Сүүлийн 300 жил Монгол сэтгэхүй ихэд алдагдаж гадны сэтгэхүй, соёл, шашин Монголд их орж ирснээр Жинхэнэ Монгол эр хүний зан араншин илтэд доройтов.Үүний улмаас одоо цагт хэн байснаа хэн болоод байгаагаа ч мэдэхгүй байж архинд хөлчүүрч согтохоороо БИ Чингисийн Монгол хэмээн агсамнагч эр хүний хагас залуус олширов!
Хүний эрх, эрх чөлөө, Ардчилал хэмээн шүлсээ үсэргэн эхнэр хүүхэд, ээж аав, анд нөхөд гэр бүлийнхээ аз жаргалыг булаагч согтуу Монгол эрчүүд зодоон, хүүхэн, мөнгө, архинаас өөр ярих сэдэвгүй болж хүн муулж, хов ярьсан арчаагүй өөдгүй новшнууд болж хувирав.
Архинд донтож ухаан санаагаа доройтуулснаар олон Монгол эр хүний үнэлэмж буурч гэр бүлгүй, ажилгүй, архичин, арчаагүй, амьдралгүй, ёс суртахуунгүй, ухамсаргүй болж байна.
Үнэхээр л өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд ороовч нохой тоож шиншихгүй боллоо.
Нүүдлийн соёл иргэншил болон Монгол үндэстний уламжлалт сэтгэхүйн онцлог, ардын сургааль, зүйр цэцэн үгс, сахилга бат, уламжлалт соёлтой өтгөс буурлууд, эцэг эхчүүд нь жинхэнэ эх орон, гэр бүлдээ эзэн болсон эрчүүдийг бэлдэж байжээ.
Тэгвэл одоо Жинхэнэ Монгол эр хүний тухай номын хуудаснаас хайж, түүхийн гүнээс түүж цуглуулах хэрэгтэй болов. Монголчуудын бахархал болсон олон бөхчүүд ч хүртэл сүг болсон байнам.
Энэхүү нийтлэлийг Монгол эрчүүд минь уншиж үзээд өөрийгөө засаж, үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлээсэй хэмээн хүснэм.
Эмэгтэйчүүд маань ч гэсэн эрчүүддээ Эр ХҮН болох нөхцлийг олгож ойлгож, итгэж дэмжээсэй хэмээн хүснэм!
Үр хүүхдэдээ үлгэрлэн сургаасай хэмээн хүснэм! Ядаж жаахан ч болов санаа аваасай хэмээн хүснэм!
Бид гал шиг халуун сэтгэлтэй, ус шиг тунгалаг бодолтой хүний дээд хөх толбот Монголчууд шүү дээ!
Ингээд жинхэнэ Монгол эр хүний шинжийг өгүүлсү!
Монгол эр хүн зорилготой амьдарч, бие дааж шийдвэр гаргаж нэртэй төртэй амьдарч чаддаг. Энэ нь нүүдлийн соёл иргэншлийн үр дүнд Монгол эр хүнийг бие хүн болгож төлөвшүүлсэн суурь гайхамшигт Шинж чанар юм.
Шийдвэр гаргасан хойноо түүнээс гарч болох ямарваа эрсдлийг дааж хариуцаж чадах сэтгэлийн тэнхээтэй байдаг. Энэ нь ухаан, амьдралын туршлага, сүүхээ, ажилч хөдөлмөрч зан, эрүүл мэндтэй холбоотой.
Жинхэнэ Монгол эр хүн бол үр хүүхдэдээ үлгэр дууриалал болж хүүхдийнхээ эрүүл мэнд, хүмүүжил боловсролд анхаарч гэр бүлдээ хайр халамж тавьж, амьжиргаанд хэрэгтэй зүйлсийг мэдэрч гүйцээж байх чадалтай байх нь нэр төрийн асуудал хэмээн үздэг.
Сайн явах санааных, Санаж явбал бүтнэ гэдэг.
