Наад гайгаа авахуул гайтай юм гэх юм…

n-DIVORCED-COUPLE-large570

Сайн байцгаана уу? Энэ сайтын нийт уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Олон зүйл нуршилгүй гол асуудлаа хэлэе. Би одоо 23 настай, төрийн албанд ажилладаг, их биш ч өөрийгөө болгочих цалинтай жирийн л нэг бүсгүй байна. Одоо 3 сар гарантай жирэмсэн. Энэ миний анхны хүүхэд. Хамгийн гол асуудал бол хүүхдийн маань эцэг болох хүн хүүхдээ хүсэхгүй авахуул гээд байгаан. Түүнийг би хар багаасаа л мэднэ. Тэр манай төрсөн ахын хамгийн сайн найз, аав ээж нь манай аав ээжтэй найзууд, тэрний найзуудыг бүгдийг нь танина, манайд байнга байж хонож өнжөөд л манайхаас салдаггүй хүүхдүүд байсан. Би түүнийг мэднэ л гэж бодож бүр хамгийн сайн найзтайгаа танилцуулна гэж явдаг байсан. Биднийг нийлүүлэхийг 2 талын эцэг эх хүсдэг байсан ч юм гэдэг тийм ч санаснаар болчдоггүй бололтой.

Анхандаа ханилна, сууна л гээд хүүхэд олсон даруйдаа авахуулах талаар хэлэхэд авахуулахгүй, гаргана л гээд байдаг байсан. Намайг жирэмсэн болчихно, хамгаалалт хэрэглэе гээд байхад зүгээр, зүгээр болохгүй, болсон ч яадын гэж болгосон. Гэтэл би хүүхэд олсныхоо дараа архи пиво ууснаас болоод гаж хүүхэд төрнө гээд авахуул гэж байснаа сүүлд больж гаргана гээд л одоо болохоор бүр 3 сар гарчихаад байхад яасан ч гаргахгүй, би найз охинтой болчихсон, чамтай суухгүй, наад гайгаа авахуул гайтай юм гэх юм. Хүнийг таних үнэхээр хэцүү бололтой. Хар багаас мэддэг байсан энэ залууг ёстой араатан гэж бодсонгүй. Хүүхэд авах эмнэлэг хайж бүтэн 7 хоног тасралтгүй явсан гээд боддоо. Эмнэлгүүд авахгүй гэхээр бөөн уур болж зүхээд ёстой гаргаж байгаагүй авираа гаргаж өгч байгаа. Би хүүхдээ гаргах авахуулах эсэхээ шийдэж чадахгүй нь. Эцэггүй хүүхэд төрүүлэх үү эсвэл хүүхдээ авахуулаад явах уу?

Одоогоор намайг нэг залуу 3 жил гуйж байгаа. Тэр надад таалагдаж байгаа ч намайг хүүхэдтэй гэдгийг мэдвэл надаас шууд сална. Ер нь тэгээд хүүхэдтэй хүнтэй хэн л суухав, сууснаар бодоход миний хүүхэд хойд эцэгтэй өснө гэж бодохоор хэцүү юм. Хүүхдээ эхо-д харуулахад аймар хөдлөөд байсан, би хараад л уйлж өгсөн харин тэр яагаач үгүй, гараад дахиад л авахуулна, өөр эмнэлэг хайна гээд л явсан. Би тэр залууг зүгээр орхимооргүй байна. Тэр хариуцлагаа хүлээх ёстой. Би эцэг эх ахдаа бүгдийг нь хэлчихсэн. Харин тэдний гэрийнхэн сайн мэдэхгүй байгаа. Миний анхны хүүхэд, тэгээд томорсон авахуулвал яах бол?

