Нөхрийнхөө дүүтэй хамт амьдармааргүй байна

morning-coffee-628x363

Сайн байцгаана уу. Цаг заваа гарган миний бичсэн зүйлийг уншиж байгаад талархал илэрхийлье. Би нөхөртэй 1 ойтой охинтой, 25 настай эмэгтэй. Цалингийн зээл авч нөхөртэйгөө хамт олон ч жил байр түрээслэн амьдарсан. Бид 2 нас чацуу бөгөөд их сургуулиа зэрэг төгсцгөөж зэрэг шахуу ажилд орцгоож аав ээжээсээ аль болох тусламж хүсэхгүй амьдарцгааж ирсэн. Манай хадмууд намайг ерөөсөө бэр гүйж байгаагүй. Би ч гэж би нөхрийгөө дагаж яваад л гэрт нь очоод хадмуудтайгаа танилцчихсан. Бид өнгөрсөн жил охинтой болж би гэртээ жил гаруй хүүхдээ харж ажилгүй суулаа. Сүүлдээ ганц нөхрийн цалингаар амьдрах ямар ч боломжгүй болоод буцаж ажилдаа орох шийдвэр гаргасан ба хүүхэд харах хүнгүй гэдэг том асуудал үүслээ. Хадмуудыгаа хараад өгөөч гэж гуйтал ажилтай гээд татгалзлаа.

Ингээд аргагүйн эрхэнд хөдөө байдаг хөгшин настай өөрийн эцэг эх дээрээ охиноо үлдээгээд ажилдаа орлоо. Охин маань одоо болтол аав ээж дээр маань байдаг юм. Ингээд ажилдаа ороод удалгүй аав ээж ах дүүсээсээ тусламж хүсч өөрсдөө ч цалингийн зээл нэмж аваад 1 өрөө байрны урьдчилгаа бүрдүүлж хөөцөлдсний эцэст нэг өрөө байр авлаа. Байрны урьдчилгаанд манай аав ээж 2 маань 7 сая төгрөг эгч маань 3 саяыг нийтдээ эд нар маань 10 саяыг буцааж авахгүйгээр бид 3т өглөө. Өөрсдөө цалингийн зээл 3 сая төгрөг нэмж аваад үлдсэн мөнгийг нэ хадмуудаас хүстэл ах дүүсээсээ зээлж өгө? 6 сарын дараа та 2 зээлээ нэмж аваад эргүүлж төлөөрэй гээд 9 сая төгрөг өглөө. Давхар давхар өр тавиад зориглоод  байраа авлаа. Авсны дараа тавилга авах мөнгө байдаггүй, тавилга авах ч мөнгөгүй байхад хадмууд ганц ч юм өгөхгүй юмаа. Ядаж шинэ байранд ороод том хүү нь тусдаа гарч байхад юу ч байхгүй. Шинэ байрандаа орохдоо өмнө нь манай аав ээжийн авч өгсөн ТВ, угаалгын машин, хөргөгч, ор гэх мэтчилэн зүйлтэй л орлоо. Гэтэл нөхрийн дүү охин жилийн өмнө хүнтэй сууж тусдаа гарсан юм. Охиных нь нөхөр байшингаа бэлдсэн юм харин манай хадмууд доторхи бүх тавилгыг нь бэлдэж өгсөн дөө. Уг нь 2-лаа л адилхан хүүхдүүд нь шүү дээ. Хоюулаа адил тусдаа гарч байхад байрны урьдчилгаанд мөнгө нэмэрлэхгүй юм гэхэд ядаж сэтэрхий тэвнэ ч байхгүй шүү.

