Нэрийг минь дуудаад хашгирсан ч би чиний дэргэдүүр танихгүй хүн шиг өнгөрнө

028

Дахиад битгий залгаарай, найз нь хүнтэй суусан гэх үгийг сонсоод зүрх хаагдах шиг санагдаж билээ. Чи бид хоёрын бүхий л зовлонг мэддэг танил ах маань чамайг харь хүнтэй суусан, хөөрхөн хүүхэдтэй болсон л гэж хэлсэн. Түүнээс хойш би чамайг тархинаасаа авч хаяхыг хичээх болсон. Алс холын австрали улсад сурахаар явахдаа чамайг намайг бүр орхиж яваа гэж ер бодоогүй ээ. Таван жил гэдэг урт хугацаа атал яасан хурдан өнгөрөө вэ. Би заримдаа чамайг дахиад харвал таних болов уу гэж өөрөөсөө асуудаг байлаа. Одоо ямар төрхтэй болсон бол юу хийж байгаа бол, сайн сайхан амьдраасай гэж дотроо чин сэтгэлээсээ хүсдэг байсан. Эрүүнийх нь тэнд нэг тод мэнгэ байдагсан харвал тэрүүгээр л таних байх даа гэж хааяа саваагүйтэн боддог байлаа. 

Чамтай таарвал гар бариад мэнд мэдээд аж амьдралыг нь асууж сайхан яриа өрнүүлнэ дээ гээд хүүхэд шиг боддог сэтгэл минь өчигдөр хийсээд л явчихсан. Цэцэрлэгт хүрээлэнд алхаж байхад нэг тийм хүч түрээд ороод ирэх шиг, танил дуу хоолой, их дотно төрх, би чамайг хараад шууд л таньсан. Битгий гүйгээд бай, уналаа ш дээ гэж охиндоо хэлэх бүсгүйн хоолойг сонсоод зог туссан.  Танихгүй өнгөрөх вий, хараад мэдэхгүй байх вий гэж бодож байсан минь худлаа юм билээ. Би чиний хоолойг сонсоод л шууд таньсан. Харин чи намайг таниагүй ээ. Хар нүдний шил, саравчтай малгайны цаанаас чи намайг таниагүй. Магадгүй эхнэрээ сугадаж хүүхдээ тэврэн яваа намайг хараад чи таних ч үгүй байх. 

Хүүхэд бүхнээс ондоо төрхтэй охиноо хөтөлчихсөн явж байхыг чинь хараад нөхөр нь хаана байгаа юм бол гэж бодсон. Чиний ээж дэргэд чинь хамт алхаж явахыг харсан. Чамтай тэнд тэгэж таарна гэж бодоогүйдээ гайхширан дагуулан хармаар л байлаа. Жаахан охин бие нь үгүй болж бүсгүй, ээж хүн болжээ. Жаахан махалж харвин сууж. Үсээ задгай тавьж сул даавуун палаж өмссөн нь их л овортой харагдуулна. Хүзүүгээр нь үрчлээ сууж, нүднийх нь доогуур бүлцийж их л ядруу харагдана. Миний сэтгэл зүрхэнд үлдсэн тэр сэргэлэн цовоо хайр хүргэм охиноос юу ч үлдээгүй байлаа. Хүүхдээ нааш ир, битгий гүйгээд бай гэх нь их л стресстэй байх шиг. Өмссөн гутал, хувцас яагаад ч юм чамайг ядруухан явааг илтгэнэ. Хэдийгээр дотроо чамайг өдийд амжилтад хүрээд хүсээд байсан чинээлэг гадаад хүнтэйгээ суусан учир жаргалтай яваа гэж бодсон минь буруу байжээ. 

Чи яагаад дуугаа хураачих ваа, хүү чинь холдоод явчихлаа гэх дуунаар зайгаар ажилладаг машин унан хөөрөн яваа хүүрүүгээ харлаа. Миний үр  инээмсэглээд л хайр хүргэнэ. Хань минь ч гэсэн сэтгэл хангалуун байгаа бололтой, нааш ирээ одоо хэдүүлээ явья гэх нь хайр хүргэм харагдана. Надад үнэнч үлдсэн, намайг хайрлаж хайрыг минь татсан бүсгүй. 

