Хоёр хүний хооронд гүйгээд байдаг хүмүүсийг яах вэ?

man-regret-2

Сайн байна уу. Би бол жирийн нэг хайрлаж дурлахыг хүсдэг, элдэв муу зуршилгүй залуу. Энэ захиаг явуулах болсон гол шалтгаан нь юу вэ гэхээр надад тохиолдоод байгаа нэг асуудлыг шийдэх арга ухаан сонсохыг хүслээ.

Нилээн дээр надтай нэг охин facebook-р танилцсан юм. Бид хоёр ч харилцаж эхлээд бие биендээ дассан. Тэр гадаадад сурдаг байж байгаад Монголдоо ирээд сургуулиасаа гарсан. Яагаад гарсан гэхээр надтай хамт байна гээд гарсан гэсэн. Би жаахан гайхаж байсан ч юу ч хэлээгүй, ер нь ч өөрийн эмэгтэйгээ шүүмжлэлтэй ч биш дээ угаасаа надаас бусад бүх хүмүүс буруу шийдвэр гаргалаа гэж загнаж байсан цаг. Энэ мэтчилэн тэр минь сайхан хайраа надад зориулахыг хүсдэг зориулдаг. Гэвч жаргах цагт садаа гэж тэрний минь найзууд гэж хэдэн дэмий хүмүүс байна.

Анхнаасаа бид хоёрыг нийлүүлэх дургүй байдаг байсан. Яагаад гэхээр тэдний дунд нэг эрэгтэй тэрэнд минь сайн гэсэн. Яахав найзууд л хойно тэр хоёрыг нийлүүлэх гэж хүсдэг л байлгүй, гэвч тэд нийлэхээр байсан бол аль дээр л нийлчих байсан, бас тэрний минь хүслийг ойлгодоггүй хүмүүс. Одоо тэд нийлээд янз бүрийн л жүжиг тавьцгаах юм. Огт уулзуулахгүй санаатай, яг уулзахаар болсон өдөр ямар нэг байдлаар саад хийцгээнэ. Бидний дунд яс хаяна. Эмэгтэйчүүд нь надаар хүртэл тоглоом хийнэ. Надтай дотносмоор байна ч гэцгээх шиг. 

Энэ мэтчилэн элдэв саад хийсээр байгаад биднийг нийлсэн ч биш, салсан ч биш явуулсаар жил гаран болчихжээ. Тэр минь их эмзэг, найзууддаа их хайртай болохоор тэднийхээ муу үйлийг ойлгохгүй юм. Хэдэн сарын өмнө эмчилгээ хийлгэхээр явсан, одоо наашаа буцаад ирж байгаа сурагтай, хажууд нь нөгөө найзууд нь наалдсан хэвээрээ, нөгөө л хороо найруулсан хэвээрээ. Одоо тэд надтай танилцснаас хойш тэрний амьдрал гэнэт доройтсон гэж тархийг нь угааж байгаа сурагтай. Их шүтлэгтэй болохоор ийм арга хэрэглэсэн нь их үр дүнд хүрээд байх шиг. 

Одоо би тэрэнтэйгээ холбоогүй л байна, эмчилгээ хийлгэсэн болохоор ядраад онлайн орж ирэхгүй байгаа байх. Эсвэл найзууд нь ч хориглодог ч юм уу. Удахгүй энд ирнэ. Би тэр үед нь яаж энэ балай найзуудтай нь ам хэлээ ололцдог юм билээ гэж бодож сууна. Хос хоёрын хооронд жороолоод байгаа муусайн илжигнүүдийг хөөх арга царга санал болгооч?

7 Comments

  1. Er hun says:

    Hunii mosgui yum bichjii uuchlana biz. Gadaadad yamar emchilgeend yavsan n ih chuhal. Bie eruul mend muu huniig chi nasar n hairlad, halamjlad yavah chadal chamd bna uu? Amidral gdg togloom bish yu es tohioldoh ve!!! Naiz nohod n tged baina inged bna gej gonoshignohos iluu. Ireeduid ireh uureg hariuzlagaa uhamsartaigaar bieluulj chadhuu?
    Cham shig iimhen yum shiidjij chadahgui bga hun ireeduid aygui bol bas sonin2 yum yariad huni ohini medreler n nadad hayjih baih. 

  2. dulmaa says:

    ene yamar tsarailag zaluu we, nerii ni medeh hun bainuu

  3. zorra says:

    Найзууд гээд байх юм байхгүй. Тэр хайртай дуртай гээд байгаа охин чинь энэ бүгдийг зохион байгуулдаг. Чиний тухай муу бүхнийг тэр хүмүүст ярьдаг. Яагаад гээч чи өөрөө ийм наль наль гэсэн болохоор чинь. Бас тэр сургуулиа чамаас болоод хаясан гэвэл худлаа.  Хичээлээ дийлэхгүй хасагдсан байж болно эсвэл төлбөрөө дийлээгүй ч юм уу ямар нэгэн шалтгаанаас болж сургуулиасаа гарсан. Чамаас болж гарсан гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй чи яасан мөрөөдсөн юм кк.  Тэгээд ч та 2 хоёулаа таарсан таар шуудайнууд байна дөө

  4. eegii says:

    тэр охин чинь хайртай бол найз хайр 2ынхоо аль чухалыг сонгоноштээ, чи тэгээл бас найзууд шиг нь арга чарга гээд шалчиганаад явах хэрэг юу байна

  5. Good guy says:

    nad yanhanaa hayachdeee … chamd dassan hairta bol harizahgu udahaar uuruu aras chin guigeed irne …. yun ter nzuudiin ug ntr teriig chin toohoo bolichno….yun 1 jil ntr facebooker harizsan marizsan hha

  6. boby says:

    manai ehneriin naizuud bas yag ingej baisan naadah chin yavdaltai banid gej ireed odoogoos barag 13 jiliin umnu sh de aa tiim bas manai hadam taliin zarim humuus ch gesen durgui baisan gehdee l minii hani namaig songoson l um da bi ch haniigaa hairlahiin deedeer hairladag 2 saihan huu turuulj ugsun minii hani shuu de chamd gej helehed eldev yanziin arga ene ter gehiin orond uuriinhuuruu l bai uneheer chamd hairtai bol chamaig l songono etsest helehed naiz ohindoo helehgui yu BI CHAMAIG JARGAANA GEJ HUDLAA AMLAHGUI HARIN ZOVOOHGUIN TULUU BUHNIIG HIINE GEJ za good luck 

  7. Emegtei says:

    Chi uuruu hun amitantai ayataihan hariltsaad , ter busguigee bas nzuudiig n hundeldeg nzarhag bdag bol yu gj teghev dee.. Asuudliig uuruusuu hai.. Gemgui huniig yahchgui shdee.. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.