За энэ асуудал яахав гэтэл нөхрийн дүү ньөнгөрсөн жил оюутан болоод дүүгээ өөр дээрээ авна гээд охин бид 3-тай цуг амьдарваа. Би ч яахав гэртээ сууж байсан болохоор хоол унд хийж гэр орноо цэвэрлээд л дүүг нь юунд ч гар хүргэдэггүй л байлаа. Бүр хоол хийж байх үед хүүхэд уйлаад байхад дүүгээ авч байгаарай гэж хэлэхгүй л бол тоодоггүй, ер нь бараг үг дуугардаггүй сонин хүү байдгийм. Хийсэн хоол цайг маань ууж идчихээд зөвхөн өөрийнхөө л аяга тавгийг угаагаад л цааш нь тавина. Иймэрхүү байдалтай арай гэж нэг жил өнгөрөөгөөд өөрсдийн гэсэн байртай болоод дүүгээ оюутны байранд оруулах байх гэтэл бас л гэртээ суулгачихлаа. Өглөө ажилдаа гараад орой түгжирч явсаар байгаад гэртээ ирэхэд ядаж хоолныхоо махыг гаргаад гэсгээгээд ч тавихгүй их сонин сэтгэлгүй хүүхэд. Хоол унд бэлэн болвол босч ирж идчихээд бусад үед нь файсбүүк ухаад л хэвтэж байдаг. Ядаж бүхэл бүтэн хүн гэрт амьдруулж байж хоол унд бас бус ус цахилгааны мөнгө гээд юунд ч нэмэр болдоггүй. Би ийм хүнтэй нэг гэрт хамт удаан амьдармааргүй байна. Гэртээ өөрийнхөөрөө тааваараа ч байж чадахгүй хэцүү юм. Энийгээ нөхөртөө яаж хэлэхээ мэдэхгүй юм. Яаж хэлвэл зүгээр вэ надад зөвлөөч. Их урт ядаргаатай зүйл бичсэн бол уучлаарай.

29 Comments

  1. baba says:

    Hi bolohgui  butehgui bga yuma shudl hel chamaig daruuhan bgad baihar hadmuud chin dawarch bga nuhurtei hurtei adil baih heregtei tegehgui bol aaw eejinhe ugend orod bna shu de manai egchin hadam duun egchind heseg bdag baisan tegsen hool idsen ayaga hurtel ugahgui ter buu hel huwtsasa ugaalgah geed bdag baisan gesen minii egch heleh gesnee shu heldeg bolhor shud heleed ywuulsan bi bas egchinde neg jil bolson tegehde buh yumin hiideg baisan oroi erehden goe hool hiih geed ih hichej hiideg baisan 2 huuhdiin tsetserlegt hurgej ugnu awna bi en buhniig hiih eostoi gej boddog aild bga yum chin geedl bdoj baisn shu teged bi egchinde bgad yahaw geed bolson 

  2. odnoo says:

    Arai l bdag ym iim muusain parazit horhoinuud bdag ym zondoo bgaa tervvgeeree hoollono hvnii energy sorogchid bhgui yu chi shuud ooroo shiidel ywuulah heregtei ooriin bodol oortoo zow chamd nohor chin hairtai l bol oilgono chi zohitsuulj awch ywah bh

  3. EMEGTEI says:

    yr ni emegteichuud bid yalih shalihgui zuilees bolj het turgen zan gargadag. Jahan tevcheereti uujuu bgarai.Nuguu talaas ni bas bodood uzeerei tursun ah ni bhad medeej duu ni tanaid l bn. Harin tus nemer bolhiig ni heled nemergui bho ailin duu baitugai hajuudah nuhruud chn her snaachlagatai bdag bilee dee.Tegheer hund ym helj yum bodogduulj bsanaas jahan tevcheed uz.Chamd heze negen tsagt tus bolnoo yum ugasaa eeljtei bdgiin

  4. tulga says:

    Ehner maani namaig dagaad gert mini orj baisan tegehdee ber guij baisan odoo negent amidarsan bol yahabdee tegehdee chi sain bodoj baigaadzob tsagt tungiina taaruulj baigaad

     heleed yzehgyi yu tegehgyi bol chi hadamdaach nohortooch muugaar helyylene shyy udahyi tohgsoj gej baigaa bol gyriiheed baij dee

  5. Д says:

    Манай Монголчууд яагаад ийм хачин сэтгэхvйтэй байдаг юм бол. Айлд ирж алхайталаа хэвтээд. Заваан юм. Чи анхнаасаа л Vгvй гэж хатуу хэлэх байсан юм. Ганц ерее байранд шvv. Манайхаар бас хадамууд байнга хэснэ. Vнэн залхмаар. Гэр орондоо сайхан сууж байж яагаад болдоггvй юм. Хоол хайж байгаа юм шиг л ээлж ээлжээрээ олон долоон, хэрэгтэй, хэрэггvй юм яриад ороод ирнэ уур хvpмээр. Айлд чинь зочин хvлээж авах боломжгvй ve зендее л байх юм. Завгvй,  гэр орноо эмхэлж цэгцэлж амжаагvй veд хvн ирэх онцгvй ш дээ. Эсвэл олуулаа хvмvvc ийм хэсэх дуртай байдаг юм болов уу ккккк. 