Анхны хайр минь гундуухан явааг харсандаа ч тэр үү, эсвэл надаас салаад намайг орхиод сайхан амьдарна гэсэнд чинь итгэсэн байсан болоод ч тэр сэтгэл нэг л тогтож өгөхгүй хийсээд байлаа. Гэртээ ирж байгаад Австрали дахь танил ахруугаа скайпдлаа. Чамайг нөхрөөсөө салаад Монгол руу явсан. Нөхөр нь энд өөр хүнтэй болсон гэж хэлэхийг сонсоод яагаад ядруухан атлаа гундуухан явааг чинь ойлгосон. Чи уг нь сайхан амьдарна, сайн явна гээд намайг орхиогүй билүү. Миний өгч чадахгүйг хэн нэгэн чамд өгөөд чи сайхан амьдарч яваа бол би харамсахгүй гэж үргэлж боддог байсан.  

Нөгөө өрөөнөөс эхнэр, – Хоёулаа явж Ээжээ надтай гэрлээч гэдэг кино үзэх үү, хүмүүс их үзэж байна гэсэн гэж хэлэхийг сонсоод тийм заваан юм үзэж яах гээд байгаа юм бэ. Өнгөрсөн амьдралаасаа болж өнөөдрийн амьдралаа сүйрүүлдэг бузар булай юм үзэж яах гээд байгаа юм гээд хэлчихлээ. Эхнэр маань өөр өрөөнөөс гүйж ирээд, эрхлэнгүй, нээрэн муухай кино гэсэн тэгвэл хоёулаа мэлхий нинжа үзэхүү гэж инээлээ. 

Тиймээ өнгөрсөн амдьралаасаа болж өнөөдрийн сайхан амьдралаа би бусниулахгүй. Уг нь би түүнийг хараад инээд алдан гар барин мэндлэнэ дээ гэж боддог байсан. Одоо бол үгүй ээ. Нэрийг минь дуудаад хашгирсан ч би чиний дэргэдүүр танихгүй хүн шиг өнгөрнө. Чи сонголтоо хийсэн, харин миний амьдралын сонголт надад өөрт минь үлдсэн. Сайн сайхан амьдраасай гэж чин сэтгэлээсээ үргэлж хүсэх болно оо. 

42 Comments

  1. Далила says:

    хэрвээ тэр бүсгүй аймаар ганган чамин хувцастай тас тас хөхрөөд явж байсан бол энэ муу залуу наалдаад, гэр бүлд нь хэрүүл үүсгээд, салж хагацахгүй утасдаад, ганц унтчихья чамайг олон жил мөрөөдлөө, мартаагүй энэ тэр гээд зөндөө шавар хаах байсан байх даа

  2. sara says:

    chi tuuniig muu yavahaar tooh ch ugui hajuugaar ni nulimaad ungurch baigaam baina tee? sain yavsan bol chi ineed aldaad tuuntei mendleh baisan um baij, za oilgoloo, uuruu davchuuhan bodoltoi er baina daa, tuunii hohi gej huurhiig busguig ingej tavlah hereg baigaamuu? esregeeree baisan bol deer baij de.

  3. emzeg delbeechke says:

    Yadruu naad setgehvi chin chinii hetevchiig her zuzaaniig haruulaad bna hu. Unuu margaashaa bolgood, ehneree mgldoo hujaa hulhi baraagaar hangalttai shopping hiilgedeg bj bolnoo . Dvvregtee l bolomjiindoo oroh bh. Garaad bol medkv ee, chinii setgen bodoj bgaa chadvar nter bol hol yvku shv hu

  4. emzeg delbeechke says:

    zahidaliin ezend. Ter emegtei yadruu ch bj bolno vgvi ch bj bolno. Er ni hvniig gadnaas ni dvgnej bolohgvi ym shigee. Magadgvi chamtai suugaagvi dee bayarlaj yvdag ch baij bolno shde. Chi ch adaglaad dvvregeesee garch setgeldee. Bolomjtoi bol yadaj hong kong yvj amraad ir l dee. Naad sonin setgehvi chin shal uur bolno. Manai mongolchuud ereen yvsaar bgd iim umhii sanaatai, 1, 1nee shulah gsn hvmvvs l bolj vldej bna shde. Uursudiiguu hugjvvlj iish tiishee aylald yvj ym hum sur ain

  5. MOS says:

    Herevee ter busguin huvtsas gutal ni yadruuhan bish hari huntei suulaa geed yavsan ch suulgui gants bbiyeeree erdemee suraad eh orondoo dorvitoihon alhaad yavj baisan bol yamar bodol torj yaj handah baisan bol.?!Neg negendee torohgui sain saihaniig l husdee zaluus mini.