Хэрвээ төрүүлбэл гэрлэлт батлуулаагүй болохоор тэтгэмж нтр тогтоолгож болдог юм болов уу? Бас хуулийн хүрээнд шийдвэрлэх арга зам байдаг юм болов уу? Анхандаа хайртай дуртай, ханилана сууна гэчихээд одоо болохоор найз охинтой болчихсон тэрэнтэйгээ сууна надад наад хүүхэд чинь хэрэггүй, заавал наад хүүхдээ авахуул гээд байдаг хөгийн новшийн шийтгэх арга байдаг бол хэлж өгч тус болооч. Би өмнө нь хүнтэй ойртож байгаагүй. Энэ новш миний анхны гэсэн бүх юмыг авчихаад намайг зүгээр л хаячихаад өөрөө жаргаж явахыг нь харж чадахгүй нь. Харааж, зүхэж доромжлохоо урьтал болгохгүйгээр чинь сэтгэлээсээ зөвлөгөө өгөхийг хүсэж байна.

25 Comments

  1. sara says:

    yamar davarsan zaluu ve, yasan ih ohiduudaar toglodog novsh ve, naad huuhdee gargaad etseg togtoolgood, tetgemj av, ter muugaas chi huuhdee 18 hurtel tetgemj avah yostoy, tegeed naiz ohind ni hel, yasan hogiin amitan be, ternii zuv umuu, ih huneer toglodog etgeed baih ni. chi ch sal, tsaad ohinoos ni ch salga, araatan bolson um bol nomhruulj av, yun hugiin amitan be.

  2. mgl says:

    yamaar ch ym dee

  3. naraa says:

    xetsvv ym be mongoloor dvvren etseggvi xvvxdvvd xezee 1 tsus oirtoj ilii balai xvvxdvvvd torox boldoo

  4. Ууртай аав says:

    Даварсан муу баньд вэ. Толгойг нь эргvvлж жирэмслvvлчихээд яадаг яадаг гэнэ. Миний л гэсэн охинд ийм хогын новш тааралдвал тесегийг нь шууд суга татна.
    Танай аав, ах нар чинь яасан улсууд бэ. Хvний эрvvл мэнд, амь насыг гайгаар нь дууддаг тэр одоо юу бэ. Уур хvpчихлээ бvp. Эр хvний нэр гутаасан муу аалз. 
    Муу эрд халдага дараа гэж. 

  5. битгий авхуул says:

    миний дүү битгий авхуул. Хүнд хүн олддоггүй юм.  Чи нялх үрийнхээ уйлах дууг сонсоод л би зөв сонголт хийлээ гэж баярлах болно. Үр хүүхэд хүнд аз жаргал бэлэглэдэг юм. Тэр залуу чамд тохирохгүй. Тэрэнтэй доромжлуулан барин хүүхдийн эцэг гэж хамт амьдын тамд унаж байхаар үр хүүхдээ өсгөөд ганцаараа явсан нь дээр. Хэвлий дэх үр чинь ганцхан чиний л үр. Манай хамаатны эгчийг төрөөд 10 хонож байхад нь нөхөр нь өөр хүүхэн дагаад хаяад явсан. Хүүгээ ганцаараа өсгөж байгаа. Одоо 2 настай. Жаргалтай сайхан харагддаг. Гараасаа хөтлөөд явах үртэй хүн хамгийн баян. Хажууд чинь сайхан ээж аав чинь байна. Юугаар дутах юм бээ. Үрээ энгэртээ заавал тэврээрэй дүү минь. Гол нь сэтгэлийн хаттай байгаарай. АМЖИЛТ. ЧИ ЧАДНАА

  6. bitgii avhuulaa says:

    hvnd hvnees ilvv erhem nandin zvil gj vgvi tiim blhr bitgii abhuulaa ….. hvvhed chin chmd l heregtei shdee 3 sartai hvvhed gdg chin odoo bvvr hamag yum ni bvrfchihsen bgaa shdee chmg avhuulah gj bgg hvrtel mddeg gsn shvv ….. bitgii nvgel hiigeerei de dvv mini ….. amjilt

  7. zochin says:

    huuhedee gargasan deer shuu. bitgii avhuulaarai. burhanii beleg. amidraldaa avah hamgiin tom beleg bol ur huuhed yum shuu. huuhdee turuulsenii daraa oilgonoo. ymar zuv shiid gargasaniigaa. amjilt husey. uudrug baigaarai. 

