Энэ хүүхдийг би хүсээгүй. Яах вэ?

Unexpected result

Сайн байна уу? Би 23 настай. Өдийг хүртэл анхны хайртайгаа учирсангүй. Эр хүнийг хайрлана гэдэг миний хувьд хэцүү зүйл бололтой. Би 10 жилийн ангийнхантайгаа их дотно л доо. Бид нар байнга л уулзалдаж байдаг. Ихэнх нь сургуулиа төгсөөд ажил төрөлд орцгоочихсон ч цаг заваа тааруулаал уулзацгаана. Ангиас маань 8 нь буюу 4 хос гарснаас биш бусад нь бүгд ганц бие. Би ангийнхаа нэг залууд жаахан талтай. Гэхдээ учиргүй өдөр шөнөгүй боддог биш л дээ. Хааяа хамт байхыг хүсдэг нэг залуу байдаг юм. Тэр л миний сонирхлыг жаахан ч гэсэн татсан хүн.

Зун манай ангийнхан уулзаж нэгнийхээ лагер луу 2 хоногоор явлаа. Тэр бид 2 ч бусдаас дотно байсан. Тэгээд нэг шөнө нь унтсан. Би анхны гэсэн бүхнээ л түүнд өгсөн. Уул нь нээх хүсэхгүй байсан л даа. Манай найзууд байнга л намайг оройтоод байна гэдэг болохоор нь яасан ч яахав л гэж бодсон. Надаас их цус гарч бас өдий хүртэл мэдэрч байсан хамгийн аймшигтай өвдөлтийг мэдэрсэн. Тэр ч их гайхаж байсан. Намайг онгон гэж төсөөлж ч байгаагүй гэсэн. 

Гэтэл биений юм маань ирэхгүй болохоор тестээр үзтэл жирэмсэн болчихсон байна. Ганцхан удаа унтаад хүсээгүй жирэмслэлттэй учирчихлаа. Би дөнгөж сургуулиа төгсөөд ажилд ороод удаагүй байж гэж бодохоор энэ хүүхдийг шууд авахуулчихмаар байгаа ч сэтгэл өвдөөд чадахгүй нь. Одоо 1 сартай. Тэрэнд хэлээгүй. Жирэмсэлснээ мэдснээс хойш хүүхдээ гаргаад түүнтэй хамт амьдарвал зүгээр ч юмуу гэж бодсон боловч тэр надад хайргүй. 

Жилийн өмнө ангийхантайгаа уулзаж байхад тэр найз охиноосоо салаад шаналаад миний нүдэн дээр уйлж байсан хүн. Одоо ч тэрнийгээ мартаж чадаагүй бололтой. 10 жилд сурч байхдаа тэр надтай үерхэхийг хүссэн ч би зөвшөөрөөгүй. Гэхдээ надад тийм ч сайн байгаагүй байх гэж би боддог юм. Одоо хамгийн гол нь би 3 сонголтоос аль нэгийг нь хийх шаардлагатай болоод байна. Та бүхэн надад зөвлөөрэй.

1. Хүүхдээ авахуулаад бүгдийг мартах…
2. Тэрэнд хэлээд хүүхдээ төрүүлэх. Тэр сайн залуу л даа. Намайг жирэмсэлснийг мэдвэл хариуцлагаа хүлээж чадна. Гэхдээ сэтгэлд нь тэр охин нь одоо ч байгаа…
3. Тэрний сайн найз надад их хайртай. Манай ангийн залуу хэдэн жил намайг өөр рүүгээ ирнэ гэж хүлээж байгаа. Тэр бид 2-г унтсаныг мэдсэн байсан. Тэдний лагер луу бид нар явсан юм. Хамгийн гол нь тэр намайг жирэмсэн болсныг мэдчихсэн. Хамт хоол идэж байхад миний дотор муухайраад юу ч идэж чадаагүй. Өмнө нь бол таваг дүүрэн хоолноос юу ч үлдээлгүй идчихдэг байсан хүн гэнэт юу ч идэж чадахгүй муухай хараад байхаар тэр гайхаад надаас “жирэмсэн болчихсон юмуу” гэж гэнэт асуухаар нь би юу ч хэлж чадаагүй. Тэр хэд хоногийн дараа нөгөө залууг нөгөө найз охинтойгоо эвлэрчихсэн гэдгийг хэлсэн. Тэгэхэд миний нүд харанхуйлаад л явсан. Би тэр залуудаа сайн л юм шиг байна. Тэрэнд жирэмсэн болсноо хэлмээр байгаа ч түүний аз жаргалд саад хиймээргүй байна. Бас би одоо хүүхэд төрүүлчихвэл гэрийн авгай л болох юм шиг санагдаад байна.

