Сьерра Леон дахь өсвөр насны хүүхдийн шорон

Сьерра Леонд Падемба нэртэй өвөрмөц шорон байдаг аж. Энэ шоронд хэргээ шүүхээр шийдүүлэхийг олон жилийн турш хүлээж байгаа өсвөр насны хүүхдүүдийг хорьдог онцлогтой. Зурагчин Фернандо Молерс энэ шоронд хүүхэд бүү хэл том хүн ч тэсч гарахад бэрх аймшигтай нөхцөлд хүүхдүүд хэрхэн амьд үлдэхийн төлөө тэмцдэгийг харуулах төсөл хэрэгжүүлжээ.

Ямаршуу хүүхдүүд хоригдож байдгийн жишээ болгож 2007 онд бүр жаахан хүүхэд байхдаа хүн амины хэргээр шоронд орсон Абдул морсей гэгч өсвөр насны хүүхдийн амьдралыг харуулж.

Абдул нь өөрийн насны найзтайгаа гол ортол цаадах нь живчихэж. Гэтэл найзынх нь ар гэр түүнийг буруутган шүүхэд өгсөн тул Абдул Падембад хоригдсон байна. Одоогоор Абдул хэргийг нь шүүхээр шийдэхийг хүлээн энэ шоронд дөрвөн жил хоригдож байгаа аж.

Ар нь ядуу тул хэргийг нь бушуу шийдүүлэхээр өмгөөлөгч хөлсөх нь бүү хэл аймшигтай нөхцлийг нь бага ч гэсэн хөнгөлөх эргэлт ч оруулж чаддаггүй аж.

Падембе шоронгийн аймшигт амьдралыг харуулсан зургийн төлөө зурагчин Фернандо Молерес Тим Хетерингтоны нэрэмжит тэтгэлэг авсан аж. Энэ тэтгэлгийнхээ хүрээнд Абдулыг шоронгоос суллагдсаны дараах амьдралыг харуулах төсөл хэрэгжүүлэх юм байна.

00

3 Comments

  1. bold says:

    yu uzchihvee.dotor sonin bolchihloo

  2. Zochin says:

    Thh, taalagdsangui, aimar yum

  3. zorra says:

    taalagdsangui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.