  8. Altanhuyg says:

    duu mini huuhde awhuul harin sain gazar awhuulaad daraa ni emchilgee hiilgeerei huuhde gargaad amidral chin hetsuudne

  9. busgui says:

    1.r torhiin urd enhiin tolo bid geed bulten emchiin emneleg deer ochood asuu daa.Bi cham shig baidald orood huuhdee gargasan.Hunii amidral orvongooroo ergedeg yum bilee shuu.Ter hund bol ochuuhen ch naidah hereggui.Ooroo gantsaaraa osgoh chadaltai aav eej chin beltei bol gargachih ted nar chin osgood ogno.Tuslah hungui bol hetsuu.Gants biye huuhedtei emegteitei erchuud shal oor handdag bolchihdog yum bilee.1l untah sex parthner.Gants biye baihad suuh ch yumuu amidrah zaluuchuud erguuldeg baisan bol.Ene zovlogoo ogch baigaa humuus herev ohin chin baisan bol yah ve gej bodood zovlooosei garga l gene.Tegeed ene chin bas hetsuu shtee 1emegtein amidral deer dajiad 1 huuhdiin huvi zaya.Shiidveriig chi ooroo garga.Daraa n haramsahgui.Shudee zuugaad huuhdiinhee toloo zutgehed amar.Eej aavaaraa 100 huvi shiiduuleh hereggui.

  10. busgui says:

    Evii zailuul ohin mi . Enhertee tebreed uilahiig argadah sanj. Eldev ugeer hunii tolgoig erguulj er emiin ajild uruu tataj oruuchihaad jiremsen bolloo geed ene muu amitniig ingej ch zovooh gej. Anhbudaa tiim amitantai haritsaj uzej bgaa huuhdeeree shahuu amitan yugaa sain medeh bilee dee. Hevlii deh ur ni ch bas.. 23 tai gejeer l hogshin setgehuitei baih yostoi bish dee. Ingeed neg hoorhii tsailgan setgeltei negongol busguig har zam ruh tulhej bgaam daa. Iimerhuu zamaar l gemgui olon.mongol ohid hohirch abortond orj eruul mend setgel sanaagaaraa togluulj nasan tueshiin eremdeg setgeltei bgodog sh dee. Muusain boovon tolgoitoi ymnuudd. Heden jiliin daraa tsever itgemtgii tsailgan setgeltei mongol ohiduud oldohoo bhiim bn doo. Busgui min dee odii tomorchihson amitniig yaltai bilee. Geriinhend heluul. Geriinhendee gelsen chin zov blsn bn. Buh ym sainaar ergene gj itgj huleeye dee. Naad muu gaitai gedeg boovon tolgoitiin handiig haga daraad ogoorei minii duu. Yasan ovoo muu gar ve?

  11. t says:

    jakobs yamar t1? naad hamgaalah arguudiin zarimiig eregtei hun ashiglaj bolno. tegtlee huuhed husehgui bgaa bol eregtei hun ooriigoo hamgaalaad hereglej bolno. zahidliin ezend helehed hariutslaga tootsmoor bgaa bol huuhdiig n garga. tegeed shuuhed oood etseg togtoolgoh shinjilgeeg n oguuleed ehnii udaad tetgemjiig n togtoolgo. huuliin hureend ene l hiigdeh bolomjtoi dor hayad 18 jil yadaj zuuraldah bolno. gehdee ger buliinhniig n bugdiig tanidag sain meddeg bol chi tiim hatuu bj chadah uu? chadahgui neg n zoolnoor argadahaar uyarchihav. tegj bolohgui. esvel gargaad oort n ogchih

  12. nergui says:

    chi ch ooroo oodgui t1 huuhen bolool er hun ingedeg yum.