Тэгээд тэр найз маань би хамгийн сайн найзынхаа хүүхдийг хайрлаж өсгөж чадна. Над дээр хүрээд ир гэсэн санал тавьсан. Тэр их баян айлын ганц хүүхэд л дээ. Гэхдээ би тэрнийг нэг ч удаа эр хүн гэж харж байгаагүй. Тэр миний хүссэн бүгдийг хийж чадах хүн. Гэхдээ хүн хэзээ яаж өөрчлөгдөж намайг зовоохыг би яаж мэдэхэв дээ. Би одоо яг яах вэ? Миний толгой задарчих гээд байна. Ядаж байхад жирэмсний хордлого ийм эрт эхэлдэг юмуу. Гадуур явж байхдаа хэд хэдэн удаа ухаан алдаж унах шахлаа. Надад туслаач…

42 Comments

  1. Хүүгийн аавд эхлээд хэл says:

    Ямар ч шийдвэр гаргасан бай эхлээд хүүгийн аавд хэл. Тэгээд ер нь хайр гэдэг чинь ганц хараад л хайрлаж дурладаг эд биш шүү дээ. Хүмүүс хамтдаа байж бие биенээ таньж мэдэх тусмаа бие биенээ уусч, хайрлаж эхэлдэг юм. Ер нь бол хүүгийн аавтай үерхэж хамт байхыг хичээгээд үз гэж зөвлөе. Бас хүн шинээр дурлаж болно шүү дээ. Тэр залуу өмнө үерхэж байсан бүсгүйдээ сайн хэвээрээ байна гэдэг чинь дахиж хэзээ ч хэнд ч хайртай болохгүй гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Тэгэхээр үзээд л алд. Бүтэх байхаа. Хүүхдээ бол төрүүлэх нь зөв байх. Би бас анх 22 настайдаа найз залуутайгаа унтаж байсан. Тэр үед юу ч болсон бай хэрвээ жирэмсэн болдог юм бол төрүүлнэ дээ л гэж боддог байсан. Одоо ч тэгж боддог. Хүүхэдтэй болдог юм бол аав, ээж чинь байна. Чамд туслаад хүүхдээ өсгөхөд чинь туслах хүмүүс зөндөө байгаа. Болноо. 

  2. Zochin says:

    Ter chamd hairtai gd bgaa zaluu chn hudlaa zaluu bna. Ter uneheer hairtai bsan bol zuslanluu hamt yavaad chamaig ter zaluutai untahaas umnu chamtai uchraa olchihson bh bsan gej bodoj bna. Etsegtei ch etseggui ch huuhedee gargasan ni deer. Huuhed hezee ch amidraliin aldaa gd aluulah es bhgui

  3. bodood uzere says:

    ji ter zalugin ugend shud itgej bolku e hudla ch ym blu unen ch ym blu ji ehled huhdinhe etsegt heleed uzsen n der bha teged chamaig gehgui bol orihoo amidralig bodson n der bizde 2dahi zalu bol demi bha ji oroo hairgui bs jini amidralig medeh bolhor suusan hoino oo daramtlad bval hetsu shude ajil toroltei bol ji origoo avaa l yvchhim jini tunes zaiga barisan der de. huhdinhe etsegte erthen ulzad evteihen heled uzde ene l zow songolt bolvuu eyreger hulej avah ch ym blu.  ji ch end huhde avhul gj bichsen humus ch ter zalug medku shude. hariutslagatai zaluu ge bizde bi bol heled uzeh bsan . hen ch ji ch sn shan talas n butese l gj bodoj bga huhdin jini etseg eyreg h=shidver gargahin heleed uz haramsahguin tuld

  4. Yasnaa daraa bicheerei says:

    Sonin tuuh ve… Ymar shiid gargasnaa heleerei , daraa ni !!! 