Элдэв сул үггүй, хэлье гэснээ бодолтой, шулуунхан, шударга, товчхон хэлчихдэг, алсын хараатай, зориг тэнхээтэй, алив зүйлийг бусадтай ярилцахдаа дөвийлгөн хөөргөх, хэт тойруулж ярих, давслах, өөрийгөө хэт магтах, хов жив хөөцөлдөх, сүржигнэх, үглэх, хэрүүл хийх, бусдын хор шар малтах зэргийг цээрлэн хичээдэг чанар бол жинхэнэ Монгол эр хүний давуу тал юм.
Үр хүүхэд, гэр бүлийнхээ гишүүд болон бусдын жижиг алдаа дутагдлыг үл тоох уужуу тайван амгалан эрчүүд зөвхөн Монголд л байсан байна. Нойронд сэргэг байж ирээдүйн амьдралаа төлөвлөж чаддаг, цэвэр цэмцгэр, эрүүл мэнддээ анхааралтай, бусдад халамжтай нөмөр нөөлөгтэй, өөрийн зовлон уйтгар гунигаа бусдаас нууж аль болох бие даан хүндрэлээс гарах гарцыг олж шийдвэрлэх нь жинхэнэ Монгол эр хүний шилдэг шинж чанар юм.
Бусдын хов үг, зусар муу ятгалганд орохгүй, өөрийн үзэл санаа амьдралын чиг шугамдаа үнэнч байх нь жинхэнэ Монгол эр хүний сэтгэлзүйн дархлаа, эр хүний ноён нуруутай холбоотой.
Ах захтай, өтгөс буурлыг хүндэлж үгийг нь сонсож, түүх соёл, удам угсаагаа мэдэрч цаг үетэйгээ шударгаар зохицож амьдарах чадвар бол Монгол эр хүний шинж өвөрмөц чанар билээ.
Монгол эр хүн уул мэт сууж, тал мэт хэвтэж, салхи мэт явж, зөв хувцаслаж, нуруу цэх, хараа дээгүүр байж шударга ёс, зорилгынхоо төлөө уйгагүй зүтгэж хүрдэг нь зориг зүрх, хүч чадал, эрүүл бие өвөрмөц сэтгэлгээтэй шууд холбоотой.
Эр хүн алдаж эрэг нурдаг гэдэг. Жинхэнэ Монгол эр хүн алдаа хийснээ мэдэрч ойлгосноос эхлэн засан залруулж, уучлалт гуйж, түүндээ таарсан шийтгэл хариуцлагыг үүрээд гарч чадах чадвартай байдгаараа онцгой.
Жинхэнэ Монгол эр хүн нь хүний итгэл дааж, хүнийг сэтгэл санаагаар болон эдээр дэмжиж, тусалсан шиг тусладаг. Бусдаас тусламж авч хариу тус хүргэж чаддаг. Хүний үг сонсож чаддаг, хүлээцтэй даруу шинж нь эх түүхийн хуудасанд эгэл баатруудтайгаа мөнхөрч байна.
Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ…
Жинхэнэ Монгол эр хүн бол хүн ялгаж харьцдаггүй, өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байж чаддаг түүнийхээ төлөө тэмцэж зүтгэж чаддаг. Анд нөхдөө зөв таньж нөхөрлөсөн шиг нөхөрлөж чаддаг.
Анд нөхдөөрөө хүрээлүүлж бусдын хүндлэлийг олдог. Бусдыг өөлж гоочлохыг үзэн ядаж аль болох дэмжиж хамтарч их үйлийг нугалдаг.
Дэм дэмэндээ дээс эрчиндээ…
Монгол эрчүүд хүнтэй танилцахдаа бүтэн нэрээ хэлж хүнийг бүтэн нэрээр нь дууддаг уламжлал бий. Нэр хугарахаар яс хугар хэмээн нэрээн хичээдэг.Өөрийгөө дорд үзэх, өөртөө үл итгэх үзэлгүй байж бусдаас ирсэн доромжлол, өдөөн хатгалаганд таарсан хариуг барьж чаддаг.
Хуурч мэхлэх, зусардаж зальдах, шалиглан завхайрах, байнгад архидан согтуурах, гүтгэн доромжлох, ихэрхэж баярхах, эрх мэдлээр далайлгах, эмэгтэй хүнд хүчийг үзүүлэх, айж урвах, хулгай дээрэм хийх, хүн муулах зэрэг нь адгийн эрийн шинж хэмээн Монгол эрчүүд цээрлэж байжээ.