  6. suri says:

    Duud ni sain handaj bgaad geree tseverluulj hooloo belduulj bhgyu yu neg joohon bandiin tolgoig erguuleh amarhan shde bi lav bnga shal ugaalgaj toos soruulj surgasan hoorhon dorgioj bgaad l hiilgeed l bdag yum 

  7. Mongol zaluu says:

    Yun surtei yum be. Bi lav ahiindaa hoyor duuteigee amidaraad bolood l baidag baisan. Ber egch maani cham shig baigaagui egch shig mini l baisan. Uuriinhuu duu bn gej bodoj uzeech. Hunii hun geed l oo haigaad oortoo zovlon huraagaad yavaa yum bishvv.

  8. OwlMusya says:

    азаар чамд 1 ширхэг ийм хүн байна надад наадах шиг чинь бүр долоон дор 2 байна тэгээ л амьдрал болоол байна даг

  9. zaluu says:

    Yasan davartsan tum be. Nyalh huuhed bish. Oyutan yum bol mungu tugrug neheh n yu yum. harin yum hiilge. bi oyutan bhda aaviinha duugiind  2 jil suusan. tegehde bi geriin buh l ajliig hiideg bsan. Usand yvah. Ger tseverleh. Hool beldeh g.m suudag ailiinhaa huuhedtei udruur eeljleel buh ajla hiideg bsan. ene gert amidarch bga l geriin ajil hii gej hlhgui yu. Odoo hedii ah duu hamaatan sadan ch gesen zugeer hun tejeej bh hetsuu sh dee.

  10. jalairid says:

    ugui yah ve dee helmeer bgaa bol tegeed evteihneer heleech. yum evteihen helj suraagui ehner gej haa bh ve dee. ene uneheer tom asuudal. zov shiidehgui esvel ooriigoo zov ilerhiilehgui bol ner hundee aldaad duusdag asuudal. manai neg hamaatnii hun ger buliinhee hunii hamaatnuudiig n yag ingedeg bsan yum. suuldee nogooh n salaad yavsan. asuudal n heleh n zov bolovch ooriigoo zovoor ilerhiileh mash chuhal. ooroo humuusiig hoogood l muuhai aashlaad l bsan ongorohdoo ooroo ailuudaar yavj bgaad ongorson doo hoorhii.

  11. Сэтгэгдэл says:

    Дүүтэй нь сайн ярилцаж үзээч дээ. Чиний юу бодож дотроо уурлаад байгааг мэдэхгүй шт. Дөнгөж арван жилээ төгсөөд гэрээсээ холдож байгаа хүүхэд юм чинь гэртээ яаж байдаг тэрүүгээрээ л байгаа байх. Чи өөрөө эхлээд хамт хоол хийе, дүүгээ ингэж хараарай нтр гээд заагаад өгчихвөл чамд л амар байх…

  12. биби says:

    монголчууд минь ээ, залуу гэр бүлүүд өөрсдөө зан аашаа авалцаж бүрэн ойлголцож амжаагүй, нялх нойтон хүүхэдтэй, мөнгө санхүүгийнасуудалтай байхад нв битгий ингэж гай болж байгаач. нэг зөнгөр том хар юм гэрт байгаад, дүйнгэ царайлаад, гэрийн ажилд нэмэргүй, ангайж унтаж, алцайж хэвтэхээс өөр ажилгүй байхаасаа ичдэггүймуу? нөхөр нь гэсэн тэнэг юм. энийг уншсан бүх эр эм хүмүүст хандаж хэлэхэд “сайн хүн царайлж хамаатан саднаа паразитуудаа битгий гэр орондоо удаан хугацаагаар байлгаад бай. ажил хөөцөлдөхөөр 5-10 хоногоор хотод ирсэн бол нэг хэрэг. бүтэн жилээр сурч байгаа нэртэй байна гэдэг новшийн хэрэг шүү” гэж хэлье.