    Bi chinii orond bsan Bol : 

    1.yaj ch bsan avahuulahgui
    2. Ter zaluudaa yu ch gesen helne 
    Huleej avbal amidrana ugui Bol 

    3. Ter sain naiztai ni suuna

    Uurtuu hairtai huniihee hatan bolj amidar gesen ug bna shuudee … 

  5. cool says:

    Бурханы бэлэг шүү дээ. Аавд нь хэлээд гаргаа

  6. cs says:

    ehleed naad zaluudaa hel. Yu gehii n sons. Hervee etseg bolj chadahgui belen bish enee teree geed baival shuud avahuul.

  7. bi says:

    Huuhdee gargaad hereggui.bas huuhdiin chin etseg odoogoor nuguu huuhnee bodood shanalaj bga bol chamtai amidarna geh bh.gehdee uurt chin sain bish hun ch ergej butsaad bdag yum da.3dahi bol bur demii.end huuhdee garga gesen humuus yag yamar amidral uzej tuulsniig medehgui ch minii amidrald bas yag sain bish tiim hunii huuhdiig gargaad (bas l hun iluudehgui geh met)salaa ch ugui niilee ch ugui 9 jil bolson.suuldee uuruu huntei suusan.bi daraa ni huntei suusan ch minii ur saihan uhaantai l da.gehdee sain hun  gesen ch hezee ch uuriin huuhed shigee bj chadahgui.hadam nz nuhud tanidag humuus bas hunii huuhed gesen bdliig uusgene.
    etsest ni helehed sain emnelegt avahuulaad bugdiig shineer ehel gej l zuvluy

  8. sadgirl says:

    Хэрвээ чи наад бүрэлдэж байгаа баяцхан амьтанаа авхуулах юм бол. Насан туршид чинь нүгэл чамайг даганаа!!!  Хүүхэдийн сүнс нь үүрд чиний нуур дээр наадаастай. Өөрийгаа амьд гэж бодоод л сүнс нь чамд гай болоол байжини. Хүүхдийн сүнс эхээсээ тийм ч амар салахгүйдээ! Насаар чинь тамлана. Хүүхэдээ авхуулсан хүмүүс заавал нэг зовлонтой байдаг. Харин хүүхэдтэй хүмүүс хэдий ядуу ч гэлээ үр нь хүний даатай байвал тэгээл тэр чинь жаргал шүүдээ чи сайн бодож шийдвэр гаргаарай

  9. buya says:

    khuuhed bol az jargal gerelgee. chi khuuhedee gargaa. az jargal irnee. sain saikhniig khusey. buu shantraarai. khunii amidral l yum hoino chi chadnaa.

  10. Аавд нь хэлэхгүй байж яаж болдог юм. Нэг өдөр залгаад л сайн уу? сонин сайхан юу байна. Завтай бол нэг уулзая. Боломжтой бол өнөөдөр гэж хэлээд … Хамт халбага пиво ууя гээд л уулз. Тэгээд нээх акцент өгөлгүй шууд л хэлчих. Эхлээд гайхна дараа нь эвлэрнэ. Юу л болно болог. Юу ч гэсэн хэлээд үзэх л хэрэгтэй. Дараа нь шийдвэрээ гаргах хэрэгтэй. Ер нь бол чи их тэнэг л хүүхэн байна. Өөрийн гэсэн бодолгүй хүний үгээр арчаагүй ч юмаа даа …. Бас нэг бодлын хэтэрхий хатуу хүн байх … Хувиа хичээсэн зангаа дарж бай. Ирээдүйд чинь л хэрэгтэй … Найз нь найзынхаа хүүхдийг өсгөнө гэж юу байхавдээ. Чамтай унтаад л хаяна шүү дээ … Эцэст нь чи хэнч биш зүгээр л нэг … зүгээр л нэг … болно. Учир нь би иймэрхүү зүйл олныг мэднэ, харсан, сонссон.

  11. Zulaa says:

    Oort chin xairtai geed baigaa zalyytai syychixbal yasin. Bi tegj zoblono. 

