Эхнэрээсээ салсан залуугийн 20 зөвлөмж дэлхийг шуугиулж байна

Atlanta-GA-Divorce

Дэлхий дахинд шуугиан тариад байгаа Хуримын талаарх 20 зөвлөмжийг уншсан уу? Энэ нь Gerald Rogers хэмээх залуугийн бичсэн зүйл бөгөөд, Facebook дээр сарын дотор 114600 удаа share хийгдэж, Like нь 24000 давсан байна.

Gerald Rogers нь 16 жил хамт амьдарсан эхнэрээсээ 2013 оны 7 сард салсан байна. “Би гэр бүлийн харилцааны мэргэжилтэн биш ч гэлээ, хайртай гэргийгээ алдаж, 16 жилийн гэр бүлийн амьдралдаа төгсгөл тавих хэрэгтэй болсон энэ үед хамгийн их харамсаж байгаа зүйлээ бичлээ” хэмээн эхэлсэн тэрний зөвлөгөө нийт 20 хэсэгтэй.

Хуримын талаарх 20 зөвлөмж

1. Хайрлахаа бүү боль, болзохоо бүү боль (Never stop courting. Never stop dating)

Эхнэрийгээ хажуудаа байх ёстой гэж бодож болохгүй. Хурим хийх үедээ та эхнэрийгээ бүх насаараа хайрлах шийдвэр гаргасан байх ёстой. Тиймээс эхнэр тань таныг сонгосон. Үүнийгээ хэзээч битгий март. Үргэлж түүнийгээ хайрла.

2. Өөрийнхөө зүрх сэтгэлийг хамгаал (Protect your own heart)

Эхнэрийнхээ сэтгэлийг хамгаалахтай адил, өөрийнхөө сэтгэлийг ч мөн чухалчлан хамгаал. Таны зүрх сэтгэлд үргэлж эхнэртэй зориулах зай байх хэрэгтэй. Үргэлж түүнийг хүлээж авахад бэлэн байж, өөр хүнийг сэтгэлдээ оруулж болохгүй.

3. Дахин дахин дурла (FALL IN LOVE OVER and OVER and OVER again)

Хүн үргэлж өөрчлөгдөж байдаг. Анх гэрлэх үе, одоо, ирээдүй. Чи үргэлж нэг хэвээрээ байхгүй. Тиймээс эхнэрийнхээ сэтгэлийг татахын тулд бүхнийг хийж байсан үе шигээ байнга дурлаж, байнга түүнийхээ сэтгэлийг татах гэж хичээх хэрэгтэй.

4. Эхнэрийнхээ сайн талыг харах (ALWAYS SEE THE BEST in her)

Эхнэрийнхээ сайн сайхан болон, сайхан чанаруудад анхаарах нь чухал. Яагаад гэвэл, таны анхаарсан зүйл л таны дотор үлдэнэ. Эхнэрийнхээ сул талыг л хайж, хараад байх юм бол таньд тийм л сэтгэгдэл үлдэнэ.

5. Эхнэрийгээ засаж, өөрчилөх хэрэггүй (IT’S NOT YOUR JOB TO CHANGE OR FIX HER)

Эхнэрийнхээ ааш зан болон, сул талыг засаж сайжруулах нь таны ажил биш. Таны хийх ёстой зүйл бол зөвхөн түүнийг байгаагаар нь хайрлах юм.

6. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хяна (TAKE FULL ACCOUNTABILITY for your own emotions)

Танд аз жаргал бэлэглэх нь эхнэрийн тань үүрэг биш. Мөн уурлуулж, гуниглуулах нь ч тэр биш. Та зөвхөн өөрийнхөө сэтгэл зүрхээ удирдан, өөрөөсөө аз жаргалыг олох хэрэгтэй.

7. Эхнэрээ битгий шүүмжил (NEVER BLAME your wife)

Хичнээн эхнэртээ уурласан ч түүнийг шүүмжилж болохгүй. Энэхүү уур нь зөвхөн таны дотоод сэтгэлийн асуудал бөгөөд үүнийгээ түүнд тулгах нь утгагүй зүйл юм.

8. Түүний сэтгэлийг ойлго (Allow your woman to JUST BE)

Жишээ нь эхнэр тань уурлаж байсан ч тайвшруулж аргадах нь таны ажил биш. Таны хийх ёстой зүйл бол яриаг нь тайван сонсож, тэврээд суухад л хангалттай. Юу ч болсон эхнэрийгээ уурлаж байхад зугтаж, тоохгүй орхиж болохгүй.