  13. jj says:

    hhhhhhhhhhh

  14. Хадмууд says:

    Нэг тийм сонин зан ерөөсөө л байх юмаа. Эдний эцэг эх, хадмууд нтр гэж ярьж байснаа өөрийнхөө аав ээжийг болхоор хөгшин настай азай буурай гээл ирэх юм? Нэг тийм өөр зүйл харагдаад байнаадаа… Надад аравхан чамд бүхэл бүтэн арав гэдэг шиг л…

  15. zochin says:

    Ene asuudal bol mash tom asuudal shuu hamgiin gol ni sain yriltsaj zovoor oilgoh heregtei 1-rt nohriin chini aav eej ah ni hotod bairtai ym chin tend suulgana gej bga bairnii mungu hemneed ene bol huduunii ail bolgond baidag asuudal yagaad gevel oyutanuud hotod ireheeree hamaatan sadan ah duugee l baraaddag Chinii ch gesen duu oyutan bolood irehed aav eej chin egchteigee hamt amidar l gej helne yagaad gevel zaluu ger buliin bolgoh gej ymar hetsuu bdagiig aav eej nar martsan bga tegeed ch ta 2t bair avahad chini 50/50 huvi tusalsan bolhoor duug ni harin suulgahgui gevel hen ch gesen uurlana tiim bolhoor zuvuur oilguulj geriin ajild tusluulj oorin ger shig bailgah talaar sain heluuleh heregtei bas oyutan huuhedees tognii mungu busad zuil neheh hereggui tiim bolhoor evlerch amidrah heregtei chi bodohod ailiin gants ohin ym shig bna ah duu nar bie bienee l dutshdeg bhgui yu za amjilt husey zuvuur shiideerei

  16. neg emegtei says:

    Монгол хүний чанар ч муудаж байгаа юм байна даа . олон жил ингэж цуг амьдрахгүй байлгүй дээ жаахан тэвчиж болохгүй байсан юм уу. Нөхриийнхөө сэтгэлд сэв суулгаад дэмий биздээ.Охин дүүгээ хайрлаж хамгаалж байдаг юм аа. Хүний ах гэдэг чинь. Жаахан ч гэсэн ухаан гарга л даа. Бид чинь Монгол хүмүүс юм байгаа биздээ.

  17. zochin says:

    Haa saigui iim prazit shimegchnuud bhiimaa. Manai nuhriin egch ni gej bas muuhai prazit bn. Uuruu ajil hiideg murtluu l yum l bol heden duu naraasaa mungu turgug guina nehne. Uchigdur hurtel negj yavuulaach geed guij l bn lee. Odii 30 garsan hun gehed yah gej tiim baliar oodgui bdag bn aa. Usvur nasnii ohin bsan bol za uur hereg. Getel manai arvan jild surdag duu maani ch nadaas negj guij uzeegui yum daa. Tegeed neeh hunii umnuus huuhed gargaad ugchihsun yum shig manai 2 huuhed uvul umsuh yumgui yanaa geed l hajuud uglene. tegsnee nuguu 2 huuheddee bur ug zaagaad ugchihsun ter 2 ni ahaa bid 2t gutal avaad ug geed l manai nuhriig huzuudeed suuchihsan bhig ni haraad hichneen uur hurev ee. Teselgui 2 huuhdiig ni eejeeree avahuul geed heleed l haysan yoo yoo. Yachihsan amidral ve. Bi ch odoo iim amidralaar amidraad udaan tesehgui bhoo

  18. зсссс says:

    даварцынбээ залуу хүмүүсийг тусад нь тайван байлгах хэрэгтэйшдээ. лайнууд тэгээд айл гэрийн амьдралд тээр болоод авгай нөхөр муудалцуулаад байдаш байхгүй юу. 

  19. BOLD says:

    ene neg novshiiin nuhduud bolioch.. er ch bai em ch bai… bitgii amidrah gej yadaj yavaa ah duu hamaatan sadandaaa gai bolj biagaach.. yostoi baliar parazit nuhduud yum uu.. huuguud yavuul!!!! yag nad shig.. be ehneriinhee duug huuguud yavuulsan.. odoo biee daaj amidraad ovoo yum surj baih shig biana..  