  13. Tsasangoo says:

    Chi ysn genen teneg huniig ugeer hun be. Turuul geheer n za gl avhuulii geheer n bas za gl 7 honog emneleg dagaad yavj bdiimuu. Naad huuhdee turuul, turuulehguin bol uhsenee hj jiremsen boldiin ymr huduu heer amidarch bgaa bish tsaana chin uchnuun hamgaalah yumnuud bsaar baital!!! Iim tom boltson huuhdiig yaj avhuulii gj bodoj chadaj bnaa, uuriinhuu huuhdiig alj bn gsn ugshdee. Chi bolon chinii teneg har yum hariutslagatai baih heregtei. Erguu yum iimerhuu humuus yahaaraa ingeed huuhed zugeer oldood bdg bnaa bur durgui hurchlee. Naad nus nulimsaa archaad ternii etseg ehed n hel, nuguu nz ohiniig n olood hel ymr zaluu gedgiig n. Tgd haalgaa hamriig n hugartal haagaad huuhdee turuul!!

  14. Monroe says:

    Huuhdee gargah heregtei. Sain bod. Huuhdee l garga. Ur huuhedtei bolno gedeg hunii tom huvi zaya shuu

  15. emzeg delbeechke says:

    Ter zaluugaas hol bai. Araatan shig zaluu bna da harinch. Eej aavd ni hel. Nvdnii bulai shvdnii chigchlvvr bolgoj bai gj

  16. oogii says:

    7 honog tasraltgui yawsan ch geh shig, ter baitugai 5 sartai gajig huuhdiig awdag shdee. chi zugeer huuhdee hairlaad gargamaar baigaa yum bishuu. aawaar n yadiin hayahgui yu, har gai baliyar sejgiig uriin zaya gomdooson muu nowshiin erchuudeer yadag yum. ter haramlaj uheh gej baigaa baliyar mongoor n yah yum be. huuhdee gargaad uurtuu saihan hani hiigeed hutluud yawj baihgui yu. huuhed shig az jargal haana bnaa. uhel hanhaluulan baij haramlaj ugsun haltar munguur n yah geed baigaan, nasnii gai bolno.

  17. зочин*** says:

    хэвлийд чинь бүрэлдсэн бурханыг үгүй гэж нүгэл үйлдэж болохгүй шүү. аборт яаж ч байсан хор уршигтай шүү. чи аав ээж ахтай юм байна чи болж л таараа харин наад тэнэг залуугаа харамстал амьдар. харин ч хүүхдээ гаргаж тэр мууг чадах хэрэгтэй. хүний амьдралаар тоглох ямар байдгыг насан туршид нь ойлгуул. 

  18. Ramirez Sanchez says:

    Тэгээд авуухуулаад ойр тойныхондоо хэлээд салаач дээ. Ийм тэ1 юмнууд төрийн ажил хийхлээр энэ улс яаж өөдлөх вэ дээ.

  19. coffee.jacobs@yahoo.com says:

    “Хэрвээ төрүүлбэл гэрлэлт батлуулаагүй болохоор тэтгэмж нтр тогтоолгож болдог юм болов уу?” – Болдог. Харъяа дүүргийнхээ шүүхэд гомдол гаргахаар эцэг тогтоолгох шинжилгээ өгүүлнэ, тэгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 70 хувийг сар бүр авах боломжтой болдог байх. 90 орчим мянга л юм шиг байна билээ. Хуульч, өмгөөлөгчдөөс асуусан нь дээр байх аа даа. Гэхдээ одоохондоо тийм элий балай юм бодохоо боль, төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр төлбөр ялбар, тэтгэвэр тэтгэмж бодохоосоо өмнө яаж эрүүл саруул явж эрүүл хөөрхөн хүүхэд төрүүлэх талаараа бод, цагийн юм цагтаа, охин минь. Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг, тэр залуугийн хэдэн халтар цаас инээдийг чинь хүргэх цаг ирнэ биз.

  20. Бүсгүй 30 says:

    Ямар муухай хүн бэ. Эгч нь 10 настай охиндоо дүү гаргая маш их хүсэх юм даанч олдохгүй юм даа. Хүсэхэд хясна гэдэг ямар үнэн үг вэ. Чиний насан дээр охиныхоо дараа 2 ойрхон олсон гэвч би нялх хүүхэдтэй амьдрал хэцүү гээд гаргахыг хүсээгүй. Одоо хүсээд хүсээд олдохгүй байна . Харамсдаг юм аа олдсон дээр нь охиндоо дүү гаргадаг л байж гэж.
    Хүүхэд аавгүй байна гэдэг хэцүү, гэхдээ ахиад хүүхэд олдохгүй бол тэрнээс хэцүү тэгэхээр миний дүү сайн бодоорой эцсийн эцэст чи өөрөө л хариуцлага хүлээнэ гэдгийг. Зарим эмэгтэй хүүхдээ авхуулна авхуулсан гэхээр атаархах юм тэр үр нь миний гэдсэнд байсан ч болоосой гэж бодогддог шүү.