9. Алиал(BE SILLY…)

Байнга чухал царайлах хэрэггүй. Өөрөө ч инээ, эхнэрээ ч инээлгэ. Гэр бүлд инээмсэглэл байхад бүх зүйл сайжирах болно.

10. Өдөр бүр түүнийг баярлуул (FILL HER SOUL EVERYDAY)

Хэн нэгэнд хайрлуулж байгаагаа мэдрэх мэдрэмжийг өдөр бүр эхнэртээ өгч бай. Юу хийхээ мэдэхгүй байвал түүнээс өөрөөс нь асуусан ч болох юм. Түүнийг баярлуулах зүйлийг өдөр бүр заавал хийж хэвш.

11. Эхнэртэйгээ ярилц (BE PRESENT)

Хамт байгаа үедээ өөрийнхөө бүх цаг зав, анхаарлаа түүнд зориул. Эхнэртэйгээ байхдаа 100 хувь түүнд анхаарлаа хандуул.

12. Эхнэрийгээ эмэгтэй хүн талаас нь хар (BE WILLING TO TAKE HER SEXUALLY)

Хичнээн удаан хамт байсан ч түүнийг эмэгтэй хүн талаас нь байнга харж бай. Мөн түүний хувьд ч та үргэлж эрэгтэй хүн талаасаа харагдах ёстой.

13. Тэнэг байж болохгүй (DON’T BE AN IDIOT)

Хэн ч гэсэн их бага алдаа гаргадаг. Эхнэр тань ч гэсэн хүн учраас алдаа гаргана. Гэхдээ тэр алдаанаас нь болж хэт их зэмлэх хэрэггүй. Өөрөө алдаа хийсэн үедээ ч сэтгэлээр унах бус, алдаанаасаа сурах хэрэгтэй. Төгс байх шаардлагагүй ч, тэнэг байж болохгүй.

14. Эхнэртээ өөрийнх нь гэсэн орон зайг бий болго (GIVE HER SPACE)

Эхнэрт тань ч өөрийн гэсэн цаг хугацаа, орон зай хэрэгтэй. Хүүхэдтэй гэр бүлийн хувьд бүр ч ихээр анхаар. Гэр орны ажил, хүүхэд өсгөх гээд завгүй байдаг эхнэртээ хааяа ч гэсэн жаахан амар гэж хэлж сур.

15. Сул талаа харуул (BE VULNERABLE)

Та эхнэрийнхээ өмнө төгс байх шаардлагагүй. Өөрийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, хамтдаа асуудлыг хэлэлцэж сур.

16. Эхнэрийнхээ өмнө өөрийнхөөрөө бай (BE FULLY TRANSPARENT)

Гэр бүл гэдэг итгэлцэл дээр тогтдог. Сэтгэл зүрхээ нээж юу ч болсон харилцан ойлголцдог байх нь чухал. Өөрийнхөө сайн муу бүх талыг харуулж байж итгэлцэл үүсдэг.

17. Хамтдаа суралц (NEVER STOP GROWING TOGETHER)

Хамтын зорилготой бол. Тэрхүү зорилго руугаа хамтдаа тэмүүл. Тэгснээр хэн хэн нь өсөн дээшлэх болно.

18. Мөнгөнд бүү санаа зов (DON’T WORRY ABOUT MONEY)

Мөнгө бол тоглоом л гэсэн үг. Эхнэр нөхөр хоёр нэг баг болоод тоглоомонд хожиход л болно. Нэг багийн хүмүүс хоорондоо хэрэлдлээ гээд хэзээ ч амжилтанд хүрэхгүй.

19. Эхнэрийгээ уучил (FORGIVE IMMEDIATELY)

Өнгөрснийг чирсэнээс ирээдүйг харах нь чухал. Та ч эхнэр тань ч алдаа гаргах учир харилцан уучлалцаж, ирээдүй рүү тэмүүл.

20. Эргэлзэх юм бол хайрыг сонго (ALWAYS CHOOSE LOVE. ALWAYS CHOOSE LOVE. ALWAYS CHOOSE LOVE)

Төгсгөлд нь энэ л хамгийн чухал. Хайр байхад бүх зүйлийг даван туулж чадна.