  12. ...... says:

    Awxuulj xereggui shvv daraa ni xaramsawdaa mash ix xor xunuul vrewsel uwchin chamd dagaj irne daraagiin xvvxed chin togtoxku chamdl xetvv yum bolno xend ch gemgui ter xvn bolox gj irj bgaa byatsxan vriig bolkuee.tegeedch awxuulax gdg zviliig ene yawaa amidraldaa vzeed ch xereggui mash ix uwddug turuxuus ch ilvv uwduj shanalna. Xvvxdee bod

  13. ...... says:

    Anxniix ni awxuulsan l bol daraa ni jinxene xairtaigaa uchraad xvvxedtei boloy gexeer togtdoggui yum bnlee bolgoomjtoi bgaarai biyee sain bodoj uuriiguu xairlaarai bvsgui min bvx zuil sxan bolnoo

  14. sar says:

    Anh jiremsen bold nztaigaa myydaltsaad ene hvvhdig awahyylna gsn chn aaw min garaasaa hutluh ganz chamg geh hvn shvdee gj bilee.hvv ch garsan tsag vrgelj hvn ineelgj az jargaltai bailgadg.hvvhd hvnsteigee irdg gj vnen vg um bn lee.hvns oron bair hywtsas gd bvh umtaigaa irsen.odoo ch haramsdaggui shv.hvvhdee garg l gj helye dee.dara harin bolgoomjtoi bh hergtei.eh hvn bold chinii amidral ih l uurchludunu.

  15. uka says:

    terend heleh heregtei yu gehnuu sons tgeed yahaa shiid ter ahuul gevel ahuul garga gevel tgeed gargasan dr dee terend heleed l shiidee garga hvvhed yamar huurhun geech bi anh ohinoo olchood ahuulna gd buun yum bolj bilee tgeed yag ahuulah gehleer aigaad chaddaggui bsan tgeel gargahaar shiidsen odoo ohin min 4 hvreh gj bn my amidarliin utga uchir daa

  16. ♥+♥=♥♥ says:

    Bodood baih ymgui heleh l heregtei chi gantsara huuhed hiigegui bizde? Huuhdiinhee omno hariutslaga huleeh gej bga Eh hun boloh gej baij… Avhuulah tuhai bodood ch hereggui. 

  17. захианы эзэн says:

    Энэ захианы эзэн нь байнаа. Сэтгэгдэл бичиж надад зөвлөгөө өгч байгаа хүмүүстээ бүгдэд нь баярлалаа. Би хүүххдээ авахуулна гэхээр айгаад  байнаа. Намайг гээд ирсэн хүүхдийг авахуулна гэдэг дэндүү хэрцгий санагдаад байна. Би дөнгөж сая тэр залуу хуучин найз охинтойгоо нийлсэн гэдэг нь худлаа гэдгийг мэдлээ л дээ. Тэр нь удахгүй хүнтэй гэрлэх гэж байгаа гэнэ. Тийм болохоор би жирэмсэн гэдгээ хэлье гэж шийдсэн. Гэхдээ хэд хоног сайн бодож үзнээ. Тэр үнэндээ надад тийм ч муу биш л дээ. Нэг тийм хүмүүс байдаг даа их сайн биш ч бие биенээ даэгүй гэж бодож хааяа хааяа харц тулгардаг хүмүүс. Бид 2 тийм л хүмүүс. Тийм хүмүүс хүүхдээс болоод хамт байвал бие биенээ хайрлаж чадах болов уу?

  18. kkk says:

    ter boov gesen baagii uuriiguu onood nerlechihjee muu boovon tolgoit

  19. Anu says:

    Chmd l gj zowlohod  awhulaad martdaa svvld n chmd hregtei bh shv bi ch tuuladl ywj bn odoohndo gants bie bsan ni jargal shv zaluu hvnii huwid. 

  20. GegeenCom says:

    Hun boloh gej irsen ter amitniig yahnuu dee. Bi bol gargaal hoyulang n hayaad huuhedteigee saihan amidrah bsn bha. Angiinhan chini yasan sonin hoorondoo holion bantan boloh durtai uuj uulzaldahiigaa angiinhanaasaa gaduur uilddeggui yum be. Angiinhanaas chini uur olon saihan humuus ajil turul ih surguuli gadaad dotoodod bmaar l yum. Huduu bdg bsymu. Etseg eh chini her hatuu ah duus chini her chadaltai ulsuud ve. 
    Ih hetsuu amidraltai ulsuud ch huuhded darluulchaad tooson shinjgui bolcgoogool bdgsan.

