Монгол бөөгийн мөн чанар алдагдаж байна

527-14117443621008161002Эцэг өвгөдийн ариун шүтээнийг Монголчууд бид өнөөдөр яагаад буруу шүтээд байна вэ? Шарын шашинаас бөө өөр зүйл юм. Бөө гэдэг хүний оюун санааны дээд хөгжил буюу байгаль эх дэлхийтэйгээ харьцах харилцаа гэж ойлгож болно. Нэг нь төлөөлж харьцдаг. Бусад нь нөгөө хүнээрээ дамжуулж суралцаж, мөргөл зан үйлээ хийдэг.

Сүүлийн жилүүдэд бөө маш ихээр төрж байна. Энэ нь зөв зүйл биш юм. Үүнийг дагаад Эцэг өвгөдийн сахиус буруу шүтэгдээд, буруу дэлгэрч байна. Бид нийтээрээ газар тэнгэрээ шүтэх ёстой болохоос биш хүн бүр бөө болж онгод хүлээн авч бөөлнө гэсэн үг биш юм. Үүнээс болж асуудал үүсч байна.

Айл бүрт нэг бөө заавал байх ёстой гэсэн ойлголттой болчихсон байна. Тэр бөө нь яахаа ч мэддэггүй, учрыг нь гүйцэт ойлгохгүй бөө болж буруу тийшээ хандаж байна. Монголчуудаас ганц зүйл хүсэхэд өвчин зовлон, хагацал амьдралд тохиолддог жирийн бэрхшээлээс болоод бөө болох учир шалтгаан биш.

Бөө лам нар шиг ихээр байх нь буруу. Чанартай цөөхөн байх ёстой болохоос өдөр болгон шинээр мэндлээд байдаг юм биш. Түүнээс бие өвдөөд, ажил үйл нь бүтэхгүй байх, архинд орох, аав ээж нь хорвоогийн жамаар өөд болох нь бөө болох шалтгаан биш.

Өөрсдийн биеийг хий хоосон худал зүйлийн золиос болгож байна. Ямар ч бөөд очоод үзүүлэхэд “Чи онгодтой юм байна. Онгодоо авахгүй бол болохгүй гэдэг. Энэ бол хамгийн буруу.

Нийтээрээ нэг хүний санаагаар яваад байна. Аливаа шашин шүтлэг мөргөл зан үйлд мэдлэг боловсрол гэж заавал байдаг. Бөө болно гэдэг хувцас хэрэглэл бэлдээд, хэнгэрэг цохиод болдог зүйл биш. Иймээс л монгол бөөгийн мөн чанар алдагдаад байгаа юм.

Бөө бол тухайн хүндээ удамшдаг, жирийн хүний цусны эсээс хэд дахин өндөр цусны эс бүрэлдэхүүнтэй, хүн тэр онгод гэж зүйлийг хүлээн авч чаддаг. Тиймээс онгод буюу бөө болно гэдэг бол жирийн хүн болчихдог зүйл биш юм. Бөө болох нь хуучны амьдралыг сэргээж өнгөрсөн, одоо, ирээдүйгээ зүүдэлдэг бас зөгнөдөг. Тэнгэр газартайгаа харилцдаг мэдрэхүй сэргэх нь бөө болж байна гэсэн үг.

Хүн байгаль ертөнцтэй холбоотой. Бөө өөрөө ертөнц. Бөө мухар сүсэг биш. Бөө бол амьдралын нэг тогтолцоо хууль юм. Нийтээрээ мөргөж сүсэглэж, байгалийн хуулийг зөрчихгүй байхыг бөө гэнэ. Энэ чинь оюуны дээд гэгээрэл, хүний оюуны өндөр чадавх юм. Зовж зүдрээд, бие нь өвдөөд, ажил үйл нь бүтэхгүй болохоор заавал бөө болох ёстой гэж дараа дараагийнхаа хүнийг онгод авхуулдаг нь буруу.

“Чи онгодтой хэрвээ авахгүй бол 7 хоногийн дараа үхнэ” гэхэд тэр хүн 7 хоногийн дараа үхэхгүй ч үхдэл шиг амьдардаг. Ингэж бие сэтгэлээрээ тоглуулж байна. Монгол хүн сүүлийн 20 жил оюун санааны хөгжлийг урдаа тавиад, сэтгэлийн хөгжлийг умартчихсан улсууд.

Сэтгэлийн хөгжилгүй учраас өнөөдөр бид хэн нэг хүний үгэнд үхэж, хууртаж явна. Үүнийг өөрсдөө л зохицуулах ёстой. Бөө байсан байгаагүй хүн амьдрах чадвартай.

Амьдралд тохиолддог, нийтлэг зовлон тулгархад онгод авах шалтгаан болгож болохгүй. Ийм ойлголт 2000 оноос 14 жил хүчтэй тархан үргэлжилж байна. Бүх л хүмүүс бөө болж байна.

