Литвад ийм нэгэн өвөрмөц үзүүлбэр нэлээд олон жил болж байгаа аж. “Амьд үлдэхийн төлөөх лагерь 1984” нэртэй энэ үзүүлбэрт 25 жилийн тэртээх Зөвлөлтийн нийгэмд, бүр тодруулбал Зөвлөл маягийн шорон ямаршуу байсныг бодитоор мэдрүүлж харуулдаг онцлогтой.
Үйлчлүүлэгчид 35 евро төлөөд Зөвлөлтийн шоронд “ордог”. Ийм замаар Зөвлөлтийн дарлалд байсан литвачууд яаж зовж байсныг залуучууд болон гадаадынханд харуулдаг гэнэ.
Шоронд “орсон” үйлчлүүлэгчийг Зөвлөлтийн үеийн харгалзагчийн хувцас өмссөн хүн угтаж оросоор муухай хараан угтаснаар энэ үзүүлэн эхэлнэ.
Үйлчлүүлэгчдэд зөвлөлт шоронгийн хувцас өмсгөнө. Шоронгийн хориглдлуудын уудаг цай, аймшгигтай хоол өгнө. Зөвлөлт байцаагчийн хувцастай хүмүүс зодохоос наагуур орилж хашхиран байцаалтч авч ямар үндэслэлгүй ял тулган хэргээ хүлээхийг шаардана.
Хэт эмзэг зарим үйлчлүүлэгч энэ бүхнийг даалгүй ухаан алдаж унадаг гэнэ.
1 Comment
SOCIALIST NIIGEM BOL BUH ARD TUMNII TULUU BAISAN. HARIN CAPITLIST NIIGEM BOL ZUVHUN MUNGUTEI HUNII TULUU BAIDAG. ENE NI GOL YALGAA.