    Nas n bolcon geh tegeed ajliin shugamaar angiinhanaas chini uur anhaaral tatchih saihan harchuud n haachtsiin be? 

  21. mg says:

    Humuus dandaa huuhedee garga gej helehiin avhuulaad huuhedtei bolohgui l getsgeeh yum sain embelegt baga deer ni avahuulahad tiim ersdel bhgui shdee. Etseggui huuhedtei emegtei hun hetsuu shu dee neeh l ih amar yum yaritsgaah yum shan setgeltei l humuus bh yum 

  22. mg says:

    Uurtuu hairgui huntei suuh demii dee chi l zovno. Ter naiztai ni bur hereggui demiurch bgaan. Avch suuchaad yah ch bilee. Sain emleguud zunduu bgaa avhuulaad ireeduigee bodoo

  23. Aagii says:

    Ter nz gd bgaa zaluud 100% no gj helsen ni deer bhaa. Eniig harin ergelzsenii hereggvi shvv

  24. Aagii says:

    Uuruu l shiiddee  minii dvv. Chi uuruu shiidver gargah hemjeenii Tom hvvhen bolson bna shde. Er ni ter zaluudaa hel hel. Gargasan, gargaagvi ter hariutslaga vvreh estoi hvn. Gargalaa gehed zaaval hamtdaa bh estoi, vgvi Bol avahuulahad hamtdaa yvj chamaig asrah estoi gj bodjiino

  25. n says:

    ter 2dahi zaluugiin ugend shuud itgej bolohgui , chi humuusiin amnaas yum sonsoj bolno. gehdee dandaa unen esehiig n ooroo shalgah heregtei. minii bodloor chinii amidral algan deer n il bolood ireheer albaar togloj bna ter naiz zaluu n. huuchin naiztaigaa niilsen gedeg hudlaa bh gej bodoj bna. unen bsan ch gesen oort n heleh heregtei eregtei n ch gesen hed deh huuhed n ve gedgee toolj medej bh n zov shuu. akbaar heleh heregtei

  26. zowlogch says:

    bi yag 23 taidaa anh sex hiisn. tegeed jiremsen Boloid hayagdsan da. ter yed nadad ymar hetsuu bsan geech. manaihan ih hatuu humuus l de aaw eejdee helehees ch aij bailaa. tegeed egchdee ehleed helsen egch eejid helsen bsan. namaig zagnaj zandraaguie. hund hun iluuddeggui ymaa ohin min holiig chin huchih huntei boloh  gej helsen. odoo miNii ohin 5 nastai. ene horwood sain humuus n muu huneesee oLon bdgiim shuu.

  27. bolohgui says:

    bolohgui hund hun iluudehgui daraani chi huseed ch huuhed olj chadahgui bolbol yaana awad ni heleed toruulsen derde

  28. zochin says:

    монголд хуухэдтэй болох тэрийгээ тээж теруулэх хэр хэцуу вэ гээд ургуйдлийн эмчээс асуучаад дараа нь авахуулаарай. за жирэмслэх ч хэцуу болсон жирэмсэлсэн нийт 100н хун й 40н л эруул саруул терж бусад нь еселтгуй болж зулбаж дутуу терж байна гэж хэлэх байх. ямар ч нехреес илуу ур хуухэд хэрэгтэй. дараа нь насаараа хунтэй суугаад ч хуухэд гаргахгуй дандаа хаягдах болно. заавал хуухдээ гаргаарай. дахиж чам дээр эргэж ирэхгуй хуухэд байна. негее залууд бол чи хуухэдтэй болсон гэхдээ санаа зоволтгуй би еерее есгенее гэж л хэл. еерее шийднэ биз. 

  29. lady says:

    Abhuulla ghd daraa ni garah ersdele bodoh heregtei hordlogo sartwigas ehlene 3sar urgeljilne hetsuu yu ch idej chadahgui sogtuda hiisen bl hetsuu de tugshed bj chadahgui eruulde bl zugeer ee oortoo hairtai hunde ocho chamaig gj irehgui bl daraa ni zobno danda zaluu ybahgui shude megtei hun ooroo l zob shiidber gargaj zorigtoi alham hiih heregtei humus ynz buriin l m yrina biti too 

  30. sansar says:

    anhnii huuhdee avhuulaad etsest haramsaad barahgui bga suuj bgaa gashuun surgAmjuud zondo a shu de huuhed hezeed iluudne gej bhgui shu.