Нэгээс 100 салаа үндэс гардагтай адил хүчтэй тархаж байна. Үүний цаана далд бизнес оршиж байгаа юм. Бөө болохоос татгалзах хэрэгтэй. 2 сая 700 хүн бүгд бөө болчихвол хэн нь хэнийгээ засах юм бэ? Иймээс Монголын ард түмэн хорвоогийн жам ёсны зовлонгоос болоод бөө болно гэдэг буруу зүйл юм.

Хар дархадын Хуулар овгийн зайн Т.Ангар

12 Comments

  1. Nara says:

    Монголчуудыг бууруудаж ирэх үеэр л уг удмаа хамгаалж, аварч үлдэх гээд л бөө олноор төрдөг гэж сонссон. Түүнийг нь Монголчууд ойлгохгүй л юм даа. Бөө нь дотроо төрийн бөө, түмний бөө, гэрийн бөө гээд хуваагдаж байдаг. Гэрийн бөө нар бол түмэнд хандаж юм хийхгүй өөрийн удам судраа хамгаалах л үүрэгтэй байдаг гэж сонссон юм даа. Ер нь угтай бүхэн бөө болдоггүй гэдэг үг байдаг шүү дээ. Уг л харагдвал холбох гээд байдаг нь буруу л даа.

  2. ganba says:

    unen unen

  3. йб says:

    угаас бөө, будда гэх мэт зүйлийг чинь хүн л санаанаасаа зохионошдээ. хүн гэдэг амьтан байхгүй бол дэлхийг дэлхий гэж нэрлэхгүй модыг мод гэж нэрлэхгүй шүүдээ. тэнгэртээ сүүгээ өргөнө л гэдэг яг үнэндээ тэр сүү нь газарт унаал шингэж байгаа биздээ үүнийг татах хүч гэж байгаа юм. яг яс юман дээр тэнгэр гэж байхгүй хоосон орон зай шүүдээ дээр бурхан хараад байгаа юм шиг итэгцгээдэг. өвгөдийн сүнс л гэдэг сүнс гэж яг юу юм бэ хүний дүрстэй юм нэвтэлж чаддаг бас хий хоосон байж бодож чаддаг хэрэгүү бас хий хоосон байж яаж бодит ертөнцөд биет байдлаар нөлөөлж байгаа юм. ер нь ухамсар дорой өөрийн гэсэн бодолгүй нэг үгээр хэлбэл тэнэгдүүхэн хүн л энэ бөө мөө шашин гээч зүйлд итгэдэг байх. дэлхий ертөнц бол зүгээр л физик, хими

  4. zucchini says:

    E e saitad yu icheed bga yum be ugaasaa boo gej yu bdgiin zalillangiin khulgaichuud l bgashtee boo shashin ene ter khvmvvsiin oyunii khoosroor mongo khiideg novshnuud yag khoshin urlagiinkhantai adil bvgdeeree delkhiigees zailval taarna

  5. Zochin says:

    Manai duug boo bol geed. Manai duu bolohgui gej yavj baigaad ongorchihson shuu dee.

  6. manai sn nz boo bolson geed boddoo says:

    unen unen. manai sn nz boo bolson geed boddoo. tsaad avgain tal ni olon bootoi yum bn lee. tegeed manai nziig boo bolgochihoj bga m daa hehe. 

  7. оүпю says:

    манайд бас нэг бөө байна. би итгэдэггүй ээ. бөөлөх үеэр нь гарч яваад дуусахаар нь ирдэг. хадам авгайн хийж байгаа ажил.

  8. azhuu says:

    buu gej butelgui tenemel zaluuchuudiig l ovjin zalijin nuhduud olj mungu oloh argaa bolgood bh shig bgaamdaa

  9. anar says:

    Yun boo be, garig anduursan post bitgii oruulaldaa

  10. sar says:

    Bid uursduu dotroo byrhan shvv.iim bodoltoi hvchtei baisaar bwal yamar byg chutgur haraal hel am gdg n hvrhgui.odoo hvnd myy um hiilgj bg hvmvvs daraaa turul bdg gdgiig tsag yamagt sanaj herggui, vr dvngui uurtuu myy um hiilgehguin tyld yanz bvrin um hiihgui bh n zuw vv.haraal nuguu hvnii zvgs zasal gj hiilgj bg umnyyd uurtuu ireedvid gaig mungu tsag zawaa garzdan bj dyydaj bn gsn vg vv.buyan vildeh n l sn yawahiin shinj bh.buu nar bol tsag hugatsaanii daraa medegden dee.yamar ch um tsag hygatsaatai bn.

  11. Саруул says:

    Энэ үнэн. Таны санааг үнэхээр дэмжиж байна. Харин үүнийгэээ илүү олон хүнд хэлж ярьж сэнхрүүлэх, харанхуй бүдүүлгийн замыг сонгохоос болгоомжлуулах хэрэгтэй байна.

  12. .. says:

    2,7 sayulaa boo bolchihvol Angar orlogogui bolno.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.