Ноён урваач нохой шарваач. Эрийн муу эмд…
Эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хүний онцлог шинж гэсэн сайхан үгнүүдээр халхавч хийж өөрсдийгөө өмөөрч дутагдалтайгаа эвлэрч байхаар одооноос зоригтой шударга байж өөрсдийгөө өөрчлөе Эрчүүдээ!
Одоо… эсвэл хэзээ ч Үгүй!!!
Эрүүл, Зоригтой, Тэвчээртэй, Чадалтай, Оюунлаг, Хүнлэг, эх оронч байхыг хичээж
Эзэн Чингис хаан, тулгар төр тусгаар тогтнол Монгол улс, Монгол үндэстнээрээ омогшиж амьдарцгаая Эрчүүдээ!
Монгол бүсгүйн хайрыг татсан хайрлахгүй байхын аргагүй, гэр бүл эх орон, улс үндэстэндээ хүндтэй Жинхэнэ Монгол эр хүн байх нь зөвхөн таниас л хамаарна!
Амжилт хүсье! Мөнх тэнгэр ивээх болтуухай!
S.Bataa 2011
bataa2011.wordpress.com/
29 Comments
chi 300n jiliin umno bsan um uu????ter ued erchuud n yamar bsan be????
nadarhuu zarim ni
Эр садарлавал үр хүүхэд өвчин орооно
Эм садарлавал эрийн ажил үйлс доройтоно ЭНЭ үнэхээр үнэн үг шүү.
хүүхэд нь байнга өвчин ороодог залуус бодоод үзээрэй.
Onoogiin mongol er hunii niitleg dutagdliig durdsan baina.Ene niigmiin tulgamdan asuudal bolson ni unen. Ingelee geed ali 800 jiliin terteeh mongol ertei zuilj bichih ni ooroo bolomjgui asuudal. Niigem bolood hunii ooriinh ni hogjiloos uudej asar ih huvisaj oorchlogdson. Ene ni jam esnii asuudal bizdee. Tegeed ezen Chinges shig buh erchuud ni num saadag agsaad delhiig ezlene geed tal talruu yavaad ogvol mongol emegteichuud yu boloh ve?!Mon ezelsen ulsiinhaa haaniih ni avaal hatang avdag baisniig yu gej oilgoh ve?! Er hunii huvid avaal avgaigaa oor neg erd huchin mohosdood aldah bol tiim ch saihan zuil bish, Hamgiin hargis bogood es zuin huvid hatuu dormjlol bish gej uu.?! geed tsaash ni bodvol olon yum garnaa. Bichij bololgui yaahav bodlogogui hiirhej medeegui, medeh bolomjgui zuiliig yag harsan uzsen yum shig ish tataj bichih ni ooroo es zuigui ajil. Onoodor 800 jiliin omno amidarch baisan Chinges gedeg hun yag yamar zan chanartai hun ve gedgiig buren togs harah bolomjgui zuil. Tuuh shashdar sain,muu hargis hertsgii geed olon ongo ayasaar bichigdej ulsen tuuhen hun.Ter hun garguun uhaantaidaa 800 jiliin tertee delhiin uls gurnuud dayarshij amidrana gej ter delhiin hogjliig tomieoloogui ni lavtai. Nariin yarival bichig useg meddeg ch yum uu ugui ch yum uu buu med. Herev medeg baisan bol ter ih hun lavtai gants ch bolov yum garaaraa bichij uldeeh estoi baih. Onoo her yum duuldaagui l baina he he. Iim asuudlaar onoodriin er huniig dursleh gej ololdoh ni busarmag l zuil
Er hun gej helsen, hiisen 2 n zordoggui huniig heleh bhdaa.
huvi hvn ooroo uhamsarandaa har hairtsag suulgah heregtei sh de.yamar joohon hvvhed bga bish.ooriigoo joloodoj vvreg hariutslagaa oilgoj amidrah heregtei sh de
НААД ЗАХ НЬ ХАРААЛ УРСГАЖ, ХОГ, ШҮЛСЭЭ ХАЯДГАА БОЛЬЧИХ ХЭРЭГТЭЙ Ш Д, ЗАЛУУС АА.
