар нисэх мэт амьсгаадан алхаж гараад байдаг бол болоод явчихлаа л гэсэн үг. Зарим хүн хоолны дэглэм болон амьдралын хэв маягаа нэг дор нэгэн зэрэг амжилттай өөрчилж чаддаг боловч олонх нь ийм зорилтуудыг ээлж дараатайгаар, алхам алхмаар шийдэх хэрэгтэй байдаг. Та хэрэв амьдралынхаа хэв маягийг нэгэн амьсгаагаар бүрмөсөн өөрчлөхөөр төлөвлөж байгаа бол алдаж магадгүй шүү. Өөрийнхөө боломжид таарсан өөрчлөлтүүдийг бага багаар, алхам алхмаар хий, тухайлбал алхаа хэмжигчээ өдөр бүр нэг хэмжээсээр ахиулах, суурин дугуйгаа бага багаар чангалах зэргээр.
7. Биеийн тамирын дасгал хийж шатаадаг илчлэгээ хэтрүүлэн тооцох алдаа
Судалгаанаас үзэхэд хүмүүс өөрсдийнхөө зарцуулж буй илчлэгийн хэмжээг 25 хувиар ихэсгэн тооцдог байна. Хүн хэдийгээр их хэмжээний илчлэг шатааж байна гэж дотроо боддог ч байшингаа нэг удаа тойрч алхлаа гээд нэг аяга зайрмагтай тэнцэх илчлэг зарцуулахгүй. Ийм хэмжээний илчлэг шатаахын тулд дор хаяж хоёр цаг теннис тоглох шаардлагатай байдаг.
3 Comments
Идэж болно гэхдээ хэтруулэхгуй бас идсэнийхээ хирээр хедлеж байвал таргалах турах асуудал бишээ. Бас хэрзийсэн туранхай ч онцгуй , махтай шелтэй байлаа ч гэдэс харвингуй л байвал гоё .
Ndd lav jin bish harin chanar iluu sanagdsan turna gd hamag shuusiin shahchihsan yum shig ohidod bi durgui zugeer l harahad shan changa bietei bval l goy ternees turaah tsai coffee uur yu yu ch bilee tiim yum hereggui gants arga n urgelj hudulguund baih
Uurag ihtei nogoonuud, tsagaan hool, jims nogoogoor amttai hool hiideg vegan sweet kitchen geed facebook group negdeerei. Eruul mendee boddog hun bolgon 7 honogtoo 2- 3 odor vegan ( tsagaan hool) hiij idej baigaarai.