  20. жаргал says:

    сургуулиа тогсчихоод ажил ч угуй тэгээд тэжээлгээд байвал хэцуу л болно доо ер нь хараад байхад тийм биеийн амарыг харсан эхнэрээрээ тэжээлгээд л хуухэд хийхээс оор ажилгуй залуус олон байна аа уг нь эрчууд гэрийн ноен нуруу баймаар юм гэтэл эхнэр нь орх толгойлсон эмэгтэй шиг л зутгэж байдаг 

  21. durtai says:

    namaig shaah saikhan sex hiih zaluu bn uu.germand tanih hungui uneheer sonin bn.saikhan shaalguulmaaaaaaaaaaar bn aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa.

  22. raw says:

    дүү нь оюутан юм чинь тог мог хоолны мөнгөнд нэмэрлэ гэвэл арай утгагүй харин гэрийг чинь цэвэрлээд хоолноос чинь хийлцэх хэрэгтэй. хүмүүжил, ухамсар муутай юм. нөхөртөө хэлж байснаас  өөрт нь шууд хэлээч, чи бас энд амьдарч байгаа юм чинь гэрийн юмнаас хийлцэж бай гэж.

  23. Gal says:

    Анхнаасаа хүлээж авахгүй гэдгээ хэлэхгүй яасын бэ, хүмүүс дургүй хэрнээ тэвчиж тэвчиж бүр болохоо байхаар хэлэхийн, шууд хэлээ.
    Тэгээд наад байр чинь та 2ын нэр дээр биздээ, сүүлд нь нөхрийн чинь нэр дээр байж байгаад дээрэмдүүлчивдээ!!!!!!!
    Би ч гэсэн гуйгаагүй байхад нь л очиж танилцаж байсандаг. Онцгүй хүмүүс вэ яадаг!!!!!

  24. saraa says:

    gehdee chi nuguu talaas ni bodoj uzeerei. minii huvid yag cham shig tsarailaad nuhriinhuu hamaatnaas hoolnii mungiig ni nehej bgad yavuulj bailaa. Chi uuruu zuv talaas ni haraad huleej avch suruul hun hundiirhuhgui ch bh yum biluu. Minii yavuulsan hun maani heden jiliin daraa huugii maani surguulid oroh bolohod gertee bailgaj hicheeliig ni hiilgesen dee. Tegeed bodohod hund uuruu guih tsag hezee negen tsagt irdeg yum bn gedgiig l oilgosondoo. Nuhur chini duugee yavuulahguigees hoish zuvuur huleej avaad geriinhe ajild tusluulj surgasan ni chamd heregtei yum bishuu

  25. emzeg delbeechke says:

    Nuhur chin yvuulahgvi ni oilgomjtoi. Tghleer nuhriinhuu hajuud dvvd ni hel. 

  26. boldko says:

    ymarch hvn tursun dvvgeee bailgajil taaraaa,ydajl tugstul ni taniad bailgvi yaahawdeee… harin chi dvvd ni heleh gesen ymaa shuud heleed l anhnaasaa l ajil hiilgej surgah heregtei…nuhurtuuch hel….sain oilgolts ok

  27. baby says:

    Uu lai lai shudarga helsen ni deer Dee

  28. Baagii says:

    Шууд хэлсэн нь дээрдээ нөхөр чинь ухаантай хүн бол ойлгоно. Хэлэхгүй явсаар байтал амьдрал чинь хэцүүднэдээ чи ч тэвчээртэй бүсгүй юумдаа. Нөхрийн чинь дүү тэнэг л хүн байнадаа бас хадмууд чинь. Амжилт аз жаргал хүсье

  29. zochin says:

    Чамайг буруутгахгүй. Залуу халуун насан дээрээ тусдаа өөрийн эрхээр байхыг ямар ч эмэгтэй хүн хүснэ шүү дээ. Байранд тал нь чиний мөнгө орсон болохоор гэртээ хэнийгбайлгах шийдвэрт чи саналаа хэлэх л ёстой. Нөхөртөө уурлалгүй их аятайхан хэлээрэй. Залуу байгаа дээрээ 3лахнаа амьдарч үзмээр байна гээд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.