МОНГОЛ МОНГОЛ ГЭЭД Л ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭЭД БАЙДАГ ХЭРНЭЭ ТҮҮХЭЭ Ч ОЛИГТОЙ МЭДЭХГҮЙ ЭНД ТЭНДЭЭС ЗАХ ЗУХААС СОНССОНОО ТУЙЛЫН ҮНЭН ГЭЖ ОЙЛГОДОГ МОНДИНУУД ЗӨНДӨӨ БОЛЖЭЭ.
ТАРХИА ЦЭНЭГЛЭ, ХҮН ЧАНАРАА САЙЖРУУЛ.
Arhi uuj ehneree zoddoggui heruul hiin hiirhej hevtdeggui, amidraliin zorilgotoi ajilsag saihan mongol er huntei taniltsaj hamt amidrahsan… tiim hun bsan ch haanaas olohov de 🙁
deerees ni nemj helehed tseregt yvj hal uzeegui blhor huuhen shig heruul hiij nuuree budsan bariu umd umssun er em ni medegdehgui er hun nertei amitanguud ub- r l duuren bn gene shuu
архи ууж согтчоод би чингисийн монгол гэж орлиж байсан хүнийг хараач үгүйн байна сонсооч үгүй :)). архинд орчоод байгаа нь бол үнэн яалтчгүй хэтрээд байгаа. тэгэхдээ хийж бүтээгээд гэр бүл зохиогоод сайн сайхан явж байгаа хүмүүс олоншүү. залуусыг эрчүүдийг энэ онигооноос сургамж аваасай гэж бодож байна:
нэг хүү ээжээсээ ээжээ жинхэнэ эр хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ гэхэд ээж нь гэр бүлдээ халамжтай гэр бүлээ сайхан аваад явдаг хүнийг хэлдэг юмаа гэхэд хүү нь би тэгвэл жинхэнэ эр хүн болноо яг ээж шиг гэж гэнэ
Yooy dahiad l 2 tal bolood l hereldene dee yri ni Bol Hun bolgon adilgui shd zaaval iim baih yostoi gevel utgagui shd tegeed ch erhesiig demjij bn zugeer ter gadad hunteigee suugaad yvaach dee ymar erchuud bid ymar dollar bish Hun bolgond taalagdah albatai ch bish ter arhi geed l bh yum gadaadad ch bas uugaad l vinochin buyu ovgontiinhon baij l bdag shd hog jiv gevel gadaadiinhan chini yostoi neg yrina shuu dee bi ter gadaaduudtai chini Olon jil ajillaj bnoo Kkk mongol erchuud l geed baih yum tegvel mongol busguichuud ch bas arhichin tamhichin shd aziin busad busguichuudiig haraarai yun arhi Tamhi amidraliin toloo jinhene zutgedeg shd
Ehner nuhruu myylsan hvmvvsg teneg mangaraar n dyydya.how jiwchin gj nerleye.yamar ch ail asyydaltai.ter tysmaa er hvn ehneree myylhgui myylsan ch vgiig n sonsohgui bol tos dotroosoo utnu gdg shig bhgui.er hvnii jydaggui myygr yariad bwal myy myyhai n bodogdood uur shniig n harj syychihaad shn n bodogdohgui bdg shvv dee.hydlaa ongirch yawaa hvnii yariag bitgii sons.ehneree zoddog hvcheer asyydliig shiiddg baagiinyydg tsagdaa n awch namtar tvvhend n bichdg bolmoor bn.tamhi arhinii vniig 10dahin usguwul ed nar nariin um chn awhgui dee.harin olon hvvhdtei aawyydad mungu ugmuur um.sportoor hicheelldg zalyyst mungu ugh hergtei.gadaadad aylj yawaa aawyydg hvvhdvvdteigee bol nislegiin hyamdraltai bolgowol goy ooo.za tegd 4hvvhdtei aawd sariin tsalingiin taliig n eejd n sariin tsaling uguuw bwal 5say hvrne dee.harin hvvhdvvd n byryy zamaar yawh n medegdwel byryy um hiiwel yramshyylalg n bagasgaj tootsoh hergtei.ysan basseing ervvl hvmvvst kartaar vnegui gd .shn muruuduwuu
Erhes gej ner ni goedson ergyy novsh ba aa. chi tiim l mongold durgyi l yum bol zailaachee gomo mini.Yah gej mongol saitad orj irj hyyhen shig nali shali gej bdag gomo ve,ter durtai gadaad hyn gadaad saitaa unshaach gomo mini.Mongoloos oor heleer yarij chadahgyi mal bj yaj ch gadaad avgai avah sanaa bga gomo ve .Yumiig jaahan bodoj baij omhii amaaraa yarij bai gomo mini