  21. coffee.jacobs@yahoo.com says:

    Охид бүсгүйчүүдэд сэтгэгдлээр дамжуулаад мөн ч олон газар бичих юм даа. Дахиад бичье, ах чинь, аав чинь, найз чинь бичиж байна гэж бодоорой. Ер нь бол эмэгтэй хүн эр хүнээр гуйлгаж царай алдуулж байж хүүхэдтэй болох хэрэгтэй. Тэгж гуйж хүсэж хүлээх хүртэл нь жирэмслэлтээс хамгаал. Эрчүүдийг бодвол та нарт бүрэн боломж байна, наад зах нь 72 цагийн эм, хоног тоолдог эм, мөчлөг тоолох, угаах, ерөндөг тавиулах, бэлгэвч хэрэглэхийг шаардах гээд сэргийлэх өчнөөн их арга байна. Сайн гуйлгаж 2-3 жил үерхэж, 2-3 жил хамт амьдарч, хамт өлсч, даарч, жаргаж, ууж идэж, гуйлгаж гувшуулж байж ханилахад тохирох хүн мөн гэдгийг нь баттай мэдэж байж жирэмсэлж байгаачээ. Хэдхэн унтаад гэдсээ цүдийлгэчихдэг хүүхэн эрэгтэй хүнд ямар ч үнэ цэнэгүй, дургүйг нь хүргэдэг гэж бодож яв. Бүх эрчүүд тийм биш ч ихэнхи нь дургүй байдаг. За амжилт хүсье, хүүхнүүд ээ.

  22. Ze says:

    3 sartai hvvhdee abhuulj yu gej bolhiimBEEEE BOLDGVIMAAAAAAAA!! EEJ AABTAIGAA YRILZAAD VZ TED LAB ABHUUL GEJ HEZEECH HELEHGVI Vriin tengeriig vrgeechihwel dahij hezeech hvvhedtei bolj chadahgvi tegwel estoi hvvhed teeh chadwargvi hvvhen bol estoi hog deer vsrene. Tegesnees ehnii hvvhdee gargachihaad usguj l bai Dahin uur sain zaluu jinhene hanitaigaa uchirwal terniihee hvvhdiig 2 3 aar ni gargaad ugchihud l ail geriin ehner hvniihee gol vvrgiig nugalchihlaa l gesen vg. 
    Tegleech tanai aab eej chin tednii aab eejiig sain medeh yum bol vvreg hariutslagiig ni zaawal vvreleh ni todorhoi baihaa. Ah chin gej shn hvn bhad yund sanaa zoboh we ho …
    Zaaaaazz er ni bodood bhad ta 2 hvcheer suugaad nileed heden jil bolj hed heden hvvhedtei bolj sunjirch sunjirsanii daraa salj olon angit kinoni ehnii bvleg duusah baihaadaa.

  23. :) says:

    yaaamaar ch ymde odii 3 sar hurtsn huuhdiig awhuulad draa n huuhedtei blh blvu? gantsaaraa huuhdee tejeene gdg hetsuu. eejteigee sain zowolold. 

  24. solo says:

    batluulaagui bsan ch tetgemj oldono. uchirgui tm tomorchoogui bol awhuulsan deer dee.hani bolohgui hvn bna.

  25. Hha says:

    Ххэ мийний эхнэр ч гэсэн анхны гэсэн юугаа ч надад өгөөгүй гэвч болоод л байна. Энэ удаа алдаа хийсэн гэжд шантарж болохгүй шүү энэ хүн хань чинь биш юмаа гэхэд заавал чамд гайхалтай тохирсон хэн нэгэн заавал байгаа амжтлт 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.