  31. coffee.jacobs@yahoo.com says:

    “hen shaalts gesen yum. durtaidaa shaalguulchihaad hutsah yum. araa daa. odoo yay gehev hohino” – За арай ч ингэж хэлж болохгүй ээ, дүү хүү. Архины халуун эрэгтэй эмэгтэйд адилхан л нөлөөлнө. Чамайг ч бас тэгж сүрхий араа даадаг хүн гэж бодохгүй л байна, араа даадаг хүн ингэж хүнийг тавлаж, дарваганадаггүй юм. Хүн алдаа л биз, гэнэдээ л биз. Зовлонгоо нимгэлэх арга хайж захиа бичсэн хүнийг бүү тавла.

  32. boov says:

    hen shaalts gesen yum. durtaidaa shaalguulchihaad hutsah yum. araa daa. odoo yay gehev hohino

  33. emegtei says:

    Hn chamaig geed baihad daa. Emegtei hun dandaa muuruu ni zutgedeg gej deer unen helwen baina. Bidnii egch duus bugd l olon saoban zaluucbuudaas ba hoyr zaluugii  dandaa muug ni songoson. Bugd hoyrdahi amidraltai saihan hanitai boltsgooson gevch ehendee yagaad zoviig ni songoogui yum be vej bi odoo boltol ooroosoo asuudag. Chamd hairtaig ni songo huuhdee bol hoylaa hoorondoo sain yariltsan baigaad shiid.

  34. e says:

    хайргүй хүнтэйгээ сууж там шиг амьдралаар нэг насыг барснаас авхуулаад бүгдийг мартана харин хэзээ ч дахиж алдаж болохгүй

  35. gerlee says:

    huuhed awhuulna gedeg medej hetsuu tegehdee chi ireeduigee bodood awhuulsan deer dee gj helmeer bn. Awhuullaa gehed yaadag ch bsan aaw eej 2 too helsen ni l deer dee. Gaigui gazar awhuulaad, gam bariad saihan amrahgui bol daraa ni huuch uwtei hun bolii shdee. Er ni bol sanamsargui belgiin hawitlaas bolgoomjloh heregtei adag suuld ni emegtei hun l zowdog bolohoor eregtei hun bol za gesen gazar ugui gehgui ni l oilgomjtoi shdee nz min. Bi ch gesen 23 tai odoo l amidral ehelj bn nz min. 

  36. busgui says:

    3 dahi bol bolomjgui.Chamaig muu yavdliig chin meddeg tul zodno daraa n.TER zaluutai amidarna suuna gej bodvol heleed ooroo yu gehiig n sonsood shiidveree garga.Yor n l chamd heregtei n ehniih n.Chamd hairgui huniig huuhdeer shaltaglaj amidraad chi aimshigtai zovno.

  37. from USA says:

    helsen deer shuu. ter hun yaj handahiig harah heregtei.

  38. Xoc xyn says:

    Emegteichuud hamgiin muug ni songoh geed bdiimdaa

  39. hndk says:

    ter nz deern ochood bol hergguishtee odoo ingej bgaach ireduid yahch yum bilee . ter zaluudaa bi chms jiremsen bolchihson gedgee heleel uzehgui yudaaa ..

  40. zochin says:

    Ymrch ireeduigui songoltuud bn MART medeej anhnii huuhded ch gelee tomorhoos n umnu avhuul huuhdiin etseg n chamtai suuhgui hairgui bas deer n  tohioldoliin havitalt 3 dah n buur demii hunii huuhed helehed amarhan ch usguhud hetsuu yadjaahad naiziinh n huuhed baahan 3jin 4jin guud zaaval angiihnaasaa negiig songoh albaguishdee zunduu zaluuchuud bhd yaltachgui angiin zaluug songoh gd bhii :))))))

  41. 유나 says:

    Sorry  yun ch bolgoomjgvi yumbedee  1sart bol huurhiig aawgvi usgusnuus awahuulsan n deer bh.ter zaluu chamd hani bolohgvi ee 

  42. Heleh ug says:

    Avhulad bugdig mart ter n suld chamd heregtei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.