17 Comments

  1. Салсан залуу says:

    Тэр залуу 16 жил амьдарсан эхнэрээсээ салаад дараа нь бичсэн байна. Өөрөө ийм 20 зүйл мөрдсөн бол салахгүй байх боломжтой байж хэмээн эргэцүүлснээ бусадтай хуваалцжээ. Харин тэр ямар ч байсан эргэлт буцалтгүй салсан байна. Өөрөөр хэлбэл энэ 20 зан үйлийг хийж чадаагүй байна гэсэн үг бус уу. Энд дурдсан бүрийг дагахад ихээхэн зориг, тэвчээр, ухаалаг байдал шаардана. Эхнэрээс, эмэгтэй хүнээс ийм ухаан тэвчээр гарахгүй учраас эрэгтэй хүн эхнэртэйгээ удаан амьдрахыг хүсч байгаа бол өөрсдөө ийм санаачлагатай байх хэрэгтэй гэсэн санаа гарчээ. Чамд хамт амьдарсан хугацаа чинь үнэ цэнэтэй байгаа бол, дахин эхлүүлсэн амьдрал чинь өмнөх шигээ дуусгахыг хүсэхгүй бол эр хүн бид эхнэрээс гарах каприз- шуламын занг арга ухаанаараа давж гарах л үйлтэй нь үнэн байх аа. Би 28 жил нэг эхнэртэй амьдарч байна. Заримдаа дургүй хүрч яваад өгмөөр болдог юм. Ямар боловч шулмын занг зөөлөн аргаар номхоруулах нь зөв байх аа даа. Уурлахаар нь аргад гээгүй ойлгохыг хичээ, араас нь тэвэр гэсэн байна. Энэ бол зүгээр л тайвшируул гэсэн санаа.

  2. ийм юм гэж хаана ч байхгүй байдаг юм боловуу гайхчихлаа энэ 20 зарчим хаана ч үйлчлэхгүй тэ

  3. mongol zaluu says:

    tsetsgeg bi  shuugiulaad uguh yumsan.husvel tsoogii_929@yahoo.com geed orood ireerei

  4. don says:

    hvmvvs ih sonin ymaa yunii tuluu setgegdelee bichej bgaan tuhain hunii l bodson bodol bizde teriigee chuluutei ilerhiileh ni ardchilal gee bizde joohon yman deer bie bieniigee gulug l gene heleh helehgu muu vgeer helhiin ygd tolgoi gej bgaad bgaan joohon bodoldoo ymarvaa ym chine heterhi neg talruugaa hazaival nurna bzde ene niitlel deer bol eregtei hvn l noomoi, zagnaj baival duugai l hairla yasan ch barag tsohiod avsan ch bitii hereld duugai l baigaad bai gj bgaa bizde ymiig ygd uhaj bodoj bolohgu bgan be yg vneniig helhed mongol hvvhnvvd shig erh chuluutei duraaraa hiie gesnee hiij avii gesnee avj bgaa uur uls oron tsuuhun shvv tgd ch naadah chine mongol bish shvv de soel zan aranshin er ni bvh ymaaraa manahaas tes ondoo medeej ene dundaas avah ym ch bn zaawal bie bieniigee doromjloh shaardlaga bnuu tvr uur untsguus haraad vzhed zvgeer l neg nitlel bgazde shashin hvrtel hvniig zuulrvvlj hvnleg baih surgaali bdag ene niitlelvvd ch bas tiimerhvv l ym bna shde. Sex.mn ta nar odoo bolildoo bas ingej bolku shde facebookrvvgee oroh bolgond l bi tegj untsan ingej untsan tegej untuul yahuu geh zergiin dandaa bugs buurnii ym bichhiin bolildoo hvnd heregtei zuwlumj uglduu bugs buurnii hov jiv niitelhee bolildoo ta nariin hvvhdvvd ch unshaad suuj baihiig vgvisgehgui shde

  5. sss says:

    estoi uhaantai zalu bna. saihan bichsen bna
    ene deer heden erguu malnuud ehneree hairlaj chadahgui oor hun haraad umdunduu dusaachih geed baidag erguu gulugnuud ih olon baih shig bna, taalagdahgui bol unshihaa boliold oorsdiigoo hicheegeed butelguiteed yavna biz malnuud.

  6. don says:

    Minii bodloor ene ih zuvlumj surgaaliig yg haanaas gargaad bdiin boloo yg neg setgvvlchiin bichsen niitlel shig l bhim bi ehnertee hrtai nasan buural boltloo halamj hairaar dutaahgvmsan gj boddog herwee nad shig bodiltoi hvn heterhii iim zohiolch hvn shig bichkv baih nadad hvnii tolgoig ugaah ch ymuu eswel uursdiih ni sited heregtei ch bdimu tgj l sanagdaj bn odoo bolimoor ymaa bidnii tarhi hogiin saw bish shde vneheer battai medeelel tawij bval hvssen hvseegv unshij setgegdlee bichehel bolno

  7. vector says:

    yaaya 16 jil amidraad salah ch bas changa shuu.