  6. oo says:

    Namaig huurch gomdooj luivardsan zaluutai hezee neg tsagt taarahdaa yaj uulzah bol gej boddog bsan yum, ter hun sain tavna uu, muu yavna uu, hamaagui, bi uuruu sain yavna uu, muu yavna uu hamaagui, nereer mini yaj ch duudsan ergej harahgui yum shuu.

  7. kkkk says:

    ene odoo ooriigoo od bolgoh ged yadchih yuma… hachin tsarai muutai yyum l bga biz 

  8. kkkkkkkkkkk says:

     ter huuhen chamaig ugaasaa  tanihgui bain chi tanaid namaig duudah bolob uu geed goridood baigaa bolohoos . 

  9. kkkkkkkkkkk says:

    ym ymand gologdoj baidag honzognuur amitan be chi. horbood chi neg huuhend durlaa l biz ter ni chamaig hayaad l biz. tegsnii tuluu ternii muuhan amidarch baigaad ni chi neg bayarldadg ch ym blee shaaraa. hunii erhed jargahaar uuriin erheer zubuu biz. enii tuluu har mal yunch ih huurdug ym. ter huuhen chamaig tanihiin deedeer tanisn ch nuguu mal ybj bain geed golood duugaraagui chi ym biluu chi yaj medej baigaa ym 

  10. enjoy says:

    ungursuniig ungursund ni uldee. ene amidral chin l chuhal. 

  11. zochin says:

    дуудсан ч эргэж харахгуй байх нь хуний еерийн шийдвэр учраас эргэж харсангуй гэж буруутгах юм алгоо.

    Харин емсеж явсан гутал хувцасны ядруу зудруугээр нь дуудсан чинь ёстой таалагдсангуй.

    олигтой эр хун хэзээ ч емд гутал ажиглаж хун дугнэдэггуй юм. 

    чи гутал харж би илуу сайн байгаан байна гэж баясаж болно. Харин тэр бусгуй англиар бисгийн тевшинд маш сайн хэлтэй болсон одоо алзахгуй гэж дотроо чамаас илуу гарсан хэлний мэдлэгээрээ бахархаж ч байгаан билуу. 

    ямар ч хунийг емссен хувцаар битгий дугнэж бай

  12. boby says:

    yoy emzeg delbeechka unen savaagaad haychlaa ha ha ha 

  13. boloroo says:

    Anhnii hairtai baisan zaluugaa sanachihlaa. Ongon biye hair setgelee hair setgelee terendee ogson. Nadtai amidarval bi teriig jinheneesee jargaana gej bodoj bailaa. Daanch namaig hayad oor huuhentei suusandaa. Daraa ni hoorhii ovchtei zovlontoi bolood ehnereesee salaad ih l gunduuhan yvdag bolson Sogtuu ireed / bi hania buruu songoson gej uilj haildag blaa. Erguulj bolohgui amidraliig uneheer yaj ch boldogguigees hoish. Odoo burhanii oron luu yvsaan minii hairt. Bi hezee ch teriig buruutgaj namaig gomdooson gej bodoj baigaagui. Gudamd taaraldahad ni 2 uulaa biye biynee haraad neeh ih bayarladag bj bilee barag l tevreldeh ni holgui yum bolno. Bi terend odoo her ni gomdodgui Muu muuhai yvahad ni hezee ch bayarlaj baisangui dandaa hairladag bailaa odooch gesen sanaj bna

  14. sari says:

    Namaig muu yvbal heden zaluu bayarlah bol yoooooooooooo hezee ch muu yvahgui yum shuu ochuuhen har huurnuud

  15. bo says:

    za zailaa geed helchiye ystoi Hun unah odor irj bhad bosoh odor irdiin gah gah ystoi orotsoguud Er hun uhaantaim bhdaa. Araas chin duudahchgui hooy moroodchihson teneg

  16. ee says:

    Haha, anhnii hair ni gunduuhan  yavna geed ih l bayarlaj dee ene er haha, chi hun  muutai ontsgui hun baina oo. Ter busgui chamtai suusan bol ch neg ih jargahgui baih baisan yum baina. 