erkhesee bas l yumnii uchir oilgoogui bna daa yana daa yana chi? hunii niigem hogjij uragshlah ch unet zuilsee avch yavah n zugeer yum aa. tegehgui bol end bichigdeed bdag daa nogoo mundag bolovsroltoi gadaad dotoodod surguulid togsson hernee ehneree balbaj barij avch zoddog hunees nuutsaar zoddog deerelhdeg asuudluud bna. uuniig chini l shuumjleed bna. hichneen orchin uyeiin bolovsrol ezemshssen ch gesen yos surtahuunii huvid orchin uyeiin nertei ch haygdmal hognuud bii bolsniig heleed bna, yagaad orchin uyeiin hernee huuchnii erchuudiin jinhene mongol chanariig aguulsan bj bolohgui gej . teriigee buh hund gargah albagui ch zov tsagt n zov hund gargaad uzuuleed yavag.
Jinhene mongol er hun bish. Ulamjlalt mongol er hun gevel zurgan deer baigaa huntei duitseh baih.
Mongold er hun shig bh hetsuu bolsn tsag. Ali ch utgaara. . . Oor uls orond baij boldog bh
hamgiin zuv garts bol Mongolchuud hoorondoo ger bul bolohgui baih ingeed l asuudal amarhan shiidegdej baigaa yum
hezee iim hun baisiin niigem gedeg chin hugjij yavdag yum herev yag ene dur zuragan deerhi shig er hun baival tun udalgui yaduurna esvel hun alj gemt heregten bolno huuchin 19-r zuund iimerhuu baij boloh ch unuuduriin hurdtai huvisan tsagaar hugjij bui niigemd ul zohitsno eniig unshij bui humuus ch nadtai sanal niileh biz
mash tsoohon huvi n oorsdiigoo oorchloyo gej oorchilj magad, harain olonhi buur diilenh n bol sain jishee harval oorchlogdoj magad. odoo jishee n omnod solongos hujaagiin tv-eer ger buliin netvruulguud mash ih bolson, olnii tanil humuus huuhdee harj bgaa sedviin nevtruulguud gehdee erchuud zovhon oroltsono. neg nevtruulegdeer bol aawuud huuhdee 48 tsag yaj harj bgaa tuhai gardag oor neg deer n aawuud bas huuhdee avaad oor 5 aaw huuhedtei hamt hodooguur ayldag. ene nevtruulguud anh garch irsnii daraa niigemd mash ih oorchlolt avchirsan. olnii tanil aawuud huuhedteigee herhen haritsaj bgaag haraad jiriin aawuud bas duuriagaad oortoo dugnelt hiigeed huuhedteigee hamt tiimerhuu ayalal hiij ehelsen. ene nevtruulguudeer tv-uud mongo olj bgaa ch niigem bas hojson gej bolno. bas huuhdiin baraa uildverlegchdiin orlogo ers nemegdsen gedeg. iimerhuu ulger jishee uzuuleh mayagaar oorchloh gej uzvel boloh bh. solongos hujaa nar huuheddee mash hatuu handdag gazruud. ulamjlalaar bol. tuunees chi iim bna odoo tegj oorchlogd gevel uneheer mash tsoohon hun l oorchlogdoj chadah bh. adaglaad ovoo emee nar maani yamar humuus blaa tedniig duuriaval bas bolj bna. saihan emee ovoogiin ach zee nar biz dee bid.
Shali shali hj hervvl uddug eriin hugarhainuud dvvren bna tsaa chin. Zarim ailiin bas judagtai hvv nar bii bii gehdee tsuuhun ymduu
15-35 насныханд зориулсан ”Өндөр Болгох НУуц“ номыг “Интерном, Мажестик, Голден Бүүк, Мир“ номын дэлгүүрүүдээр худалдаалж байна.