  8. [n0:ty] says:

    Яагаад тийм их share хийгдэж like авсныг нь гайхаад байх юм алга. Эмэгтэйчүүдийн туйлын хүслийг нь л бичсэн учраас тэр. Гэвч жинхэнэ амьдрал дээр ийм юм хэзээ ч байх боломжгүй. Зовлон байхгүй бол Жаргал ч байхгүй. Зовлон бэрхшээлийг туулаагүй, муу муухайг мэдрээгүй, алдаа дутагдал гаргаагүй бол Жаргал, Төгс төгөлдөр гэдгээ яаж таньж мэдрэх юм бэ? Ийм л юм бодогдлоо.

  9. nuutshan says:

    Odoonii erchuud chdee… uram hugarchihlaa. Setgegdel unshaad.
    hun hunee hairlahad davrana davraana gj yu bdiin. Hair gdg setgeleer damjdag bolohoos oyun uhaanaar zohitsuuldag zuil bish. Hen negniig chin setgeleesee hairlaval davrana gd aij baigaa erchuud amidraliin hamgiin nandin zuileesee tatgalzaj bn gsn ug.
    yag ene hunii durmiig dagah albagui ch yadaj chin setgeleesee emegtei huniig hairlaj chaddag bh heregtei. Chadahgui bol amidralaas n or morgui yavj chaddag zorigtoi bh heregtei.
    hunii ohin uriig shulam bolohoos n omno amidralaas n zailtsgaa!!!!

  10. tsetsge says:

    Suuliin ued yuml bol delhiig shuugiulj bn delhiig uiluulj bn geh bolj bi eruusu sbuugihgui yum yahu

  11. zsss says:

    Eoe ene setgedel bichij bga hhumuusig ee shal durgui hurmer sanagdla ta hedig iim bolohor ehnerud chini shulam bolj bgamshde huu ymarch ymig oilgoh tal talas ni harah uhaan aalgada ta nart tolgoi dr garad buuhgvi ch ggeh shig yg vnende ymarch amidrald em hun er hune uchirgvi zahirad tushagad amidartsan jishe barag geltgvi erni bhgvi dr gardag hhumus ta nar oorsdoo shd 
    Ene zovlomjud nadad ih taalagdlaa ugas emegt hun ih zuulun shude ta narl aashig ni evddeg bolohos bish odor bvr bayarluldag bol bayarlasan hun erged muuhai aashlahgvi l bh emegtei hund oorin gsn oron zai ooorto zzartsulah tsag heregt tegj bj l setgel ooodrog bn oodrog bbvl bas l shn aashtai l bn bizde ehnerige ehner bainga hamt bdg gj ttoohgvi bbhin orond neg uda ch eemegt hhun ggj hharval ooro er hun shig haragdval nohorto shan haragdah gj ttaalagdah gj oorigo tordoj hicheene shd 
    Bas oodor bvr bolz gdg taalagdla tegj bj l anh uchirsan sshige shan bbj setgel hhudlul dogdlolig mederne bizde anh ymar bsna bodood vzeerei ddee 
    Amidral amidral gdl oorigo hajuda bga hania ch mmartad zvtged bdg yg yuni tulu gdge oilgodogu ter amidrad bga humuus ta nar bish gju ooorsoddo tsag zav gargah heregt

  12. Zaluu says:

    Jargal daahguin zovlon gej bna shuudee amidral aldaa onootoigoo l saihan.  Yamar ch zuiliig hetruulj bolohgui altan dundaj gedeg l yorni hamgiin zov baih shuu. Het hairlaad het halamjlaad buhnee zoriulaad butsaad l buruudna yagad gevel ooriigoo bas hairlaj oortoo itgeltei baihgui bol uitgartai yadargaatai sanagdaj ehelne. 

  13. ZZ says:

    Ziag ingej hairlaval 16-n jil amidraad l salah yum baina shoo. Jinhene shulam boloh baihdaa ehner ni ingevel. Tolgoi deer neg garval buudaggui humuusdee. 

  14. Zochin says:

    Kent er bololtoi, ehnertee ene bugdii ni zoriulna gehees booj uheh gej bh shig bna tiimuu, ochuuhen ch amitan boldoo

  15. tsog says:

    kent goe helsen

  16. kent says:

    zass, xiix ajilgui nalig amitan be. amidralaas unen tasarxai, setgetsiin uvchtei etgeed baina. 

  17. nu says:

    nileen deehen unshij bsan ym bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.