  17. GegeenCom says:

    Udq ter anhny hairiin ezen n tsog javhaa uurtuu itgeh itgelee bucaagaad olood avchihna bho
    Hunii hairiig tataj chadahaar busgui zayand turnu gedeg ih az shw. Saihan busgui bololtoi. Hend ch unalt tohiono tuunii araas udaan gashuudq hurdan bosch irehed n tusalj chadval buhnees ch iluu tsetseglene. Bur ene zaluu baitugainuudiin moroodliin hatan haan bolno

  18. bataa2853@yahoo.com says:

    миний бодлоор зөв л санагдлаа. юу нь буруу гэж. өмнөх амьдралаасаа болж өөрийн амьдралаа үрэн таран хийж байгаа хүмүүс байж л байдаг. сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. гундуу байна гээд туслаад байх шаардлагагүй, цатгалан байна гээд долигоноод гүйгээд байх хэрэггүй. мэдээж нэг анги хамт олон бол уулзаж л таараа. гэхдээ нөхөрсөг сайхан яриа өрнүүлээд л, анги хамт олонтойгоо дурсамжаа хуваалцаад л өнгөрөх сэтгэлийн тэнхээтэй байцгаах хэрэгтэй. аливаа амьдралыг бодит өнгө төрх, ямар ч тохиолдолд зохиолыг гүйцэхээр өнгө будагтай байхгүй шүү дээ. энэ бол бодит амьдрал, ямар ч ягаан, ногоон, цагаан өнгөгүй бодит амьдралд тавтай морил эрхмүүд ээ. 

  19. busgui says:

    mongol erchuudiin tolov baidliin jishee.Barag oorsdoo er biyee unelegch.Oligtoi yavj baival doligonood guij ochood hairtai durtai nohortei ch baisan hamaagui gej chirguuldene oliggui bol hashgirsan ch duugarahgui genuu.Fuck muu erguu zaluu.Chi hen yum be ehner chin iim oliggui ongo mongoor huniig dugnedeg archaagui ertei suusandaa ih haramsdag baih.Mongotei oligtoi huvtsastai huuhen harval olov dolov geed araas n guideg baihdaa.Cham shig yumnuudiig er biyee unelegch gedgiin

  20. биби says:

    новшийн залуу байна даа. гологдож хаягсандаа гомдоод, одоо тэр бүсгүйг гундуу яваад баярлаад байгаам биш ү? магадгүй ийм хүн муутайг нь мэдээд тэр бүсгүй энэ залуугаас холдсон байхөө. өөдгүй л залуу байна. 

  21. zuulunmaa says:

    Jijighen davchuu bodoltoi l sanagdlaa.

  22. emegtei says:

    Bayan chineeleg amidraltai baisan bol bogsiig Ni dolooh baisam gej heleh geed baina uu. Hunii zovlongoor jargal hiih sanaatai hun chanargui oodgui tsoovor chono baina daa

  23. Gerelmaa says:

    Goy bichsen bnaa. Hunii setgel yum daa. Ter udruu sanaa ih zovson gej bna. Hun setgelwe uudalj bichsen bhad humuus yagaad buruutgaad bgaa yum be. 

  24. eldev says:

    Buur bah n hanasan baina shdee ene zaluu. Hayagdaad gomdood. Emegtei hun ch bas l ingej l bodno doo. Oorii n hayad yvsan zaluu n ydrangui yvj baival hohi n duugarahgui dee, hajuugaar n tolgoi deeguur ongorno geh met. Gehdee bas neg yalgaa baina l daa. Gomdood sharalhaj bainaa gedeg bol odoo ch hairtai heveeree baina gesen ug. Setgeleesee avch hayagui l baina gesen ug. Hervee hair ene ter n alga bolood hiiseed yvchihsan bol toohgui l dee. Zugeer l naiziin yosoor mendleed ongorno. Chi heden jiliin daraa ter busguiteigee dahiad taaraldval shal oor bolson baina. Hamag gomdol oshirhol chin alga bolood jiriin l taniluud shig mend medeed ongoroh chadaltai bolson baina. Buteegui hair hun bolgond l tohiolddog. Ter bolgond huniig zuugaad yvna gej baidaggui ymaa. Amidral chamd haruulaad ogno.

  25. yooyoo says:

    Yasan myyhai zaluu ve ovortoi hugshin gytal hyvtsas myytai harts n yatsan yatsan gene ve Uruvduj bgaa dur uzuuleed yamar myyhai bah n hanasan aytai doosh n hiij bnaa Chi lav tiim sain zaluu bish ee Tegsnee ehneree harsan chin buun az jargal haragdlaa ch geh shig Ehner chin jargaltai bgaa uguig n uur hundlungiin hun harjiij l medne shu Gytaaj dormjlon uruvdugch zaluu meen Hun doromjilj bahaa hangaj syyhaar uuriinhuu l amidraliig hichee

  26. emzeg delbeechke says:

    ERCHVVD IH INEEDTEI YMAA HAHA. ZA TER GADAAD DOTOODIIN BOOJGOIN HERVVL YAH VE TAMINEE. EMEGTEI HVNII DEVSGEREER NI DUUDAHIIN, UURSUDUU DOOR NI OROOD EDLVVLDEGEE MEDKV. TA NAR CH GSN DEVSGER SHDE. BID NAR DEER CHIN GARAAD HUDLUHUD OD TOOLOOD L ADILHAN HEVTDEG BIZDE TA NAR. TA NAR CH GSN DEVSGER. TGHLEER BITGII EMEGTEI HVNIIG DEVSGEREER NI DUUDAJ BAI, ER DEVSGERVVDEE

  27. haha says:

    haha huuhnuud booj uheh ni. hayaj yavaad gadaad eriin gudas bolj bolj terendee bas jiigdeed archaagaa aldchihsan negiigee umuuruud uheh ni. ene zaluugiin zuv. iim huuhnuudtei duugarahch hereggui tanihgui hun shig deeguur ni haraad unguruh heregtei.zugeer l nulimj orhi zaluusaa

  28. zander says:

    hun yadruu yavj baival ter tusmaa hairlaj baisan busgui ni setgeliin demee baig gehed mendlej bolno oo doo. er hun baij. Mongol eriin judaggui er hun gej helehed hetsuu er ve.

  29. hadaas says:

    h SAIXAN XELLE. UURSUDIIGU TORGO DURDAN ERCHUUD TAAR SHUUDAI… Tavlaj hyad yavsan amitaniig tged yaahiin. Shuud nulimana sht. hariu tavlah busuu. saixan bichlee

  30. h says:

    Xexe xuuxnuud neeree xutsax yumaa. gomdson xunii setgel bn. xairtai bsan bn. yanz buriin um boddog bj. yas yuman der ene siteaar duuren xuuxnuudiin zuvulguu bgaa bish biluu. ataarxtal ni amidar erged irexed xaraa deeguur nudniixee bulangaar xaraxaargui amidar ene ter ged. Eregtei xun bol gomdson baisan ch chi mine ged nasaraa guisen amidrax uu. sanagar ni bol tiim uum bn l daa. double standardtai sdakud shuu. bas er xun bj ene ter gej gutsnaa. er xun yum chin setgel zurxgui bval zugere u tei.

  31. ...... says:

    Yamar tuvugtei setgegdel bichdeg humuus ve de. Tegeed ta nariihaar yah estoin? Uu yadarch yavaan bn geed uulzah estoi yu. Esvel zadarch yavbal bas l uulzah estoi yu. Odoo yahav de uuriih ni l songolt bsn shde. Ene zaluugiin buruu gj yu bn. Uuriinhuu bodliig l bichsen bn

  32. Итгэл says:

    Энэ залуу ямар буруутай юм бэ? Цагаа тулбал тэр хүүхнийг өмөөрөөд байгаа хүмүүс яах болоо, энэ залуугаас дор зан гаргана даа. Би бол энэ залуу шиг л бодоод л өнгөрөх юм байна.

  33. mongol er says:

    Hat heregteid n heregteil bh ene niitlel gehde ene zaluu yostoi shog zurag shig pzda bn da chamaig nerer uhlee duuudahgui zal matraa

  34. zulaa says:

    Hun chanar muutai eriin orontsog vee ehner ni ih zovdog bhdaa iim zaluugaas hol yvah mini 

  35. sene says:

    2 nuurtei cda l bn… 

  36. Mocha says:

    Uchuuhen bodoltoi ut vee.

  37. Faf says:

    Ter busguide bichsen zahidal yumu haha

  38. tuul says:

    Mira chini zow oodgvi bichdeg zaluu we   

  39. non says:

    сайн сайхан явж байсан бол тэгж мэндлэх байсан юм уу тээ, одоо гундуу яваа болохоор нь хялайж ч харахгүй гэж байгаамуу. 
    тэр бүсгүй амьдралдаа алдсан л юм байна чи тэрэнд нээх хохь чинь ухааны юм битгий бодоод бай

  40. hulan says:

    sain yavj bsn bol yaj araasn daldganaj guij bh bsn bol.. chinii end bichih chin unen utgagui yum.ooriigoo ih yumand bodchihson zaluu l bn.

  41. zorra says:

    chinii zuv

  42. mira says:

    ene odoo hunii muud durtai amitan be er yum bjiij. muu yavaad ni bayarlaad bgaa yum uu. esvel buur sharalhaad hudlaa muulaad bgaa ch yum uu. taaruuhan hun chanartai hun yum aa uuruu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.