Хүсээгүй хүүхэд гэдэг нэр томъёо гарчээ. Уг нь хүүхэд бүр л хүсүүштэй. Гэвч амьдрал илүү баялаг болохоор янз бүрийн шалтаг, шалтгаан байх нь тодорхой. Эрчүүд хүүхэдтэй болохоос татгалздаг хэд хэдэн шалтгаан бий.
1. Түр зуурын хөнгөн харьцаа
Жирийн сонирхол шохоорхлоос үүдсэн болох нь их шүү дээ. Гэр бүл болох нь бүү хэл амьдралын тухай ярьж амжаагүй шахуу байтал хүүхэдтэй болчихдог. Эр хүн ийм тохиолдолд зөвхөн “зугтах”-ыг л хүсдэг. Түүнийг ямар ч сайхан үг уярааж чадахгүй. Учир нь тэр үүнийг хүсээгүй, тэр бэлэн биш байна гэсэн үг.
2. Хариуцлагаас эмээх
Бүсгүйтэйгээ нилээд дотно харьцаатай байсан ч ихэнх эрчүүд хариуцлагаас айдаг. Тэдний төсөөлөлд хүүхэдтэй болно гэдэг бөөн төвөг, чирэгдэл мэт санагдана. Чөлөө заваараа найз нөхөдтэйгээ уулзах ч “будаа”, аягүй бол авдаг цалин ч хүрэхгүй гэх мэтээр эмээнэ. Энэ тохиолдолд эрчүүд зориглож, шийдмэг алхам алхам хийх эсвэл сэмхэн “алга болох”-ын аль нэгийг сонгодог.
3. Хөрөнгө бэл харах
Алсын хараатай эрчүүд гэр орон, санхүүгийн асуудал энэ бүхнийг тооцоолсон байдаг. Хэрэв найз бүсгүй нь ядмагхан нэгэн бас хүүхэдтэй болчихсон бол тэр яаран шийдвэр гаргахгүй. Аль болох танаас зайгаа барих, мэдэн будилах байдлаар асуудалд хандаж мухардуулахаа тэр мэднэ. Аягүй бол “миний хүүхэд биш” гэж зүтгэчихэж чадна.
4. Эд хөрөнгийн баталгаа
Үр хүүхэдтэй болно гэдэг чинь мэдээж нөхцөл, санхүү шаардагдах асуудал. “Xайртай л бол оромжинд ч хамаагүй амьдарна” гэдэг гэгээн үе өнгөрчээ. Өөрийн гэсэн гэр оронгүй, олигтой ажил төрөлгүй эр хүн хүүхэдээс аль болох зугтах нь тодорхой. Тэр бүсгүйдээ хайртай байсан ч амьдарлын боломж илүү хүчтэй” нөлөөлнө.
Зөвлөгөө: Энэ асуудалд хайр сэтгэлээс гадна нийгэм эдийн засгийн байдал ч үлэмж нөлөөлдөгийг мартаж болохгүй. Мэдээж хүний мөс чанар гэдэг агуу зүйл. Хэрэв найз залуу чинь голомт, гэрийн тав тух, хүүхдийн зулай үнэрлэх, хожим ач гуч нараа хүмүүжүүлэх тухай ярьдаггүй бол тэр энэ тухай огт боддоггүй гэсэн үг. Тэр ирээдүйн ханиа өөр эмэгтэйгээр төсөөлдөг бол яана.
7 Comments
Sn bn u? Bi aav bolson. boloy gj bolson. Gehdee odoo oirhon huuhedtei bolhoos joohon aigaad bn. Huugee orovdood gehuu de. Har nyalhad ni moomnoos ni salgamaargui bn. Ene bas neg shaltgaan bish gej uu? busguichuud ee. Medeej bas ediin zasagaa bodoh ni zuitei bh. Neeh olon huuhed hiicheed archaagui doroi amidarval huuhduud l zovno. Harin anhnii huuhdee husehgui bga bol aavd asuudal bn l gj bodoj bn. Ok
huuhedtei bolohoos zugataadag erchuud bj magadgui, gehdee end huuhedtei bolohoos zugataah neg ch boditoi shaltgaan bicheegui bna shd, !) amidrald yaraagui bgaa bol huuhedtei bolohiig yarahgui 2) shulam shig huuhentei uchirchihaad, daraa uuruu zovno, huuhedee zovoohiig bodohgui uchir huuhedttei bolohoos zailshiine 3) shulam shig huuhnuud huuhdeer baritsaalj yanz bur avir garagdag, ternees zailshiij, shulam huuhentei huuhedtei bolohgui gesendee yardaggui 4) huuhedtei bolchihvol yaj ch avirlasan yadgiim gej boddog huuhentei uchrahaas hamgiin ih aidag uchraas YARDAGGUI YUM daa, ternees bish huuhedtei bolohoos tatgalzdag bsn bol huuhed bolj tursun ta nar TURUH bsn uu, muuhai shulam huuhnuudee, erchuudiig taivan bailgaarai.
Ene erchuudiig muulaad, uureg hariuzlagagui gej muulaad bgaa huuhnuud medseer baij uhsenee hiigeed tiim erchuudiin door alzaigaad hevtjdeg yum be. Oorsdoo archaatai amia avad yavjdag yum bol yadaj jirseleltes hamgaaldag, spiral, condom em taria zondoo l yum baihiin 1g n j gsen heregled surjaaj.
Daraa n hunruu buruugaa nyalzaaj bai.
bi huuhedtei tgsn say genet sariin temdeg maani oroitood nz zaluu maani sanaa ni zowood bi asuusiin herwee bi jiremsen bolson bol chi yh we gsn ( bid 2 uerheed 6n sar boloj bga) awhuuly odoo tsag ni bish genee tegheer ni bi ugui bi hun alj chadahgui chamaas hamaaralgui usguchihnu negees saj bolson yum chini 2 s asuudal bish gsn chini ugui ter chini miniih gd boloogui yumnaas boloj baahan heruul bolloo … tgsn hernee huuhed huseed bn gehiin tgd sariin temdeg oroitoh ntr bolhoor sandarhiin tgd awhuulahgui bi boltson bwal harina geheer ywuulahgui chamaig bi orhij chadahgui gehiin ene huniig er oilgohgui yumaa , suuldee bur huuhedtei huuhen bi ene hunii zurhiig atgachihaad uuriin gsn huuhedtei bolohod teer bolood ch bga yum shig sanagdchihlaa
Vneheer hairtai bol hediigch gargasan yadiin nadad 3iin 3n vrs bna
“манай зарим нэг эрчүүд” бол хөлдүү махан толгойтнууд шүү дээ, цэвэр хариуцлагааас зугтаагчид. өөрсдийгөө ч арчаатайхан аваад явж чадахгүй байгаа юумнууд яаж хүүхэдийг хайрлаж чадах вэ дээ
Jinhnese hairlaj durlasan busguinhe huuhdig yuch bolj bsan hulen zuvshuurishde harin zam zuuriin zarim neg uchirlaas bolson bol ihenh er hun erni zugtiishde