/Жирэмсэн болон зүрх муутай хүмүүсийг үзэхийг хориглоно /
Тайландад, Пхукет арал дээр жил бүрийн билгийн улирлын тооллын есдүгээр сарын нэгэнд вегануудын их наадам эхэлж есөн өдөр үргэлжилдэг. Харин аргын улирлын тооллоор энэ баяр нь гол төлөв есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр таардаг.
Энэ баярын үеэр Пхукет арлын буддистууд мах ба загаснаа бүрэн татгалзаж зөвхөн ногоо хүнсэндээ хэрэглэдэг болохоор орчин үеийн ойлголтод нийцүүлэх үүднээс вегануудын их наадам гэж нэрлэх болжээ. Уг нь бол баярын үеэр амьтны амь хороолгүй, зөвхөн ногоо идэх замаар бие мах бодио цэвэрлэн, сэтгэл зүрхээ ариусгаж байгаа юм байна.
Сэтгэл зүрх нь ариусаад, бие махбодь нь цэвэрлэгдээд ирэхээр үнэн сүсэгтэй хүн ямар ч өвдөлтийг даах чадвартай болдог гэх. Үүнийг энэ наадмын үеэр хүмүүс янз бүрээр харуулдаг. Хацаруу хутгаар сүлбэхээс эхлээд улайссан нүүрсэн дээгүүр хөл нүцгэн явах хүртэл янз бүрийн гайхалтай зүйл олныг харж болно.
3 Comments
Tsagaan hool , buurtsag shosh, hunsnii torol buriin nogoogoor hool hiideg vegan sweet kitchen geed mongol Facebook groupt negdeerei. Eruul mendee boddog Hun bolgon yadaj 7 honogiin 1-3 odort ni tsagaan hoolloj baij ni urt naslahiin undes shuu
yadag teneguud ve
Aimaar uym be mah iddeggvi hvmvvs baij zerleg uymaa