эр хүнийг эмэгтэйчүүд төрүүлж, эрэгтэйчүүд нь хүмүүжүүлдэг. эцгээсээ сүрддэг, эхээ хүндэлж хайрладаг бол жинхэнэ эр хүн. гэр бүлээ сайхан авч явна. эцэг эхийнхээ толгой дээр гарч суучихаад том том юм яриад байвал бүтэхгүйээ. төрсөн эхтэйгээ зарц шиг харьцдаг эрчүүд байна. эцэг эхийнхээ өмнөөс эхнэр авч хүүхэд гаргасан юмшиг аашилдаг эрчүүд байна. эхнэрийнхээ аргыг олохгүй, амьдралаа авч явж чадахгүй, худлаа найз нөхөддөө том болж харагдсан хүн байна. энэ бол эрхүн биш. жинхэнэ эрхүн бол том биетэй, мундаг брендийн костюм өмсөж, найз нөхөддөө албан тушаалаа ярьж гайхуулдаг хүн биш. яг яс юман дээрээ, гэртээ шараа тайлж хэвтээд, өдөр шөнөггүй эхнэрээ загнаад, уур нь хүрхээр гарч найзуудтайгаа амралт зугаалганд яваад өгдөг. болохгүй болхоор нь аав ээж, найз нөхөддөө очиж эхнэрээ муулаал, хошуугаа унжуулаад яваад байдаг. бараг манай эмэгтэйчүүд эрхүншиг болчоод амьдралаа авч яваад байгаа, дийлэнх нь шүү.
za za ali ch ulsiin bai erchuud ni adilkhan jinkhene Mongol ene ter gej bitgii khudlaa soliorch bai jinkhene Mongol eriin gol shinj odoo bol arkhichin shunaltai deerelkhvv sagsuu aimkhai iim l bolson Mongol geed l neg ikh khun torolkhtnoos tasarsan amitad shig yum yarikhaa boli
Yu ch chadakhgui zalkhuu arkhichin avilgachin Mongolchuud l bna Mongold sain yum alga
Erchuud n emegteichuudee muulahiin emegteichuud n erchuudee muulahiin ymr heregtei gj bie bieneesee yalgarah zuil bn gjuu aimshigiin avgai arhichin nuhuruudiin l tuhai sain talaas n harj amidartsgaaya l daa bie bienee muulah hereg yund bnaa arsaldaj terselddeg ene zangaa bolitsgoogooch
Одооны нийгэмд “Хуурч мэхлэх, зусардаж зальдах, гүтгэн доромжлох, ихэрхэж баярхах, эрх мэдлээр далайлгах, хүн муулах” зэргийг хийдэг эрчүүд нь дээшээ яваад мандаад байгаа биздээ.
Omogshij amidray l gehiin omogshino gedeg chine ongiroh aarhah gesen utgatai.
Ongiroh aarhahiig ni suraad busdiig ni chadahgui baishd.
Yorni tegeed odooniih shig yum l bol omogshie geed ongirood bg baisan ch yumuu ugui ch yumuu.
Odoo baigaa tuvshin bol ih door orilood ongorood baihaar bish shuudee. Zugeer daruuhan baigaad ajilsag l baival uls mine hogjihod nemertei baihdaa
chi tgd deer heleed bgaa shig baij chadhiimuudaa ugui umuu zaza gej gene kkk
Jinhene Mongol eriin tyhai adgiin myy eriin tyhai adilhan emiin tyhai yadaj l bvh zyragtaar baga bagaar 1min ch boltugai helj bwal hvn helhs naash tsaas chichihees naashgui gdg shig yhamsart n udruus udurt uurchlult orno.byatshan shtork yawyyld yawyyld bhd ih syrtalchildg baraa hvnd tanil bold bainga hydaldan awsg shig oyunii uurchlult hergtei bh.ternees neg 2ydaagiin lekts tsyglaan syrgaltaar uurchlugduhud ochih hvn oilgosn oilgoogvi vr Dvn myytai.hvn uuriinhuu gargasan myy zangaa bainga zyragtaar haraad icheed hoishid gargahguig hicheene shdee.
zaza